Dügersüren

Basic information
Interviewee ID: 990013
Name: Dügersüren
Parent's name: Luvsanrenchin
Ovog: Barga
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: Santehnikch jijuur - Academy of Sciences
Belief: Buddhist
Born in: Ih-Uul sum, Zavhan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
education / cultural production
work
illness / health
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Дүгэрсүрэн -
Би 1951 оны 7 сарын 1-нд одоогийн Завхан аймгийн Их-Уул сумын нутагт Хуягт бригадын Мухар гэдэг газар эцэг эхээсээ мэндэлсэн байдаг юм. Тэгээд хуучнаар бол Далайчойнхор вангийн хошууны хүн л дээ. Тэгэхээр миний бага насандаа өнгөрүүлсэн амьдралаа эргэн дурсан бодож байхад миний тэр үед туулж явсан амьдралд үзэж байсан үе маань нэгэнт түүх болон үлдсэн нь дамжиггүй. Тэгэхээр миний бага насанд амьдарч байсан үед бол манай улс орон даяар ардын хувьсгал ялсан тийм түүхэн үе байлаа. Тэр түүхэн үе бол 1900 миний мэдэх 55 оноос юм уу даа тэр үед нэгдэлжих хөдөлгөөн гарч байлаа. Түүнээс бол намайг бага байхад би нэг 4 нас хавьцаа байсан байхаа тэр үед соёлын довтолгоо гээч юм болж байлаа. Тэр соёлын довтолгооноор нь манайх сумын төв дээр манай ах эгч сургуульд орсон тохиолдолд манайх сумын төв дээр нутаглаж байсан. Манай аав ээж нар бол малчид буюу ардын аж ахуйтнууд байсан. Харин өвлийн цагт нь бол сургуулийн хүүхдээ сахиж сумын төвдөө орж намайг бага байхад тэр үед манай эгч бага сургуульд сурч байсан байгаа юм. Яг тэр үед соёлын довтолгоо явж байна гээд баахан айлуудаар яваад ёр нь одоо бодоход айлуудаар яваад үзлэг хийгээд ингээд тэр үед чинь ардыг аж ахуйтнууд одоогийнх шиг тийм цэвэр цэмцгэр байгаагүй л дээ хирээ дутуу арилгаж байсан байх тэгээд би ингээд айлуудаар ороод хиртэй юм хувцас хунараас нь бүс, дээл, цамц гэх мэт тийм хувцас хунарыг нь аваад Соёллхам гэдэг хүүхэн байсан юм аа манай сумын намын суртал нэвтрүүлэгч буюу ухуулагч гэж байсан юм даа.Намын юу ч гэж байсан юм дээ тэр үед чинь тэгж байсан санагдаж байна радио тавьчаал эх орон 52 гэдэг радиогоор суртал нэвтрүүлэг хийдэг байсан тэгээл улсуудад нэвтрүүлэг хийж ярьдаг.Гэтэл тэр айлын авгай нь соёлын довтолгооны ажилд оролцож байгаа гээд айл айлаас юм аваад гэртээ аваачаад баахан хувцас угаагаад өлгөөл тэр үед өлгүүр нэг их хийдэггүй байсан л даэа сургааган хашаа байсан тэр хашаан дотроо модон уурганууд тавьж хатаагаад тэрийг нь би дүрсгүйтэж очиж үзээд л...Бүс гэхэд л хоёр өөр өнгөтэй угаасан нэг өөр угаагүй нэг өөр...
Ганболд -
Харьцуулах уу?
Дүгэрсүрэн -
Тийм.Харьцуулан тэгж суртал нэвтрүүлэг явуулж байгаа юм.Би л гэхэд жаахан байхад цэвэрхэн байж болдог юм байна ингээд угаагаад арчдаг юм байна гэсэн ухагдахууныг тэндээс би 4 настай байхдаа ухаж ойлгож авч байсан юм.
Ганболд -
Тэр үед угааж байгаа юмнуудаа юугаар угаадаг байсан бэ ?
Дүгэрсүрэн -
Тэр үед яахав одоо эдийн саван гээд том түнтгэр одоогоор бол арав арав см харьцаатай пүрүүс шиг тийм уртаашаа төө хүрэхгүй 10 см өргөнөөшөө 8 см юмуу тийм хэмжээний дөрвөлжин том савангаар угааж байж дээ тоо тэр нэг баана гэж гарж байсан юм аа төмөр саванд би тэр төмөр савыг одоо бодохоор баана байсан юм шиг байна лээ угааж байсан угаагаад л тавиад байсан тэгж л соёлын довтолгоо тэгж л явж байсан.Нөгөө талаар сургуулийн бүх насны 8 нас хүрсэн хүүхэд сургуульд хамрагдах үйл ажиллагаа явагдаж байсан.
Ганболд -
Тэр үеэр үү?
Дүгэрсүрэн -
Ерөөсөө л сургуульд бүх нийтийг суулгана хүүхдйиг суулгана гэсэн 8тай ч хүүхэд орж байсан, 9тэй ч хүүхэд орж байсан 1-р ангид 10тай ч хүүхэд орж байсан.Тэр үеийн сургуулийн сурагч нар харилцан адилгүй манай эгчийн үед бол бас миний үед бас харилцан адилгүй байсан.Манай ангид гэхэд надаас 2 ах хүн бол би бол 8 настай 59 онд дунд сургуульд орсон л доо тэгэхэд надаас хоёр гурав ах ангйин сурагч нар одоо ч байж л байдаг одоо ингээд уузажи барихад тийм л үе байсан.Би чинь бага насандаа заа 5 настай байсан юм уу даа Ёлын дэнжид хавар 55 оны хавар юм уу даа одоо бодоход 55 ч юм уу 56 оны ч юм уу хавар мал нийгэмчлэх ажил болж байна гээл улсууд малаа малаа өглөө манай аав ээж 2 нэгдэлд мал нийгэмчлэх ажилд оролцож малаа улсад нийгэмчилж өгч байсан.Тэгээд би боддогийн миний нэг ганц хайртай ийм алаг монголын тугал байсын хөл нь майга тэрийг нийгэмчлээд явцан гэхдээ бол манай яах аргагүй малаа нийгэмчилсэн тэр дотор нь миний тэр хайртай тугал явцан.
Ганболд -
Заавал ч үгүй бүх малыг нь авах ёстой байсан юм уу нэгдэлжих хөдөлгөөнд?
Дүгэрсүрэн -
Нэгдэлжих үед бүх малыг аваагүй ээ гэхдээ тэр тухайн үед засгийн шийдвэр бол нилээн тооныхныг авч байсан юм шиг байна лээ би тэр тоо баримтыг сайн мэдэхгүй аав эжж бол надад үлдээгээгүй гэхдээ миний өөрийн мэдэрч байснаар ямар ч байсан малыг нйигэмчилж нэгдэлд оруулж байсан ийм л байсан.Бас тэгээд мал мах өгч байсан.
Ганболд -
Мал махаа тэр чинь юу гэсэн үг вэ?
Дүгэрсүрэн -
Тэр нь яахав улсын бэлтгэлд мал одоо ингээд мал авдаг байсан манай нэг миний нэг хайртай ямааг мал бэлтгэлд өгцөн байсан тэгээл малыг чинь нийлүүлээд туувар болгоод л улсын бэлтгэлд нийлүүлдэг үе эхэлсэн дээ
Ганболд -
Хэдэн оноос эхэлсэн бол?
Дүгэрсүрэн -
55,56 оны л үе.Тэр үед л дээ малаа нйигэмчлээд туугаад явж байхад Өндөр гүвээ гэдэг газар Ёлын амны Өндөр гүвээн дээр манайх хаваржаанаасаа гараад зусландаа буугаад л байж байсан чинь миний ямаа явж байсан очоод л хүзүүдээл сууцан уйлаад нөгөөдөхөөсөө салахгүй тэгээд оронд нь манай аав муу хүүгийнхээ ямааг өгчихөж энэ явахгүй нь гээд оронд нь өөр ямаа өгч явуулж байсан байх юм.Тэгэхээр бол мал нийгэмчлэх, тууварт тэр үед өгч эхэлсэн юм аа.Яг одоо ингээд ухаарч ойлгож байхад тэр үед байсан одоо хүн нийгмийн тогтолцоо нь гэх юм бол ардын аж ахуйн хоршоолол гэсэн холимог тогтолцоотой байсан гэж би бодож байна.
Ганболд -
Холимог гэсэн чинь юу гэсэн үг вэ?
Дүгэрсүрэн -
Яахав нэг хэсэг нь ардын аж ахуйтан байна, нөгөө тэр нэгдэлжих хөдөлгөөнд нэг хэсэг нь нэгдсэн байна.
Ганболд -
Одоо ардын аж ахуйтан гэж яг юугаа ямар хүмүүсээ хэлээд байна?
Дүгэрсүрэн -
Ардын аж ахуйтан гэдэг бол ерөөсөө л тэр хувьсгалаас өмнө ардын аж ахуйтнууд байсан юм шүү дээ ерөөсөө хүн өөрийнхөө малаар амь зуудаг ийм л үе байсан яг л тэр хэвшлээрээ тэр малынхаа бүтээгдэхүүнийг тэр доншуур наймаачид гэж байсан байх одоо ямар гадаадын худалдаачдаас тэгээл очиж худалдаа хийхэд нь цай, тамхи, хэрэглээний даалимба, бүс даавуу тийм юмаа л малаа өгч малынхаа үс ноосыг өгч, ангийнхаа арьс үсийг өгч ингэж авч амьдардаг ийм л зах зээлийн харилцаатай байсан.Ерөөсөө зах зээлийн харилцаа нь тийм байсан.Тэгээд би сургуульд орохоосоо өмнө улсууд чинь одооных шиг үйлдвэрийн эсгий гэж байгаагүй тэр үед яадаг байсан бэ гэвэл гоё түүх бий л дээ эсгйи хийнэ гээл намар болохоор эсгий хийнэ айл болгон манай монгол чинь тэр үед дан гэртэй байлаа гэрт амьдардаг байсан.Гэртээ яах болсон бэ гэвэл малынхаа ноосыг авна малын ноос чинь олон янз уртын ноос, ахрын ноос. Энэ ахар ноосыг чинь эсгийнд хэрэглэдэг тэгээд эсгий хийж байхад хонинд явах сайхан хонины хүүхэдэд гээл эсгий хийхэд чинь ёс төртэй хйинэ. Тавагийн идээ засаал хотлоороо нийлээл морь малаа сойгоол эсгийг чинь савана, эхлээл ноосоо савана тэгээл уртын ноосоо нэг савана, ахрын ноосоо ба тусд нь савана, ноосоо савахын дараа тэрийгээ угаана, ноосыг чинь эсгий хийхийн өмнө нь тоос шороо зунгаагийг нь арилгаад дараа нь савахаар ёстой янзтай сэвсийсэн цагаан юм болно. Ноос савах чинь ёстой гоё ажилдаа пад пад гээл дуу нь ёстой нөгөө бөмбөрийн дуу шиг дугарна. Тэгээл эсгий хийж байх тэр үед хонинд явах ёстой гоё яагаад гэвэл их аяга түүрэн хоол өгнө.
Ганболд -
Хонинд явсан хүүхдэдүү ?
Дүгэрсүрэн -
Өө тийм хамгийн их цаддаг үе чинь тэр байлаа. Тэрнээс биш бидэнд чинь зуны цагт мах иднэ гэж бйадаггүй байлаа шүү дээ.
Ганболд -
Тэгээд юу идэх вэ ?
Дүгэрсүрэн -
Ерөөсөө тэгээл өглөө жоохон өрөм ч идэж чаддаггүй байлаа, өрөм ч ноогдохгүй шүү дээ хусам гээд нэг юм байдаг юм. Сүүгээ хөөрүүлээд өрөмөө аваад тэрний доороос азай буурал хусам, хусаман дээр хоёр хуруу хиртэй өрөм тавина шүү дээ тийм л өрөм өгнө. Тэгээл аяганд тал хиртэй нь хусам байна. Хусам бол аяга дүүрэн ноогдоно шүү дээ өглөө аяганд хийгээд тавьчихсан байна. Би бага насандаа аав ээждээ яаж тусладаг байсан бэ гэвэл малаа өглөө хураана, орой хураана, хонь малаа хариулана, бага насандаа хувьтай шилбүүр бариал, тэр үед чинь бид гутал өмсөж үзээгүй дээ гутал ер нь өмсдөггүй байсан. Одоо бодход зун 6-н сараас намрын цагаан хяруу нутал дан хөл нүцгэн гутал өмсөхгүй, гутал байхгүй.
Ганболд -
Намар хэдэн сар хүртэл нүцгэн явах уу ?
Дүгэрсүрэн -
Одоо бодход 9-н сарын дунд хүртэл за тэгээл тийм л явна даа заримдаа 10-н сар хүрнэ дээ. 9-н сарыг дуустал хөл нүцгэн явна шүү дээ. Бид нарт чинь дээл хувцас гэж байхгүй шүү дээ тэгээл нэг божийсон бор юм болоол, за тэгээл дотуур өмд гээл өмд өмсдөг нөгөөдөх нь одоогийнхоор бол богино түрсэнк сэрүүн орхоор тэр өмд нэг цамц ерөөсөө хөл нүцгэн тэгээл гутлыг бол 10-н сараас эхлэж өмсөнө дөө.
Ганболд -
Ямар гутал өмсөх үү ?
Дүгэрсүрэн -
Монгол гутал өмсөнө.
Ганболд -
Өөрсдөө хийсэн гутал уу ?
