Nanzai


Basic information
Interviewee ID: 990903
Name: Nanzai
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Hyargas sum, Uvs aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Нанзай -

За ээж нь 1943 онд төрсөн. Хонь жилтэй.

Нармандах -

Аа, охин Нармандах, охин, юу 66 онд төрсөн. Морь жилтэй.

Одмандах -

Бага охин Одмандах, 1980 онд төрсөн. Бич жилтэй.

Мөнхтүвшин -

Хүү Мөнхтүвшин, 1970 онд төрсөн. Нохой жилтэй.

Бямбажав -

За та бүхэн ингээд аа миний урилгыг хүлээн аваад ярилцлага өгч байгаад би маш их баяртай байна аа. Тэгэхээр нэгэнт гэр бүлийн ярилцлага юм чинь одоо, бүр бага насныхаа тухай та нар нэг нэгээрээ одоо дурсамжаа ярихгүй юу? Ээжээсээ эхлэх үү?

Нанзай -

(инээв)

Бямбажав -

Эд нарынхаа бага нас, бага насных нь тухай…

Нанзай -

Аа энэ хэдийн тухай юу? За энэ хэд чинь одоо, бага, төрснийгээ тэртээ тэргүй түрүүн ярьчихсан юм чинь одоо хэрэггүй биз дээ тээ?

Бямбажав -

Тийм тийм.

Одмандах -

Тийм ээ.

Бямбажав -

Хамгийн одоо сэтгэлд дотно үлдсэн зүйл, бүр багаасаа…

Нанзай -

Аанха, за одоо яахав хүүгээсээ эхэлчихье даа. (инээв бүгд) Манай Мөнхтүвшин чинь одоо багаасаа их нямбай, ерөөсөө жигтэйхэн, одоо энэ хивсэн дээр байсан юундээр, шалан дээр байсан хогийг цэвэрлээд гараараа түүгээд л явж явдаг, өөрөө маш их цэвэрч ня, хувцас хунараа мая, маягтай гоё цэвэрлэж өмсөнө. Аа тэгээд ер нь их аж ахуй ч, одоо ийм л, багаасаа тийм л хүүхэд байсийм даа. За одоо тэгээд ямар болж байгаа юм байгаа юм. Жоохон тэр талын юм жоохон буураад байна уу даа л гэж би бас бодоод байгаа юм. Томрохоороо жаахан одоо багынхаа юмыг жоохон хаяаад байгаа юм уу. Гэж би бодоод байгаа ш дээ. За манай Одмандах яахав дээ, бага охин Одмандах за Одмандах чинь багаасаа цэцэрлэгт явчихна. Бүр бага байхдаа дандаа ээжийгээ дагаж явдаг байсийм, ерөөсөө. Аав нь хүртэл тэгдэг байсан байхгүй юу “Хурга, юу, унагаа дагуулсан гүү” гээд л (бүгд инээв) аав бүр тэгээд нэрлэчихсэн. Хаа л явна надыг дагачихсан л ерөөсөө хөтөлчихсөн ингэж явж явдаг байсийм. Одоо нэлээн юу боллоо сургуульд, сургуульд оро, сон хойноо ч тэгж явсан юм доо. Тэгээд юу, ер нь яахав, бага байхдаа бас жоохон, юу ч гэхийм дээ жоохон дураараа ч гэхийм уу, дураараа гэхээр дураараа биш юм аа. Жоохон юун хүүхэд байсан даа.

Бямбажав -

Ухаантай, эрх охин байсан байна даа.

Нанзай -

Ухаантай, эрх, дэндүү эрх байсан. Тийм ээ Оогий. Эрх, яахав л дээ, бүгдээрээ ялгаагүй л дээ, эд нарыг чинь бүгдийг нь эрхлүүлж л энэ … ялгаа байхгүй ш дээ, ямар тэрнийг нь ямар энийг нь муу гэсийм байхгүй, амьдралын боломж ч бас гайгүй байсан, энэ хэдийг чинь ёстой, аа өдөр тутам хоол унд бүр юмаар, хувцас хунараар бол ер нь л дутаагүй дээ. Тэгээд би бага байхад нь энэ хэдийг чинь хувцасыг нь бас тэр хэрэндээ оёод оёод өгчихдөг байсийм. Тэгээд Одмандах, оо, Нармандах энэ тэрийн чинь палаж (платье-russian) өмсдөг барьдаг хувцасыг чинь цаг үеийнхээ дагуулаал нэг юм оёод л бариад л өгчихдөг л байсан ш дээ. Тийм байхаа.

Нармандах -

Аанха.

Нанзай -

Тийм. Одоо Нараад, Оогийд оёж өгсөн палажууд зөндөө л байж байгаа. Нараад оёж өгсөн палаж, дээгүүрээ өмсдөг жилетка цамц мамц оюутан байх үед ч гэсэн ээжийнхээ оёж өгсөн юмаар бас энэ хэд чинь багаасаа их өмсөж хэрэглэдэг байсан л даа. (0-03-34) Яахав дэлгүүрээс авдаг юм аа авч байсан. Боломжийнхоо хэрээр өөрсдийнхөө ху, юу яачихаа л тэр хэмжээндээ өмсөөд л гоёд л явдаг байсан л хэрэг л дээ. За манай Нараа яахав, за Нараа багаасаа жоохон толгой нь өвддөг, бага байж байх даа тэгээд яагаад тэгсийм, сургуульд байж байхдаа жоохон толгой нь өвддөг, ямартаа энийг юунд байж байхад, оюутан байж байхад нь эдний сургууль юу яасан байхгүй юу, нөгөө 3-р курсээсээ эднийх чинь нөгөө гурил сүү мах ч гэдгийм ийм юм хийлээ, салсан байхгүй юу, тэгсэн чинь нөгөө аав нь тэгж байсан байхгүй юу “өө наадах чинь сүүнд дуртай, толгой нь их өвддөг, цайнд тэгээд дуртай юм байгаа юм, сүүтэйгээ явж яваг, цайтайгаа явж яваг” гээд энийг “чи тэр сүүний ангид ор” гээд энийг сүүний ангид оруулцсан. (инээв) хн тэр тий, тэгээд одоо дараа нь одоо ингээд бодож байх нь ээ, тэр үед сүүний ангид орохгүй арай өөр ангид ордог байж л гэж,

Нармандах -

Тэгээд тэр сүүнийхээ юмыг хийж чадахгүй л байна. Тэгээд…

Нанзай -

Тийм, одоо тэгээд сүүний юугаар ажиллах нэг их олон юм алга, ганцхан сүүний үйлдвэр байж байна. Одоо…

Бямбажав -

Одоо ер нь юуны, аа сүү сүүн бүтээгдэхүүн, одоо мороженьий талаар нэлээн олон үйлдвэр байна ш дээ жижигхэн үйлдвэрүүд,

Нармандах -

Тий,

Бямбажав -

Тийм үйлдвэр ажиллуулж болно ш дээ.

Нармандах -

Болно л доо. Одоо тээ, би бол нэг оролдсон тэгээд жоохон бүтээгүй юм. Тэгэхдээ тэр ч дээр үед байсан юм. Одоо тэгээд уул нь болно л доо, оролдвол,

Нанзай -

Нараа чинь ч, эд нар бол ёстой янз янзын юм хийж үзсэн дээ. Сүүн, зайрмаг хийж үзсэн,

Одмандах -

Ундаа хийж үзсэн,

Нанзай -

Тий, ундаа хийж үзсэн, өшөө чинь, өөр юу хийлээ миний хүү, боов, талх нарийн боов ч хийж үзсэн, ер нь л юм юмыг, манай Нараа бол юм юмыг л оролдох гээд зайлуул үзээд л байгаа юм л даа. Тэгээд бас (Нармандах инээв) цаг үе нь бас болохгүй юм өө, бас тэгээд санаанд хүрэхгүй юм. Юм хум хийх гэхээр мөнгөний боломж, тэгээд цаадах одоо, зах зээл мээл, тэгээд л янз янзын л шалтаг гараад байх юм байна ш дээ. Тэгээд яг мэргэжил ч бас шаардагдаад бас иймэрхүү л одоохондоо, анхан энэ чинь одоо бүр гэртээ гөөхий хийж байж л одоо бас наймаа эхэлсэндээ, тийм ээ? Еэвэн, гэртээ хийж, манай муу Одмандах чинь их, хар нялх, жоохноосоо л эндээс чинь хаа хол Хайлааст руу, 7 буудал руу явна шүү дээ. өглөө чинь дэгдийчихээд л гараад яваад өгнө. (бүгд инээв) очоод л, эгчдээ туслана. Аягүй гарч аваад л явна ш дээ. Энүүгий чинь багаас нь их эгчдээ их тус болсоон. Эгч нь ч одоо ойлгодог байх. Хичээлийн хажуугаар гараад л сайн, хагас сайн, бүтэн сайн өдөр амралт байхгүй ерөөсөө, жоохон чорвийсон амьтан л яваад өгнө ш дээ, ерөөсөө. (бүгд инээв) Ээж нь хүүгээ түрүүн муу хэлээгүй шүү, зүгээр миний хүү чинь тийм эрх тийм их эрх байсан. Бага нь юм болохоор, отго нь юм болохоор арай дэндүү эрхлүүлчихсан. Тийн, тэгээд одоо цэцэрлэгт явж байхад л тэгээд л үсээ самнахаар чинь л болсонгүй ээ, аа энэ чинь буруудлаа, тэр ч буруудлаа, одоо тэгж самна гээд л ингээд л (бүгд инээв)

Бямбажав -

Нөгөө нэг бандийнхаа тухай яриач? Гомдох байх даа тээ?

Нанзай -

За манай Батмөнх гэж (0-07-08) нэг сайхан хүү байгаа ш дээ. Баагий маань ёстой нэг сайхан гүндүүгүй эрх хүн дээ. Тийм олон таван үг ярихгүй. Их дуу цөөнтэй. Аа тэгж нэг янз янзын юм яриад байхгүй шүү ер нь.

Мөнхтүвшин -

Ер нь ээжийн талыг л дуурайцсан л даа.

Нанзай -

Манай аав нэг тийм, манай тэр хүү их өндөр, тэгээд манай талаас бол яг энэ аав энэ, бидний энэ юунд бол (Нармандах ханиав) манай аав тийм өндөр хүн гээд би түрүүн ярьж байсан ш дээ.

Бямбажав -

Тийм.

Нанзай -

Өндөр Цээлэй гээд…

Бямбажав -

Өндөр Цээлэй гээд…

Нанзай -

Тий, тэгээд тэрнийг дуурайсан юм шиг байгаа юм. Манай аав тиймэрхүү хүн байсан юм. Ер нь нэг их элдэв юм яриад байдаггүй. Хир баргийн юманд оролцоод байхгүй, тэгсэн хэрнээ хаяа хаяа бас жинтэй үг хэлчихнэ. Тэгээд их өндөр, одоо манай аавыг дуурайсан ерөөсөө. Нэг тийм, үгүй бодвол дуурайсан л юм байлгүй. Тийм.

Мөнхтүвшин -

Эгч, Батгаа хоёр л бараглаж их дуурайсан болов уу. Бид хоёр ч яахав дээ, нөгөө аавын талыг л (инээв) дуурайгаад байгаа юм.

Нанзай -

Тийм шүү, үнэн үнэн.

Бямбажав -

Та хоёрын дүр төрх нь ч гэсэн их адилхан юм байна ш дээ. (инээв)

Мөнхтүвшин -

Тийм, бид хоёр болохтээр аавын талыг л их дуурайсан л даа, нөгөө манай бага дүү бид хоёр, тэгээд эгч манай дараагийн дүү, миний яг дараагийн дүү, Батмөнх гээд ээж түрүүн ярьж байсан, тэр, эгч энэ хоёр болохлээр л зэрэг л яг л, ээжийн тал юм даа. Уг нь нэг их гүндүүгүй, тэгээд нэг юм хийсэн ч болохгүй байсан ч тэгээд болгох гээд л зүтгэж л байдаг, (бүгд инээв) тэгээд л нэг зүтгээд л зүтгээд л яваад л нэг юманд хүрчихдэггүй, ерөөсөө. Тэгээд, тэгээд нэг хаядаг л нэг тийм зантай. Болчихсон.

