Odmandah


Basic information
Interviewee ID: 990907
Name: Odmandah
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1980
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: sum, aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

За, миний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад би маш их баярлаж байна аа. Ярилцлагаа эхлэхээс өмнө таниас, одоо өөрөөс чинь асууж зөвлөх нэг зүйл байна л даа.

Одмандах -

Аанха.

Бямбажав -

Нэгдүгээрт нь одоо өөрийн чинь өгсөн энэ ярилцлаганд байгаа, хамрагдаж байгаа бүх мэдээллийг одоо хэдэн жилийн дараа, хэдэн 100 жилийн дараа ч юм уу түүх судлаачид эрдэмтэн мэргэдүүд одоо судалгааны материал болгож ашиглах юм аа. Аан, хоёрдугаарт янз, аан, бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, радио, сонин сэтгүүл бүр ном болгож хэвлэж ч болох юм. Тэгэхээр энэ бүх зөвшөөрлийн та өгнө биз дээ?

Одмандах -

Зөвшөөрч байна аа.

Бямбажав -

За, баярлалаа. Аан, бас нэг асуух юм байна л даа. Хэрвээ та хүсвэл өөрийнхөө нэрийг нууцлаж үлдэж болно.

Одмандах -

За.

Бямбажав -

Хүсвэл нэрээ хэлээд нэрээ хэлээд нэрээ түүхэнд үлдээж болно.

Одмандах -

За хэлсэн ч яахав дээ.

Бямбажав -

За за, за баярлалаа, тэгэхээр өөрийн чинь нэрийг?

Одмандах -

Намайг Одмандах гэдэг.

Бямбажав -

Тэгэхээр өөрийнхөө бага насныхаа тухай, за тэгээд гэр бүлийнхээ тухай, ээж аавынхаа тухай ярилцлагаа эхлэх үү дээ?

Одмандах -

Мнх, би 1980 онд төрсөн. Би 80 оны 6 сарын 1 нд. Тэгээд, бага насаа цэцэрлэгт, цэцэрлэгээр хүмүүжсэн. Тэгээд их ааштай л хүүхэд байсан дөө, аймаар ааштай.

Бямбажав -

Одоо бол гайгүй юу?

Одмандах -

Одоо гай, одоо ч гэсэн ялгаагүй дээ, ерөөсөө их ааштай. Ээж ч гэсэн түрүүн хэлж байсан, чамайг би тэгж хэлээд гээд л. Яг л тийм ааштай хүүхэд байсан. Юм даа. Тэгээд ..юу, манай аав бол эмч хүн байсан. Аав чинь одоо намайг бас жоохон байхад өнгөрцан л дөө. Тэгээд аягүй их юм цээжил гэдэг байсан. өөрөө нөгөө нэг эмч хүн байсан болохоор орос хэл, тэр үед орос хэлээр аягүй их юм цээжилдэг байсан. Тэгээд үг цээжил, үг цээжил гээд л. Ÿдаж өөрийнхаа нэрний, одоо нөгөө Одмандах гэдэг үгэнд орсон бүх үсэгний үгийг ингээд цээжилчих гээд байдаг байхгүй юу, тэгээд ерөөсөө би, тэр үед ерөөсөө цээжилдэггүй ааваасаа аймаар их зугатаадаг байсан юм. Тийм, тэгээд ээж ч яахав дээ, ээж нөгөө нэг дүүрэгт ажилладаг байсан. Тэгээд л орой ирдэг. Тэгээд л нөгөө нэг юу, Оросын нэг нэвтрүүлэг явдаг ш дээ. Улаанба, Москвагийн цагаар гээд л орой нэг нэвтрүүлэг явдаг ш дээ. Тэрийг сонсоод ээжийгээ хүлээгээд сууж байдаг байсан юм. Тэгээд нэг тиймэрхүү. 10 жилд би угаасаа их даруухан угаасаа л даруухан байсан. Тиймэрхүү л.

Бямбажав -

Цэцэрлэгээр хүмүүжсэн үү?

Одмандах -

Тийм, цэцэрлэгт.

Бямбажав -

Ээж чинь хэлж байсан ш дээ. Их ааштай, тэгээд л үсийг нь арай хийж самнаад өгөхөөрөө тараагаад хаячихдаг.

Одмандах -

(инээв) Тийм, ерөөсөө сэтгэлд таардаггүй, нэг бол гогцоотой самнацан, ингээд л уурлаад л нөгөөдхөө задалж хаяад л өөрөө самнаад явдаг байсан юм. Тэгээд ээж өглөө гаргаад л орхичихдог, өөрөө цэцэрлэгтээ явчихлаг байсан юм. Ойрхон о доо, гэхдээ ийшээгээ, тиймэрхүү, их мөрөөрөө л байсан юм шиг л байна л ээ ш дээ. Бага наснаасаа бас нэг их юм санаддаггүй юм өө.

Бямбажав -

Тийм үү?

Одмандах -

Тийм, тийм тиймэрхүү.

Бямбажав -

Цэцэрлэгийн үеэ дурсаж ярь л даа. Нэг мартагддаггүй үе байдаг ш дээ.

Одмандах -

Нэг их ч тийм юм байдаггүй ш дээ.

Бямбажав -

10 жилд?

Одмандах -

10 н, Үгүй нэг урсгалаараа л явдаад л байдаг хүмүүс байдаг ш дээ, тэгээд тиймэрхүү л байсан болохлээр нэг их тэгж нэг их тэгж байж билээ гээд л нээх тэгээд бодогдоод байх юм байдаггүй юм аа. Тухайн үедээ юмаа хийчихээд л явж байсан болохоор Тийх… тиймэрхүү.

Бямбажав -

Ер нь , бага насны чинь амьдрал, өөрөөр хэлбэл тэр социолизмийн үед шүү дээ, наян хэд, 87 онд чинь, тур үеийг яг одоогийн энэ зах зээлийн нийгэмтэй харьцуулаад өөрт чинь ер нь юу бодогдож байна?

Одмандах -

Нөгөө нэг бид нарыг чинь бага байхад чинь нөгөө юу яасан ш дээ, картын системд шилжсэн ш дээ тээ? Бүх юм, тэгээд л өглөө болгон талхандлаа явна. Бүүр тэр үйлдвэр хүртэл талханд явдаг байсан юм. Тэгээд л ёстой даруулчих нь шахаад очерлоод л 3 талх аваад л ирдэг. Тэрийг нь тэгээд ээж зүсээд л нэг хувааж өгдөг байсан юм. Тийн, бас л хэцүү үе байсан ш дээ, тээ?

Бямбажав -

Амаргүй шүү.