Дүгэрсүрэн -
Монгол гуталыг чинь бол ерөөсөө өөрсдөөл хийнэ. Монгол гуталыг үхэрийн ширээр улалаал ямаа хонины арьсыг элдээл гуталаа хийнэ. Мөн тэр үед чинь гадаадтай харилцаал булгари эд нар байсан юм л даа тэр гутал нь бид нарт оногдохгүй ээ зөөлөн ширээр хийсэн гутал л олдоно. Бид нар тийм бойтогоол өмсөнө тэгж л амьдардаг байлаа. Би сургуульд орохдоол хар гэдэг гутал анх өмсөж үзэж байлаа тэр нь оросын үйлдвэрийн гутал юм. Тэр гуталыг их гоёд үзнэ ээ. Тийм нэг гутал авч өгсөнийг нь хоймортоо тавьчихана шүү дээ тэгээл хараал суугаад байна. Тэгээл өөрийнхөө хуучин хөдсөн гуталыг өмсчөөл сургуульд явахдаа тэрийгээ өмсөнө.
Ганболд -
Нөгөө гутлаа юу?
Дүгэрсүрэн -
Тийм тэгээл хичээлээс ирээл тайлаад л тэгээд арчаал тавичихна. Тийм л байлаа. Сургуульд бид тэр үед чинь бичиг цаас гэж байхгүй.
Ганболд -
Тэгээд юун дээр бичих үү?
Дүгэрсүрэн -
Бид ийм хавтгай нимгэн харуулсан банз байсан. Хусан банз тийм юмыг үнс үргүүлнэ. Үнсээр ингэж дээр нь яачаад тэгээд дэрээс нь модоор зонгосоор үсгээ бичнэ.
Ганболд -
Тэгээд банзнууд хураагаад байх уу?
Дүгэрсүрэн -
Тэрийг чинь тэгээд яахав тэрэн дээр чинь биччихээд тэрийгээ тогтоочоод тэгээд л арилгана шүү дээ.
Ганболд -
Тэрийгээ тэгээд хадгална авч үлдэнэ гэсэн юм байх уу?
Дүгэрсүрэн -
Тийм юм байхгүй. Харин бага үед тийм байсан манай ах эгчийн үед. Харин намайг тавин хэдэн онд чинь сургуульд ороход чинь дэвтэр үзэг гарч ирж байсан. Тэгээд тэрүүгээр солигдсондоо сүүлдээ тэгж байсан. Зун бол манай айлынх чинь настайчууд чинь ерөөсөө бага мах иднэ, хонийг бол тэр болгон алж иддэггүй байсан. Ёстой нэг айл хонь гаргана. Тэр гаргасан хониныхоо гэдэс дотрыг хотын бүх айлд тараана.
Ганболд -
Хишиг хүртээх үү?
Дүгэрсүрэн -
Тийм хишиг хүртээнэ. Тэр одоо бол ямар уламжлалтай байсан бэ гэвэл тэр чинь асар их уламжлалтай байсан байгаа юм. Бид хүнсэндээ өөрийнхөө юмыг хэрэглэсэн шүү гэсэн утгыг нэгдүгээрт илэрхийлж байсан.
Ганболд -
Айлуудад өгч байгаа нь уу?
Дүгэрсүрэн -
Энд тэндээс хүний юм авчаагүй юм шүү, өөрийнхөө юмнаас хэрэглэчихээд та нарт өгч байгаа юм шүү. Энэ нь манай өөрийн хүнсний хэрэгцээнд зориулж байгаа юм шүү гэдгийг таниулж байгаа юм. Бид тэгээд тэр үед тэр махыг тийм тарган цатгалан махыг идэхгүй шүү дээ. Аль муугаас нь одоо тэгээд цовхорог мовхорог гээд үхсэн малын махыг л иднэ шүү дээ. Өөр тэгээд борц гээд юм хийнэ хатаасан мах. Чи бол борцыг мэдэх байх. Энэ зах мах дээр байдаг. Тэрийг өвөл идэш гаргаад идэшнээсээ борцоо хатаагаад ингээд л болоо. Зуны туршид шинэ шөл гэдгийг чинь тэр болгон уухгүй шүү дээ. Тийм дээр үед чинь намайг жоохон байхад би санадаг юмаа. Тэнгэрт аянгад ниргүүлчихлээ гээд нэг хонь яалаа гээд манай хотынхон идээд л
Ганболд -
Тэнгэр яалаа гэсэн ?
Дүгэрсүрэн -
Тэнгэр ниргэчихлээ гээд одоо тэгээд аянгад цохиулаад үхчихсэн хонины мах идэж байхгүй юу. Хээрийн боохой чононд бариулсан малын мах иднэ. өөр тэгээд л одооных шиг шинэ шөл ууж байна гээд хонь гаргаж иддэггүй л байсан.
Ганболд -
Ер нь ямар тохиолдолд шинэ шөл уудаг уу?
Дүгэрсүрэн -
Үгүй ээ. Шинэ шөлийг миний тэдэх бага ууж байсан. Ер нь нэг ядарсан, гарцаагүй тийм нас дээр гарсан улсууд л ууна. Тэрнээс тийм нэг ид залуу тавь гаран насны тэрнээс доош насны улсууд бол тэр нөгөө борцыг. Борцыг ч гэсэн бол ерөөсөө тоотой иднэ шдээ. өдөр болгон идэхгүй. Яахав айраг цагаагаа л иднэ. Цагаан идээл их иднэ.
Ганболд -
Зуны улиралд уу?
Дүгэрсүрэн -
Тийм зуны улиралд. өвөл нь харин идэшээ гаргана. Идэш төхөөрөөд идэшийг төхөөрөхөд ёстой жаягтай. Идэш төхөөрөөд тэр арьсаар нь сураа хийнэ. Тэрнийг нь зүсэхэд учиртай. Тэрнээс нь зоо нурууны дагуух арьсыг зүсэж гутлынхаа улыг хийдэг ширыг авна. Бусдаар нь сураа хийнэ. Аль зузаан хэсгээр нь тэрийгээ тэгээл сайхан халаагаал үс засыг нь хатаагаад илдэж боловсруулаад ингээл ахуйдаа хэрэглэж байсан даа тэгээл ямар сайндаа би нэг жоохон байсан ээж маань гутал уллалаад өгчихсөн, нэг их гоё тэмээний ширээр уллалаад өгчихсөн мөсөн дээр гулгана. Тэр их гоё гулганаа. Янзын гулгадаг байхгүй юу. Тэгээд л нөгөөхийг чинь хайрлана л даа. Усанд явна. Тэгээд тэр үед бидний гулгадаг зүйл чинь тэмээний ширээр улалцан гутал. Гөлийсөн байдаг болохоор гулгах чадвар сайтай тэгж явж байсан байх юм. Тийм л түүхтэй. Тэр үед миний мэдэхээр манайхны ниймгийн хувьд хоёр янзын амьжиргаатай байсан. Мал аж ахуй хувийн аж ахуйтан, нэгдэлжсэн, нэгдэлжсэн гэдэг бол ниймгийн аж ахуйтан буюу нийгэмсэг. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь одооных шиг хамтран одооны фермерын аж ахуйтан шиг хамтын. Тэгээд нэгдэл үүсгэн байгуулагдаж байснаа юу болсон бэ гэвэл нэгдэл байгуулагдаад, сумынхаа төвийг бариад, одоо тэгээд л эмнэлэг, үзлэг, соёл улаанбулан тэр юмнууд түгэж эхэлж байсан тийм юм хийгдэж байсан. Тэр бол нэгдэлжих хөдөлгөөний бий болж нэгдэл байгуулагдсанаараа туслах бригад гэж бий болсон. Тэр улсууд нь тийм юм хийнэ.
Ганболд -
Туслах бригад гэдэг нь ямар үүрэгтэй байсан юм, одоогийхоор?
Дүгэрсүрэн -
Одоогийн үйлдвэр бригад гэж байгаа туслах бригадынхан барилгын ажил хийдэг, тэр сум орон нутаг, нэгдэлийн өвс хадлангаа хамтаар, хамтын хөдөлмөрт шилжих үе л байсан л даа. Тэр нэгдэлжих хөдөлгөөн чинь жаран, тавин есөн онд дууссан гэдэг юмуудаа. Нэгдэлжих хөдөлгөөн явагдаж дууссан гэж яригддаг юм билээ. Миний үед бол нэгдэлжих хөдөлгөөн тийм янз хувийн хэвшилтэй л байсан. Манай аав гэдэг хүн бол тийм нэг цэргийн алба хааж байсан гэж ярьдгийн. Уг нь манай аавыг нь манай нутгийнхан Шонхор гуай гэдэг байсан. Дээр үед шонхор гэж ямарч цол байсан юм нэг цол авсан хүн шиг байгаа юм. Их тийм бяр тэнхээ сайтай чадалтай тийм хүн байсан. Манай аав их ажилсаг, их хөдөлмөрч, манай аав чинь өөрийнхөө гэрийнхээ модыг өөрөө хийсэн гэрээ өөрөө л төхөөрч бэлдсэн хүн л дээ гэж тэрнийгээ надад ярьж, бага байхдаа би сонсож байсан юм. Тэгэхээр чинь манай аав гарын уртай, юм хийдэг л хүн байсан. Тэгээд л малаа маллаад. Намайг дагаад явж байхад ерөөсөө маань мэгзэм уншдаг, ерөөсөө Монгол ёс заншил гэдэг чинь ёстой их гоё ёс заншил байсан байгаа юм. Морио аргамжаад, аргамжаандаа манай аав чинь тамхи татдаг байсан. Тамхиа ингэж цогшуулчаад, хээрийн амьтнаас болгоомжилж, тэгээд манай аав чинь маань мэгзэмээ уншчаад тэгээд гэртээ ирдэг байсан. Малаа хотлуулаад хотоо тойроод, маань мэгзэмээ уншчаад, манай ээж бол алтангэрэл гээд судар байдгийн. Тэр барьж гэрээ тойрчоод ингээд зан үйлийн харьцаагаар ингэж болдог байлаа. өглөө бол маш эрт босцгооноо. Малдаа явна, малаа хотлуулна, өвлийн цагт бол шөнө уртасдаг болохоор өглөө гэгээ орж, нар гарахаар малаа хотлуулна. Мал маллагааны ажил гэдэг чинь их нарийн байсан байгаа юм даа одоо бодоход. Малыг маллахад их учир байсан байгаа юм. Ерөөсөө өглөө малаа бэлчээхээс эхлээд малдаа тохирсон дэг жаягаар явуулж байсан байгаа юм. Малыг чинь өглөө манай аав харж байхад өнөө өглөө ийшээгээ бэлчүүлнэ гээд туугаад гардаг юм. Харин маргааш нь болохоор өөр тийшээ туугаад л гарчихдаг байсан. яагаад тэгдэг байсан бэ гэж бодохоор малыг бэлчээхээс эхлээд салхи сөрүүлж буюу салхилаж байгаа зүг рүү тэр чинь нөгөө малын чинь ширэлдсэн үс ноос чинь сэвсийж хөнгөрч, тоос шороогоо гөвөж эрүүл агаар амьсгалж явна гэсэн утгаар л, тэгэхээр тэр мал чинь айжирдаг байх нь л дээ. Бас тийм ёс заншил байсан байгаа юм. Тэгэхээр би малынхаа өсөлт үржил хөгжил, малын орчиндоо дасах чадварыг сайжруулсан ийм зан үйл байдаг гэж бий ойлгодог. Монголын зан үйлүүдэд бол монголчууд ингээд хөдөө нүүгээд явахад нүүдэл ирж явна гээд чайгаа чанаад идээгээ засаад зам дээр нь өгдөг байсан.
Ганболд -
Замд таарсан айлууд уу?
Дүгэрсүрэн -
Манайх ингээд нүүгээд явж байхад замын айлууд заавал тэгэж өгдөг. Тэр яадаг учиртай байсан бэ гэвэл тэр агуу их ёс жаяг байсан. Тэр холоо нүүж яваа улсуудын хүмүүсийг хооллож ундлаад тэр явсан ачаа хөсөгний мал идээнүүдийг, бас бүгдийг нь, үхэр тэрэг хөлөлцөн явахад бүгдийг нь тэрэгнээс нь гарган шдээ. Гаргахаар чинь тэр үхэрүүд өвс хэд хазлаад авнаа даа. Ингээд л амраад аваад, морь малны нурууг, мал нь хэсэг ингээд тараад хэвтэнэ. Ингээд хүн амын аль аль нь амраад авдаг ёс заншилтай байсанбайгаа юм. Ингээд л нүүдэл тэндээс ирлээ гэхэд хөөе галаа түл, алсаас нүүдэл гарч ирвэл ингэж тосоод л нүүдэлд цай, хоол унл төхүүлж өгөөд л
Ганболд -
Таньдаг ч бай, танидаггүй ч бай хамаагүй юу?
Дүгэрсүрэн -
Таньдаг ч бай, танидаггүй ч бай хамаагүй нүүдэл хийж яваа л бол тэр бол агуу ёс заншил. Одоо бол манайх тэгэхгүй шдээ. тийм ёс жаяг байлаа. Нэг их монгол хүний ёс жаяг гэх юм бол миний үед дан ийм, манай аав хэт хутгатай байсан. Хэт хутга нь савахтай байсан. Манай аавын хутга гэдэг юм нь жигтээхэн хурц, манай нутгийнхан ярьдгийн. Шонхор нуйн хутганы хурц гэж. Манай аав чинь мал эдээ төхөөрөхдөө их нямбай. Шонхор гуай их сайхан төхөөрдөг. Хүн мал сайхан төхөөрч, цэхцэлнэ гэдэг чинь эрдэм байгаа юм. Айл ингээд идэшээ гаргана. Идэш гаргах тохиолдолд яадаг вэ гэвэл улсууд ирээд гаргалцчихлаа шдээ. Гэр мах гэдэг юм өгнө. Тэр нь одоогоор улсуудын хөдөлмөрийг үнэлж байгаа хэрэг. Идэш гаргасан айл болгонд ирсэн хүн бүрт гэр махыг өгдөг. Гэр мах гэхээр учир жаягтай бүх юмнаас төлөөлүүлж өгдөг.
Ганболд -
Малынхаа бүх махнаас уу?
Дүгэрсүрэн -
Тийм, малын бүх юмнаас гэр мах өгдөг. Мөн өөрсдийнхөө ах дүү нарт өгдөг.