Нанзай -

Хн, тэгээд яахав дээ.

Мөнхтүвшин -

Аа бид хоёр болохтээр бас өөр л дөө, бас. Одмандах бид хоёр болохлээр хийе гэсэн юм аа хийчихээд аа тэгээд яахав дээ үр бүтээл нь гардагийм уу яадгийм тэгээд, тэгээд л болоод л бүтээд л яваад байдаг. (бүгд инээв)

Нанзай -

Тэгэхдээ эгчийгээ бүтэхгүй ч гэж болохгүй л дээ. Эгч чинь бас…

Мөнхтүвшин -

Тийм, эгч бол яах вэ…

Нанзай -

..Хөөцөлдөж байгаад л нэг юм тэгээд л …

Мөнхтүвшин -

Манай бол яахав, би эгчийнхээ тухай хэлчихлээ, гэр бүлийнхээ тухай бас хэлчихлээ тээ. Тээ, тэгээд эгчийнхээ тухай хэлчихэд болбол манай эгч болбол, би өөр хувьдаа л тэгж боддог юм. Ер нь манай эгч яахав аягүй ажилсаг, юмыг яг, энэ юмыг бариад хийчихье гэвэл тэр юм аа хийгээд л байна, аа тэгээд л болсон болоогүй ер нь тэгээд л юманд аягүй, цаадахыг нь үзье гэсэн аягүй тийм бодолтой л явдаг хүн л дээ, манай эгч болбол, аа манай дүүгийн хувьд болбол, эрэгтэй дүүгийн хувьд болбол яг адилхан, зайлуул, бас ингээд юм хийгээд л байна, юм хийхдээ яахав, манай яг эрэгтэй дүүгийн хувьд болбол юм яг гараас нь (0-09-32) гарахийм болбол аягүй, тийм, яг хийе гэсэн санаагаар аягүй их хийдэг байхгүй юу.

Нанзай -

Чанартай.

Мөнхтүвшин -

Чанартай юмыг аягүй, тээ, одоо яг би энд тавилга хийяа, нэг тавиур хийяа, гэхэд яг тэр үнэн санаанаасаа аягүй хийгээд, тэгээд өөрийн юм шиг хийдэг байхгүй юу. Ямар ч юманд ингээд халтуурдаад халтуурны ажил ч байсан ерөөсөө яг л өөрийн гэртээ юм хийж байгаа юм шиг л юм хийдэг байхгүй юу. Манай тэр эрэгтэй дүү болбол, миний дараагийн дүү. За тэгээд бага дүүгийнхээ тухай юу ч ярихав дээ. Ажилаа хий, хий, хийнэ. Бас яахав дээ, надтай яг адилхан, бас хэлье гэсэн юм аа хэлчихдэг, дургүй нь хүрвэл тэгээд л аягүй дураараа ш дээ. (бүгд инээв)

Нанзай -

Загначихдаг.

Мөнхтүвшин -

Загначихна. Ахыгаа, тий, таалагдахгүй юм байвал ахыгаа шууд загнана ш дээ. Тэгээд би ч тэгээд тэрийг нь ч мэддэг. Тийм. (бүгд инээв) загнуулсаар байгаад сурчихсан. (бүгд инээв) аягүй тийм. Дүүгийнхээ үгийг хүлээж авалгүй яахав. Тэгээд эгчийнхээ тухай хэлэхэд болбол ер нь сайн л даа, миний эгч болбол зорьсондоо хүрье, ажил бүтээе гэвэл миний эгч аягүй сайхан хийдэг. Би эгчийгээ магтаж байгаа юм биш, аягүй тийм үнэн санаанаасаа аягүй юмыг сайхан….

Бямбажав -

Их махруу ажилладаг юм шиг байгаа юм тээ?

Нанзай -

Тий. Юм юм л

Мөнхтүвшин -

Тий, юм юм л, их зүтгэнэ л дээ, миний эгч бол, би бас тэрийг бас үнэлж байгаа юм аа. өдий чинээ яахав дээ, энэ гэр орныг, өдий чинээ, чинээтэй авч явж байгаа чинь миний эгчийн бас дэм тус дэм, бас байгаа. Харьцангуй 100 хувийн нэг 70-н хувьд нь бол (0-11-09) миний эгчийн бас хөдөлмөр үр шим байдгийм, гэж би бас бодгиймоо бас. Аа тэрийг энийг, ашиглаад би эгчдээ хэлчихье ээ.

Нанзай -

Манай Баагий түрүүн хэлчихлээ ш дээ. Бас их нямбай гээд тээ? Аа юу, манай Баагий их –гийн ч хийсэн юм ер нь их бий дээ, зайлуул, тэгээд муу сайн юм л бол бүхий л юманд манай Баагий тийм гарын бас дүйтэй. Хийхгүй ч юм байхгүй. Ялангуяа энэ, засвар масвар элдэв бусын юм янз янзын юм их манай Баагий л ер нь их хийдийшт. Тэгээд одоо, гэр орны одоо энэ засварын байр орны засвар ч байдгий муу, хэнд, янз бүрийн л одоо энэний одоо тэр ажил хийх гээд оролдож байгаа үед чинь Нараагийнхаа нөгөө ажил тэгээд орон гэрт чинь ч очоод туслаж байх шиг. Тэгээд зуслангийн байрийн ч очоод л бариад л янзлаад өгч байх шиг, тэнд одоо тийм хөөрхий амьтан энэ хэдийнхээ төлөө ер нь маш их зүтгэдэг. Одоо би бас хүүгээ бас өрөвдөж л байсийм. Тэгээд бас зуслангийн байшин барих гээд бүр тоос шороо, юу билээ танай тэр байр, зуслангийн юу чинь…

Нармандах -

Майхан толгой…

Нанзай -

Майхан толгой, анх эхлээд одоо тэр хавьд ерөөсөө байр эхлээгүй байсан байхгүй юу. Тэгээд л эдний байр дөнгөж эхлээд нэлээн хол хол, тэгээд л эхлээд яаж байхад чинь тэр бороо мороонд ерөөсөө шантрахгүй ээ тэр чинь, тэгээд өглөө бид нар очоод л хаяа очоод эргээд л яаж байгаа бол доо яваад очиход чинь юун, майханд зайлуул хэвтэж л байдаг, ерөөсөө хайхрахгүй. Нөгөө сахиад л хараад л, тэгээд л дараа нь яахав, юу яагаад тэрийгээ нь эхний үедээ юу яагаад л тэгээд л материал сатериал яагаад л очдгийм. Тэр чинь нэг хэсэг бас нэг жоохон хажууд нь нэг хэд хоносон л доо. Тэгээд л дараа нь ажлаа эхлээд л тэгээд л барилгийн мэргэжлийн хүмүүс энэ тэр авч ирээд хамтраад л бариад тэр барилга дуусга, ерөөсөө тэгээд л, энийг л хамгийн сайн хийх ёстой, тэгэхгүй бол болохгүй одоо гадна талыг нь хүртэл аваачаад замаскадаад бүр ёстой хүн харахад яг тэр дот, дотор юм шиг тэгээд замаскадаад гадна талаар нь будчихсан. Тэгсэн чинь зайлуул тэр чинь гадаах юуг тэгж замаскад болдоггүй юм байна ш дээ. Одоо ингээд харсан чинь бүгд нурдаг нь нураад л, урсаад л, одоо ерөөсөө байхгүй болчихсон. Одоо тэгээд л яахав ер нь тэрийг их гоё л юм болгох гээд л байгаа юм л даа. Тэгээд, тэр хэвээрээ байх юм шиг л бодоод байгаа юм л даа. (0-13-25) Замаскатай хэвээрээ. Тийм, тэр мэтээр ер нь их ингээд тэгээд л, мань эр юу яана л даа, тэгээд байр майрыг чинь бол ер нь гадны хүнд хүргэдэггүй ш дээ. Баагий ингээд л ерөөсөө, одоо ингээд л явснаас хойшоогоо нодин жил нэг дутуу, явахын урдхан талд энд зүгээр яарч байж нэг жоохон яасан, одоо бол жигтэйхэн их засвартай л болчихоод байна, манай байр. Одоо Баагий байвал энийг засаад л хийх л ёстой, одоо тэгээд Баагий бай, ирсэн хойно бараг болох юм уу, наана засуулбал засуулмаар л байна, болохгүй болбол, хийсэн юм нь ерөөсөө хүнд, ерөөсөө санаанд нь таардаггүй.

Бямбажав -

Өө, за.

Нанзай -

Тийм, ерөөсөө бүр өөрийн л гараар өөрөө л юм аа санаандаа хүртэл хийх гээд байдаг. Тэгээд л удна. Одоо нөгөөдхөө ерөөсөө. Тэгээд би загнаад л одоо, тэгээд нэг явахын урд талд, нэг жилийн урд талд энд нэг засвар хийсэн, (0-14-10) чинь өө суугаад л ерөөсөө, нөгөөдхөө ерөөсөө, хараад л суугаад байна. Яаж хийвэл аятайхан боломж байна вэ, гээд л бодоод л байх шиг байгаам. Гүй наадхаа хурдлаач ээ, одоо тэр нөгөөдөх чинь, заваараад одоо ингээд ерөөсөө хамаг юмууд чинь ингээд му..барилгын нөгөө хэцүү юм байна, хурдан дуусгаач, гэхтээр битгий уурла, гээд зүгээр л, болно, болно гээд л их тайван ерөөсөө, тэгсэн…

Бямбажав -

Нэлээн төлөвлөгөө боловсруулж байна аа даа? (бүгд инээв)

Нанзай -

Тэгсэн, юм аа ерөөсөө, их нямбай хийнэ ш дээ, манай Баагий. Естой нямбай. Тэгээд тиймэрхүү нөхөр байгаа юм. Манай Мөөгий ч одоо, яахав дээ, Одоо мужааны талаар муу даа,

Мөнхтүвшин -

Муу муу. (бүгд инээв) Гүй, худлаа яриад байх юу байсийм, одоо яахав дээ, хамгийн гол нь одоо Баагийг одоо ингээд бас дурсаад бас ярьж байгаа юм чинь би бас хүргэн ахыгаа бас хэлэхгүй байж болохгүй,

Бямбажав -

Болно ш дээ.

Нанзай -

Зөв ш дээ, миний хүү.

Мөнхтүвшин -

Манай хүргэн ах, бас, бас гайгүй гарын эв дүйтэй, хүргэн ахаа ярья бас, манай гэр бүлд орж ирээд бас өчнөөн олон жил бас болж байна. Манай хүргэн ах болбол бас гарын эв дүйтэй. Одоо манай Хайлаастад байгаа манай хашаа байшинг, байшинг хүртэл манай хүргэн ах барьж өгсөн. Аа тэгээд яахав ер нь манай хүргэн ах яг юу хэлэх гэж байна гэвэл ер нь, ер нь бас нэг жоохон гарын эв дүйтэй шүү бас, Баагий-тай бас яг адилхан. Яахав яг, юмыг яг үнэн санаанаасаа бас адилхан, нэг тийм яг адилхан чанартай. Аягүй, яг юмыг хийе гэх юм болбол манай Батгааг ээж хэлж байна, яг тийм, юм гаргах тийм одоо байх байхгүй байна л даа, тэхдээ ер нь болбол тэр байвал ер нь энэ гэр орны засварын ажил мажилыг болбол ер нь их хийнэ л дээ. Гэхдээ манай хүргэн ах тэр хоёр бас их адилхан л гэж би боддогийм, ер нь. Юмыг үнэн сэтгэлээсээ (0-15-58) хийдэг, за машин тэрэг янзлахад чинь ч гэхэд ах бол яг үнэн санаанаасаа л аягүй хурдан аа намайг бодвол манай хүргэн ах машины тал дээр их хурдан хийнэ шүү.

Нанзай -

Чар, юу, сайн мэднэ, юм аа сайн мэднэ.