Одмандах -

Тээ, тиймэрхүү. Одоо чинь бол аймаар гоё болцон байна ш дээ, тээ. Хүүхдүүд, 10-н жилийнхэн, ялангуяа, одоо чинь бараг 10 жилд чинь бараг гар утасгүй хүүхэд байхгүй тээ? Баргалж, Бүдээрээ л гар утастай, тиймэрхүү, хичээл хийдэг хүүхэд ч ер нь бас л ховорхон л юм шиг байгаа юм тээ. Яг чанартай хичээл хийдэг хүүхдүүд. Тэр үед бас л гоё байж л дээ, бид нарын үед, нэг арай чүү гээд олоод идсэн юм мөртлөө нэг амттай тээ, хуваагаад идэхэд айсаар, одоо чинь ингээд л юм идэхэд чинь л аймаар байна ш дээ тээ. Нэг л, нэг л цаанаа нэг өөр тээ? Тэр үед чинь алим аваад л идэхэд чинь л, алим аваад ирсэн байхад чинь л өрөөгөөр дүүрэн үнэр байдаг байсан ш дээ тээ, алимны үнэр.

Бямбажав -

Тийм шүү.

Одмандах -

Тийм, Одоо бодвол ямар ч нээх чанаргүй ч гэх юм уу тээ?

Бямбажав -

Бүх юм чанараа алдцан.

Одмандах -

Тийм, их иддэг ч болоод тэгдэг юм уу? Тэрийгээ нэг их юманд тоодоггүй.

Бямбажав -

Бохь гээд нэг их ховор юм байдаг байсан ш дээ?

Одмандах -

Тийм, картанд чинь нэг хар бохь байдаг байсан ш дээ тээ. Хар өнгөтэй, аймаар том үлээдэг. Тэрийг чинь зажилвал тэгээд л бөөн баяр ш дээ. Тийх. Би бас юу... аав нөгөө, манай аавч чинь нөгөө Батсүмбэрийн сангийн аж ахуйд юу, дарга хийдэг байсан шд. Нөгөө асрамжийн газарт. Тийн, тэнд тэгээд 1-2 жил хиртэй билүү дээ, зуны амралтаараа аав дээрээ очиж амардаг байсан. Тийх, тэгээд.

Бямбажав -

Амрахдаа юу хийдэг байсан, яаж амардаг байсан.

Одмандах -

Амрахдаа тэгээд л тоглоод л жоохон, хүүхэд байсан болохлээр. Тэгээд л аавын хөл аймаар татдаг байсан байхгүй юу, нөгөө ядраад булчин нь татдаг. Тэгээд л Оогий гэхлээр л би босоод л аавынхаа хөлийг илдэг л байсан юм. Тийм. Тийх. өөр ч одоо.

Бямбажав -

Ээж чинь хэлж байсан л дээ. Амралтынхаа өдрүүдээр паркаар их явдаг байсан гэж. Тэр тухай дурсамж байна уу?

Одмандах -

Нэг юу, 6 сарын нэгэн болохлээр чинь л урд талын өдөр нь нөгөө хамаг хувцасаа угаагаад л, тэгээд л нөгөө цагаан тирко мирко өмсөөд л явдаг байсан ш дээ. Тэгээд тэр нь нойтон, заримдаа, парк явах гэж тийм сүртэй юм л болдог байсан юм. (0-07-44) Тэгээд л ээж бүтэн өдөржингөө парк дээр аваачиж тоглуулдаг. Тэгээд л энэ манай урд талд нөгөө Жаргалан гээд кафе байдаг. Аягүй нэг гоё зайрмаг майрмаг зардаг байсан ш дээ тээ. Тэр мэрийг чинь л идэх гэж их баярладаг байсан юм даа. Тийн. Өөр.

Бямбажав -

10 жилийн найзуудаас чинь одоо хүртэл найзлаж үерхэж яваа найзууд байдаг уу?

Одмандах -

10 жилийнх үү? Нэг байгаа. Тэгэхдээ тэр урд сурдаг юм. Одоо гэхдээ нэг их тийм харьцаатай биш. Урд бас нөгөө анагаахын чиглэлээр сурдаг. Тийм нэг найз бий. Ойрд сураггүй болчихсон.

Бямбажав -

Одоо яг юу хийж байна, өөрөө?

Одмандах -

Одоо би юу, анагаахад нягтлан хийж байгаа ш дээ. Анагаахын Санхүүд.

Бямбажав -

Хэдэн оноос хойж хийж байна?

Одмандах -

2000 ... 4 оноос, 4 оноос, одоо яг 2 жил болж байна.

Бямбажав -

Ажлынхаа тухай яривал?

Одмандах -

Ажил уу?

Бямбажав -

Анх орж байхад ямар байсан? Ажилд орох гэж нилээн их зүдэрсэн үү?

Одмандах -

Ажилд ороход нэг их тийм хэцүү биш байгаа ..., хэцүү биш байгаагүй ээ. Үгүй ээ юу билээ?

Бямбажав -

Хэцүү байгаагүй гэж үү?

Одмандах -

Хэцүү байгаагүй, тийн. Анх ажилд ороход бол хэцүү ш дээ тээ? Угаасаа мэдэхгүй юм зөндөө гардаг. Манайх чинь 5, 6 нягтлантай. Тийн. Тэгээд нөгөө нэг 10 жилд чинь нээх гадагшаа гардаггүй, энэ гэр ойрхон болохлээр чинь тэгээдд л , орооод л гэртээ ирээд л даалгавараа хийгээд л өглөө гараад л явдаг. Тэгээд л анх ажил хөөцөлдөөд л, тийм, байгууллагуудаар явахад аймаар бас л эвгүй юм байна лээ. Хэцүү ч юм уу, хүн, одоо дарга нар нь аймаар ингээд л, бүр яг дарга юм шиг харьцахад аймаар хэцүү юм шиг санагддаг. Одоо нөгөө корридороор ороод л явдаг байхгүй юу, одоо тэгэхлээр чинь аймаар сонин байгаа юм чинь. Аймаар нүсэр ч юм шиг, аймаар ч юм шиг тийм, одоо болвол тэгээд 2 жил болцон.

Бямбажав -

Ялангуяа санхүү бол хэцүү ш дээ.

Одмандах -

Тийн, анх ороход чинь юугаа ч мэдэхгүй, одоо болвол гайгүй болцон л доо. Одоо бараг багшлах маягийн болчихсон, шинээр ирж байгаа хүмүүст, тээ, багшилдаг. Тийн. Тиймэрхүү байна.

Бямбажав -

Ээж чинь нилээн тийм аан, завгүй байсан болохоор, хамгийн бага охины хувьд ээжийгээ их үгүйлэдг байсан уу?

Одмандах -

Ээжийгээ юу? Тэгэлгүй яахав.

Бямбажав -

Тэр чинь одоо наян хэдэн оны үед чинь нэлээн социализмын нэлээн ид үе шүү дээ.