Ганболд -
Тэр гэр маханд чинь яг ямар ямар мах ордог вэ?
Дүгэрсүрэн -
Тэр гэр махнд чинь хавирга, нуруу, хүзүү, сүүлний нугалам, сээр, чихсэн хошного орно. Мөн зүрхнээс, элэгнээс өгнө. Гэр махыг бол бүх улсуудад хүргэдэг байсан. Ийм ёс заншил байсан намайг бага байхад. Одоо ч гэсэн би хотод орж иртэлээ идэш гаргахдаа нэг хонь төхөөрлөө гэхэд хотлынхондоо гэдсээ өгдөг жаягтай байсан. Одоо ч гэсэн тэр уламжлал алдагдаагүй байгаа шдээ. Ер нь миний амьдралын бага насны түүх бол тийм байлаа. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг хувьсгалын дараах төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засаг руу орох гэж байхын үеийн эхний үе шатын нэг юм л даа.
Ганболд -
Нэгдэлжих хөдөлгөөн үү?
Дүгэрсүрэн -
Тийм. Тэр чинь хамтаараа хөрөнгөө нийлүүлээд тэр хамтынхаа хөрөнгөөр суурин соёл иргэншил, суурьшмал байдалд суурьших, манайх чинь нүүдэлчин монгол шүү дээ.
Ганболд -
Тэрнээ өмнө ямар эдийн засагтай байсан гэж үзэх үү таны хувьд?
Дүгэрсүрэн -
Тэрнээс урд бол эдийн засаг нь бол хувийн хэвшлийн зах зээлийн харилцааны засагтай гэж ойлгож болно. Зах зээл гэдэг чинь өөрсдөө аваачиж өгнө. Энэ чинь зах зээлийн харилцаа шдээ. Энэ бол хамтаараа нэгдсэн төвлөрөөгүй хувийн аж ахуйтан гэж түрүү би ярьсандаа. Хувийн хэвшлийн аж ахуйтнаас манайх л гэхэд өөрийнхөө хэрэгцээний юмыг авна шдээ. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь нэгдэлийн гишүүдийн хэрэгцээний зүйлүүдийг хамтраад бий болгоод авч байгаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцааны эх суурь нь тэгж тавигдаж байлаа гэж миний хувьд үздэг юм. Тэгээд тэр үед чинь гурван жилээр улсын ард аж ахуйн ажлыг төлөвөлж эхэлсэн.
Ганболд -
Яг хэдэн оноос эхэлсэн ?
Дүгэрсүрэн -
Яг тэрийг нь сайн мэдэхгүй ээ тэр үед л лав гурван жилээр төлөвлөдөг байсан. 1960 он хүртэл гурван жилээр төлөвлөгөө явагдаж байсан. 1960 оноос эхлэж таван жилийн төлөвлөгөө явагдаж эхэлсэн. Намайг бага байхад хоршоо гэдэг юм анх бий болж байсан. Манай сум чинь хуучин Хуяаг сум гэж байсан. Сүүлд Их-Уул сум гэсэн нэртэй болсон. Миний бага насанд Хуяаг сум гэж байсан юм. Булнайн нурууны урд талд одоо сангийн далай гэж нуур байгаа хөвсгөлийн Бүрэнтогтохын урд талд. Сангийн далай руу чинь манайх зарим зун зусдаг байлаа. Сангийн далай чинь булнайн нурууны ард талд байдаг юм шүү дээ өвөр талд нь манайх байдаг байсан. Досонгийн даваагаар давхад Сангийн далай руу урагшаа даваад манайх руу ордог байсан ийм л байлаа. Тэр үед манай сумын дарга Лажшир гэдэг хүн байлаа.
Би хонинд явахдаа тэр ч хүүхдийн дүрсгүйн зан юм даа хуучин гуулин данхны цоргонд адууны хомоол нунтаглаж хийж байгаад, тэр үед чинь шүдэнз тийм их байгаагүй ш дээ яаж гал гаргаж авдаг байсан бэ гэвэл манай аав гишүүн нэгэн гэж бий дээ та нарч мэдэх байх далбагар ногоон далбагар навчтай тэр гишүүгний гол гээд өндөр гулзайсан юмыг гатаагаад цагаан уул гээд цагаан цэцэг тэрийг түүгээд тэгээд тэр хоёрыг хооронд нь холиж нүдэж нунтаглаад
Ганболд -
Нүдээд хооронд нь хольчихдог юм уу ?
Дүгэрсүрэн -
Тийм тэр хоёрыг холиод нутаглаад нүдэхээр уул гээд сэвсийсэн юм болдог юм. Тэр сэвсийсэн юмаар чинь цахиур гээд нэг юм байсан юм. Тэгээд хитээ хаш маам гээд цагаан чулуугаар цохихоор оч үсэрээд ногоо сэвгэр цагаан чинь асдаг юм. Ингэж галаа асаадаг байлаа.
Ганболд -
Зуны цагт ингээд болчихдог байсан юм бол өвлийн цагт яаадаг байсан юм өвөл чинь цэцэг навч ургахгүй ш дээ ?
Дүгэрсүрэн -
Өвөл ч гэсэн адилхан зуны цагт өөрийнхөө хэрэгцээ шаардлагтаа тааруулаад байгалаасаа түүгээд авчихана шүү дээ бүхэл бүтэн жилийнхээ хэрэгцээг, бүр хэдэн жилийн хэрэгцээгээ хийгээд авчихаж болно. Тэр чинь хангайд хангалттай ургаж байгаа байгалийн баялаг.
Ганболд -
Ургасан үед нь түүгээд авчихдаг байсан юм уу ?
Дүгэрсүрэн -
Жил жил түүгээл аваал байна тэгээд уулаа хийгээл, тэр чинь байж л байна бүр уутанд хйичихсэн байгаал тэрнээсээ аваал галаа асаагаад дээр үед галыг унтараахгүй гал манах гээд ажил бий мод түлээгээ түлээл модны зүчилийг нь үнсээр манаад тавчихана, тэгээл өглөө босоол нөгөөдөхөө яраал үлээгээл галаа асаачихана.
Ганболд -
Тэр үед одооных шиг пийшэн зуух гэсэн юм гарсан байсан уу ?
Дүгэрсүрэн -
Тэр үед байхгүй тулга
Ганболд -
Ил галтай юу ?
Дүгэрсүрэн -
Тийм ил галтай. Манайх л лав 1959 оноос эхлэж зуухтай болсон шүү.
Ганболд -
Зуухыг хаанаас анх яаж оруулаж ирсэн юм бол.
Дүгэрсүрэн -
Зуухыг монгол дарахчууд өөрсдөөл хийж байсан. Манай тэнд Хүхээ гэдэг хүн зуух хийдэг байсан. бий бүр бага байсан гэхдээ санаж байгаа юм.
Ганболд -
Хүхээ гэсэн үү ?
Дүгэрсүрэн -
Тийм Хүхээ гээд дархан хүн байсан. Тэр хүн зуух хийдэг байсан. Тэр зуухыг би анх хараад, тэгээд тэр зуухыг чинь их гоё хийнэ ээ цонх гаргана. Хөдөөний хөгшин хүмүүс тэр цонхоор гансаа хийн тамхиа асааж татдаг байсан.
Ганболд -
Шүдэнз байхгүй учраас уу ?
Дүгэрсүрэн -
Тийм. Тэр үед монголчууд аягны уут гээд бүсэндээ зүүнэ.
Ганболд -
Аягны уут гэсэн үү ?
Дүгэрсүрэн -
Тийм. Тэрүүн дээ аягаа хийчихнэ. Хүмүүс айлд орно айл хоол цай хйиж байвал аягаа гаргаал өгнө, аяганд нь хийгээл өгнө, савахаа аваал гаргаал идчихнэ. Бүхэл хоол өгөх юм бол хутагаа гаргаж ирээл иднэ. Одооныхон шиг хүн болгонд аяга, таваг, халбага, сэрээ гэхгүй. Энэ ёс заншилыг би одоо бодохдоо агуу их эдийн засгийн үндэс гэж боддог. Тэр үед чинь манай улсад аяганы үйлдвэр байхгүй байсан. ямар аяга байсан бэ гэвэл модны үндэс уур тийм юмаар аяга хийдэг байсан. Тэрийгээ эдлэж хэрэглэдэг байсан. Түүнийгээ өнгөлөөл шарзанд чанаал тосолоол өөрийнхөө хэрэгцээнд таруулаад хэд иднэ түүндээ иддэг байсан. Ийм ёс заншилтай байсан байна. Энэ нь ямар ач хобогдолтой байсан бэ гэхээр одоо бодход эрүүл мэндийн эдийн засгийн хувьд айлууд илүү зардал гаргах шаардлаггүй болж байна ш дээ. Их олон аяга шанаг аваад гэртэй хураагаад байхгүй. Ингэхээр тэр айл чинь эдийн засгийн хувьд асар их хэмнэлт хийж илүү мөнгө зарахгүй хүн өөртөө зориулсан юмаа өөрөөл авдаг байсан нь эдийн засгийн том ач холбогдолтой байсан.
Ганболд -
Эдийн засаг гэснээр өөр хүнд зориулаад аяга шанаг авъя гэхэд бэлэн зардаг аяга шанаг байсан уу ?
Дүгэрсүрэн -
Тэр үед тийм юм байгаагүй ш дээ. Урчууд бол хийдэг л байсан. Гэхдээ тэр үед зэс, мөнгөөр хийсэн эдлэлийг их хэрэглэж байсан ш дээ. Тэр үед гадаад улсуудтай харилцаатай байсан болохоор ирдэг л байсан байх. Модон аягаа зэс, мөнгөөр тоноглоод зэс, мөнгөн аяга хийж түүнийгээ хэрэглдэг байсан. тэрийг чинь нутаг нутагтаа гарын дүүтэй хүмүүс хийж тарааж өгдөг байсан. Тарааж өгөхдөө зүгээр өгөхгүй ш дээ хургаар юмуу төлгөөр өгдөг байсан.
Ганболд -
Нэг аягыг уу ?
Дүгэрсүрэн -
Ер нь тэр үед чинь миний мэдэхээр мөнгө төгрөг гэдэг чинь Цөлхөөв гэдгээр үйлгээ хийдэг байсан.
Ганболд -
Цөлхөөв гэсэн үү ?
Дүгэрсүрэн -
Тийм. Би бага байхдаа үзэж байсан юм. Цөлхөөв гэдэг нь гадаадын мөнгө тэмдэгт байсан байх. Тэрийг янз бүрийн юмандээр тавиж хөхүүлдэг байсан л даа тэр цөлхөөвийг. Миний үед их том том төгрөгнүүд байсан.
Ганболд -
Мөнгөн тэмдэгт үү ?
Дүгэрсүрэн -
Тийм. цаасан тэмдэгт бас металь мөнгөн тэмдэгт байсан.
Ганболд -
Тэг үед үү ?
Дүгэрсүрэн -
Тийм. Зоосон мөнгөн тэмдэгт хэрэглэж байсан. намайг сургуульд орох үед л цаасан мөнгөн тэмдэгтэд шилжсэн байх. Тэрнээс мөнө зоосоор гүйлгээ хийдэг байсан. Би зоосон мөнгөн тэмдэгтийг хэрэглэж байхыг үзээгүй л дээ. Уул нь зоос гэж байсан намайг арилжаа наймааны үед орход. Намайг бага байхад манай суманд Зийз 5 гэдэг машин байлаа. Манайх баруун өвжөөнд өвөлжиж байсан чинь нэг их чимээ гардаг юм тэр үеийн адуу чинь хэдэн уул даваад алга болно ш дээ.
Ганболд -
Үрэгээд үү ?
Дүгэрсүрэн -
Тийм үрэгээд. Тэгхэд Зийз5 гээд модон кабинтай одоо энэ оросын эх орны дайнд явж байсан машин байгаа юм. Тийм амшин анх манай суманд ирж байсан юм.
Ганболд -
Хэдэн онд уу ?
Дүгэрсүрэн -
1958 юмуу 1957 оны үед байхаа тийм нэг машин ирж байсан. Бас 51 ирж байсан. Наймайг сургуульд ордог үед 1958 онд оросын машинууд ирж байсан. Манай сум хоёрыг аваал тэрний жолооч гэдэг чинь ёстой том хүн бид нарыг чинь ойртуулахгүй ээ хөөгөөл. Манайх нэг зун Ёлын амны Өндөр гүвээний цаана голынхоо урд захад байсан юм гэсэн чинь пад пад гэсэн дуутай жижиг юм яваал байна. Тэгсэн чинь савхин малгай өмссөн дугуй нүдний шил зүүсэн хүн унасан, тэр үед чинь юунак гэдэг мотоцинколь байсан юм орсын хар мотоцинколыг анх удаа харж билээ. Юунакыг харсанаас хойш намайг сургуульд орсоны дараа яв гээд мотоцинколь моноглд орж ирсэн л дээ тэгээл техникийн хөгжил дэвшил ирж байгаа даа.
Ганболд -
Тэр үед хүмүүё яаж хүлээж авж байсан. Машин мотоцинколь анх хараад?
Дүгэрсүрэн -
Бид нэр чинь дагаж гүйгээл, мал нь үргээл ойртдоггүй байсан ш дээ. Хүн болгон очоол үзээл тойроол яасан сонин юм 2 дугуйн дээр явдаг байна аа энийг яаж тэнцвэржүүлдэг байна гээл. Эндээс эхлээл манай монголд техник хөгжих анхан шат нь тавигдаж байсан юм. Монголчууд тэр үед өөрийнхөө юмыг өөрсдөөл бэлэддэг бйасан. Одоо тэр сур, хазаар ногт гээл. Хазаарыг бол дарахчууд хийнэ. Нутаг нутгийн дарахчууд манай нутагт миний авга ах Санжрэнцэн гэж хүн байсан. Тэр хүн дархан хүн. Манай аав чинь эхээсээ 11-үүлээ байсан. Арван нэгээс нь миний мэдэхээс Санжрэнцэн, Рэнцэнбат, Лувсанрэнцэн гэж манай аав, Цийсэн гэж манай аавын дүү, эмэгтэйгээс нь Лхамноржин гэж байсан. Лхамноржингийн эгч Лхамсүрэн эгч гээд саяхан нас барлаадаа хоёр эмэгтэй нь энэ хоёр юмдаа. Миний мэдэх сүүлийн улсуудаас. Манай аавын дүү Цийсэн гэдэг хүн цагаан асгийн тоорцог байна ш дээ
Ганболд -
Малгай юу ?