Мөнхтүвшин -

Тий, инженер мэргэжилтэйг ч хэлэх үү, аа би ч яахав нэг механикч мэргэжилтэй л дээ, тэгсэн мөртлөө л бас яахав дээ ахыгаа хараад л бас заримдаа яг юмыг сэтгэхдээ аягүй чанартай, хамгийн гол нь нэг боолтыг энд эргүүлээд ийм юм руу хийчихнэ гэхийг болбол, би болбол ингээд, тойруулж бодоод байхад, тийм гялс бодоод аягүй сэтгээд бас юмыг их хурдан сэтгэнэ юмыг их, хүн л дээ, манай хүргэн ах, бас энэ удаад бас хүргэн ахдаа баярлаж явдаг шүү гээд, хэлчихье бас.

Нанзай -

Баярлах ёстой, баярлалгүй яахав. Манай хүргэн чинь гүндүүгүй их сайхан хүн байдаг ш дээ. Пүрэвдорж, тэнд чинь одоо янз бүрийн юм болно, тэгээд л хөөрхий минь, ёстой хаа л болно хаана, бид нарт л туслаж л явна ерөөсөө. Нэг тийм юмыг дан хөндий зан байхгүй шүү. Янз бүрийн бол, одоо бол энэ хэдээс өөр одоо тэгээд ярьж л хоорондоо л бид л, ам бүлээ л бүгдээрээ л хүргэн хүүхэн бүгд л нэг ам бүл ш дээ. Тийм ээ.

Бямбажав -

Тийш тээ.

Нанзай -

Тийм. Тийм учраас бид хэд чинь янз бүрийн эндээ сайн муу янз бүрийн юм болохлээр тэгээд л бид хэд л явж байж…

Бямбажав -

Ер нь нэг гэр бүл гэдэг ч хаана ч байхгүй сайн хамт олон ш дээ, ер нь.

Нанзай -

Тий.

Бямбажав -

Яг нэг байгууллага шиг.

Нанзай -

Тийм харин.

Бямбажав -

Захирал ээж, (бүгд инээнэ)

Нанзай -

Гэрийн захирал би. (инээнэ)

Бямбажав -

Ерөнхий сайд нь бол том ах. (бүгд инээнэ)

Нанзай -

Ерөнхий сайд том ах. Ерөнхий сайд нь уу? Заримдаа бас сайд жоохон уур хүргээд байгаа юм шүү.

Бямбажав -

Хэтэрхий олон удаа огцороод байгаа юм чинь тэгэхгүй яахав дээ тээ?

Нанзай -

Харин би түрүүн ярьсан ш дээ. Аягүй нямбай, хамаг юмандаан ёстой айхтар хамгийн манай гэрийн ганц гол хүн гэж байсан чинь, сүүлийн үед жоохон тиймэрхүү байгаад байгаа юм шүү, одоо жоохон бүтэлгүй зам руу ороод байгаа юм.

Мөнхтүвшин -

Яг би тэр үед ингээд юу яаж байхад хүртэл, манай ээж аав хоёр чинь аягүй цалин сайтай, одоо сэхээтэн улсууд аягүй цалин сайтай, нэг нь гэхэд одоо 700 төгрөг авдаг. Тэр үед, 700 гаргаад ч авдаг

Нанзай -

Аав чинь 1000 гаргаад авчихна.

Мөнхтүвшин -

Аав 1000 гаргаад л авдаг байсан. Тэгээд л би ингээд боддо,,, за яахав дээ, аав 1000 гаргаад авна, ээж 700 авúя гэж бодьё л доо. Тээ. Аа тэгэхэд чинь за 700, 1400 төгрөг. Аа 1400 төгрөгийг өнөөдөр юун яаж одоо, манай одоо тээ ээж нэг, аав хоёр нэг аятайхан сайхан хивс авчихгүй юм аа, гээд л би аягүй ярьдаг байхгүй юу. (бүгд инээнэ) аав ээж хоёрт би ярьж байсан байхгүй юу. Тэгээд би ерөөсөө мөнгий чинь барúя үзье гээд, тэгээд би бариагүй л дээ. Ер нь тэгээд ээж байж, байж байхад би ч бариад яахав, аав тэртээ тэргүй байж байгаа юм чинь, ер нь манай гэр оронд, тэгээд аав ээж ер нь хагас сайн бүтэн сайн өдөр амарч байгаа үед нь нэг хэлж байсийм. Нөгөө манайх ерөөсөө нэг 1400 төгрөг их мөнгө ш дээ.

Нанзай -

700 гээч, 1700

Мөнхтүвшин -

Тэгээд энэ мөнгөөр 1700 төгрөгөөр манайх ерөөсөө өөдтэй юм авахгүй юм аа. Юу аваад дуусаад байдгийм. (бүгд инээнэ) би гайхаад байдаг (0-19-05) байсан байхгүй юу. Тэгээд би ээж аав хоёр, та хоёрт нэг удаа хэлж байсан тэгээд, тэгээд л, олон ч…

Нанзай -

Идээд байсан байхгүй юу, идээд та нарыг хувцаслаад л, тэгээд л таарч байсан байхгүй юу.

Мөнхтүвшин -

Харин тэгээд л, ерөөсөө…

Нанзай -

Өөр илүү дутуу юм аваагүй.

Мөнхтүвшин -

Социализмийн үед бараг л тийм л байсан. Тэрэнд, гараад ямар гадагшаа дотогшоо явчихья гэх асуудал байх биш. Хаа явсан 90 онд л одоо Хятадын хил нээгдэж 90 оноос хойш л зах зээл нээгдэж урагшаагаа явдаг болочихсон. Тэрнээс өмнө ямар юм хум байсан биш. Аа нэг хойшоогоо явдаг байсан, Москва хүртэл, тэгэхдээ би их бодгийм аа. Манай ээж аягүй, Москва явж байгаам. Нэг 500 рубльтэй. Тэр үед чинь их мөнгө л дөө. (бүгд инээнэ) 3 төгрөгөөр бодоход, 5 төгрөгөөр бодож байхад бараглаж л нэг 2500 төгрөгтэй л явж байсан юм шиг байгаа юм. Баахан тэгээд л тэр үед яваад ирэхэд юу авч ирэхэв? Тэгээд нэг хувцас хунар одооных шиг ямар ингээд л юм хум гараад л, зах дээр зарах юм авч ирэх юм биш. Тэгээд л нэг (0-20-02) баахан жимс ногоо авч ирнэ. Ногоонд үнэхээр хобби-тэй. Тэгээд ер нь тэгээд ээж, ээж мээжийг ээ дагаад л багаасаа, миний хувьд бол ногоонд их хобби-той болсон шүү. Аав ч хүртэл, манай талийгаач хүртэл бас их ногоо их иднэ. Загасанд их дуртай.

Бямбажав -

Жимс үү?

Мөнхтүвшин -

Тийх, жимс, ер нь тийх, тэр тал руугаа.

Нанзай -

Тансаг юм…

Мөнхтүвшин -

Тэгээд хагас сайн бүтэн сайн өдөр ер нь тэгээд л загас магас их шарж иднэ шүү дээ, тэгээд бараг би ч бараг тэрийг нь дуурайгаад бас…

Бямбажав -

Та нар загасанд явдаг байсан уу? Хөдөө?

Мөнхтүвшин -

Манай талийгаач явдаг байсийм. Би нэг хөдөө явсан.

Нанзай -

Явдаг байсан, харин.

Мөнхтүвшин -

Тийм, явдаг байсан. Нөгөө оросуудтай. Тэр үед чинь оросууд их байсан ш дээ, ер нь цагаан хуаран…

Бямбажав -

Тийм.

Мөнхтүвшин -

Тухайн үед болбол энэ хятадууд ч их байсан ш дээ. Тийм, хятадууд манай тэр гудамжаар хятадууд их байсан ш дээ.

Бямбажав -

Хэдэн онд?

Мөнхтүвшин -

70 хэдэн онд ш дээ, 77, 78 оны үед их байсан.

Нанзай -

Тэр чинь арай 70 он биш, тэр чинь арай урд байхгүй юу.

Нармандах -

Цагаан хуаранд байхад уу?

Мөнхтүвшин -

Тийм, тийм намайг 7, 8 настай байж байхад тэгээд хятадын еэвэн сар, тэр үед сар шахуу үргэлжилдэг, аа тэр 70 хэдэн оны үед, тэгэхэд чинь тэр юу их сайхан байсан шүү. Нэг хятадын яг хийж иддэг, еэвэн сараар нь хийдэг аягүй гоё нэг еэвэн шиг нэг их, тэгээд одоо, одооныхоор одоо нэг кекс шиг…

Нанзай -

Бор еэвэн,

Мөнхтүвшин -

Пөөх тэрийгээ их гоё хийнэ, тэгээд ногоотой шөл, манай аав бас их орж иднэ. (0-21-25) тэрийг бас, загас магасанд аягүй дуртай. Зүгээр загсаар загасчлах гээд явдаг байсан. Тэгээд тэр үед загас бас их элбэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд л тэр мөсийг чинь цоолж байгаа д л, өвөл мөсийг чинь цоолж байгаад л, юугаа, нөгөө юугаа хийнэ, би тэгэхэд нь нэг удаа л лав хамт явсан юм аа. Би тэрийгээ эргэж санадагийм. Тэгээд л оросуудтай их хамт явдаг байсийм. Тэгээд л гаргаад ирнэ. Оросууд чинь тэгээд л нугасгүй шүү дээ. Загасанд бол, тэгээд тэрийгээ шарж идээд л, янзалдаг байсан юм шиг байгаа юм. Тэгэхэд ер нь их иддэг байсан.

Нанзай -

Бага байхдаа эд нарыг бас их уул хадаар их явдаг, аягүй их хоббитой, залуу үедээ. Одоо ч гэсэн одоо бололцоо гарвал явмаар л байх юм, тэгээд амжихгүй, тэгээд л бас, бололцоо гарахгүй юм. Юм л бол жимсэнд явна, юм л бол уул модоор явах их дуртай, би ерөөсөө. Тэгээд би бүр хэд хэд жимсэнд явсоон. Тэгээд нэг удаа жимсэнд явсан (инээв) нэг ярчихья. Би нэг яасан, манайх зусланд байсан байхгүй юу, Яргайтын аманд, гараад байж байсан чинь, нэг орой манай нөгөө талийгаач тэгэхэд нөгөө машин ч хово байсан тэгэхдээ яахав албан газрын дарга болохтээр 69-тэй, хаа л бол хаа тэрүүгээрээ явж байдаг, хэдийд л гараад явчихна. Нэг орой санаанд ч гүй, нэг, манай тэр хамт байж байсан нэг айлын нөхөр, юу хүүхдээ аваад, авгай хүүхэд нь бид хэд тэр юу юунд гарсийм. Тэр санзай,

Мөнхтүвшин -

Юу Санзайн ам руу гарсийм.

Нанзай -

Бага Баяны, бага баяны урд талд.

Мөнхтүвшин -

Тий, тийшээ гарсийм.

Нанзай -

Бага Баяны тэнд гарсийм.

Мөнхтүвшин -

Оогий гараагүй байсийм уу даа.

Нанзай -

Оогий тэгэхэд гараагүй байсийм.

Мөнхтүвшин -

Гараагүй байсийм. Баагий жоохон байсийм.

Нанзай -

Баагий энэ гурав байсийм. Тэгэхэд, та гурав.

Мөнхтүвшин -

Тий, бид гурав байсийм.

Бямбажав -

Нараа эгч бас байсан уу?

Нанзай -

Нараа байлгүй яахав. Энэ гурав байсийм.

Нармандах -

Байсаан. (0-23-03)

Нанзай -

Байсан энэ гурав байсан.

Мөнхтүвшин -

Тэгээд тэнчээ ээж хамгийн гол нь, гол ингээд бид нар аягүй

Нанзай -

Оогий гараагүй байсийм.

Мөнхтүвшин -

Тийм, Оогий гараагүй байсийм.

Нанзай -

Тэгээд,

Мөнхтүвшин -

Тийм, Яргайтын амны байшинд байсийм.