Одмандах -

Тийн.

Бямбажав -

Тэр үед ээжийгээ ээжийгээ их санаж уйлдаг байсан байх даа?

Одмандах -

Ээж, ээж чинь юу яадаг байсан юм аа. Харах хүнгүй болохлээр урд талд айлд орхичоод явчихдаг байсан юм.

Бямбажав -

Цуг уу?

Одмандах -

Тийн. Тэгээд л айлд, нэг, нэг эмгэн байдаг байсан юм аа. Тэдний нэг бас нэг ач охин байдаг. Тэрэнтэй нь тоглоод л байж байдаг байсан юм. Тэгээд л тэр нөгөө нэг оросын радио, мэдээ явдаг ш дээ тээ. Тэрийг чинь чагнаад л, ээж хэзээ ирэх бол гээд л хараад сууж байдаг байсан юм. Тэгэхдээ бас их мөрөөрөө байж л дээ. Ах эгч эд нар ч гэсэн тэгж байгаа биз дээ. Тийм мөрөөрөө л . Яаж байсан ч тэгээд л байж л байдаг гээд.

Бямбажав -

Ээж чинь ажлаасаа ирэхдээ гоё чихэр авчирах уу ?

Одмандах -

Тэгэлгүй яахав, ээжийнхээ цүнх рүү л өнгийж байгаа юм чинь.

Бямбажав -

Тэр үед чинь банка гээд нэг гоё юм байдаг байсан тээ.

Одмандах -

Тийн.

Бямбажав -

Гоё цаастай.

Одмандах -

Тийн.

Бямбажав -

Би ч хөдөөний хүүхэд болохлээр сайн мэдэхгүй байна л даа. Хотод ер нь нилээн гоё гоё юм байдаг байсан байх аа.

Одмандах -

Одоо тэр алим л хамгийн санаанд буудаг ш дээ. Алим, нөгөө хар чавга мавга гээд л байдаг ш дээ тээ. Тэд нар чинь.

Бямбажав -

Хүүхдийн баяраар л тэгээд л, хөдөөний хүүхдүүд бид нар чинь ч гэсэн бас нэлээн их бэлэг авдаг байж л дээ. Бэлгэн дотор нь ямар ч гоё юм ирдэг байсан юм. Одоо бодоход ...

Одмандах -

Тийн. Манайд чинь бас өвлийн өвгөн ирдэг байсан ш дээ. Тийн, ээжийн ажлын газраас, өвлийн өвгөн ирээд ах бид хоёрт бэлэг өгдөг байсан юм. Хоёулаа, ээж ажилтай байх юм бол, хоёулаа ёолкоо засаад л. Одоо нэг тийм зураг байдаг юм, бид нарт. Ёолк нь ингээд нэг унах гэж байгаа юм шиг, нурж унах гэж байгаа юм шиг ингээд далийцан. Тэгээд урд нь хоёулаа ингээд тэврээд, ингээд бэлгээ тэврээд зогсцон. Өвлийн өвгөнтэйгээ тэгээд нэг тийм зураг байдаг юм. Тийх.

Бямбажав -

10 жилд чинь хоёрдугаар улирлаар онц гарахаар өвлийн өвгөний шагнал авдаг байсан даа.

Одмандах -

Тэгдэг.

Бямбажав -

Авдаг байв уу?

Одмандах -

Нэг их авч байгаагүй ээ би. Нэг сайн майн л сурдаг байсан болохлээрээ нэг их яадаггүй. Бичиг их муутай, бичгийн хэв муутай. Бэлэг нээх тэгж их авж байгаагүй. Гэхдээ ээж хааяа нэг юунд оруулдаг юм. Одоо нөгөө юу байнаа ш дээ тээ. Нөгөө ордон байгаа ш дээ тээ. Ордонд оруулж хааяа бэлэг өгдөг байсан юм. Тэнд нэг тэгж нэг оруулдаг байсан ш дээ тээ.

Бямбажав -

Ээж аав хоёр чинь хоёулаа удирдах ажилтай, нилээн сайн ажилтай байсан болохоор та нар ч нилээн гоё гоё бэлэг авдаг байсан байх даа. (0-13-36)

Одмандах -

Тийн. Авах үедээ авнөө. Аав чинь хааяа орос морос яваад л ажлаар явж ирээд л нэг аймаар том том бэлэг, гарын алга том том бэлэг авчирч байгаа юм, үгүй ээ, юу, Алим. Алим авчираад л. Аягүй гоё амттай, тэр нь ув улаан. Тэгээд л ирээд тараадаг байсан юм.

Бямбажав -

Байнга явах уу?

Одмандах -

Аан.

Бямбажав -

Ер нь байнга явах уу?

Одмандах -

Ер нь л явдаг байсан шүү? Эрхүү мэрхүү. Улаан Үд, мүд гээд яваад л байдаг байсан юм. Тэгээд л аав бид нар чинь хагас сайн бүтэн сайн гэхлээр л эмээгийнхрүү явдаг. Эмээгийнд очоод л, тэр үед чинь бас хэцүү байсан юм чинь, манай тэр ээжийн дүүгийнх хамт байдаг байхгүй юу. Одоо тэгээд цус харвацан юм. Ээж ярьж байсан уу?

Бямбажав -

Ярьж байсан.

Одмандах -

Тэгээд нөгөө нэг юу билээ? Мах комбинат бил үү? Тэнд ажилладаг байсан юм. Мах комбинат бил үү дээ? Тийн. Тэгээд л аймаар нөгөө нэг тэр үед чинь хоол моол аягүй ховор байсан болохлээр, аягүй гоё гоё юм иддэг тэднийх. Тэгээд л ээж бид гурав чинь гурвуулаа хөтөлцөөд л гарна, орой. Очиж сайхан хоол идээдэхье гээд л. Тэгээзд л, тэгээд л ингээд гараад явахлээр чинь аавыг ерөөсөө танихгүй хүн гэж байхгүй. Гараад л нэг хүнтэй мэндэлнэ. Тэгээд л яриад.

Бямбажав -

Явж өгөхгүй.

Одмандах -

Тийн. Жоохон явж байгаад л таньдаг хүнтэйгээ тааралдаад юм яриад л зогсчихно. Тэгээд л бас нөгөө нэг цагаан сараар бууз хийнэ гээд л эмээгийнд цугладаг байхгүй юу бид хэд. Тэнд л буузаа хийдэг байсан юм чинь. Тэгээд л цөмөөрөө сайхан буузаа чанаж идээд л. Аймаар халуун. Гэр дотор байсан. Буузаа хийцгээгээд л. Шөнөжингөө хийсээр байгаад л. Бас гоё байжээ. Эмээтэйгээ амьдрахад. Их гоё байсан, тийн. Одоо ингээд л гараад явахлээр тийм айл байхгүй ш дээ. Эмээ байхгүй болчихлээр чинь. Тийх. Их гоё байсаан. Тэгээд л тэнд очоод нөгөө нэг л гудамжны хүүхдүүдтэй сагс тоглоод л. Гоё байсаан бас. Тэгээд л нөгөө нэг хотоос ирсэн хүүхэд гээд л би чинь бас лаг үнэд орно ш дээ. (инээв) Хотоос ирсэн, тэгээд л цагаан царайтай, марайтай гээд л.