Дүгэрсүрэн -
Тийм. Тэрийг хийдэг хүн байсан. тэрийгээ нутгийн ардуудадаа их тараж өгдөг байсан.
Ганболд -
Өөрөө хийсэн юмаа зүгээр тарааж өнөа юм уу ?
Дүгэрсүрэн -
Зүгэр лөгнө л дөө өгөхөөр нь хүмүүс идээ, цагаа бас хурша ишиг гээл, гарын уртай хүмүүс чинь наймаалцана ш дээ. Тэр үед чинь таваарын харилцаатай эдийн засаг байсан ш дээ. Миний мэдэхээр мөнгө таваарын харилцаа чинь 60 оноос эхэлсэн байх тэрнээс ч өмнө байсан байх даа. Одоо тэр нэгдэлд гарсаны дараа чинь зовуд гэдэг юм авдаг байсан юм. Зовуд нь яах ёстой байсан юм бэ гэхээр цөцгийн тос бэлдэх ёстой байсан юм. Айлууд зовуданд сумаас төлөвлөгөө өгөөл гаргадаг байсан. гаргаж авсан цөцгийгөө сум орон нутагтаа хэрэглээл гадаадын орнуудад гагадаг байсан байх. Цөцгийн тос гаргасан шингэн сүүгээр нь тогоо нэрдэг байсан. Шингэн сүүгээр нь ааруул хийдэг байсан. тэр сүүгээ өгчөөл, гал түлчээл, гушант гэдэг гонжигор цагаан саванд хийж халааж гараар эргүүлдэг машинаар
Ганболд -
Гушант гэсэн үү ?
Дүгэрсүрэн -
Гушант гэж цлиндр хэлбэртэй төмөрөн сав байсан тэр үед гушант гэдэг байсан юм яагаад гушант гэдэг байсан юм оросын л нэр байх даа. Харгаы эхээр манайх зовуданд гарч байсан юм. Би тэрийг сайн мэдэж байгаа юм. Зовуд өгөөл зун 7 сараас л зовуд өгнө л дөө тэр ч тэгээд ьөлөвлөгөөтэй нэг үнээнээс тэндэн литер сүү гээд. Тэр төлөвлөгөөгөө биелүүлэж байж л зовуднаас бууна.
Ганболд -
Айл болгонд төлөвлөгөө өгөх үү ?
Дүгэрсүрэн -
Тэгнэ. Тэр айлын саадаг үнээсээс болж төлөвлөгөөгөө өгдөг байсан байх.
Ганболд -
Төлөвлөгөөгөө биелүүлэж чадахгүй юм уу аль эсвэл давуулж биелүүлэвэл яаах уу ?
Дүгэрсүрэн -
Төлөвлөгөөгөө биелүүлэж байж л бууна. Төлөвлөгөөгөө биелүүлэж чадахааргүй болчихсон айлдаа төлөвлөгөөгөө биелүүлсэн нөгөө айлууд нь дуслаад дуусгадаг байсан. Тийм их нийтлэг гоё ёс заншилтай байсан.
Ганболд -
Төлөвлөгөөгөө дуусгаж чадахгүй айл гэж бараг байхгүй байсан юм байна тэ ?
Дүгэрсүрэн -
Зарим айлууд нэг дуусгаж чадахгүй бол зовуднаас эртхэн бууя гээд хамжаал нийлээл төлөвлөгөөгөө биелүүлдэг байсан. Тэр үед малын хадлан тэжээл тариагаа өөрсдөө л авдаг байлаа ш дээ. Шимээсгээ ирлэж аваал манай аав аягүй их өвс хаддаг их баяр тэнхээтэй хүн байсан. хамгийн том шимээсэг 11 номерынх байлаа. Сүүлийн үед би 8 номерын шимээсэгээр өвс хаддаг байсан. сүүлд нэг 9 номерынхоор нь хаддаг байсан. өвс хадах их урлаг л да эгнэж зогсож байгаал тэгээл тэр өвсийг чинь өвөлжөөндөө буулгаал өвлийн ажил эхлэнэ. Бэлдэж авсан өвсөөрөө малаа тэжээгээл онд оруулдаг тийм л ёс жаяигтай цагийн 4 улиралд явж ирсэн. Намар болхоор зовуднаас бууж ирчээл хашаа хороогоо засаж янзлаж сэргээгээл өтөг бууцаа янзлаж цэвэрлээд хурган доор тавьдаг бууцаа ялгаал, хурганд өгдөг өвс гэж тусдаа байсан.
Ганболд -
Тэр үед үү ?
Дүгэрсүрэн -
Хурганд өгдөг өвс чинь намирсан зөөлхөн өвс зүгээр малдаа өгдөг өвс гэж тусдаа болхоор 2 тусдаа хадлан авдаг байсан. Тэр чинь их явдалтай хурагнууд чинь их гоё л доо хурагаа гэртэй хөглөнө ш дээ. Хурагны өвс хэвж байгаа нь их гоё ш дээ хөгжим л гэсэн үг л дээ. Малын гаргаж байгаа дуу авиа чинь их гоё байдгийн ш дээ. Бид нар чинь өтөг бууцан дээр тархи толгойгоороо савж нудаг л байсан яадагч үгүй байсан юм. Мал төлөллөх үеэр бид уут үүрээд явна. Уутанд л хураг ишигээ хйигээл ирнэ дээ. Төлөллөх малыг бэлчээрт гарах өглөө нь үзээд төлөллөх болцон байна гэвэл авч үлдэнэ. Авч үлдээгүй явж байгаад төлөлцөн малыг уутанд үүрж ирдэг байсан. ийм л ёс заншилтай мал аж ахуй эрхэлж ирсэн. Миний хувьд 8 наснаасаа хуяагт сумандаа 1-р ангид ороод 3-р улирал хүртэл суусан. Яг тэр үед Завхан аймгийн Тосонцэнгэл сум байгуулагдаж модны үйлдвэр бий болж ажилчид авж түүнд нь манай ах ажилёинаар орж байлаа.
Ганболд -
Манай ах гэсэн үү ?
Дүгэрсүрэн -
Тийм том ах. Би чинь эхээсээ гуравуулаа нэг эгч нэг ахтай уг нь бид олуулаа байх ёстой байсан юм л даа тэр үед эрүүл мэндийн тал нь муу хүүхэд энддэг л байсан байгаа юм. Үрэгдэж байгаал үлдсэн нь бид 3 юм. Миний мэдэх надаас хойш нэг дүү гараад нэг өглөө босоод ирсэн чинь дүүгээ алдсан байсан. Тэгээл манай дүү өнгөрцөн байсан. Тэр үед манайх хөдөө байсан эмнэлэгт үзүүлэж чадалгүйл өнгөрсөн байх л даа. Тэр үед эндэл их байсан.
Ганболд -
Хүүхдийн эндэгдэл үү ?
Дүгэрсүрэн -
Тийм хүүхдийн эндэгдэл ч их байсан эрүүл мэндийн үйлчилгээ муугаас л болж байсан байх. Харин 1960 оноос хүүхдийн эндэгдэл багасаад европ эмчилгээ гараад харьцангуй дэвшилттэй болсон ш дээ. Тэр үед чинь цүнх гэж байдаггүй байлаа ш дээ
Ганболд -
Сургуулийн хүүхэдүүдэд үү ?
Дүгэрсүрэн -
Даавуугаар цүнх хийгээд дээр нь улаан таван хошуу хадаад үүрдэг байсан. Миний үед үзэг гэдэг юм гарч ирж байсан. Пинер 11, Хомбон үзэг, Шоргоолжин үзэг гээд Хомбон үзэг гэдэг нь хомбондуу үзүүр нь Пинер 11-ийн үзэгний үзүүрээс арай өөр метал сайтай байсан юм уу даа тэр үзэгээр бид нарыг бичүүлэхгүй ш дээ Пинер 11 гэдэг үзэгээр л бичнэ.
Ганболд -
Метал сайтай үзэгээр хэн бичдэг байсан юм ?
Дүгэрсүрэн -
Төрийн алба хашиж байсан улсууд л бичнэ ш дээ. Үзүүр нь бөөрөнхий тийм нэг үзэгийг шоргоолжин үзэг гэдэг тэрүүгээр чинь дарга нар л бичнэ ш дээ. Тийм үзэг бариж байсан хүнийг том хүнд үзнэ. Тэр үед чирнелийн сав гээд уруугаа харсан конус хэлбэрийн дугуй сав. Тэр үед чинь чирнелийг өөрсдөө найруулдаг байсан.
Ганболд -
Юугаар найруулахуу чирнелийг ?
Дүгэрсүрэн -
Усаар найруулана. Тэр үед чирнель хуурай ирж байсан. Алтан чирнель хийж байгаа гээд их өтгөн найруулана, өтгөн найруулахаар алтлаг өнгөтэй болно. Шингэн найруулахаар яагаан өнгөтэй болно. Тийм юм хийж сургууль даа явж байсан. Сургуульд байхд үзгийг чинь дүрээл бичээл байна. Дүрэл бичэхээр чинь хоёр юмуу гурван үг бичээл байна даа. Удаан бичихийн тулд сүүлд тосонцэнгэлд очичоод нарийн зэс утасыг хадаасанд ороож пүрш болгоод үзэгнийхаа дотор талын хонхор талд хийгээд бичихээр маш удаан бичдэг. Тийм удаан бичиж болох аргыг сургуульд байхдаа нэвтрүүлэж бичиж байлаа. Сургуульд сурж байхдаа сурч авч байгаа шинэ технолгои юм л даа тэр чинь олон дүрхийг цөөлөж, олон дахин дүрж бичихийг хөнгөвчилж байсан. Манай Монголчууд агуй их сэтгэхүйтэй, мэдрэмжтэй, болвсролтой улсууд юмыг хийж чаддаг. Тэрүүгээр нь би бахарахдаг. Манайхан чинь тогоогоо нэрчээд тогооныхоо цагааг эмчилгээнд хэрэглэж байсан.
Ганболд -
Юунд хэрэглэх үү ?
Дүгэрсүрэн -
Халуун цагаан дээр нь архинаас нь жоохон хийгээд уухад хүний бүх биений хөлс гардаг. Энүүгээрээ эмчилгээ хийж эрүүл ахуйдаа анхаардаг байсан. манай Монголчууд уламжлалаараа өвс ургамал их түүж хэрэглэдэг байсан. Тэр үед чинь эмч, эм байгаагүй болохоор энэ өвс энүүнд сайн, тэр өвс түүнд сайн гээл буцалгаж уудаг байсан.
Ганболд -
Түүнийг яаж мэдэхүү ?
Дүгэрсүрэн -
Тэр үеийн маарамба гэдэг хүмүүс байгаа. Би одоо боддог юм. Хувьсгал гарж шашинаа устгаж, хязгаарласанаар маарамбын зан үйлийг шашинтай хольж ном судрыг нь устгасанаар манай Монголд том гарз хохирол гарсан гэж боддог.
Ганболд -
Түүнийг яагаад холиод устгасан юм бол ?
Дүгэрсүрэн -
Мал гэж явсан болгоныг л устгасан байхгүй юу. Маарамба нар чинь лам хувцас өмсдөг байсан, эм тан барьдаг хүмүүс чинь мөн лам нар эм тан барьдаг байсан. Лам нар чинь номоо уншина, эм тангаа барина. Өвс ногоогоо түүж түүнийг буцалгаж маш олон жор бэлддэг байсан. Тэр олон жорыг Маарамбын цуулга уулзалтан дээр нутаг нутшийнхаа бүтээлийг тавьж байсан. тараадаг байсан. Одоо та нар хөрсний талаар судалгаа хийгээд илтгэл тавиаад байна ш дээ. Олон хүний дүгнэлтийг авбал нэг зүйл гарна даа биз дээ. Даваадорж хотын хөрсийг чи хөдөөний аль нэг аймгийн хөрсийг судалвал энэ хоёрын хөрсний ялгаа ямар байх вэ ? гэдэгтэй адилхан тэр Маарамбын цуглаан дээр чинь хоёр өөр газрын хөрсөн дээр чинь шим тэжээл, органик бодис чинь тэр ургаж байгаа ургамалд хэрхэн яаж нөлөөлсөн байна гэдгийг судлаж байсан байгаа юм.
Ганболд -
Маарамбууд тэр чуулага уулзалтан дээр энэ ургамал тийм өвчин сайн гэх буюу хоорондоо мэдээлэл солилцож байсан байна гэж ойлгож болох уу ?