Нармандах -

Тэр чинь яагаав нөгөө Октябрын раойны Улаан хуаранд…

Мөнхтүвшин -

Би чинь одоо 5 настайдаа байхдаа шатар тоглодог байлаа ш дээ. Хүн хэлэхийм болбол аягүй болбол худлаа хэлж байна гэх байх.

Нанзай -

Октябр биш Сүхбаатрын раойны лагерт байсан гээч. Зусланд, Тэгээд би гэнэт нэг орой тэгээд зусланд, юу, лагерт, юу, орой нэг салхинд гарангаа нэг тэр Бага баяны юунд, гараад очсон чинь нээг их чийг ихтэй газар орой яваад оччихлоо. ёстой хачин гоё, нөгөө нэг уул чинь цэнхэртээд л одоо нөгөө…

Мөнхтүвшин -

Тий, аньс маньс,

Нанзай -

Аньс биш ээ, нөгөө нэрс,

Мөнхтүвшин -

Нэрс, тий,

Нанзай -

Жигтэйхэн, нэг л хавтгай нэг ёстой, гоё гэж, яаваа, ёстой зүгээр тэр оройжин шүлс гоожоод, нэг жоох жоохон түүж идэцгээчихээд л энэ хэд жоохон байсан юм чинь, тэгээд л бас гүй тэр хонохоор очсон юм аа. Тэр орой нээрээ, майхан, майхан аваад очсон.

Мөнхтүвшин -

Майхан авч очсон нээрээ.

Нанзай -

Тэгээд майхан бариад л очоод л, тэгээд нөгөө хэд шуугилдаад бид хэд хоол ундаа хийж идчихээд тэнд дотроо, тэгээд л орой яг унтах гэж байтал чинь л, нөгөө хамт явж байсан хүний хүүхэд нь гэнэт бөөлжөөд, тэгээд нөгөө хүүхэд чинь дээшээ гараад нөгөө жоохон хүүхэд байсан, кок, гээд л ингээд бөөлжтөл буцаж бөөлжсөндөө хахаад нөгөө хүүхэд, ингээд бөглөөд нөгөөдхөө, ийгээд, юугаа цаашаагаа, цаашаа ч үгүй, наашаа ч үгүй, нөгөө хүүхэд чинь, ёстой аймаар болоод, юун жимс манатай, зүгээр ухаангүй нөгөөдөх майхнаа аваад ёстой буулгаж аваад л, тэгээд л хүрээд ирсэн. Юу, эмнэлэг рүү нь тэгээд шууд, нөгөө хүүхэдээ аваад тэгээд л, очоод яахав тэгээд л, татаж барьсаар, яаж гаргасан байлаа, манай хүн ч бас эмч байсан юм чинь, тэгээд….

Мөнхтүвшин -

Та яваагүй ш дээ,

Нанзай -

Явахгүй яахымв

Мөнхтүвшин -

Хот руу яваагүй байх аа.

Нанзай -

Үгүй ээ, явсан цугаараа явсан, тэгээд бид нар яахав гэртээ замдаа үлдчихсэн, энэ хэдийгээ аваад, тэр хэд л явсан, л даа бүр цаашаагаа, тэгээд л нөгөөдхийг чинь, хүүхэд нь гайгүй болчихлоо гээд тэгсэн чинь, 3 хоноод л, энэ хэдийгээ аваад л би очиж,(0-24-53) , гурав хоног, надыг гурав хоноод аваарай гэж хэлээд, нөгөө өвгөнөөрөө аваачиж буулгуулчихаад л майхнаа барьчихаад л, нөгөө машин чинь буцаад л яваад өгдөөг, нөгөө муу талийгаач маань машинтайгаа яваад өгсөн. Гурав хонож ир, авна гээд л тэгээд явсан. Гараад л нөгөө..

Мөнхтүвшин -

Тэгээд бас ус олддоггүй юм аа.

Нанзай -

Гараад нөгөө, Гараад ус хайсан чинь ус нь байдаггүй,

Бямбажав -

Ээ хүүдий,,

Мөнхтүвшин -

Шалбаагны, нөгөө машины явсан юуны, уснаас авч цай чанаж байсан ш үү дээ.

Нанзай -

Тэгээд харин нөгөө усаа хайж явсаар байтал, юун жимс түүх манатай, хоногоо, өдөржин нөгөө, хо, усгүй болохоор чинь яах ч амьдрал байхгүй ш дээ. Тэгээд л нөгөө, шөнө ингээд л унтсан чинь айгаад л, шөнө манай нэг хажууд байж байсан нэг өвгөн явсан чинь, нөгөө өвгөн чинь ханиагаад л, шөнө муухай ханиана, тэгээд л ханиахаар нь сэрчихээд энд тэнд шувуу мувуу дуугараад элдэв бус яахаар чинь ч бас зэвүүн байдгийн ш дээ.

Мөнхтүвшин -

Модон дотор аягүй эвгүй, тэгээд л харангуут л нэг л,

Нанзай -

Тэгээд гурав хоноод ёстой арай чүү нэг юм болж байтал харин ирж биднийг авсан шүү. Тэгээд түүсэн жимс ч нэг их гийгүүлсэн юм байхгүй ээ, очсон чинь 3 хоноод очсон чинь нөгөө жимс чинь юу ч үгүй болчихсон, байхгүй түүчихдэг юм байна лээ.

Мөнхтүвшин -

Яг одооных шиг ингэж юу яахгүй л дээ, тэр үед болбол одоо, одоо болбол ер нь байхгүй байгаа ш дээ. Тийм, бид нар ороод, тэр лүү ороод ойрхон 2, 3 км гараад, одоо яг тийм юм байхгүй,

Нанзай -

Одоо мод содыг чинь хугалдагийг нь хугалаад сүүтгээд юу ч үгүй болгоод…

Мөнхтүвшин -

Одоо мод сод нь дуусаад бараглаж…

Нанзай -

За тэгж нэг жимсэнд явж энэ хэд нэг яалаа, түүнээс гадна, би нэг юу, талийгаач нэг, юуны эмнэлэгт ажиллаж байхад, айргийн эмнэлэгт ажиллаж байхад нь нэг жижүүр хийгээд л орой, хийсэн үед нь би араас нь очиж бүтэн сайн өдөр жимсэнд гарч явдаг байхгүй юу. Тэгээд л очоод л цаашаа Баагий, энэ тэр, энэ хэдийгээ дагуулаад л, Баагий энэ 2-ийг л голдуу дагуулж явдаг байсан байхгүй юу, Баагий биш ээ, ер нь энэ нөхрийг их явж байсан. Нараа ч бас ганц нэг явж байсан даа надыг дагаж, тийм ээ.

Нармандах -

Тий.

Нанзай -

Тийм. Нэг явсан ш дээ, чи.

Нармандах -

Тий, зүүн тийшээ, нэг л явсан.

Нанзай -

Тэгээд яахав зүгээр би нэг бас тэгээд нэг, нэг жижүүрт байж байхад нь очиж жимс түүгээд л хоночихоод ирье гээд жимсэнд гараад явж байсан чинь, одоо зайлуул Уранчимэг энэ тэр хамт байсан ш дээ. Тэгээд очоод түүж байтал чинь гэнэт л тэнгэр дуугараад л байсан юм аа. Тачигнанаад л, тэгээд модон дотор жимсээ юу яагаад л, юун тэр бороо сороо орохыг тоох ч үгүй, ерөөсөө юу ч болж байгаа юм, бараг дээшээ ч хараагүй байх тэгээд, жимсэндээ улаараад түүж байсан чинь өө гэнэт мөндөр асгаад нөгөөдөх ууланд чинь, ёстой зүгээр яах ийхийн зуургүй цагаан зүгээр ерөөсөө цас шиг ийм, болчихсон. Тэгээд нөгөөдөх чинь нөгөө хувцас чинь нороод зүгээр хамаг байдгаар нь доошоо урсчихсаад л нөгөөдөх чинь хайлаад л ерөөсөө, доошоо бүр буух гэсэн чинь нөгөө мөс, дандаа нэг ийм мөндөр ч ерөөсөө тийм гулгаад явж болдоггүй юм байна лээ. Их дээр гарчихсан хүмүүс чинь ингээд бууж болдоггүй, бүр тэр зуур үхэх шахсан ш дээ. Тэгээд буугаад л доошоо хүрээд ирэхийн хооронд чинь хөө ёстой зүгээр арай чүү нэг юм тэр, тэр айргийн эмнэлэг рүү талийгаачийн эмнэлэг рүү чинь, тэгэхдээ тэнд та нарын аав байгаагүй бол бараг хөлдөөд үхсээн. Тэгээд орж ирэнгүүт хамаг хувцасаа тайлж байгаад хөнжилд ороод юун түүх жимс манатай, тэр бид 2-г нэг жимс мимсэнд явж байж байхад их нэг их хамтрах…

Нармандах -

Манай ээж тоохгүй ээ.

Нанзай -

Шантрахгүй ээ. Шантрахгүй, ер нь тэгээд явах л юм бол явна, явтья л гэж бодоод байдгийм. Энэ зун нэг явах гэсэн чинь чадсангүй.

Бямбажав -

Нараа эгч, жимсэнд явж байсан түүхээсээ санаж байгаа юм байвал яриач?

Нармандах -

Тэгэхэд чинь яагаав нөгөө нэг ийшээ нөгөө зүүн тийшээгээ яваад л, за нэг хад, хад жимсний нөгөө нэг...

Нанзай -

Тийм. Хад авч ирээд л (0-28-04),

Нармандах -

Тээ…

Нанзай -

Тийм. Хад.

Нармандах -

Тээ, тэгээд нээг их, юу яагаад л, тэр жимснээсээ түүгээд л ээж чинь ерөөсөө тэгээд л алга болчихно оо, нэг харахад л ээжтэй хамт байж байна, тэгээд л нэг харахад л ээж чинь бүр яг нэг уулын нэг юу ч шиг гөрөө… (бүгд инээв) гөрөөс шиг, нэг мэдэхнээ л тэнд дээр гараад л тээ, тэгээд л манай хүн зайлуул тэгдэгийшт, ер нь энэ ээж ч ёстой чамаас ер нь хурдан юм аа, та хоёр уралдвал ер нь чи ер нь ёстой барахгүй байх аа гээд, манай ээж ер нь тийм уул муул, ер нь тэгээд л бид нар ч тэгээд л дээхэн үедээ болбол их л явдаг байж дээ.