Бямбажав -

Инээв.

Одмандах -

Тэгээд үхтэлээ сагс тоглоно. Бас аймаар шартай. Нөгөө нэг хожигдохгүй гээд л хүн амьтан урж мураад л би чинь ёстой бас их тоглож өгнөө. Одоо манай энэ найз залуу чинь бид 2 цэцэрлэгт хамт байсан.

Бямбажав -

Өө за.

Одмандах -

Би гэхдээ сайн санадаггүй юм аа. Би ерөөсөө санадаггүй юм. Цэцэрлэг эд нарыг. Тэгдэг байсан. Би нэг ийм эрээн палаж өмсдөг байсан байхгүй юу. Тэгээд ийм бүстэй. Бүсээ унагаачихсан юм байна л даа. Тэгээд маргааш өглөө цэцэрлэгтээ ирсэн чинь миний бүсийг өгсөн чинь чи яасан хулгайч юм гээд алгадаад хаяцан гэж байгаа юм. (инээв) Одоо тэгээд тэрийгээ санаад л яриад байдаг юм. Манай найз залуу. Тэгээд би найз залуутайгаа 10 жилд бас хамт явж байсан ш дээ. Тэгээд 10 жилд хамт явж байгаад оюутнаасаа хоёулаа салаал өөр өөр сургуульд сураад. Тийн, тэгээд одоо хамтдаа.

Бямбажав -

Бүр багаасаа учирсан хос юм байна ш дээ. (инээв)

Одмандах -

Тийн.

Бямбажав -

Гомдолтой ярьж байна уу? Тэр алгадуулсаныгаа.

Одмандах -

Энэ ёстой ай ... ёстой аймаар балиар ааштай байсан ш дээ. Багадаа л ааштай байсан гээд л. Намайг ёстой хүн юмыг нь олоод өгч байхад алгадаад хаяж байгаа юм даа, гээд л тэгээд байдаг юм.

Бямбажав -

Одоо ч гэсэн хэвээрээ гэж хэлж байна уу?

Одмандах -

Тийн. Багаасаа л ааштай байсан гээд л.

Бямбажав -

Цагаан сараар чинь, тэр наян хэдэн оны үед чинь дандаа хөдөөний хүмүүс шинэлдэг байсан байх шүү тээ?

Одмандах -

Тийн гэсэн.

Бямбажав -

Тэр чинь ёолкоор шинэлчдэг байсан ш дээ. Хөдөөнийхөн чинь ...

Одмандах -

Ёолкоор уу?

Бямбажав -

Тийн.

Одмандах -

Ммм.

Бямбажав -

Санахгүй байна уу?

Одмандах -

Мэдэхгүй ээ. Тэрийг сайн ...

Бямбажав -

Ер нь энэ цагаан сар гэж ямар баяр вэ? Чиний хувьд ямархуу байр юм бол?

Одмандах -

Цагаан сар уу? Сүүлийн үед аймаар, шал дэмий л юм шиг санагдаад байдаг болчихсон ш дээ тээ. Аягүй их хүндэрдэг тээ. Хүмүүс чинь тэгээд хирэндээ л нөгөө юу яагаад л, бэлэг сэлт гээд л аймаар хүндэрдэг болчихсон юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ яахав дээ, жилд ганц болж байгаа юм чинь. Нөгөө нэг хамаатнуудыг уулзуулж өгч байгаа ганц баяр чинь л цагаан сар болчихоод байна ш дээ тээ. Бусад үед бараг танихгүй, танихгүй болчих гээд л, үр хүүхдийг нь тээ?

Бямбажав -

Мартчих гээд. Тээ.

Одмандах -

Таарсан ч нэг их тэгж мэндэлдэггүй. Тэгээд цагаан сар чинь бас хол байгаа хүмүүсийг уулзжжлж өгдөг. Бас зүгээр л дээ. Тэгэхдээ цаад санхүү талдаа бол хэцүү л юм шиг тээ? Хэцүү болчихоод байгаа юм шиг санагдаад байдаг юм.

Бямбажав -

Тэр бол хаа сайгүй.

Одмандах -

Зарим хүмүүс чинь, зарим хүмүүс ч гэж бараг л тийм байгаа юм чинь. Хоёр гурван сарынхаа цалинг нийлүүлж байж нэг юм цагаан сарыг тэмдэглэж байгаа ш дээ, одоо тээ?

Бямбажав -

Хоёр гурван сарын цалин ч хүрэхгүй тийм тохиолдол гарч байгаа ш дээ.

Одмандах -

Тийн, тийн. Бас нэг тус болдог хамаатандаа бас илүү юм аваад гарыг нь цайлгахчих санаатай тээ. Тиймэрхүү юм ёс болчихоод л байгаа. (0-12-47)

Бямбажав -

Тэгэхдээ хотод нэг таалагддаг тал нь юу гэхлээр, миний хувьд залуу гэр бүлүүд цагаан сар хийхгүй байж болдог юм байна.

Одмандах -

Болдог юм байнаа?

Бямбажав -

Тийн.

Одмандах -

Ерөөсөө хийдэггүй ш дээ. Тэгээд л аав ээжийнхээ, аав ээж нь юу яачихвал тэгээд л өөрсдөө айлаар л ...

Бямбажав -

Хөдөөнийхөн чинь тэгдэггүй байхгүй юу.

Одмандах -

Заавал ёслоно гэж үү?

Бямбажав -

Энэ жил гэрлэсэн бол...

Одмандах -

Ммм. Хн.

Бямбажав -

Заавал ...

Одмандах -

Гэр бүл болчихсон л юм чинь гээд үү? Хотод бол тийм юм байхгүй байгаа биз дээ, ерөөсөө.

Бямбажав -

Зүгээр байдаг ш дээ.

Одмандах -

Тийн. Ээж аавынхаараа байж байгаад л тэгээд өнгөрөөчихдөг, тэгээд л ах дүүсийнхээрээ ороод л. Гэхдээ яахав дээ, аан ... юу бас, цайлж майлуулж зүгээр л дээ. Тээ. Тэр тал дээрээ болох л юм.

Бямбажав -

Оюутан байх үеийнхээ тухай дурсамж байх уу?