Дүгэрсүрэн -
Тэр ч нь зөв. Маарамбын чуулага уулзалтнаас Монгол даяар нэгдсэн нэг дүгнэлт гаргаж энэ ургамал тийм өвчинд сайн гэж гаргадаг бйасан. Тэр нутагт амьдарч байгаа хүн тийм өвчин тусвал тийм ургамал уух хэрэгтэй гэж бичээд гардаг байсан байна. Тэр үеийн ном судараас ганц нь ч үлдээгүй. Зарим нэг газарт байж магадгүй. Ноён хутагт Данзанравжаагийн төрсөн нутагт хадаглаж үлдсэн байж магадгүй. Тэр юмаа устгасанаараа манай Монгол асар их түүх, өв соёл, иргэншил энэ бүгдээ алдсан. Хэрвээ тэр түүх соёлыг авч үлдсэн бол Монголчууд одоо үед өөрсдийгөө анагаах чадвартай болцон байгаа. Хүн халуун хүйтэн ханиад буюу хатгаа туслаа гэхэд дэгэд буцалгаад уучихдаг дэгэд хөх өнгөтэй маш гашуун амттай одоогийн ливонмецин гэсэн үг. Одоо миний энэ цепенд өвс ногоо байж л байгаа. Ханиад хүрээд хоолой өвдлөө гэхэд хонхон шар цэцэгээ буцалгаад уучина. Шарилжаа будалгаад хоолойгоо зайлчихлаа. Одоо ингэхээр манай малын мах өвс шим тэжээлээсээ, хүнсний эрүүл ахуйн зүйл тэндээс эхлэнэ. Одоо чи бод хэнтийд ургаж байгаа ургамалыг идсэн малын мах, говийн таана идсэн малын махыг харьцуулбал ондоо. Говьд амьдарч байгаа хүний бие организм хангайд амьдарч байгаа хүний бие организм хоёр өөр байдаг. Тэр өвс тэжээлийг идсэн малын сүү, цагаан идээг хэрэглээд хүний бие организмд дасдаг. Ингээд тухайн орон нутгийнхаа цаг агаарт дасаж эрүүл ахуй байдаг гол үндэс суурь юм. Өнөөдөр би говьд очоод махыг нь идвэл надад нэг их сайн таарахгүй. Яахав дээ ерөнхийдөө таарах нь таарна. Очоод дасал зуршил болцоны дараа зүгэр л дээ. Өвчин болгон өөр бүс бүслүүр, нутаг болгонд өөр тэр бүгдийг яаж анагаахыг оточ маарамба нарын цуглаан дээр гарч байсан том шинжлэх ухаан нээлтүүд юм.
Ганболд -
Одоо тэр өвс ургамал нь тэр өвчин сайн гэж мэддэг хүнийг маарамба оточ гэж ойлгож болох уу ?
Дүгэрсүрэн -
Ер нь маарамбуудаас л мэдэж авна ш дээ. Тэр үед чинь маарамбууд бид нарыг суулгаад хичээл зааж өгөхгүй ш дээ. Тэр үед яах вэ гэхлээр маарамба дээр очоод эм авбал энийг дуусвал энэ өвсийг буцалгаад уугаарай гэжө хэлнэ. Тэр дагуу амнаас ам дамжаад нөгөө бичигдээгүй хуулиараа хэрэглэгдэж ирсэн байгаа юм. Түүнээс гадна манай Монгол оронд бичигдээгүй хуулиар үйлчилж байсан олон хуулиуд бий. Тэр үед хит хутаг зүүгээд яваж байсан хүмүүс хүн хутгалж байсан уу ? үгүй ш дээ. Тэр үед арван хар нүгэл, арван цагаан буян гэж байсан.
Ганболд -
Арван хар юу гэсэн бэ ?
Дүгэрсүрэн -
Амьдын арван хар нүгэл, амьдын арван цагаан буян гэж байсан. Энэ чинь том хууль хэрэгжиж байсан байхгүй юу. Жишээ нь би чамайг шоголчихлоо гэхэд энэ бол нүгэл. Нүгэл гэсэн үг бол том хууль. Намайг бага байхад настай хүний дээр гарч суухад нүгэл гэдэг байсан. Томчуудыг яриа яриж байхад дэргэд нь суух бас нүгэл томчуудын яриаг хүүхэдүүдэд сонсогохгүй ямар ч яриа яриж байсан. Хүүхдийн ёс суртахуун хүүхэдийн оюун санаанд таарсан ёс суртахуунтай байх дэглэмийг бариж байсан нь бичигдэгүй хууль. Одоо бодход идэж уух зүйлсээсээ эхлээл бичигдээгүй хууль үйлчилэж байсан. Одоон ингээд хот айл байлаа гэхэд тэр хот айлынхаа малийг хурааж ирэхгүй бол нүгэл. Малд нүдтэй хүүхэд гэж яридаг. Ерөөсөө малд нүдтэй хүн гэж ойр орчмынхоо бүх малыг мэддэг. Малд явсан хүн эдний мал тэр байна тэдниймал тэнд байна гэж г бүх малыг нь дөхүүлдэг ийм ёс жаяигтай байсан.
Ганболд -
Малд нүдтэй гярхай гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Дүгэрсүрэн -
Тэр жалгат байгаа бүх малыг танидаг. Дорж гуайн мал тэр байна. Болд гуайн мал тэр байна. Очир гуайн мал тэр байна. Данзан гуайн мал тэр байна гээл тэгээл малын эрэлд явлаа ч гэсэн эрлийг сурагаар гэдэг. Өглөө Монгол хүн босоод орчин тойроноо сайн хараад хаана ямар мал байна бүгдийг нь нүдэлж бай гэж өвөг дээдэс сургадаг байсан. Эрэлд яваа хүн мал асуугаад ирхэд өнөө өглөө манай малд, адуунд тийм зүсмийн морь мал нийлцэн байсан. Аль эсвэл тийм морь мал тэдний адуу малтай хамт явцан гээл эрлийг сурагаар олдог байсан. Ийм харилцаагаар мэдээлэл солилцож эрэлээ, юмаа олж байсан байх юм. Бие биенийхээ хөрөнгийг хадгалан хамгаалаж түүнд буян болж байсан. Хүний мал цас, салхинд уруудаад явж байхад хямагдаж хураагаад өөрийнхөө малтайгаа байлгаж байгаад ирэхээр нь өгдөг ёс жаяигийг баримтлаж ирсэн. Энэ нь асар их нийгэмсэг сэтгэлээ ёс жаяиг л даа. Түүнээс гадна шашин гэдгийг шарын шашин энэ нь балбын вант улсад анх үүсэж Азийн орнуудаар дэлгэрсэн шашин шүү дээ. Монголын жинхэн шашин юу вэ ? гэвэл Монголын жинхэн шашин чинь бөөгийн шашин. Бөөгийн шашин ямар учиртай шашин юм бэ гэхэд бид өнөөдөр бөө онгод орж байна гэдэг гэхдээ ганцхан хөвсгөлд бөөгийн шашин байсан юм шиг үздэг. Тэр буруу Монгол орон даяар байсан. Их дэлхий газар байгальтайгаа харьцдаг шашин чинь Монголын шашин болох бөөгийн шашин. Уул усаа дахиж, ургамал усаа хайрлаж, гал усаа дахиж, мах бодио тэнгэр агаартай залибарч сүсэглэн бишэрч түүгээрээ амьсгалж, мах бодь энеригээ орчиндоо түгээж байдаг. Та нарт зааж байсан байх хүн байгалийн бүтээгдэхүүн гэж. Одоо бид байгальдаа хайргүй хандаад байх юм бол мөхнө. Хүмүүс одоо яриад байна модыг огтлоод дууслаа гэж. Туул голын ус яагаад багасаад байна гэж орчин тойрных нь байгаль, экологийн тэнцвэр гэж манайхан ярьдаг экологийн тэнцвэрийг нь барьж байдаг модыг нь огтлоод дуусцан. Ингэхээр бид нар чинь мөхөлрүүгээ орж яваа юм биш үү. Ингэхлээр монголын тэр үеийн нийгмийн түүх гэдэг чинь сонин түүх шүү дээ. Намайг бага байхад ээж аав маань гол руу цагаан идээ оруулдаггүй. Гол булгийн усыг буртаг болгож болохгүй гэдгийг ягиштал баримталдаг байсан.
Ганболд -
Буртаг гэж юу гэсэн үг вэ ?
Дүгэрсүрэн -
Хэр буртаг, тоос шороо оруулаж болохгүй гэж усаа дээдэлж ус чандмань эрдэнэ гэж хайрладаг байсан.
Ганболд -
Усыг хайрлах хамгаалах гэж хууль гаргаад байна тэр бүгд хэрэгжих үү ?
Дүгэрсүрэн -
Хэрэгжихгүй. Хууль гаргаад цаасан дээр бичээд яаах юм бэ. Бид өнөөдөр өвөг дээдсийнхээ ёс жаяигийг дагаж байсан бол хууль тогтоомж хэрэггүй байгаа биз дээ. Би одоо мод огтолж авлаа гэхэд чинь хангай дэлхий дээ зальбарж байгаад гуйж ийм зан үйлээр авдаг байсан. Гэхдээ ургаж байгаа залуу модыг огтолдоггүй байсан. өмхрөөд унасан, ургалт нь зогссон тийм л мод авна гэдгийг заацан байсан.
Ганболд -
Тэр бас бичигдээгүй хууль мөн үү ?
Дүгэрсүрэн -
Тийм тэр бол бичигдээгүй хууль. Энэ их сонин түүх байгаа биз ингэж л байгаль дэлхийгээ хайрлаж байгаль дэлхийн экологийн тэнцвэрт байдалыг хадгалаж ирсэн бичигдээгүй хууль өьөг дээдсийн маань өв уламжлал, сургамж байсан юм. Тэр сургаалиар Монголчууд явж ирсэн бол одооных шиг модоо огтлож байгалиа устгахгүй байсан. Тухайн үед миний амьдарч байсан түүх бол иймэрхүү байдаг юм. Дээр ярисан зүйлүүд бол хүүхэд насанд ухаарсан ухаарлын үе хүртлэх түүх юм. Би одоо сургуульд орсоноосоо хойших ухаарлын үе нь юу вэ ? гэх энэ үе шатаа яриж эхэлье. Намайг сургуульд орох үед социализмын материал техникын баазыг байгуулана гэдэг байсан. Энэ үед миний бодлоор Монгол орны нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр энэ үед Монгол орон үйлдвэржих үерүүгээ орж явсан. Намайг 1-р ангид Тосонцэнгэлд очиход Тосонцэнгэлийн үйлдвэр баригдаж байсан. Би анх тэнд тийм олон машин тэрэг үзэж байсан. Тосонцэнгэлд хөрөө рам дугараал мод зүсээд дүнз гараал. Тэгээл модны жижиг тайрдаснаас авч ууланд гарч тоголоол хичээлдээ явахгүй. Элсэн доороос жонжоолой гэдэг юм ухаж иднэ.
Ганболд -
Жонжоолой гэсэн үү ?
Дүгэрсүрэн -
Тийм. Элсэнд ургадаг их гоё амттай байсан. Тэр үед сургуульд сурж байхад Тосонцэнгэл 7 жилийн сургуультай, Хуяагт 4 жилийн бага сургуультай байсан.
Ганболд -
Та Тосонцэнгэлд анх сургуульд орсон уу ?
Дүгэрсүрэн -
Би тосонцэнгэлд 3-р улирлаас шилжиж очсон.
Ганболд -
3-р улирлаас гэхээр чинь 1-р ангийн хавар гэсэн үг үү ?
Дүгэрсүрэн -
Тийм хавар очиж байсан. 1–р ангид Тосонцэнгэлд сууж байхад үйлдвэр эхлэж байлаа. Би чинь Тосонцэнгэлд 1-р ангиасаа 6-р анги хүртэл суусан. 6-р ангиасаа сургуулиасаа гарч аавтайгаа хамт хувийн мал дээрээ гарсан. Тэр үед тэнд чинь эмнэлэг хөгжиж байлаа европ эмчилгээ гарч ирлээ. Хуяагтын бага сургуульд Тогмид гээд миний анхны багш гэж байсан. Би бага байхдаа хуяагт суманд байхдаа багш хүнээс их айдаг байсан. Галсандондов гээд багш байлаа тэгээл сургуулийн багш нараас чинь их айна. Багш хүн гэрт ирлээ гэхээр чинь би гараал яваад өгнө. Тэр хүнийг яван явтал гэртэй орохгүй явсаных нь дараа гэртэй орно.
Ганболд -
Тэгдэгийн учир шалтгаан нь юу байв ?.
Дүгэрсүрэн -
Учир нь том улсын ярианд оролцдоггүй, оролцуулах ч үгүй тэр дэгийг бариж сурсан. Том хүнийг хүндэлж сурсан. Гарт хүн ирж явбал нохойгоо хориж өгнө. Ийм л ёс жаягтай байсан. Хүн ирж явбал досож очиж мориноос нь буулгаж морийг нь уяж, хүн хонвол морийг нь аргамжиж өгнө. Би чинь бага сургуульд ороод дунд сургуулиасаа сургуулиас гарч аавтайгаа хувийн хэдэн мал дээрээ амьдарсан даа.
Ганболд -
Та хэд дүгээр анги төгссөн ?.
Дүгэрсүрэн -
Би 6-р анги төгссөн. Би сургуульд сууж байх үедээ эгчийнхээ фото зургийг зургийнхаа хичээлээр зурж байсан байх юм уг нь тэр зургийг манай аав ээж их адилхан болж гэж байсан тэгээл түүнийгээ хөгжүүлэлгүй хаячихсан юм. Уг нь зургаар явсан бол гайгүй зураач болцон байх.
Ганболд -
Тэр үед боловсролын систем ямар шүү байв ?.
Дүгэрсүрэн -
Тэр үед боловсролын систем чинь нийтээр нь бичиг үсгийн боловсролтой болгох үе шат явж байсан. Намайг бага байхад манай аав ээж хүртэл зовудан дээр байж байхдаа бичиг үсэг заалгаж байсан шүү дээ. Бас л нөгөө нэг үнсэн самбар дээр бичдэг байсан.
Ганболд -
1960 оны эхээр гэсэн үг үү ?.
Дүгэрсүрэн -
Би чинь 1959 онд сургуульд орсон. 1957, 1958 оны үед чинь бүх нийтээр нь бичиг үсэгтэй болгоно гэж шинэ үсгийн багш нар гэж ирээл заадаг байсан. Том жижиггүй уншиж үсэг тавиж сурлаа гэж байсан. Намайг сургуульд орхоос өмнө л дөө би саваагүйтээд дагаал гүйж байсан.
Ганболд -
Тэр үеийн шинэ үсэг гэхээр чинь одоогийн крил үсэг үү ?