Нанзай -

Аавыгаа байхад их явдаг байсоон, би бүр Гачуурт руу бас нэг баахан яваад, нэг орой нэг жимсэн дээр орчихоод нэг бас л, санаандгүй явж байгаад, ер нь их явдагийм оо. Их явдаг байсийм. Бага байхдаа ер нь,

Нармандах -

Ер нь уул хадаар явах ч уул нь их л сайхан байдгийм даа, тээ. Сэтгэл сэргээд л,

Нанзай -

Сүүлд манай нөгөө, би нөгөө аавыг чинь, нөгөө юунд байж байхад нөгөө, ажилд, энэ юундаа байж байхад чинь би бас араас нь яваад сарын урд талд, аавыг чинь муудахаас нэг сарын урд талд, нэг сарын урд талд яваад ирсэн ш дээ. Гажиг улсууд,

Нармандах -

Юунд, нөгөө айргийн юунд, нөгөө юу, Батсүмбэр аймгийн нөгөө асрамжийн…

Нанзай -

Асрамжийн газрийн дарга байж байхад талийгаач чинь зайлуул бие нь ер нь жоохон өөдгүй, ер нь жоохон бүүр нэг тийм хийморь муу жавхаагүй болцсон байсийм аа. Тэгээд 2 сарын урд талд, 2 сард, юу, аав чинь, 9 сард эмч дээр очоод, бидэн, тэгээд юу яасан чинь нэг сарын урдхан талд л бараг явсан байх аа. Тэгээд би чинь тэндээс очоод мориор цаашаагаа нөгөө тэр тэндхийн нөгөө нэг…

Нармандах -

Вокзал дээр…

Нанзай -

Биш ээ, биш, цаашаа тэр юунаас, асрамжийн газраас, мориор яваад, тэгээд жимсэн дээр хүрээд нээг их сайхан жимсэн дээр бас очиж жимс түүж ирээд, тэгээд хүрээд ирсэн чинь нөгөө аав чинь энэ хотоос нөгөө манай хоёр найз авгай эндээс очино гэж байсийм. Тэр хоёр яваад ирчихсэн. Тэгээд аав чинь нөгөө нэг юу хийгээд л зайлуул, нөгөө мах чаначихсан. Сүүд мүүд болоод л байж байсийм аа. Тэгээд л зайлуул манай тэр хэдэн найз энэ тэр тэгж байсийм байхгүй юу “Яана аа энэ ерөөсөө нэг л жавхаагүй болчихож ээ” гээд л хөөрхий тэр үед нээг их тураад бариад тийм болчихсон байсийм. (0-30-13) , Тэгээд би чинь яваад л, очсон чинь морь унаад, ойрд морь унаагүй юм чинь, морь унаад яваад оччихсон чинь юу яагаад, мориноосоо бууж чаддаггүй. (инээв) хөл өвдөөд, өө их хол явсан. Аймаар хол явсан. өглөө их эрт гарсан байхгүй юу. Өглөө 5, 6-гийн үед явсан. Тэгээд нэг хэд болж байсийм, жимсэн дээрээ хүрээд л, мориноосоо буух гээд бууж чаддаггүй, арай чүү нэг юм мориноосоо, аа тэгсэн, ай гоё жимсэн дээр оччихсон чинь, нөгөө жимсээ харахаар буухгүй байхын арга байхгүй. (инээв) Нөгөөдүүл надыг ёстой арай чүү, өргөөд нөгөөдүүл надыг буулгачихсан чинь, хөлөөрөө жоохон ингээд жоохон өвдөглөж бариад нэг жоохон тэгж байсан аа нөгөө жимсээ хараад л, нөгөөдхөө мартчихцсоон, босоод нөгөө жимсээ түүгээд (инээв) тэр хэд орж ирж байсийм. Аргагүй ш дээ, морт унахгүй олон жил болсон юм чинь, тэгээд жимсэнд их дуртай, болдог бол яваад баймаар байх юм. Тэгээд даанч болохгүй юм. (инээв) за ээжийм муу шар, жижиг шар яагаад дуугүй байгаад байна. Одоо юм яриач, ээжийгээ…

Бямбажав -

Тэгэхгүй яах юм бэ, та нар гараагүй байхад нь … гоё жимсэнд явчихсан юм чинь…

Нанзай -

Үгүй ээ, жимс ч яахав тэр л биз, өөр? (инээв) жимс яах вэ, жимсэнд явж байсан пакт их байна аа. Янз бүрийн тохиолдож байсан бэрхшээл.

Одмандах -

Би нэг, би нэг явж байсан биз дээ?

Нанзай -

Тэр чинь хаашаа билээ?

Одмандах -

Мойлонд явж байсан биз дээ.

Нанзай -

Өө, тийм. Мойлонд явж байсан.

Одмандах -

Морь тэргээр бариад юу яагаад явж байсийнш дээ.

Нанзай -

Аан тийм, бид нар бас, морь тэргээр нөгөө мойл их ойрхон байсийм, тэр асрамжийн газар ойрхон байдаг байсийм. Тэгээд нэг муу морь тэргэн дээр хэдүүлээ бас л суугаад л, нэг морь тэргээр, чаргаар ч явж байсан, чаргаар явж…

Одмандах -

Үгүй морь тэргээр л явж байсийм. Би өөрөө юу яагаад, нөгөө жолоодоод явж байсан ш дээ.

Нанзай -

Өө нэрээ тэрсэн үү?

Одмандах -

Тий.

Нанзай -

Тийм бил үү?

Нармандах -

Морио жолоодоод уу? (инээв)

Одмандах -

Тий. (инээв)

Нанзай -

Эндээс очоод морь тэрэг аваад цаашаа явсийм.

Одмандах -

Тий.

Нанзай -

Тий, яахав аав чинь л байсан болохоор тэгээд, тэнд дарга нь хийж байсан болохоор улсууд чинь ч тэгээд ямар бололцоо байнав тэгээд л бүгдийг нь л гаргаад дагуулаад л аваад явна, тэгээд хөөрхий минь, цаашаа(инээв)

Одмандах -

Тийш дээ, дээр үед чинь ер нь машин ч ховор байсан даа, тэгээд л, зайлуул, “нэг зай барь” гэчихсэн нэг 69 унадаг, манай муу аав, тэгээд л тээ?

Нанзай -

Үгүй ээ тэгэхэдээ тэр 69-г чинь юу яасан ш дээ, айргийн эмнэлэгт, аа

Нармандах -

Тээвэрчдийн эмнэлэгт…

Нанзай -

Биш ээ, тээвэрчдийн эмнэлэгийг анх авахад нь бэлгэнд өгсөн байхгүй юу, 69-г, тэр байгууллага нь 5-р баазаас бэлэглэсийм. Тэгээд эхэндээ болбол их сайхан шинэ байж байгаад сүүлч ирээд аль аль жоохон, тувтан явсаар байж, бас жоохон тийм л болсон, тэгэхдээ бол гайгүй л байсан л даа.

Нармандах -

Гэхдээ тэр үед машин их ховор байсан.

Нанзай -

Машин их ховор байсан. Ямар нэг тийм машин байхгүй. (0-32-51)

Мөнхтүвшин -

Хувьд, хувьд гээд машин ямар байсан биш.

Нанзай -

Бараг байхгүй байсийм, ер нь хувийн машин бараг байхгүй байсийм.

бүгд -

тийм, бараг байхгүй байсийм.

Мөнхтүвшин -

Тэгээд одоо сүүлдэж ирээд л, 90- оноос хойш л хувьд машин гараад л, тэрнээс биш энэ 24, мөрөв, энэ тэр 69… (зэрэгцэж ярив)

Нармандах -

Тэгээд л Зил – 130 л харагддаг байсан ш дээ.

Мөнхтүвшин -

Тий.

Нанзай -

Ер нь одоо машин ч ер нь дор нь юу яасан шүү дээ.

Нармандах -

Сүүлд 90-ээд он гараад л …

Мөнхтүвшин -

Зах зээлийн үе бол тэгээд л ирэхгүй юу... (0-33-24) хамаг машин тэрэг, хаана юу байна бүх машин тэргээ аваачаад л,

Нанзай -

За тэр тиймэрхүү байна, за тэгээд яахав, бид нар ч яахав, одоо ингээд хэдүүлээ, хүүхдүүд ч одоо ер нь бүгдээрээ амьдралаа, амьдралтай болчихлоо. Би ч одоо санаа зовохгүй болсон гэж л бодоод байгаа ш дээ. Энэ хэд маань ингээд өөрөө өөрийнхөө амьдралыг аваад аваад явчих юм болбол одоо хийх ажлаа хийлээ, хэдэн хүүхдүүдээ өсгөлөө. Бүгдийг нь боловсролтой болголоо. Энэ хэд маань тэгээд ээжийгээ нэг түшээд явах байх л гэж ингэж бодоод байдаг. Бодоод байгоо, одоо. Одоо тэгээд тэртээ тэргүй энэ хэд чинь надыг л одоо юу яаж байгаа юм чинь, одоо ингээд ээж та ажил хийж яах гээд байгаа юм, гэртээ сууж бай, би таныг одоо, та яах гэсэн юм, одоо өдий, бид нар таныг одоо амралтанд явуулья, ажил, юу яая, (0-34-16) гэр, хоол ундыг чинь авч ирээд өгчихье, эм тариагий чинь авч ирээд өгчихье, та ажилаад хэрэггүй л гээд байгаа юм. Тэгэхдээ бас ингээд, өдөрт бас ингээд гэрт ганцаараа бас байгаад байх дэмий юм аа. Арай ажил хиймээр байх юм. Одоо тэгээд бие хаа бас одоогоор бас нэг хууч өвчин байхгүй, гар хөл зүгээр байж байхад чинь, гэрт нэг их суугаад байхаар ер нь онцгүй санагдаад байх юм. Тэгээд ямартаа харин ажил боломжийн ажил таарвал одоо хийе гэж л бодоод байгаа байхгүй юу.

Бямбажав -

Ээжийгээ ажил хийлгэмээр байна уу?

Одмандах -

Хааяа нэг хийлгэдэг ч юм билүү гэж боддог. (бүгд инээв) ээж өөрөө өвчин эргүүлээд, эргүүлнэ гэхлээр л, уул нь хамт олонтой байвал уул нь зүгээр ш дээ. Ажил хийгээд явж байвал, тий, адаглаад баяр болсон ч гэсэн, тий, ганцаардаад л гэртээ байж байхгүй, тийм, хамт олонтоо уул нь, зүгээр.

Нанзай -

Тийм ээ.

Нармандах -

Ажил, ажил олж өгье л гэж бодоод байгаа ш дээ, уул нь.

Нанзай -

Ээж нь өнөөдөр ажилаа олчихсоон. (бүгд инээв)

Бямбажав -

Насаараа ажил хийчихсан хүмүүс чинь ажилгүй гэртээ байхаараа бүр,

бүгд -

хэцүү ш дээ.

Одмандах -

Тийм, орой ирэхлээр л ээж, тэр өвдөөд, энэ өвдөөд болохгүй юм шиг байна гээд…

Нанзай -

Харин одоо ингээд гэрт байхаар чинь л даралт хүртэл ихсээд л, энэ чинь тэгээд л өөрөө өвдөөд, зүв зүгээр одоо ажилгүй гэртээ сууж байгаа хүн чинь өвчин харин бүр эргүүлээд, ажил хийгээд гүйгээд явж байхад чинь юун, бүр тоохгүй ш дээ. Тэгээд өвдөнө…

Одмандах -

Гол нь цалин малиндаа биш юм чинь, ажиллаж л байвал гэж бодоод байгаа ш дээ. Тийм ээ.

Нанзай -

Тий, өнөөдөр би ажил олцоон, одоо маргаашаас эхлээд ээж нь ажилдаа явлаа.

Одмандах -

Хаана? (бүгд инээв) ямар ажил?

Нанзай -

Ямар ч байсан өнөөдөр, Бямбаа ахын чинь эхнэр надаа ажил олж өгсөн ш дээ. Энэ хоёрынх л даа.

Одмандах -

Оо за.

Нанзай -

Тийм, ээж нь маргаашаас эхлээд л одоо юу сурах гэж байна ш дээ. Одоо 60 гарч (бүгд инээв) байж юм сурах гэж байна шүү. (бүгд инээв)

Одмандах -

Болж, болж.