Одмандах -

Оюутан байх үеийн үү?

Бямбажав -

Ёстой жинхэнэ ид байдаг үе дээ.

Одмандах -

Би чинь нөгөө хувийн сургуульд сурч байсан юм. Тийн. Тэгээд манай анги ч нэг их гоё анги байгаагүй дээ. Нэг их гоё ангиуд байдаг ш дээ тээ. Одоо манай найзын анги гэхэд аягүй гоё анги байдаг юм. Одоо ч гэсэн уулзаад л. Манайх чинь одоо ерөөсөө уулзаагүй ш дээ. Төгссөнөөсөө хойш. Би чинь 2002 онд төгссөн ш дээ. Тэгээд одоо болтол уулздаггүй. Нэг хэсэг, нэг найз нөхдөөрөө л нэг уулзалддаг. Нэг их тийм гоё анги байгаагүй ээ. Бас ... Оюутан байх үг чинь, үе чинь уул нь хамгийн гоё үе ш дээ тээ. Ярих юм ихтэй, тээ. Манайд бол нэг их тийм юм байхгүй ээ. Тэр их харамсалтай байгаа биз дээ, тээ бас. Тийн. Би чинь 2002 онд төгсчөөд 2002 ондоо юу яасан юм. Магистарт, их сургуулийн эдийн засагт магистраар ороод, тэгээд дөрвөн онд төгссөн юм. Тэгээд л төгсөөд л ажил хийсэн юм.

Бямбажав -

Их сургуулийн магистрийн сургалт хир байна?

Одмандах -

Ммм. Магистр одоо зүгээр л нэг оронцоглосон л, зүгээр л тийм цол авах л юм юм байна лээ ш дээ. Сургалт л юм байна лээ ш дээ. Олигтой юм заадаггүй. Нэмж юм заадаггүй, ерөөсөө. Одоо бид нар чинь бүртгэл, юу нягтлан бодох бүртгэл дээр чинь одоо нилээн юм зааж өгөх ёстой ш дээ тээ. Олигтой юм ерөөсөө үздэггүй. Тэгээд л нэг орой хичээллэдэг, тэр нь. Нэг их олигтой юм заадаггүй байсан юм аа, ерөөсөө. Нэмж л лав мэдлэг өгөөгүй ээ, ерөөсөө. Тэгээд л нэг дипломын ажил гээд л, сэдэв аваарай гээд л. Тэр сэдэв дээрээ л нэг тус тусын нөгөө удирдсан багш дээрээ жоохон ажиллаж байгаад л тэгээд л нэг төгссөн. Төгсөж байсан ш дээ. Нэг их олигтой биш ээ. Магистарийнх. Бусад сургуулийн юу юу юм гэхээс биш. Яг эдийн засгийн сургуулийн сургалт. МУИС-н юу надаа лав тэгж таалагдаагүй.Олигтой юм ерөөсөө хий ... толгойнд хийж өгөөгүй. Тэгээд шал хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу? Нэг их сонин эдийн засгийн онол, онолууд үзээд л. Надаа тэр нь, тэдний сургалт нэг их сонин, таалагдаагүй ээ.

Бямбажав -

Хичнээн хичээл ордог байсан билээ?

Одмандах -

Ммм.

Бямбажав -

Магистарт

Одмандах -

Магистарт уу? За байз. Нэг, арваад хичээл орж байсан байх шүү.

Бямбажав -

Санаж байна уу?

Одмандах -

Тийн. Арваад хичээл, эдийн, юу ... ахисан түвшний нягтлан бодох бүртгэл, за юу ... англи хэл орж байсан. Эдийн засгийн онол орж байсан. Өөр чинь, аудит орж байсан, өөр чинь, санхүү. За байз өөр чинь юу орж байлаа? За бусдыг нь ч нэг их санахгүй байнаа. Яг хэрэгтэй хичээлүүд тиймэрхүү л хичээлүүд орж байсан болохлээр. Аан даатгал орж байсан юм. Тийн.

Бямбажав -

Хамгаалалтан дээрээ их сэтгэл түгшиж байв уу?

Одмандах -

Хамгаалалтан дээрээ айлгүй яахав. Бичсэн юмаа хамгаалж чадах болов уу яах бол гээд л. Гэхдээ их гайгүй хамгаалсан. Нөгөө нэг ажил хийж байсан болохлээрээ дипломын ажил шивэх энээ тэрээ гээд л ажил дээрээ очоод л 10 хуудас хийчихнэ. Тэр нь бас ажиллаж байхад бас их давуу талтай байсан шүү. Юмаа принтлээд авчихна тээ. Бүх үзүүлэх мүзүүлэх юмаа хийгээд авчихдаг. Тэр тал дээрээ бол их хүндрэл гараагүй. (0-25-01)

Бямбажав -

Одоо ингээд хийж байгаа ажлынхаа тухайе?

Одмандах -

Ажлынхаа тухай юу. Юу, ажилд оронгуутаа би чинь юу яасан. Хоёрдугаар гарын үсэг зурдаг нягтлан болсон. Манай сургууль чинь дотооо 6 факультет сургуультай. Тэгээд тэрнийн инжэн сургууль, инжэн сургааль, тэгээд мартериалын тайланг боддог байсан юм. Материалаа боддог. Тэгээд хоёрдугаар гарын үсэг анх зурж эхэлсэн чинь, бас маш хариуцлага хүлээнэ ш дээ тээ, тэр чинь. Тэгээд саянаас юу яагаад, жоохон ахисан гэх юм уу даа. Шүдний сургуулийг хариуцдаг болсон. Тийн. Тэгээд уул нь гайгүй байгаа. Ажил бол. Тэгээд оюутнуудтай харьцахад чинь яг өөрөө яг оюутан шиг болохлээрээ одоо манай нөгөө эгч нар чинь ерөөсөө оюутан дотроосоо ялгагддаггүй гэж ярьдаг юм. Одоо ... Хойноос нь харахад ерөөсөө оюутнааэсаа ялгагдахгүй юм аа гээд л, тэгж байдаг юм. Тэгээд л анх оюутнуудтай харьцахад чинь аймаар эвгүй байгаа юм чинь. Юм хэлэхлээр нөгөөдүүл чинь тоохгүй. Яг л өөдөөс нь ижилхэн хүн юм яриад байхлээр. Одоо болбол арай өөр болцоон. Оюутантай харьцахдаа. Нэг жоохоон ...

Бямбажав -

Харьцаад сурчихсан ...

Одмандах -

Тийн ... Жоохон захиргаадалтын маягийн ч гэх юм уу тээ. Тиймэрхүү болсон. Манай ажил ч бол яахав дээ. Нэг сар болгон тайлан гаргана. Мэдээ гаргана. Улирал болгон тайлан гаргана.