Дүгэрсүрэн -
Тийм одоогийн крил үсэг. Намайг Тосонцэнгэлд очоод дунд сургуульд байхад бидэнд орос хэл зааж байлаа. 5-р ангиас эхэлж. Дээр үед чинь гоё л доо сумын бага сургуульд байхад Базар гэдэг багш бид нараар чулуун зам засуулж байсан. чулуугаа зөөгөөд тэрүүгээрээ зам засаж сургууль даа үлдээж байсан. Манай тосонцэнгэлд уртнасан гэж гавъяат багш байсан. тэр үед бид өвөл бид сургуулийнхаа түлээнд шар тэрэгээр хөдөө яваад гишүү модоо цуглуулаад сургуулийнхаа түлшийг өөрсдөө бэлдэнэ шүү дээ. Шар тэрэгтэй явж түлшээ базаачаад галаа түлнэ шүү дээ одооных шиг паар гэж байхгүй. Тэр үед чинь хүүхэдүүд сургуулийнхаа аж ахуйн ажлыг их бэлдэж хийнэ бид тэгж л сурч явлаа. Тэр үед мал аж ахуйн машинт станц гэж бий болж байсан. Тэр нь яаадаг байсан бэ гэхээр малын тэжээлийг тариж ургуулдаг түүнийгээ хадаж авдаг. Овъёс тариад түүнийгээ түүнэ мөн байгалийн хадлан авна. Тэр нь трактор техникээр тэгэхээр арай хөгжингүй болж ирсэн. Би тэр үеэс эхэлж техникийг арай өөр өнцөгөөс харж эхэлсэн. Тэр үед 5 трактор гэж кабингүй трактор ирж байсан. 54 гэж гинжит трактор байж байсан эмэгтэй жолоочтой тэр надад их сонин санагддаг юм. 54 гинжит трактор газар хагалдаг анжисыг чирдэг трактор байлаа. Тэр үеэс л техникийн хөгжил дэвшилийг мэдэж эхэлсэн. Тэр үед чинь улс ардын аж ахуйг тав таван жилээр төлөвлөдөг төлөвлөгөөндөө орцон байсан үе.
Ганболд -
Тэр 5 жилийн төлөвлөгөө гэдэг чинь ямар утагтай байсан юм ?.
Дүгэрсүрэн -
Төлөвлөгөө гэдэг нь улс ардын аж ахуйг хөгжүүлэх 5-н жилийн төлөвлөгөө гэж тэр нь улс ардын аж ахуй гэдэг нь газар тариалангийнхаа хэдэн га газарт нь тариалалт хийх үү, хичнээн тонн центнер үр тариа авах уу гэдэг энэ бүхнээ улсаас төлөвлөгөөөө боловсруулаж энэ таван жилд малаа тэдэн тоо толгойд хүргэнэ гэж төлөвлөж ирсэн. Үйлдвэрийн хэмжээнд ямар үйлдвэр байгуулах вэ гэдэг чинь тавигдаж ирж байсан даа. Улаанбаатарт чинь арьс ширний үйлдвэр байгуулах гээл бүх үйлдвэрүүд чинь 1959 оноос эхэлж баригдаж эхэлсэн. Манай Тосонцэнгэлд модны үйлдвэр багуулана гэж том үйлдвэр байгуулаж байсан шүү дээ. Тэр үйлдвэр баригдсанаар модоо баруун 5 аймгаас гадна Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвгсөл энэ аймгууд тээвэрлэж зөөж тэр бүү хэл энэ аймгуудын модон байшинг энэ үйлдвэрийн модоор барьж байсан. Орон сууц нилээн баригдаж суурин соёл иргэншилд суурих хандлага нилээн ажиглагдаж ирсэн. Төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засагтаа тусгаад юм хийж байсан. Тосонцэнгэлийн модны үйлдвэр чинь 1963 онд ашиглалтанд орсон үйлдвэрэл.
Ганболд -
Тэр үед төлөвлөгөө биелүүлэнэ гэж байна. Түүнийгээ биелүүлж чадаагүй бол яах вэ?
Дүгэрсүрэн -
Төлөвлөгөө биелүүлэхгүй байна гэсэн утга байхгүй байсан заавал биелүүдэг байсан.
Ганболд -
Та сая хэлсэн шүү дээ малыг одоо тэдэн тоо толгойд хүргэнэ гэж тэгвэл зуд болоод өвс ургамал ургахгүй ган болоод мал хорогдчихлоо 100 000-аас 200 000 болгоно гэж 5 жилийн төлөвлөгөө гарсан түүнийгээ биелүүлэж чадахгүй бол яах вэ ?
Дүгэрсүрэн -
Төлөвлөсөн төлөвлөлвийн хэмжээнд хүрэхгүй байж болно зүй бусын хорогдол гарна тэрүүгээр нь тооцоод дахиад дараагийн 5 жилийн төлөвлөгөөндөө түүнийгээ нөхөж суулгаж өгнө. 25 сая толгой малтай болтолоо өсгөнө гээд 80-аад он хүртэл чадаагүй шүү дээ. Ардчилал гараад малыг хувьчлаад 30 сая толгой малтай болцон шүү дээ. 1991 онд 25 сая толгой малтай болсон шүү дээ. Тав таван жилээр төлөвлөгөө явагдаж байхад мал төлөвлөгөөндөө хүрээгүй ээ харин бусад төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засаг хүрж байсан, газар тариалангаа авч байсан, үйлдвэрүүд нь шат шатандаа явагдаж байсан. Харин мал дээр л ганцхан тэгж чадаагүй. Хүн амын нөхөн үржихүй хамгаагүй их хөгжиж байсан.
Ганболд -
Ардчилал гараад мал нь 25 сая тоо толгойд хүрч лээ гэсэн шүү дээ үүнийг 1990 оноос өмнөхтэй нь харьцуулбал юу нь тэгж их нөлөөлсөн бэ ?.
Дүгэрсүрэн -
Бид нар социализмын материал техникын баазыг иж бүрэн байгуулаж коммунизмд орно гэж байсан. Манай улс чинь каптализмыг алгасаад социализмыг байгуулсан гэж яриад байдаг шүү дээ. Бид капталист нийгмийг алгасахгүй байх ёстой байсан. Капталист нийгэм гэдэг чинь үйлдвэржсэн өмчтэй нийгмийг чинь хэлж байгаа юм. Энэ өмчтэй нийгмийг хит улсын болгоод хэт төлөвлөж төвлөрүүлээд хэт удаан байсанаас ардчилал гарах үндсэн шалтгаан болсон 1-рт. 2-рт нийгмийн тохироо гэж юм байна л даа нийгэмд чинь маш олон юм байна л даа бас тэр социализмыг байгуулана гээд 1960, 1970, 1980, 1990 оны үед яриж байхад он тус бүр арав арваараа өөр өөр байгаа шүү дээ. Цэдэнбал гуай 40 гаруй жил улс орныг удирдахдаа их зүйлийг хийсэн. Цэдэнбал гуайг мууг удирдагч гэж хэлж болохгүй ээ. Монгол орон Зөвлөлт орос улстай ах дүүгийн айрамдалтайгаар хөгжсөн нь давуу талтай зүйл маш их бий үүнийг үгүйсгэж болохгүй. 1939 онд япончууд дайрж байхад Зөвлөлт орон туслаагүй бол Японы колоно болцон Монголын тусгаар тогтонол байхгүй болцон байх. Үүнд дээр зөвлөлтийн ах дүү нар их роль зүйцэтгэж байсан. Ардчилал зах зээлийн эдийн засагт яагаад шилжих боловоо гэхээр 1963 онд Сурмаажав, Лоохууз, Нямбуу нарын эсэргүүний хөдөлгөөн гээл шийтгүүлсэн шүү дээ. Эд нар юу хийж байсан бэ гэвэл зах зээлийн эдийн засгийг байгуулах гэж яриж эхэлсэн.
1963 онд Сурмаажав, Лоохууз, Нямбуу гэх энэ хүмүүм улс орныг жаахан дэвшингүү замаар хөгжих хэрэгтэй төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засаг нь болохын хувьд болж байна гэхдээ бид зайлашгүй ийм замруу орох хэрэгтэй гэж хэлж явсанаасаа болж буруудаж алдаанд орсон улсууд шүү дээ. Гэхдээ энэ чинь алдаа биш зөв юмыг нээж харж чадаж байсан улсууд. Цэнд гээд манай үйлдвэрийн дарга байсан тэр хүн бол асар том эрэдмтэй хүн гэж бий ойлгодог юм. Би амьдралын хугацаандаа Цэнд гуайгаас асар их зүйлийг сурсан гэж боддог. Өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын модны үйлдвэрт ажиллаж байсан бүх хүн ямар ч байсан мэргэшисэн мэргэжилдээ эзэн болж амь зуух ухаанаар амьдарч чадаж байсан. Хөдөөлмөрлүү хандах хандлага нь зөв түвшинд бий болгож өгсөн хүнийг би Цэнд гуай гэж үздэг. Энгийн нэг жишээг өөр дээрээ хэлье. Би үйлдвэрт мод зөөдөг тракторын жолооч байсан. Нэг удаа нилээн яаарж явж байгаад тэдний арын шонгийн модыг хуг мөрөгцөн юм. Шонгийн мод мөрөгцөн хүн чинь осол гаргачихлаа шүү дээ аавруугаа явах гэж байсанаа болиод түүнийгээ янзлахгүй бол болохгүй шүү дээ тэр чинь холбооны шугамын мод учираас тэрийг би шуурхай засварлаж өгөх хэрэгтэй учираас гэрлүүгээ явж хүрз лоом авчираад шонгийн нүхээ ухаж эхэлсэн тэгсэн чинь Цэнд гуай гэрээсээ гарч ирээд за хөө яаж байна гэхээр нь би үнэнээ хэлсэн чинь за чи наад нүхээ ух гээд Цэнд гуай гэрлүүгээ орчихдог юм. Би чинь шонгийн нүхээ ухаж л байгаа шүү дээ тэгсэн чинь манай дарга гарч ирээд төмөр хувинд олс уяаад энэ хувинд шороогоо хийгээд бай би татаад байя гээд надтай тэр нүхийг ухалцсан. Би чинь тэр үед хорин хэдтэй залуу байсан нөгөө нүхээ гялас ухаад дуусагчаад байж байсан чинь Цэнд гуай за хө чинь тэр доороос нэг шонгийг мод чирээд ир гэж хэлсэн. Цэнд гуай хүн загина нь гэж ёстой байхгүй харин үг нь их аюултай. Тэр үед өөр дарга байсан бол чи улсын өмч эвдэлчихлээ гэж энээ тэрээ гэж загних байсан байх. Тэгэхд тэгж загинаагүй. Тэгээд би модоо трактороороо чирээд аваад ирсэн чинь холбооны мончоор дуудаад бүх дэгээнүүдийг нь тайлуулаад бэлдцэн тэгээд миний чирж ирсэн модонд наад дэгээнүүдээ энэ залууд хадаад өгчих гэж хэлээд, нөгөөдхөө суулгаж өгчөөд энэ модыш зайлуулчаарай гээд гэрлүүгээ орцон. Би тэгээд нөгөө шонгийн модыг босгох шаардлагатай болоод яаж босгох уу гэдэгээ нилээд бодсон тэгээд нэг банз олж ирээд яг өөрийнхөө өндөртэй адилхан арван тавын өргөнтэй тавын банз авчирсан. Тэр банзаа нүхрүүгээ босгож хийж байгаад шонгийн модныхоо үзүүрийг тулгасан. Би залуу байсан тэр шонгийн модны үзүүрийг хөдөлгөөд байх чадалтай байсан. Үзүүрээс нь ганцаараа өргөөд өргөхдөө техникээ ашиглан трактороо шонийн модондоо тулгаж зогсоочоод модоо өргөөд тракторынхаа дугуйн дээр тавьчаад модоо ахиулж өргөөд тракторынхаа копуудан дээр гарж тавьсан чинь банз нь гулсалтын хүч үйлчилж жаахан жаахан явал би жаахан жааханаар татаал олсоор оосролчоод тракторынхаа дээрээс нь татаал байсан. Би бас данхраад ашигласан тулгуур хийх гэж сургуульд үзсэн Ньютоны хууль надад хэрэг болсон. Мод гозойлгож тавьчаад түүнрүүгээ модоо хөшөхөөр шонгийн модоо нүхрүүгээ явуулаар байж байгаад шонгийн модоо босгочоод шороог нь хийж байсан чинь Цэнд гуай гараад ирсэн том лоом барьсан тэгээд надад чи бол юм хийх хүн байна чамайг яаж босгохыг чинь харлаа ухаан гаргаж байна чамайг энэ үйлдвэрт тракторчноор авсан нь буруудаагүй юм байна гэж хэлж билээ.
Ганболд -
Та түрүү хэлсэн шүү дээ Цэнд гуайгаас өөр дарга байсан бол намайг загнах байсан гэж тэр үеийн нэгдэлийн дарга, ямар удирдах албан тушаалтан түүний доор ажиллаж байсан хүмүүсийн харьцаа ямар байсан бол одооныхтой харьцуулбал ?.
Дүгэрсүрэн -
Цэнд гуай бол хүн загнидаггүй хүн загинаж байхыг нь би ерөөсөө харж байгаагүй.
Ганболд -
Цэнд гуайгаас өөр хүн буюу ерөнхийд нь дарга хүн ийм байх, цэрэг хүн ийм байх ёстой гэсэн тийм зүйл байсан уу?.
Дүгэрсүрэн -
Дарга хүн бол улсын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн гэж загина нь өөр дарга байсан бол ер нь тэр үеийн дарга нар тийм л байсан шүү дээ. Ер нь яахав машин эдвэлцэн хүнийг машин эвдэлчихлээ гээл загинаал унана шүү дээ. Тэгхэд ууланд машин онхолдоод аваар хийцэн байхад би нэг жишээ хэлье. Тэр үед хэлмэгдэлт Цэнд гэдэг хүн дээр маш их хар сүүдэр байнга дагаж явсан. Тэр үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс гэвэл ой модны сайд байсан Дагийжамц, Ш.Болд, Х.Болд, Дарханы намын дарга байсан Болд, Увсын дарга байсан Болд гэж байна бүгд цэнд гуайн доор ажиллажбайсан хүмүүс дэвшээд яаваад байхаас Цэнд гуай бол гардаггүй байсан.