Нанзай -

За одоо хүүхдүүддээ хэлэх юм ийм байна аа. Одоо (ханиав) ажил ч яахав дээ, ингээд ингээд, бас жоохон цаашаагаа бас жоохон яамаар байна аа. Одоо энэ айлынх болж байна аа гээд ингээд байж ерөөсөө болохгүй. Хажууд нь бас чөлөөт цагаараа бас зөв ашиглаж хэл мэл сайн оролдож одоо ер нь, одоо хэлгүй болбол явахаа байлаа ш дээ. Хэр хэмжээндээ бас жоохон юм хийж сурч бас, өөрсдийгөө бас хөгжүүлж баяжуулж, бас юм мэдэж авах, ийм шаардлагатай байна аа гэж бас бодоод байна аа. Одоо Мөөгийг одоо ингээд яахав нэг жолооч (0-36-52) байж л байна, одоо жолооч одоо хаа ч гэсэн, хүн болгон л жолооч мэргэжилтэй болчихлоо ш дээ, одоо ямар ч ажил хийдэг хүн байлаа ч гэсэн. Тэгээд одоо энэний хажуугаар бас өөр бас юм эзэмшиж ажлаа эзэмшиж өөр бас одоо цаашдаа жолооч хийхээ болчихвол яаж амьдрах вэ гэдэг арга ухаанаа бас олж авах хэрэгтэй болоод байна, гэж би бодоод байхийм. За одоо энийг бас болж өгвөл бас гадаад гаргачих санаатай одоо тэгээд, бид нар одоо тэгээд цааш наашаа танил тал байхгүй, гаргаад явуулах гэхээр санаанаас өөр юм байхгүй, бас тэгээд одоо, одоо ч юу бүхэн мөнгө их ордог болчихсон, нэг хүн зуучлуулаад явууллаа гэхэд мөнгө нь хэрэгтэй болоод байдаг, байх юм. Хэрвээ тэгээд яах юм бол бас өөр ер нь тэгээд хэрэв ээ, бид чинь ингээд байнга гэрт байгаад байна гэх юм биш бас өөрийгөө хөгжүүлж ядахдаа нэг хэл ч гэсэн сурч байж, сурвал энд тэнд очиж янз бүрийн ажил хийж болно ш дээ. Тэгээд биеийн хүчний ажил хийхгүй ч гэсэн хэлээ сураад тэрүүгээрээ одоо хоол олж идээд яваад байх, одоо өнөө жил гэхэд чинь жуулчны жил гээд л маш их яригдаж байна ш дээ. Тэгээд л жил жилд чинь нэг янз янзын онцлоготой юм ийм жил болоод л, болж байна. Тэр янз янзын юугаар ажил олдох боломж бол байна ш дээ. Одоо Мөөгийг бол хэл мэл сайн сурч бай гэж хэлмээр байх юм. (0-38-13) одоо энэ сурч байгаа юм уу үгүй юм уу, одоо сурч байгаа л гэхийм, үнэн ч юм уу худлаа ч юм уу, одоо бүү мэд. Аа тэгээд Оогий гэнэ ээ, Оогий ч одоо ажил ихтэй гээд л орой юунч, ачаалал нь ч их л юм. Гэхдээ одоо бас өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй л гэж бодоод байгаа юм. Одоо ингээд яахав нэг компьтер энэ тэр байхад тэртээ тэргүй ер гарт нь орж байгаа байх, тэгээд цаашаагаа одоо хэл хэл, хэл сурч одоо өөрсдөө бас одоо залуу улс нааш цаашаа гарч ажиллах, одоо яаж ингэж гэрт юу, ганцхан ажил гэр хоёрын хооронд байх вэ. Гэж бас нэг хэлтэй байх сайхан, энүүгээр бас хэлмээр байна, энэ хэддээ. Нараа ч гэсэн ялгаа байхгүй. Ганцхан одоо тэр хувийн ажлаар явахгүй, тий, яавал таармаар байгаа юм одоо, дараа энэ ч яахав одоо 2 хүүхэдтэй одоо өнөө жил 10-р анги хүү, сургууль төгсөнө. Энэ одоо ачаалал ажил ихтэй болох байх. За яаж амьдарвал арай өнөөдрийнхөөс илүү байхав, энийг жаахан бодолцож өөрсдөө бас, яамаар юм байна даа, ажилламаар юм байна.

Бямбажав -

Та дүү нартаа юу гэж захимаар байна?

Нармандах -

Хн, одоо юундаа биш, аа манай аав ээж хоёр бол биднийг бол их сайхан, сайхан өсгөж хүмүүжүүлсэн л дээ. Тэгээд одоо ч гэсэн ер нь ингээд л энэ тэрүүгээр явбал хүн амьтантай ингээд л ярьж хөөрч байхад ч гэсэн ер нь тэгээд би бас боддогийм л даа, ямар ч байсан бид нарыг юм хумаар дутааггаагүй, одоо мэдлэг боловсролоор дутаагаагүй л ямар ч байсан хүн болгосийм өө гэж би боддогийм. Тэгээд одоо ер нь, сайн л одоо, дүү нартаа бол тэр юу, эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр тээ, сайн л, өөрийгөө л сайн боловсруулж, одоо би ингээд хөгширчихлөө шүү, одоо би ийм байна шүү, гэхээргүй л тэгээд л одоо зүгээр 60, 70 гарчихсан хүн ч одоо бүр одоо бараглаж л 100 наслана ухааны юм яриад л, ингээд л явдаг, ингээд л одоо ингээд л их өөдрөг сайхан явах юм байна ш дээ, улсууд чинь ерөөсөө, бид нар бас нэг жоохон тиймэрхүү бодолтой болчихоод байгаа юм тээ? өө за за, одоо ингээд яахав нас явчихаж байгаа юм чинь, энэ тэр ухааны юм, тэгж болохгүй (0-40-32) гэж хэлэхгээд байгаам.

Нанзай -

Бас яваад байхад яахав дээ, одоо энийг хар. (инээв) Жинхэнэ, ажил хийдэг, сурдаг…

Нармандах -

Тий…

Нанзай -

Санаачилдаг…

Нармандах -

Энэ юм аа хийсэн болж байгаад л яахаав нэг жоохон өргөжүүлсэн болоод л, ер нь тэгээд л, жоохон боловсрох талын юманд явахгүй бол би бас өөрийгөө болохгүй байна гэж бодоод байна л даа. Одоо нэг жоохон сурсан мурсан юм нь одоо ингээд дуусчихаад л, тэгээд хувийн юм чинь яахав дээ өглөө гараад л аа юу яана, шөнө орж ирнэ, буцаад л өглөө гарна, ингээд л нэг, нэгэн хэвийн, тийм амьдралтай. Тэгээд яахав дээ,

Нанзай -

Ер нь тэгээд ажил хувийн ажил чинь бас хамт олонгүй, болгодог юм шиг ..

Нармандах -

Тий,

Нанзай -

байна ш дээ. Одоо энэ төсвийн байгууллага, улсын байгууллага элдэв, хамт олонтоо газрууд чинь бас, арай өөр. За яахав дээ, одоо тэгээд нэг яахав цөөхөн хүн ажил юм доо. Хувийн чинь, гэхдээ (0-41-23) яахав дээ олон хүн ажиллавал олон хамт олонтой болох л байх даа, нэг цөөхүүлээ ажилладаг ажил чинь хамт олонгүй л болно. Одоо манай энэ ч одоо сургууль төгсөөд л Нармандах чинь одоо хувийн ажил ингээд л дагнаад л явчихсан.

Нармандах -

Одоо бид нар чинь тэгээд нэг дээд сургууль төгссөн хэдэн хүүхэд л байж байгаа юм чинь. Тэгээд л ерөөсөө таньж яах юм байхгүй,

Нанзай -

Тэгээд манай энэ Нараа ч бас тэгээд нөхөр нь ч ялгаа байхгүй, энэ ч ялгаа байхгүй, энэ хоёр чинь тэгээд бас их дэндүү бас даруу, энэ тэнд очоод бас ажил төрөл яриад элдэв бусын юм, яриад бариад та нар нэг наагуур цаагуур нь орж байгаад зарим улсууд чинь их айхтар улсууд байна ш дээ. Тийм ерөөсөө байхгүй, тэгээд л одоо нэг л амиа борлуулаад л нэг ийм одоо нэг ийм дуугүй шиг явцгаагаад л

Нармандах -

Авхаалж…

Нанзай -

Нэг авхаалж самбаа байхгүй гэхий юм уу,

Нармандах -

Тийм нэг сэргэлэн зан байхгүй…

Нанзай -

Тэр бол одоо бас их хэрэггүй,

Одмандах -

Хэрэггүй зан.

Нанзай -

Хэрэггүй зан л юм, тэгээд одоо ер нь яахав тэгээд тэн дээрээ бас бодох л хэрэгтэй л дээ. Тийм ээ. Одоо Одмандахыг ч гэсэн бодоод байгаа юм. Энэ, битгий юу, энэ чинь одоо хэтэрхий даруу ш дээ, бас манай Одмандах чинь. өө худлаа нэг ууртай юм шиг, зантай юм шиг мөртлөө цаанаа их даруу. Ажил дээр очоод тэгээд улсууд нь энийхээ хий гэсэн юмыг хийгээд л одоо байж байх,

Мөнхтүвшин -

Хийхгүй гээд яадгийн.

Нанзай -

Үгүй гүй, тэр нь яахав тэгэхдээ бас хажуугаар нь бас яахав нэг бас жоохон өөр бас авхаалж самбаа гаргах хэрэгтэй ш дээ. Бас яахав.

Мөнхтүвшин -

Хн, ингээд л ээжийг дуурайцсан юм байгаа юм.

Нанзай -

Үгүй харин тэгээд байна ш дээ, харин. Та нар одоо миний одоо унаж байгаа, миний үе өнгөрсөөн, та нар …

Мөнхтүвшин -

Би болбол сэргэлэн л дээ, хаа ч гэсэн… (инээв) тэгээд би бол аавын талыг дуурайчихсан гэж боддог. Аавын ах нарыгаа дуурайчихсан бас гайгүй ш дээ. Хүнтэй ярьж хөөрөөд ингэхэд чинь бас,

Нанзай -

Уг нь ч гайгүй л дээ, даан ч одоо ингээд тэр гайгүй зан юмаа л ашиглахгүй л байгаад байгаа юм л даа, энэ Мөнхөө. Тийм. Ашиглахгүй л байгаа юм. Түүнээс биш чи аавыгаа дуурайвал чи бол нээрээ бас гайгүй, л явах ёстой доо уг нь.

Мөнхтүвшин -

За за, гайгүй л явж байгаа юм биш үү.

Одмандах -

Дутагдалаа ерөөсөө хүлээдэггүй юм. (инээв) ерөөсөө хүлээдэггүй юм. Юм хэлэхлээр

Нанзай -

Тий.

Одмандах -

Ерөөсөө хүлээхгүй, миний зөв л гээд л дайрна.

Нанзай -

Тий шүү.

Одмандах -

Тэгсээр байгаад ийм болчихож,

Нанзай -

Манай талийгаачийн дүү нар нь нэг хоёр гурван залуу байсийм. Одоо байхгүй л дээ зайлуул. Тэгээд тэ… нэг дүү нь нэг жолооч хийдэг байсийм, тий, тэрнийг л энэ их дуурайсан юм шиг байгаа юм. Мөөгий, тий,

Нармандах -

Тий, хэнтэй аягүй адилхан ш дээ.

Нанзай -

Багаасаа их тийм их жигтэйхан одоо тэгээд л нэг хүнтэй их оролдоод л одоо дандаа хүний дургүй хүргээд л…

Мөнхтүвшин -

Хүний дургүй…

Нанзай -

цаана нь гараад л ерөөсөө. Дандаа хүний цаана гарч байдаг. (0-44-16)

Мөнхтүвшин -

Амаар гараад л…

Нанзай -

Тийм ээ. Одоо жишээ нь ингээд Оогий бид хоёр ингээд тоглолоо гэхэд дандаа цаана нь гараад л оо уурлуулж байж тэгж, бах нь ханадаг. (инээв) тийм муухай, нэг тийм зуршил, заншилтай, за одоо уламжлал гэдгийм уу одоо юу гэдгийм. (инээв) тийм байсийм, тэрийг,,, дуурайгаад л…

Мөнхтүвшин -

…Цусанд шингэчихсэн генийг нь дуурайж байгаа байхгүй юу. (инээв)

Нанзай -

Уг нь манай, миний талд болбол тийм юм байхгүй юм аа. Аавынхаа талын энийг л голцуу дуурайсан юм шиг байгаа юм.

Мөнхтүвшин -

Энэ бас, энэ баас адилхан (инээв) хүнийг нэг муу хэлээд, одоо нэг бас л яг адилхан. Бас л хүн амьтан чимхсээр байгаад л бас цаана нь гараад л бөөн уур (инээв) дүү мүү нарыгаа бас тэгж байжээж л нэг ер нь бах нь ханадаг. Хараад байхад ер нь тэгээд бас адилхан юм шиг байгаамоо. …

Нанзай -

За өшөө та нарт одоо ямар…?

Мөнхтүвшин -

За надад юу байхав дээ тэгээд яахав юуны энэ яр, ярилцлагыг ингээд авч өгч байгаад баярлалаа гэж хэлье. Бас, цааш цаашдынх нь, бас ажилд нь өндөр асмжилт хүсье. Аан бид бүгдээс ингэж ярилцлага авсанд бас их баярлалаа.