Бямбажав -

Одоо яг эргээд санаж байхад ааваараа загнуулж байсан үе байдаг уу, аль эсвэл ааваараа магтуулж байсан үе байдаг уу? Хэрвээ загнуулж байсан, магтуулж байсан бол тэр үед нь тэгдэг байж дээ гэж бодох тийм үе байдаг уу?

Одмандах -

Ааваараа ... аав ч яахав дээ эрхлүүлээд л нэг их магтдаггүй байсан юм аа намайг. Хичээл мичээлээ нэг их хийж харагддаггүй болохлээр. Тэгээд үг л цээжил гээд л, тэгээд л аймаар их загнадаг байсан юм. Одоо тэгээд тэр үгийг цээжилж байх байсан байж дээ гэж би аймаар харамсдаг юм. Хэрвээ тэр үг мүгийг цээжлээд л одоо юу яаж байсан бол анагаахд нэг эмч болчихсон байх байсан болов уу гэж боддог юм. Надаа эмчийн мэргэжил аягүй их таалагддаг юм. Эмч аягүй гоё мэргэжил. Одоо тэгээд би буцаад сурах юмсан гэж бас хааяа боддог юм. Тийн, тэгээд, үг мүгээ сайн цээжлээд явж байхгүй. Хэрвээ аав амьд байсан бол одоо бас анагаахд орох ч байсан юм билүү ч гэж бас боддог л юм. Тэрэн дээр бас их харамсдаг юм. Одоо тэгээд буцаад сурна гэхлээр чинь хэзээ ч төгсөөчүү тээ, анагаах чинь одоо 6 жил ш дээ тээ. Дор хаяж. Тийн.

Бямбажав -

Аавынхаа мэргэжлийг их хүндлэж явдаг юм байна тээ?

Одмандах -

Тийн. Одоо ингээд л юу, яг аавтай ижилхэн нэртэй хүн байдаг байхгүй юу. Гоош гэж эмч байд ... Та сонссон уу? (0-28-36) Тэгээд тэр хүн яг л аавын үеийн хүн байхгүй юу. Тэгээд л Гоошийн Одмандах гэхлээр чинь, хүмүүс, Хүүш ээ, чи Гоош эмчийн охин юм уу гээд л намайг тэгдэг байхгүй юу? Заримд болбол тийн л гэдэг юм. Заримд нь болохоор үгүй л гэдэг байхгүй юу? Тэгээд аавыг танихгүй хүн гэж бараг байхгүй байдаг ш дээ их сонин. Тэгээд тэнд ажиллаж байсан гэхлээр, Өө зайлуул гээд л, тэгээд л тэгдэг юм. Хүмүүс харамсаж байдаг юм. Аягүй их. Тэгээд аавыг маань бас их сайн хүн байж дээ л гэж бас их боддог юм. Би бас их ...

Бямбажав -

Аавыгаа өнгөрөхөд хэцүү байсан уу?

Одмандах -

Аан, хэцүү байлгүй яахав.

Бямбажав -

Уул нурчих шиг л болсон уу?

Одмандах -

Тийн. Нөгөө аавыг чинь … манайх чинь 3 өрөөтэй ш дээ тээ. Том өрөөндөө ингээд хадгалж байсан байхгүй юу. Гаргатал нь. Тэгээд л шарилд … юу, нөгөө хайрцган дотроо. Тэгэхлээр чинь аймаар хэцүү байгаа юм чинь. … Нөгөө нэг удаан хадгалахын тулд чинь аягүй их үнэртэй ус эд нар үнэрт … юу яадаг юм байлээ ш дээ тээ, цацаж шүршдэг. Тэгээд тэр үнэр нь одоо болтол аягүй эвгүй байдаг юм аа.

Бямбажав -

Ээж чинь хэлж байсан. Тэр ... Нармандах эгч инь тэр үед нилээн хүндрэлтэй төрсөн гээд.

Одмандах -

Аанхан.

Бямбажав -

Дараа нь дахиад нэг гайгүй төрцөн. Ер нь Нармандах эгчийнхээ талаар ер нь бодож явдаг сэтгэгдэл ямар байдаг вэ?

Одмандах -

Ммм, эгч чинь юу билээ? Аан, хоёрдох төрөлт нь, хоёрдох хүүхдийг нь төрөх гэж байхад юу яасан юм. Манай нөгөө хүргэн ах эгчийнхээс баавгайн тос гээд юм түрхэхлээр чинь хүндрэлгүй төрдөг гэдэг ш дээ тээ. Тэгээд тэрийг олоод ир гээд, тэгээд би нэг яваад тэгсэн чинь нөгөө нэг хашааг нь цохиод байсан чинь, хаалгыг нь цохиод байсан чинь ерөөсөө хүн ирдэггүй. Тэгээд гүйгээд орцон чинь хоёрын хоёр нохой урдаас гүйж ирээд, тэгээд би нэг юу яаж байсан юм, уруулж байсан байхгүй юу? Тэгээд тэрний дараа эгч гайггүй төрсөөн. Тэгээд эгч өөрөө миний урдуур орсон гэж бас намайг ярьдаг юм.

Бямбажав -

Магадгүй л юм.

Одмандах -

Тийн. Гүйж ороод, нэг их сонин юу хатгасан юм байгаам. Тэгээд гүйж ороод тэгээд нэг 2 нохойд хазуулж байсан юм.

Бямбажав -

Гайгүй юу тэгээд?

Одмандах -

Гайгүй. Тийн. Тэгээд эгч ч болбол юу, би чинь 10 жилд, 7-р ангиасаа эхлээд эгчтэй наймаа хийсэн ш дээ. Зах дээр. Эгч тэгээд нөгөө гэдсэндээ, гэдэс нь аймаар том. Тэгсэн хирнээ ингээд зуун дөчин хэдэн, нэг хайрцгандаа зуун дөчин хэдэн ширхэг, тэгээд тэрнийг чинь нөгөө гэдсэн дээрээ өргөөд, бид хоёр тэднийх нөгөө анх гэр хороололд байсан байхгүй юу. Тэгээд л хоёулаа аймаар өгсүүр. Дээшээ хоёулаа хүйтэнд чинь хоёулаа нөгөө нэг хайрцагтай саван мавангаа чирээд л зах руу гардаг. Тэр үед чинь зах юунд байсан ш дээ. Дэнжийн мянгад байсан. Барааны зах. Тэн дээр хоёулаа ирээд л юмаа зардаг. Тэгээд л нөгөө нэг юу байр майр олддоггүй, одооных шиг тийм павилон эд нар байхгүй ш дээ тээ. Тэгээд л хүмүүс дор дороо нэг газар олоод л зогсдог. Хоёулаа хөөгдөн барин тэндээ юмаа зардаг байсан юм. Эгч тэгээд л хааяа орхичоод л явчихна. Би тэгээд л нөгөөхийг чинь чирээд , зарагдахгүй бол хурдан зарагдаасай гээд л. Зарагдахгүй бол нөгөө авч харих юм чинь, даахгүй, тэгээд бас их зовдог байсан шүү бид хоёр.