Ганболд -
Яагаад дэвшихгүй байсан юм бол ?.
Дүгэрсүрэн -
Тэр яасан гэхээр 1963 оны намын 5-р их хурлаар дээр яасан ч юм дээ би өөрөө мэдээд улс орноо хөгжүүлэж чадна гээд хэлцэн хүн шиг байгаа юм. Гэхдээ бол Цэнд гуай тухайн үедээ дэвшингүй санал тавьж байсан. Монгол орныг зах зээлийн эдийн засагт шилжүүлэх тухай ярьж байсан байх гэж одоо би боддог юм. Надад тийм ч их нарийн юм яриагүй л дээ. Түүнээс гадна үйлдвэрийн 2000 аад ажилчин, ахуйн үйлчилгээний 600 ажилчин, барилгийн 600 аад ажилчин тэр олон хүний эрүүл ахуйг сайжруулахын тулд Зартын рашаан амралтыг байгуулсан.
Ганболд -
Тэр амралт нь ямар учиртай байсан юм бол ?.
Дүгэрсүрэн -
Түүнд бол үйлдвэрийн ажилчид амрана. Тэр рашаан бол хүний бүх төрлийн өвчинг ангаах чадвартай. Түүнийг 1959 онд Шинжлэх ухааны академаас судлаад пайз хатгацан байх юм билээ. Түүнийг түшиглээд амралт байгуулаад үйлдвэрийнхээ бүх ажилчидыг амраадаг байсан. Тэр рашаанд 7 хоног ороод бүтэн жилийнхээ энергийг авч бүтэн жил ажилласан ядаргаагаа тайлдаг байсан. Тэгээд тэр үйлдвэрийн ажилчид өвчилөлт багатай эрүүл ахуйд анхаардаг байсан хожим нь сонсох нь Цэнд гуай том маарамбын зиндааны маарамба ч гэх юмуу оточ гэх юмуу лав л эгэлгүйл ямар ч байсан ном судраа мэддэг, өвс ургамалаа таньдаг эрүү ахуйч байхаа мэддэг тийм том эрдэмтэн байсан гэж би ойлгосон. Би жил болгон тэр рашаанд очиж орж энергээ авч одоо би эрүүл саруул байна. Одоо Цэнд гуайг цагаатгахгүй л байгаа юм би гайхаал байгаа юм.
Ганболд -
Түүнийг хэлмэгдэлт гэж үзэх үү ?.
Дүгэрсүрэн -
Хэлмэгдэлт тэр хүний үйл хөдлөлийг нийгмийн хамгаалалын яаманд мэдээлэлдэг байсан байгаа юм. Цэрэг цагдаагийн тусгай төлөөлөгчид нар байнга дагаж мөрдөж байсан байгаа юм.
Ганболд -
Та тэр хүний хэлмэгдсэн байдлыг мэдэх үү ? тэр хүнийг энэ дээр буруутгаад хэлмэгдүүлцэн гэдэг ч юм уу.
Дүгэрсүрэн -
Би хэлмэгдэлт гэдийг тэр хүний хийж бүтээж байсан зүйлийг нь ганц ч удаа шагнаж урамшуулаж байгаагүй. Цэнд гуай л удирдаж зохион байгуулаж хийж байсан. Тэр хүний доор ажиллаж байсан хүмүүс дээшээ дэвшээд гараад байсан гэхээр чинь утга учир нь ондоо байгаа биз дээ. Цэнд гуай Тосонцэнгэлийн үйлдвэрт тийм их зүйлийг бүтээж боловсон хүчнүүдийг бэлдэж чадаж байсан юм чинь улсдаа удирдлагын түвшин байсан гэдгийг хэмжих хэрэгтэй гэж би боддог. Цэнд гуай хүмүүстэй их харьцана юм мэддэг хүн чинь хүмүүсийг нам болгоно шүү дээ. Ууланд машин онхолдсон гээд хуулийнхан ирсэн прокрор, цагдаа гээл Цэнд гуай тэр үед та нар юун сүртэй юм ярьдаг юм бэ хүний амь насанд хохирол учраагүйгээс хойш үйлдвэрт энэ дайны хохирол гардаг юм гэж хэлсэн гэдгийг нь манай ажилчид ярьдаг юм.
Ганболд -
Нөгөө шүүх цагдаагийхан нь юу гэж байх юм ?.
Дүгэрсүрэн -
Тэд нар нь эрүү үүсгээд аваар хийсэн гэж материал бүрдүүлэх гэж очсон юм байна л даа. Энэ жишээн дээрээс л ялгаа гарч байгаа биз дээ. Тэр үед улс төрийг удирдаж байсан хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл нь хязгаарлагдмал мөчид дорой нэг л загвараар боловсрогдсон бүтээгдэхүүнүүд ажиллаж байсаныг энэ жишээн дээрээс гарч байгаа биз дээ.
Ганболд -
Явцуу хүрээнд гэдгийг чинь энэ юм ийм байх ёстой гэдэг үзлээр ажиллаж байсан байна гэж ойлгож болх уу ?.
Дүгэрсүрэн -
Машин онхолдоод аваар хийчихлээ гэхээс биш үйлдвэрт гардаг догол гэмтэл ийм байх уу гэдийг л ойгож чадахгүй байсан байгаа юм. Би бол автын механикч хүн жолооч нарын эдвсэн юмыг ямар зүйлээс болж эвдэрсэн гэдийг нь олж мэдэж байж хариуцлага тооцохоос биш чи үүнийг эвдсэн байна үүнийг төл гэхүү би ер нь тийм шаардлага тавьж үзээгүй тийм байсан болохоор манай жолооч нар надаас айдаг байсан. Би техникээ үзчээл шаарлагтай сэлбэгээ гаргаал няравтаа бичээд өгчихдөг бйасан.
Ганболд -
Та тэр үйлдвэрт ямар албан тушаал дээр байсан байх уу ?.
Дүгэрсүрэн -
Барилгын бга механикчын, автын механикчын албан тушаал дээр байсан.
Ганболд -
Таны амьдрал гүн гүнзгийгээр нөлөөлсөн үйл явдал бий юу ?
Дүгэрсүрэн -
Түрүү ярьсан миний амьдралд асар их нөлөө үзүүлсэн Цэнд гуайн талаар ярьсан. Миний амьдралд асар нөлөө үзүүлсэн Чулуунбаатар гэдэг хүн бйасан энэ хүн миний амьдралд болоод мэдлэгт асар их нөлөө үзүүлсэн.
Ганболд -
Яаж нөлөөлсөн бэ ?.
Дүгэрсүрэн -
Би цэргээс халагдаж ирээд, ямарч сургууль төгсөөгүй зөвхөн 6-р анги төгссөн мужааны 4-р зэрэгтэй хүн шүү дээ тэгээд би тэр бүхэл бүтэн үйлдвэрийн шоблоомчин гэдэг юмыг хйиж эхэлсэн.
Ганболд -
Тэр нь юу хийх вэ ?.
Дүгэрсүрэн -
Одоо энэ ширээг хийлээ гэхэд тэр хийх гэж байгаа зүйлийнхээ бүх деталыг суурь машин дээр яаж хийх вэ гэдэг загварыг гаргаж өгөөд тэр машиныг яаж ажиллуулах вэ гэсэн тохиргоог хийхдээ тэр хүнтэй хамтарч ажиллаж байсан. Түүнээс гадна би тэр хүнтэй гэрийн унь бөөрөнхийлдөг машин хүртэл хийж байсан.
Ганболд -
Чулуунбаатар гэдэг хүнтэй хамт уу ?.
Дүгэрсүрэн -
Тийм бид хоёулахнаа хйиж байсан. Түүнийг хийхдээ бүх төмөрийг гараад хөрөөдөж эсгэж тааруулж бйасан. Түүн дээрээс надад асар их ажилын туршлага, дадлага тооцоог зааж өгсөн. Би тэгээд оройгоор 10-р ангид сурч эхэлсэн. Нөгөө нэг тал дээр бол цэргээс халагдаж ирээд шоблоомчиноор ажиллаж байсан хүн чинь яагаад техникийн хүн болчих воо гэхээр би нэг охинд сэтгэлтэй байлаа нөгөө охин чинь хөдөө аж ахуйн техникомд 1 жил сурч ирээд намайг боловсролгүй гэж бодсон ч юмуу дугарч зөхөөд уулзахаа болихоор нь би хүнээс юугаараа дутдаг юм гээд трактор комбанын курсд явж эхэлсэн. Тэгээд би Төв аймгийн Архустайд 1974 онд трактор комбанын курсыг төгссөн юм. Нөгөө талаар хүний найз нөхдүүд их нөлөөлдөг юм. Миний найз нөхдүүд бас нөлөөлсөн. Хүн өнөөдөр ямар найз нөхөдтэй нийлэж нөхөрлөхөөс амьдралыг үзэх үзэл нь шалтгаалдаг. Би хэдэн багш хүмүүстэй нөхөрлөж эхэлсэн тэгсэн чинь намайг нэг өдөр оройн сургууль сур гээд тэгээд 6-р ангийн боловсролтой хүн чинь оройгоор 10-р анги төгссөн. 10-р анги төгсөөд техникомд явсан. Хөдөө ууланд ажиллаж байсан чинь томилолт ирсэн.
Ганболд -
Тэр үед сургууль техникомд томилолтоор явдаг байсан юм уу ?.
Дүгэрсүрэн -
Ажилчид бол томилолтоор яваг байсан.
Ганболд -
Өөрө хүсэлтэрээ явдаггүй байсан юм уу ?
Дүгэрсүрэн -
Тийм өөрөө хүсэлтээ гаргасан тохиолдолд томилолт ирнэ би 10-р анги төгссөн цаашид дахиж сурмаар байна гэж хүсэлт гаргасан тохиолдолд.
Ганболд -
Сурах сонирхолтой 10-р анги төгссөн хүн тэр сургууль техником дээр нь очоод шууд сурч болдоггүй байсан юм уу ?.
Дүгэрсүрэн -
Болно. 10-р ангиа төгсөөд шалгалтаа өгөөд авдаг сургуулиа аваад яюдаг байсан. Би бол ажилчин хүн байсан учир хүсэлт гаргаж байж явна. Тэр үед орой ангиар сургах систем их боловсронгуй байсан. Хүн практиг дээр мэдсэн юмыг онол дээр зааж өгч байсан нь хүн их хамархан сурч байсан. Яагаад гэвэл бага насандаа алдсан юмаа түүнд явж байж олж авдаг сургалт байсан. Манай найз нар багш хүмүүс байсан болохор намайг сургуульд яв гэж хэлсэн нь миний амьдрал ахуйд өөрчлөлт хийсэн байгаа биз. Ийм их хоёр гурван зйүлүүдээр миний амьдралд нөлөөсөн асар их хүчин зүйлүүд байна. Миний амьдралын хувьд гэх юм бол 30 нас хүрч байж авгай авсан. Ээж маань намайг 18-тай настай цэрэгт явсан байхад нас барсан, эцэг маань өндөр настай хүн байсан учир эцгийгээ бэрийн гар харуулаад яаахав амьдад нь өөрийн таавар нь байлгаж байя гэж бодсон. Эцэг маань надад хүүгийнхаа үрийг үнэрлье гэж хэлээд байдаг би болохоор ингэж бодож байсан. Би авгай аьлаа авгайтай минь хөгшин эцэг минь таарах уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй учир тааваар нь байлгаж байгаад нүдийг нь аниулцан нь дээр биз дээ. Ийм бодолтой явсаар байгаад 30 хүрч хүн шүү дээ. Аав маань намайг 29 настай техникомд байхад нас барсан.
Ганболд -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу ?. Тэр зүйлийг яагаад ер бусын гэж үзэж байна.
Дүгэрсүрэн -
Миний амьдрал бол энгийн л дээ. Би сая ярилаа 30 хүртэлээ ганцаараа явсан гэж. Миний аав ээж хувийн хэдэн малтай байж байгаад ээж маань хулийн байгуулагт ажиллаж байгаад нас барсан аав ээж хоёр маань надад өв хөрөнгө гэж өвлүүлэж өгөөгүй. Миний аав ээж хөдөлмөрөөрөө амь зуу гэдэг байсан. өөрсдөөч хөдөлмөрөөрөө амь зууж явж байсан тийм учраас би ч бас хөдөлмөрөөрөө амьдарч ирсэн нь бусдаас онцгой. Өөрөө өөрийнхөө амьдралыг бий болгосон аав ээжээрээ хонь мал гаргулаад, хувцас хунар авхуулаад, найр наадам хийсэн удаа байхгүй. Бусдаас онцлог зүйл гэвэл энэ. Би өөрөө биеээ дагаал хүний охин үртэй санаа сэтгэл нийлээд амьдраал 4 хүүхэдтэй болсон. Хоёр эрэгтэй хоёр эмэгтэй хүүхэдтэй байх ёстой гэсэн тооцоотой байсан. Миний хань надад 4 хүүхэд төрүүлэж өгсөн хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэд төрүүлэж өгсөн харин нэг эмэгтэй хүүхэдээ алдсан одоо би 3 хүүхэдтэй ингээл явж байна тухайн үед нийгэмээч бодож байсан юм уу миний зөн совин байсан ч юм уу. Би бусдаас онцгойрсон чинээлэг баян биш гэхдээ бусдаас дор ядуу амьдраагүй би хүүхэдээ их сургууль төгсгөж хоолонд нь хүргэсэн. Энэ бол эцэг хүний үүрэг. Би хүүхэдүүдээ өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдар гэж сургадаг. Ийм л жишигээр амьдарч явна даа. Нөгөө талаар та нар намайг мэдэх толгой түрүү барьдаг гэж энэ бол манай удмын гень.