Бямбажав -

Бас ч ярилцлага өндөрлөх болоогүй байн оо.

Нанзай -

(инээв) Өндөрлүүлэх гээд л, (инээв) аа яахав дээ, явц дунд нь бас яахав юм аа хэлж л байг л дээ бас,

Бямбажав -

Социализмын үе өндөрлөөд яг ардчилал эхлэх үед, яг та нар хотод бүгдээрээ байсан юм чинь амьдрал бол нэлээн их өөрчлөлт орсон байх, тээ? яг тэр үеийнхээ сэтгэгдлийг бүгдээрээ нэг, хоорондоо хуваалцаач,

Нармандах -

Яг завсарын үе тээ?

Нанзай -

90-ээд оны үеэс л шүү дээ тэр чинь,

Нармандах -

Тийм, шилжилтын үе л дээ, тээ?

Нанзай -

Тийм, бид нар ч, ер нь тэгээд тэр ардч, юу чинь, ардчилалын юу байхад чинь ч үнэхээр нэг муухай, муухай ч юу байхав, хуучин тийм юм байгаагүй, хэвийн хэмжээнд явж байсан юм чинь ер нь л эвгүй байдалд орсон шүү. Тэгээд л нэг анх эхлээд нэг, юу талбай дээр чинь нэг, ардчилалынхан гарч ирээд л , нэг өлсгөлөн зарлаад л, тэгээд нөгөө цуглаан муглаан хийгээд л, үгүй энэ ер нь юу болоод байна вээ гээд л ерөөсөө хүн болгон л нэг тэгж байлаа ш дээ. Энэ чинь одоо ер нь юу болчих нь энэ вэ гээд л, нэг хэсэг, тэгээд л яахав ер нь ёстой нөгөө миний нөгөө кинонд гардаг ш дээ, нөгөө ичээнд нь кинонд, нөгөө нэг юу яачихаар нь “энэ чинь зүүдүү” гэдэг шиг нөгөө “зүүд үү?” гэж тэгж байсан. Нээрээ тэрэн шиг л юм болсон ш дээ.

Нармандах -

90 оны чинь намар юу яасан ш дээ, яагаав, бид нар чинь, бид хоёр чинь гэр бүл болоод л нэг цайллага хийгээд л, тэгээд л яг ингээд л, яг цайллага ч дууссан, тэгээд л дараа нь дэлгүүр орох гэсэн чинь нөгөө дэлгүүрийн лангуу нөгөө хоосорцсон, нөгөө нэг жижигхэн нэг хар давснаас өөр юм байхгүй болцсон, тийм болцсон байсан тээ?

Одмандах -

Тэгээд л картанд ороод л,

Нанзай -

Тий, тэгээд картанд ороод л, дараа чинь, юм нь ховордоод л,

Нармандах -

Тэгээд л захын дэлгүүрүүдээр юм байдгийм гээд л, төвийнхэн чинь захын дэлгүүр лүү гүйж, тэнд чинь бас захын дэлгүүрт бас давснаас өөр юм байхгүй,

Нанзай -

Тэр ер нь яагаад тэгж, тэгж их бараа нь их…

Нармандах -

2 төгрөгний давс л…

Нанзай -

Тий тий, гэнэт тэгж…

Нармандах -

Яахав аваад л юу яачихгүй юу, хүмүүс, нөгөө хураачихгүй юу,

Нанзай -

Аваад л хураачихсан юм шиг байгаа юм.

Нармандах -

Хураачихгүй юу, тээ? тэгээд л үнэ нэмэгдэнэ гээд л яасан юм уу бүү мэд.

Нанзай -

Тээ,

Бямбажав -

20-р тогтоол гарсан үе ш дээ.

Нанзай -

Тийм ээ. 20-р тогтоол, тэр 20-р тогтоол чинь ч ёстой алсан ш дээ. Нээрээ.

Нармандах -

Тэгээд л аваад л нөгөө юм мэддэг хүмүүс нь зоорилчихсон байх л даа. Зооринд аваачаад хийчихсэн байх. Тэгээд л зах зээлийн үеэр чинь нөгөө, аль дуртай юм аа авдаг, тийм л болчихоод байна л даа. Уул нь ардчилалч бол…

Нанзай -

Гүй яахав дээ, одоо л,

Нармандах -

Бас ч гэж бас их сайхан юм өгсөн шүү.

Нанзай -

Тийм.

Нармандах -

Тийх. Чөлөөтэй, зах зээлийн үед чинь ерөөсөө чөлөөтэй хэн юу чадаж байна вээ, тэрийгээ хийдэг, яг тийм замын бүр заагаад өгчихсөн ш дээ. Зах зээл чинь ерөөсөө, хэн юу санаачлаж, хэн юу чадах нь вэ ёстой л зах зээл бол хүний чадварыг л шаардаад байгаа юм уу гэж би бодоод байдгийм тээ? аль л чад, чадах чадахаараа л тэгээд л, тэгэхээр л жоохон хэл жоохон уншиж мэдэж, яахгүй болбол тэгээд л муухан шиг хүн болбол тэгээд л ерөөсөө нөгөө жоохон юугаа махаа идсээр байгаад л тэгээд л таарах юу гэж бодоод байдгийм.

Нанзай -

Социализмын үед чинь тэгээд юу, байсан л даа, хамгийн гол нь бүх юм улсынх, байсан ш дээ. Улсынх байж тэгээд цаана бас улсаас хангагдчихдаг, одоо энэ олон газрыг чинь…

Нармандах -

Бүгд ижилхэн хувцас өмсдөг,

Нанзай -

Албан газрын юу гэж байхад чинь албан газар байлаа гэхэд чинь тэр албан газрын чинь цалин мөнгө, бүх хэрэглэл, бүх юм л цаанаасаа одоо хангаад л өгчихдөг байсан юм чинь. Тэгээд л сүүлд одоо, одоо зах зээлийн үед одоо ингээд голдуу хувийнх болцсон байна, голдуу тийм ээ.

Нармандах -

ерөөсөө…

Нанзай -

Голдуу хувийнх, одоо болбол ер нь бараг л хувийнх болчихлоо, ш дээ, бүгд л хувийнх болчихлоо, тэр чинь бас хувийнх бас тэр социолизмын үетэй харьцуулахад тэрний ажил одоо бол үнэхээр өөр болохоос өөр арга алга л даа. Одоо хувьд бол ч, хувьд гарчихсан, юу, гарчихна гэдэг чинь тэгээд ажилчид, хүн хүч ч хүртэл, залуучууд одоо ажилладаг барьдаг, тэр чинь хувийн байгууллагууд чинь тэр төрөл садан өөрийнхөө одоо мэддэг таньдаг хүнээ л авахаас биш, таньдаггүй одоо зүгээр л гудамжинд явж яваа, би тийм ажил хиймээр байнав гээд явж байгаа хүн бол тэр бол авахгүй болсон байна ш дээ.

Нармандах -

Шилж, шилж сонгох, тал нь аягүй айхтар болчихож,

Нанзай -

Тийм, тэгээд одоо тэр цаана нөгөө нэг зүгээр нэг явж байгаа танил ч үгүй, (0:50:21) юм уу, одоо төрөл садан муутайхан шиг хүмүүс нь ажилгүй одоо ингээд хэвтээд л, тийм л болцсон юм шиг надад санагддаг юм. Тэгээд одоо тэгээд тэр, Жаргалсайханы яриад байгаа юм хэрэгжих юм болбол ч одоо их олон залуучууд ажилтай болох юм шиг байна оо. Нэг баахан үйлдвэрүүд оруулж ирж байгаа, юу юу ч гэнэ үү?

Мөнхтүвшин -

Тэгээд Үйлдвэр Худалдааны сайд гээд болцсон байгаа, тэр чинь тэгээд л, манай Монголоос ноолуур гаргахгүй л гээд л тэгээд л,

Нанзай -

Ноолуураа бол боловсруулж гаргана гэж байна ш дээ. Боловсруулж гаргана. Тэгэхийн болбол өчнөөн одоо, тэрийг чинь боловсруулахын тулд өчнөөн хүн авч ажиллуулна. Тэр үйлдвэр нь ажилтай болж өчнөөн хүнийг, залуучуудыг ажиллуулна. өшөө бас юуны үйлдвэр үү, бас их том 15 мянган хүн ажиллах үйлдвэр оруулж ирж байгаа. Италиас гээд ярьж байна лээ. Хэрэвээ тэгэх юм бол бас л яахав дээ бас Үйлдвэрийн Раион хүнтэй болох юм шиг байгаа юм. Одоо бол үйлдвэрийн район чинь ерөөсөө нэг эл хуль болцон байна ш дээ. Тэнд чинь уг нь ямар сайхан үйлдвэрүүд байсан, надыг эвлэлийн ажил хийж байхад тэр үйлдвэрүүд чинь ёстой нээрээ яралзаж байсан шүү, пээ, ямар гоё байлаа, одоо тэр, одоо энэ манай 3-р хороололд явж байгаа хүн чинь тэр үйлдвэр ор, ороод, юун дүүрэгт л байж байсан ш дээ. Одоо тэр үед ажилчний раион гэж байсан. Тэнд тэр их хүн чинь явж ёстой бужигнаж байсан байхгүй юу. Тэгээд нэг үйлдвэрүүд нь одоо ингээд ху, юу ч байхгүй ингээд хувьчлагдаад, одоо тэр ерөөсөө эргэж ажиллах юм байхгүй болцсон юм шиг байна лээ. Нэг хэдэн байшингууд л үлдсэн юм шиг байгаа юм. Тэгээд одоо тэр үйлдвэрийг нээгээд тэр ороод ирэх юм бол одоо тэр үйлдвэр чинь ажилтай болно шүү дээ. Уг нь болбол ингээд юм бүхэн гарч ирж байгаа улсууд юм хийгээд байвал, уг нь Жаргалсайхан чинь ч бас, өөрөө бас жинхэнэ үйлдвэрлэл, явуулж өөрөө явж байсан хүн чинь мэднэ ш дээ.

Нармандах -

Тэгээд үйлдвэрлэлийн үе эхлэх юм байгаа биз дээ, одоо тэгээд.

Нанзай -

Одоо эхлэх байх оо, яриагаар бол ер нь эхлэх шинжтэй л юм шиг байна лээ. Ямар ч байсан аяндаа гадаадад ажил хайж олон хүнийгээ явуулж, зовоохгүй, өөрсдөө эндээ ажилаа хийгээд л,

Бямбажав -

За бүгдээрээ ирээдүйд яг яаж амьдармаар байна, ирээдүйн амьдралд бүгдээрээ яг, одоо ямархуу, үүрэг роль гүйцэтгэвэл ах дүү нартаа нөлөөлөх вэ, амьдралаа сайн авч явах вэ, энэ талаараа бүгдээрээ нэг санал бодлоо нэг ярих уу? За энэ юм дуугардаггүй охиноор яриулна аа.

Нанзай -

Яагаад суугаад байгаа юм бэ чи?

Нармандах -

Оогий нэг санал бодлоо хэлээч, залуу хүн арай өөр байх байлгүй дээ.

Нанзай -

Ажил алба хийж байгаа залуу хүн арай өөр байх байлгүй, ээж чинь одоо бүр сөнөөд байна оо. Ерөөсөө бүр юм ч ярьж чадахаа больж, энэ чинь одоо бүр зэвэрдэг юм байна ш дээ, ерөөсөө 2 жил

Нармандах -

Гадаадад бүгдээрээ гараад ажилчих нь …

Одмандах -

Танил тал ихтэй болоод л,

Нанзай -

Гадаад гарчихвал болмоор байна уу?

Одмандах -

Танил тал ихтэй болоод л…

Нармандах -

Гадаадад…

Одмандах -

Хийж байгаа ажил дээрээ, мест нь дээрээ улам илүү юу яагаад л, үр бүтээлтэй ажиллаад л, тэгээд л, тэгээд л сайхан амьдарна, шүү дээ.

Нанзай -

Эрх биш одоо тэгж нэг танил тал хараад байхгүй, ажил ол, гарах байлгүй,

Одмандах -

Гэхдээ танил тал…

Нанзай -

Одоо бол тийм л байна ш дээ.