Бямбажав -

Тэр ч их хэцүү байсан үе шүү, тэр үед.

Одмандах -

Тийн. Тийн. Тэгээд юу, манайд чинь Даламал гээд нөгөө анх оруулж ирж байсан ш дээ, гоо сайхны бүтээгдэхүүн. Тэндээс хоёулаа очиж юм авдаг ... байсан юм. Тэгээд манай эгч чинь амьдрахын төлөө аймаар зүтгэдэг, өөрөө яриа ч гэсэн юун байгаа биз дээ, тээ. Тийх. Тэгээд багаасаа бид хоёр наймаа хийсэн юм даа. Тэгээд л юу яагаад л бас гэртээ нөг гөөхий мөөхий хийж зарна. Гөөхийгөө уутанд хийж аваад л, тоолж аваад л, дэлгүүрийн урд талд би аваачиж зардаг. Тэгээд нөгөө нэг 10 жилд чинь, тэр үед чинь хүүхдүүд наймаа хийвэл аягүй ичдэг, анги мангийнхантайгаа тааралдвал. Тэр үед би бас яг тийм байсан. Тэгээд л зогс, зогсож байхад чинь ангийн хүүхдүүд явах юм бол нүүрээ бууруулчихна, аймаар ичдэг байсан юм. Би лав, зах дээр наймаа хийдэг гэж хэлчих вий дээ гээд л, аймаар ичдэг байсан юм. Би лав. Зах дээр наймаа хийдэг гэж хэлчихвий дээ гээд л аягүй их ичдэг байсан юм. Одоо болвол, одоо тийм юм байхаа байсан байна ш дээ тээ? Бараг л одоо хэн сайхан наймаа хийгээд ашигтай ажиллаж байна тэр нь илүү явж байгаа юм чинь.

Бямбажав -

Илүү явж байгаа.

Одмандах -

Тийн. Эдлэж хэрэглэж байгаа юм нь ч гэсэн илүү байгаа болохлээр, тээ.

Бямбажав -

Тэгэхлээр ерөөсөө социализмын үеийн бас нэг сэтгэхүй тэр үед байсан байнааа тээ.

Одмандах -

Ммм хн

Бямбажав -

Анх чамайг ярьж байхад, одоо бол ерөөсөө хэн ч ...

Одмандах -

Одоо бол тийм ичих юм байхгүй ш дээ тээ.

Бямбажав -

Тэр бол зүгээр энгийн үзэгдэл ш дээ.

Одмандах -

Тийн.

Бямбажав -

Бас л нийгмийн сэтгэхүй хурдан өөрчлөгдөж байгаа тээ?

Одмандах -

Ммм хн.

Бямбажав -

Чиний гэр бүл дотор чинь одоо хамгийн их одоо нөхөр чинь гэдэг шиг чиний хамгийн ...

Одмандах -

Ммм хн.

Бямбажав -

Яг энэ гэр бүлийнхэн дотор хамгийн их дотнын хүн чинь одоо хэн бэ?

Одмандах -

Ммм. Ээж, ээж маань. Би одоо өдөр юу, ажил дээр юу болсон тэр бүгдийг л ээждээ ярьж байгаа юм чинь. Ирээд л ... Ерөөсөө дотроо юм хадгалж чаддаггүй, ирээд л гаргаад л ярьчихна. Тэгээд л тэгсэн ш дээ, ингэсэн ш дээ гээд л. Хоорондоо ярьдаг юм. Зарим охь ... одо нөгөө нэг ангийнхаа охидууд мохидуудтай ингээд л ярина ш дээ тээ. 10 жил милд, ерөөсөө ээж мээжтэйгээ нэг их тэгж нэг их ярьдаггүй байсан гэж байгаа байхгүй юу? Би болохлээр аймаар ярьдаг. Ирээд л ... Тийн.

Бямбажав -

Тэгэхээр, ээжийн бас тийм нэг тийм юм байдаг ш дээ, Одоо ялангуяа эмэгтэй хүний хувьд ...

Одмандах -

Ммм хн

Бямбажав -

Амьдралаа, амьдралдаа алдахгүйгээр тэрийгээ зохицуулахад ...

Одмандах -

Дөхөм болно гэж үү? Болох байхаа, би ер нь сайн эзэгтэй болно л гэж боддог ш дээ, гайгүй, гайгүй болов уу гэж өөртөө аягүй их итгэдэг юм, би.

Бямбажав -

Эзэгтэй хүний олон чанарууд байна ш дээ тээ, алийг нь?

Одмандах -

Нөхөртөө халамжтай тээ, үр хүүхдээ аятайхан аваад явчихдаг, тэр тал дээрээ болбол би нэг их хүний дорд, доор орохгүй байх гэж боддог юм. (0-35-59) Зарим нэг эмэгтэйчүүд байдаг ш дээ, одоо манай найз нөхөдтэйгээ ингээд л уулзана ш дээ. 10 жилийнхээ, зарим нэг найз нөхөдтэйгээ, тэгэхлээр чинь авгай нарыг нь харахлаар би бас өөрийгөө дотроо харьцуулж байпаш байхгүй юу. Юугаараа илүү бол би гэж бодоод л, тэгээд яагаад ч юм өөртөө их итгэлтэй байдаг юм аа, тэр тал дээр.

Бямбажав -

Ер нь үеийнхээ найз нөхдөөс ч юм уу, чиний доод талын үе ч юм уу, ер нь тэгээд анагаахд сурч байгаа оюутнуудыг харахад нөхрөө халамжилдаг халамжилдагагүй гэсэн тийм ялгаа байна уу, үгүй юу? Одоо хүнтэй суусан хүмүүсийн дунд, хүүхнүүдийн дунд?

Одмандах -

Анагаахд гэнээ?

Бямбажав -

Тийн. Зүгээр нэг харьцуулаад харахад, оюутнуудын дунд?

Одмандах -

Оюутнуудыг бол би нэг их сайн мэдэхгүй ш дээ.

Бямбажав -

Эсвэл найз нөхдийнхөө дунд, үеийнхнийхээ дунд?

Одмандах -

Одоо чинь ... би нэг их сайн ойлгосонгүй ээ.

Бямбажав -

Ммм. Ер нь өнөө үед одоо бүсгүйчүүд ...

Одмандах -

Ммм хн.