Манай аав ээжийн аль аль талд нь түмэн олныхоо эмгэг согогыг арилгаж эмчилэж явсан түүхтэй юм билээ. Миний онцлог байдал гэх юм бол Улаанбаатарт 1974 оны өвөл санаандгүй явж байгаад нэг унадаг өвчтэй хүнийг таринацан юм тэр нь дахиж унаагүй гэсэн. Би бол ном судар үзээгүй хүн шүү дээ
Ганболд -
Таринцан гэсэн чинь юу гэсэн үг вэ ?.
Дүгэрсүрэн -
Таринах гэж тийм л юм байдаг байхгүй юу, хүний тохироо гэж байдаг. Би аав ээжийнхээ уншдаг ганц хоёр таринийг л уншдаг. Ерөөсөө хүний ганц юм ганцдахгүй. Хожим нь би 2002 онд бариа заслын курс төгссөн. Бариа заслын дамжаанд суух шалтгаан нь тэрүүнээс л үүссэн. Би ер нь буруу юм хийц байна уу зөв юм хийж байна уу гэдэгээ мэдэж авъя гэж бодсон. Би дамжаанд сурахаасаа өмнө хар зөнгөөрөө хүний дардаг цэгүүд дээр даржил байсан. Манай хадам аав ээж 2 тарих толгой өвдөлөө гэхээр намайг дууддаж бариулаал зүгээр болдог байсан социализмын үед л дээ. Тэр миний таринадсан хүн нь манай найзын нөхрийнх нь дүүгийн эхнэр нь байсан байгаа юм тэгсэн чинь манай найз намайг дооглоод би лам болцон юм уу гээд би залуу байысан юм чинь ичнээдээ. .
Уг нь хүнд онгод гэдэг юм ордог юм байна лээ. Тэр үед надад онгод орж байсан байгаа юм.
Ганболд -
Та тэр хүнийг яаж барьж байсан бэ ?.
Дүгэрсүрэн -
Тэр үед чинь шинэ жил болж байсан юм тэр үеэр нь би жаахан архи ууцан халаалттай байсан яаж барисанаа мэдэхгүй байгаа юм. Тэрнээс урьд өмнө нь би ерөөсөө бариа хийж байгаагүй үзээгүй байхгүй юу. Тэр хүн тухайн цаг үе орон зайд унах шаарлагатай түүнийг нь намайг эмчилэхийг хатгасан байхгүй юу. Аливаа юм чинь цаанаа холбоотой шүү дээ. Бас тэрнээс өөр 9 зоос эргүүлээд худалаа үнэн яриад байна аа. Би түүнийг хэнээр ч заалгаагүй. Намайг анх удаа хүрээлэнд орохд Энхбаярын нуруу нь бөхтийцөн байсан тэгээл би хоёр удаа бариал үзгээр болсон. Энхтайван ямар сайн даа болохоо байхаараа хөөе гээл намайг дууддаг юм. Тэгээл хүн амьтанд тус болж байвал яаахав гэхдээ курс дамжаанд нь суугаад үнэмлэхийг нь авцан хүн чинь бас нэг юм байна аа да тэ? Би мөнгө олохын тулд тэрийг хийхгүй надад энд ажил байна. Шаардлага гарсан хүнд тус болоод явж байя. Энэ чинь эрүүл цагаан буюуны нэгд орно гэж боддог. Би ингээд хүмүүст үзүүлэж байхад ямар ч лам намайг та өөрөө өөрийгөө аваад явчихна өөрийнхөө чаддаг юмыг хийгээд явж бай гэдэг тэр бол их утга учиртай үг байхгүй юу. Би 1991 онд Сантад очиж манай хүргэн ах тэнд байсан юм намайг очиж гэрийн ухь харуулдаад өг би чамаг унаатай болгод өгье гэсэн би тэгхээр нь улсын баярын 3 хонгийн амралтын өдрүүдэд гэрийн унь харуулдаад түүнийгээ ачиж авч яваад гүүтэй болоод ирж байгаа юм. Энэ бол амьдралын нэгэл түүх шүү дээ. Тэр гүүгээ авах гээд очиход тэр гүүний эзнийх нь аав нь 84 настай том лам хүн байсан. Тэгээд гүүний эзэн намайг очоорой сайхан танилцлаа гэхээр нь би очмоор санагдаад аав нь настай хүн байдаг гэхээр нь нэг зологчихье гэж бодоод маргааш нь яваад очиход тэдний аав нь хэвтэрт байсан байгаа юм. Намайг очдог өглөө аав нь боссон гэсэн тэгсэн чинь хүүхэд нь гайхсан гэсэн аав яагаад босчихов гээд гэрорноо цэвэрлэсэн гэсэн аав тэгсэн чинь манайд өнөөдөр нэг том хүн ирэх гэж байна гэж хүүхэддээ хэлсэн байгаа юм. Хүүхэд нь дараа нь надад хэлж байгаа байхгүй юу. Би юуных нь том байхав дээ зүгээр лжирийн нэг хүн яваа шүү дэ. Би тэр хүн дээр хадга мөнгө бариал золгосон хаа явсан газраа настай хүнийг хүндэлдэг учир тэгсэн тэр хүн надад би таньд нэг сан тавьж өгч болох уу бурханда даатгаад уншчихъя гэсэн. Би тэгээд дараа хүүгэс нь аав чинь надаас тэгж асуух юм ямар учиртай юм гэж асуусан. Аав харин том хүн ирнэ гээд байсан чи байсан байна лээ. Манай аав чинь босдоггүй байсан чинь босоод нэг лсонин байсан шүү чи нэгэл биш ээ гэж хүүхэд нь тэгдэг юм. Тийм тийм сонин үйл явдалууд их. Ах чинь ер нь үхэлийн оронд очиж дууссан хүн шүү дээ. Түймэрт бүх биеээ шатаацан хүн шүү дээ. Гар нүүр гээд бүгд түлэгдсэн одоо тэгээд ийм байгаа юм.
Ганболд -
Одоо тэгэд сорив энэ тэр байхгүй юмуу ?.
Дүгэрсүрэн -
Байхгүй. Тэр зартын рашаан гэдэг чинь намайг ийм болгосон. Хүн ул ус, байгальтайгаа харьцаж чадвал тийм байдаг юм байна даа хүү минь би тэгж л бодож явна. Би амьдралдаа олон удаа үхэл рүү орж явсан тэгэл амьд гарна энэ бол би хүнд буян хийж явсаныхаа ачаар гарж байгаа гэж боддог. Би ууланд трактортой онхолдож л байлаа, уурын зуухны яндан босгох гэж байгаад кран нь алдаад бас унажил байлаа, Улаанбаатарт ирсэн хойноо угаарт цохиулаад үхэх гэж байлаа, АНУ төв дээр 380-ын тогонд цохиулаад унажил байлаа энэ бүгдээс авч явдаг зүйлүүд бол миний амьдралын түүхэд их бий. Хүн удам судар уул уасс бодож явар нь өөрт өлзийтэй явах ньь өөрт өлзийтэй байдаг юм шүү дээ. Би тэгж явсанаараа өдий зэрэгтэй яваа гэж боддог. Ийм л амьдралын түүхтэйдээ. Би чинь арчилсан хувьсгалд оролцсон хүний нэг 1989 оны 12-р сараас эхлэж энэ хөдөлгөөнд нэгдэж орсон.
Ганболд -
Тэр хөдөлгөнд яаж нэгдэж орж байсан бэ ?.
Дүгэрсүрэн -
Би Тосонцэнгэлд байхдаа орсон.
Ганболд -
Анх ямар үүднээс тийм хөдөлгөөн үүсэв ?.
Дүгэрсүрэн -
Ардчилсан хувьсгал яагаад гарах шалтгаан би болсон бэ гэхээр өнгөрдөг Зориг, Дарьсүрэнгийн Сүхбаатар ийм улсууд байгаа юм. Энэ улсууд залуу техникчдын улсын 2-р хурал ээр уулзацгаасан хүмүүс байгаа юм. Орсод Гарбичов ярьж байсан байгаа юм түүнийг нь энэ боловсролтой хүмүүс мэдэж байсан байгаа юм. Ардчилсан хувьсгал яагаад үүсэх болсон бэ гэхээр миний хувийн бодлоор нам хитэрхий төрийн ажилыг бариж эхэлсэн. Засаг захиргааны ажилд хитэрхий оролцсон.
Ганболд -
Тэр үед нам орохгүй байсан бол хэн орох байсан юм ?.
Дүгэрсүрэн -
Намыг чинь одоо үед улсын бодлогыг боловсруулдаг нийгмийн давхарга гэж яриад байгаа биз дээ. Нам бол нийгмийн бодлогыг боловсруулдаг бүлэг итгээдүүд гэж ойлгож байгаа биз дээ. Та нарт тэгж яриж байгаа биз дээ. өнөөдөр нам гэдэг чинь удирдан чиглүүлэгч байхаас биш хэрэгжүүлэгч биш шүү дээ. Хэрэгжүүлэгч нь юу байх вэ гэхээр засгийн газар, УИХ хуулиар хэрэгжүүлэх байх ёстой. Энэ үйл ажилгааг хэрэгжүүлэгч нар нь засгийн газар болоод яамдууд байх ёстой. Би нэг жишээ хэлье. Намын гишүүн хүн, би ч намын гишүүн байгаагүй л дээ би 1987 онд намд элсье гэдээд өргөдөл өгсөн чинь чи хөгширцөн манай намын эгнээ залу байфх ёстой сэхээтэн хүнийыг намд авдаггүй байсан энүүгээрээ нам алдсан.
Ганболд -
Сэхээтэн хүн авахгүй гэсэн үү ?
Дүгэрсүрэн -
Сэхээтэн хүн авахгүйдээ биш л дээ. өнөөдөр намын нэр хүнд албан тушаалыг ашиглаж байсан хүн олон байсан болохоор нам уналтанд орсон. Би гэхэд лнамыг шүүмжилж байсан. Намыг үүрийн хурал дээр сэхээтэн, намын боловсон хүчин хүн гэдэг утгаар нь бид нарыг оруулна л даа. Тэгэхд нь би хэлдэг байсан танай намын хүн барилгын сүүдэрт хэвэтчихээд төлөвлөгөө нормоо биелүүлэж байхад хөлсөө туслуулаад өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүний төлөвлөгөө яагаад биелэдэгүй байсан юм гэж хэлдэг байсан. Тэр хүний нэр алдар яагаад өнөөдөр гарахгүй байгаа юм шагнал урамшуулалаа та нар намын хүндээ өгч байна гэж. Ийм лбайсан байгаа байхгүй юу намын гишүүн хүн шагнагдаж байдаг. Намын хурал дээр яатаахан үг хэлсэн хүн дээшээ дэвшиж байдаг ингэж болохгүй гэж. Энд тийм хөдөлгөөн бий болж байхад би тэнд үйлдвэрчиний хурал дээр эсэргүү гэгдэж явсан. 1988 онд би Цэсүрэн даргад үүрэг тавьсан гэж арга хэмжээ авхуулаж явсан.
Ганболд -
Цээсүрэн дарга гэсэн үү ?.
Дүгэрсүрэн -
Цээсүрэн гэж барилгын яамны сайд байсан хүн. Манайд очиж ярилцлага хийж байсан юм. Тэр үед шүүмжилэлийг хүлээж авдаггүй байсан. Тэгээд нам унаж байгаа байхгүй юу. Ер нь ямар ч юм манай хүрээлэн ч гэсэн дотоод шүүмжилэлээ авах л хэрэгтэй танай сектор ч гэсэн Батбуян ч гэсэн. өнөөдөр Дүгэрэ ах нь энд сууж байгаад хүрээлэнгийхнээ хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Хэнтэй нь яаж харьцах вэ гэдэгээ бодож л суугаа. өнөөдөр залуучууд нийгэмдээ жаахан соёлжоод сайжираад ирэхээр, хүн ер нь боловсролтой болоод ирэхлээр харьцаа нь улам хөдөлгөөн харьцаагаа улам цааш нь өргөжүүлэхийг хүсдэг. өнөөдөр энд нэг жижүүр сууж байна гээл би чинь цаг бүртгэж байна энэ чинь албан ёсны баримт. Та нар чинь мэндлээд байна явахдаа за баяртай гээд хэлэх энэ чинь болж байгаа асуудал юм. Энэ чинь хувь хүний дүгнэлтэнд орж байгаа харин Сайнбаяр шиг дуугүй гараад явчихдаг хүн цааш даа нийгэмд яаж явнаа гэдэгт нь би харамсдаг. Тйишээ ийшээ явъя гээд хэлчих хэрэгтэй байхгүй юу би тийшээ явлаа тэндээсээ шууд харина гэдэг ч юмуу иймл байх ёстой байхгүй юу. Энэ чинь зүгээр л үр дүнгүй цаасан дэр бүртгээд байгаа асуудал биш энэ чинь хамт олны дунд харьцааны соёл төлөвших хандлагыг бий болгох гэж байгаа асуудал. Энийг бас бодууштай зүйл байгаа биз. Өнөөдөр манай залуучуудын холбоо маань амьдралын тухай лекц уншуулъя гэвэл би уншиж чадна. Би Бор гуай гэдэг хүнээсархустайд сурч байхдаа их зүйлийг мэдэж авсан бүхэл бүтэн 6 цаг ялаа ниссэнч дуулдмаар чимээгүй 570 залуучуд найм дугаар ангиас дээш боловсролгүй ёстой нөгөө нэг захилгүйчууд гэдэг тэнд хичээл дээр томоотой судаг хүн ховор шүү дээ тэгхэд Бор гуайн хичээл маш их анхаардаг байсан.
Ганболд -
Бор гэж ямар хүн байна ?.
Дүгэрсүрэн -
Сэтгэл зүйч монгол улсын их сургуулийн том доктор хүн шүү дээ чи хүмүүсээс асуугаарай Бор гэж сэтгэл зүйч хүн байсан юмуу гэж.
Ганболд -
За танд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.