Одмандах -

Байхгүй бол болохоо байчихаад байна ш дээ.

Нанзай -

Одоо болбол ерөөсөө тийм л болчихоод байна ш дээ.

Одмандах -

Гараад л нэг ажил хөөцөлдөнө, таньдаг хүн байхгүй бол тэгээд л, гацчихаж байгаа юм чинь.

Нанзай -

Тийм л болчихоод байгаа юм. Бүтэхгүй ерөөсөө. Дамжлага нь ихтэй.

Одмандах -

Өөрөө өөрсдөө сайн боловсрох хэрэгтэй дээ.

Мөнхтүвшин -

Тий ш дээ, арга ядахад л энэ багаас нь бодоход л тэр юунд чинь, хаана гэлээ, нөгөө алттай чинь, сурвалжлаад байсан, хорооны тэр дарга нь хүртэл, нөгөө юунаасаа илүү эрх мэдэлтэй байна гэж байгаа ш дээ. Одоо хорооны засаг дарга нь.

Нанзай -

Тий ш дээ. Тэр чинь уг нь…

Мөнхтүвшин -

Тэр хамаг л бус юмыг нь юу яачихдаг ерөөсөө багаас нь авхуулаад тийм юутай, хүмүүсийг бодвол тийм эрх мэдэлтэй тэр ерөнхий сайд байсан шахуу эрх мэдэлтэй хүн болчихсон байна гэж байна ш дээ, ерөөсөө. Тэр нөгөө үүргэвчтэй аялал гээд явуулаад байдаг тэр чинь одоо нэг хашаандаа нэг байш, амбаар босгохын тулд л одоо тэр хорооныхоо даргаас зөвшөөрөл авж байна гээд л,

Нанзай -

Тэгдийш дээ.

Мөнхтүвшин -

Тийм ээ.

Нанзай -

Тэр…

Мөнхтүвшин -

Хорооныхоо даргаас, манайх болбол тэгэхгүй ш дээ. өө хашаандаа амбаараа барина уу юугаа барина уу ер нь чамд ер нь ямар хамаатай юм. Бид нар ер нь мөнгөөрөө юугаа барьж байна, манайхан бол тэгж байгаа, тэр нь ч одоо гоё амбаараа, хаш, хашаагаа, байшингаа хү, хүртэл цагаан өнгийг нь ногоон өнгө болгоход хүртэл зөвшөөрөл авдаг гэж байна ш дээ.

Нанзай -

Хаана? Аан тэр гадаадад уу?

Мөнхтүвшин -

Тийм, тэр ямар оронд …

Нанзай -

Яахав дээ, тэр нэгж, анхан шатны нэгж нь тийм их үүрэг…

Мөнхтүвшин -

Тийм үүрэгтэй, …

Нанзай -

… тийм л юмаа доороо шийдчихдэг л байхгүй юу даа, одоо манайд бол өнөөдөр тийм юм алга байна шүү дээ.

Мөнхтүвшин -

Тийм ээ.

Нанзай -

Тийм, ерөөсөө тэгээд л доороосоо эхлээд л яваад л, яваад л, тэгээд явсаар байж дээр очоод л унтараад л, хичнээн сайхан өрнүүн сэтгэл гаргаад л, юм хөөцөлдлөө гэхэд тэр нь тэгээд л нэг хүн дээр очоод л паг болоод л унаж байна шүү дээ.

Мөнхтүвшин -

Тийм.

Нанзай -

Тэр чинь болбол дунд шатны…

Мөнхтүвшин -

… юм бол яг л тэр л байхгүй юу. Нөгөө танил талтай гэдэг чинь яахав дээ, тэгээд миний хэлдэг нөгөө хорооны даргаасаа авхуулаад л нэг гарын үсэг зуруулахад танилгүй бол зурж өгөхгүй гэдэгтэй л яг адилхан, байж байгаа.

Нанзай -

За хэл. Ирээдүйд яаж ажиллах юм бэ гэж байна ш дээ.

Нармандах -

Гадаадад, гадаадад гарч ажилладаг юм уу яадгийм, үгүй бас юм сурна л даа. Бас тээ,

Мөнхтүвшин -

Би бол үхэж байсан ч гадаадад гарахгүй. Миний ганц бодол байдгийм, би бол хэзээ ч гадаадад гарахгүй, миний өөрийн бодол, би ирээдүйд,

Нанзай -

Энийг чинь явуулья гэж бодоод байсан чинь энэ муу баас чинь явахгүй нь байна ш дээ.

Мөнхтүвшин -

Өө, явахгүй ээ. Найдвар муутай, тун м уу шүү.

Нанзай -

Чамайг бол, нөгөө Алимаа эгч чинь чамайг Японд явуул,

Мөнхтүвшин -

Би харин тийшээ явбал явна.

Нанзай -

Тэгээд, тэр чинь гадаад биш юм уу? Хаашаа юм.

Нармандах -

Ер нь бол гадаад яваад боловсроод, юм үзээд ирэхэд бол…

Мөнхтүвшин -

Ер нь бол би бол хамгийн гол нь яахав дээ, нэг нутаг үзээд бас тэр заавал ажил хийгээд оцойтол мөнгө олж ирнэ гэж би тэгж зүтгэхгүй ш дээ. Аа ажил хийнэ. (0-56-47) хажуугаар нь бас нутаг ус үзээд ирэхэд тэгээд л болоод явчихна.

Нанзай -

За яахав дээ, мөнгө төгрөгтэй болоод…

Мөнхтүвшин -

Манай авга эгч…Авга эгч явуулаад өг, манай том авга эгч…

Нармандах -

Одоо тэгээд л гадаад

Мөнхтүвшин -

Авга эгч явуулаад өгнө би яваад

Нармандах -

аягүй бол үйлдвэр л бариад байх юм байгаа биз. Тээ.

Мөнхтүвшин -

Тэгэхдээ болбол, би мэдэхгүй ээ, одоо тэгээд хятад сайхан гутал үйлдвэрлээд байна, монголчууд авч ирээд л нөгөө ширээ гараад л оронд нь нэг, нэг шир гаргахад оронд нь нэг гутал орж ирж байна ш дээ. Худалч хүнд бол тэгэхэд чинь тэр ширээр өчнөөн гутал хийгээд монголд оруулж ирээд, ээжийн түрүүн ярьдагаар яг Жаргалсайхан …

Нанзай -

Гүй ээ үгүй тэгж, хөөе би сая чамайг хэлдгийг чинь юу яалаа. Италийн, аас гутлын үйлдвэр оруулж ирэх юм гэсэн.

Мөнхтүвшин -

Харин тий.

Нармандах -

тэгэхээр чинь өөрснөө л эндээ юм аа боловсруулах энд үйлдвэрлэх юм байна ш дээ тээ.

Мөнхтүвшин -

Тэрийг чинь яахав дээ, тэгээд л, яг л тэрийг хийж чаддаг гэвэл хятад шиг урагшаагаа тэр арьс ширээ гаргаж байхынхаа оронд энчээнээ нэг ширийг яг, хя, хятаддаа авдаг шиг үнээрээ аваад тэгж чадахгүй ш дээ. Хятадад авдаг шиг үнээрээ авчихаад ганцхан гутал нэг ширний үнээр л орж ирж байна ш дээ.

Нанзай -

За тэр ярих дууссаан, тэр яахав. өөрсдөө амийн, амьдралаа яахав гэж ярьж байна шүү дээ.

Мөнхтүвшин -

Одоо яахав дээ, би болбол…

Нанзай -

Үгүй яахав дээ, хүн болгоноос санаачлага гарч ирж байж л, улс юм хийнэ, яана, бас явна л даа. Тэр болбол зөв л дөө. Хүн хүний одоо юу орж байж. Итгэл зүтгэл. Гэхдээ өөр өөрдсөө яах юм бэ? Одоо ингээд байгаад байх юм уу. Энэ байдлаараа ингээд хувь хувиараа юм аа хийгээд байх уу?

Мөнхтүвшин -

За би бол, яахав авга, авга эгчийнхээ юу юу, би явна аа бас. Нутаг үзнэ, хэлтэй болно, соёлтой болно, ээжийн хэлдэгээр болбол бүр цэвэрч болоод л ирэх байх. Манай гэр бол сайхан цэвэрхэн ш дээ. Мөнхөө бол нэг шүдэнзний мод байсан ч гэсэн тэрийг бол авдаг байхгүй юу. (инээв)

Нанзай -

Тэрүүгээ бас аягүй их өндөрт өргөж байна аа. Түрүүн хэлцсэн чинь, магтцсан чинь.

Нармандах -

Үгүй одоо яахав дээ, ганц хоёр жилдээ энийгээ нэг жоохон өөд нь татаад, нэг хөл дээр нь босгоод л, бас энчээ чинь хийх юм дөнгөж эхэлж байна оо. Яагаа ч үгүй, тэрийгээ л жоохон дээш нь гаргана гэж бодоод л байгаа ш дээ. Тэгж байтал нэг хоёр гурван жилийн дараа эрх биш нэг учир нь олдоод ирэх байлгүй дээ. Тээ.

Нанзай -

Энэ , би нэг сая нэг тэнд, нэг, цайны газар өргөжүүлж нэг 2 давхар байшин барьсан юм. Тэгээд тэр маань одоогоор нэг.

Нармандах -

Үгүй яваандаа яахав дээ. Тэр мэрийгээ бүр 4, 5 болгосон ч болох л юм.

Нанзай -

Тийх, тэрийгээ нэг жоохон хөгжүүлээд (0-59-09) тэрэндээ өвөлжөөд…

Нармандах -

Тэрийгээ нэг жаахан хөл дээр нь тогтоогоод л нэг, бас нэг юу яачих юм бол бас яахав дээ. Тэгээд сурч боловсроод, нэг боломж гарах л байх л даа, тээ?

Нанзай -

Ажлын байртай байхад бас арга нь олдоно л доо.

Мөнхтүвшин -

Эгч ирээдүйдээ болбол тэрийг 4, 5 давхар болгох л эгчийн ирээдүй л

Нармандах -

Тий

Мөнхтүвшин -

Байх болов уу гэж хэлэх гээд байна л даа.

Нанзай -

Тийм ээ тийм. Тийм ш дээ. Ер нь тэгээд л гол юм чинь тэгж

Мөнхтүвшин -

Ер нь давхар болгон нэмээд байх юм бол ер нь тэгээд л монголд нэг л юм хөгжөөд нэг орон сууц ч гэсэн сүндэрлээд л байна гэсэн үг л дээ.

Нармандах -

Тэгээд энэ нэвтрүүлгийг манай Баагий ирээд сонсийш дээ, тээ, Баагий,

Одмандах -

Ярилцлагыг юу?

Нармандах -

Тий, ярилцлагыг , Баагийдаа , маш их баярладаг шүү л гэж хэлмээр

Нанзай -

Тэгээд энэ даш…

Нармандах -

Манай Баагий ч, ерөөсөө их л алтан гартай, хүн шүү, эгч нь дүүдээ ёстой их баярладаг шүү гэж л хэлмээр байна. (инээв)

Нанзай -

Эгчийнхээ үгэн дээр тэрийг орууочихна биз.

Нармандах -

Бид нарын энэ ярилцлагыг сонсон шүү дээ, тээ.

Нанзай -

Сонсолгүй яадгийм, юугий нь өгнө гэсэн ш дээ. За Одмандах

Одмандах -

Тэгээд бас миний өдий зэрэгтэй явж байгаа нь, 2 их дээд сургууль төгссөн, одоо манай гэр бүлийнхний ач гавúяа шүү, баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

Мөнхтүвшин -

За миний тухайд яах вэ, би одоо, хүргэн ахдаа л их баярлалаа гэж хэлмээр байна.

Нанзай -

Түрүүн хэлчихсэн яасан их хэлдэг юм.

Мөнхтүвшин -

Тийм ээ.

Бямбажав -

За та бүхэн бүгдээрээ сэтгэл гаргаж ийм их удаан цаг зав гаргасанд маш их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.