Бямбажав -

Эр нөхрөө хүндлэх гэдэг дээр ер нь нийтлэг ямар ойлголттой банйа? Адилхан байх, жендерийн асуудал ярьж байна уу, аль эсвэл зүгээр уламжилж ирсэн эр хүнийг одоо хүндлэн дээдлэх гэсэн уламжлалт ойлголт байгаа ш дээ.

Одмандах -

Тийн. Одоо манай, үгүй ээ, ер нь эргэн тойронд нэг их тэр тийм асуудал байхаа байцан юм шиг байна ш дээ. Нэг нэгийгээ хүндэтгэнэ гэж. Тийн. Чи ингэж байхад би яагаад болдоггүй юм гээд л тээ. Тэгээд одоо эмэгтэйчүүд чинь аймаар их архи тамхи хэрэглэдэг болцон. Манай одоо найз нарын авгай нар нь бас их, аймаар шоучин гэх юм уу, одоо үед тээ, аймаар тийм шоучин, одоо бараг архи ууж барьдаггүй, инээж ханиадаггүй нь л бараг найз нөхөдгүй бараг явж байгаа ш дээ тээ? Тийм болцон. Өө энэ нэг даруухан юм тээ,юу яаж ч чаддаггүй, архи ч ууж ч чаддаггүй, гээд л тээ. Над дээр л лав тиймэрхүү юм бас байдаг юм аа. Саяхан манай нэг найз нарын юунууд ингээд маргалдаад. Тэгсэн чинь бас нэг тийм асуудал гарч ирж байсан юм.

Бямбажав -

Яг юун дээр нь гарав? (0-38-30)

Одмандах -

Одоо яахав дээ, аятайхан ингээд дагаад л, тэд нарын нөгөө нэг, одоо тэд нартай адилхан архийг нь уугаад тамхийг нь татаад явж чаддаггүй гээд л, чи одоо тамхи татдаг болмоор юмаа ч гэж байх шиг. Тээ, нэг нэгийгээ. Нэг тийм. Манай найз нарын авгай нар нь надаа ерөөсөө таалагддаггүй юм аа. Аймаар галзуу болохлээрээ. Тэгээд хүүхдийн хажууд архидаад сууж байдаг болохлээрээ. Тээ. Нөгөө хүүхэд нь унтаж чадахгүй орон дээрээ хөрвөөгөөд л байна. Тэгээд дүүрэн тамхины утаа болгоцон. Тэгээдл ... Авгай нөхөр хоёр хоёулаа, тэгээд ээж аав хоёр нь тэгээд архи уугаад сууж байгаа байхгүй юу. Надаа бас ерөөсөө таалагддаггүй юм аа. Гэхдээ манай магистрийн ангийнхан ингээд уулздаг байхгүй юу. Одоо, тэд болохлээрээ аягүй гоё байгаа юм чинь. Аягүй гоё, ажлынхаа талаар ярьдаг, одоо манайд тийм программ байна, танайх ямар программтай, яая, давуу тал нь юу юм, юу юм гээд л аягүй гоё гоё юм ярьдаг байхгүй юу? Боловсролын юу гэж бас аягүй чухал байх шиг байгаа юм аа, тээ? Тэд нар ч яахав дээ. Тис мис төгссөн. Тис чинь угаасаа надад бас, тис бас нэг их гоё сургууль бас биш тээ, аймаар задгай юм шиг санагдаад байдаг юм, Надаа, аймаар их оюутантай болохлээрээ. Дандаа тэгээд их, ихэнхи нь одоо эрэгтэй хүүхдүүд байдаг болохлээр, тээ. Нэг тиймэрхүү сургууль мургууль төгссөн болохлээрээ бас нэг арай өөр юм шиг санагдаад байдаг юм надаа.

Бямбажав -

Мөнхөө ахаараа чи загнуулдаг байсан уу? Мөнхөө ахынхаа тухай яриач.

Одмандах -

Загнуулалгүй яахав. Манай Мөөгий чинь, Мөөгий ах чинь юу ш дээ, аймаар цэвэрч байсан ш дээ. Нөгөө техникумд чинь бас нөгөө нэг юу му, хөгжим мөгжим дардаг. Манай энд 28-р сургжжль төгссөн байхгүй юу. Тэрнийхээ урд бас юу, дуулж муулдаг, гитар дараад бас нэг жоохон хамтлагтай байсан юм. Тэгээд аймаар цэвэрч. Аягүй тийм цагаан хувцас өмсдөг. Цайвар хувтас өмсдөг. Тэгээд л гэр орон цэвэрлэ гээд л аягүй их загнууладг байсан би. Тэгээд л бас хөөрхөн загнуулчдаг байсан юм аа. Гэр олигтой цэвэрлэхгүй. Тэр үед чинь дэрсэн шүүрээр шүүрддэг байсан ш дээ тээ. Тэгээд л нөгөө шороо босгоод байна гээд аягүй их загнуулна. Тэгээд бид хоёр бас нэг юу, ах нөгөө гитар дараад би нэг дуулдаг байсан байхгүй юу. Тэгээд бид хоёр нэг бичиж авч байсан юм. Тэгэхдээ тэр одоо алга болцон юм шиг байгаа юмаа. Хоёулаа дуулаад, тэгээд тэрийгээ нөгөө магнитофонд хурааж авдаг байсан юм. Бас их гоё байсан л даа. Одоо болбол тэгээд загнуулахаас, одоо загнаад байдаг болчихож байгаа юм чинь, эргээгээд. Ах бас нөгөө хувийнхаа, хувийн ажил хийж байсан талаараа ярьсан уу? Нэг зах мах явдаг микро барьдаг байсан майсан гээд. Ах чинь бас микро, микро барьдаг байсан ш дээ. Саянаа... саянаас л больчихлоо л доо, бас жоохон архинд дуртай ч юм уу, тийм болчихоод байгаа юм, одоо ер нь.

Бямбажав -

Тэр муу шүү!

Одмандах -

Тийн.

Бямбажав -

Одоо Солонгост байдаг ахаа их санадаг уу?

Одмандах -

Ахыгаа юу?

Бямбажав -

Тийн.

Одмандах -

Өө үгүйлэлгүй яахав. Хааяа утасаар ярина, тэгээд л гэрээ аймаар санаж байгаа юм шиг байгаа юм л даа. Эхэндээ их юу яадаг байсан.Одоо ч арай гайгүй болчихож л дээ. Их санана аа, зайлуул, тэгээд л яаж яваа бол, юу идэж байгаа бол гээд л тээ. Энд байхад чинь ерөөсөө мөнгөний үнэ цэнэ ерөөсөө мэддэггүй байсан юм. Тэгээд л ээжээс л нэг өглөө автобусны мөнгө аваад л гардаг. Нэг зуун цаас өгчих, хоёр зуун цаас өгчих, тамхины мөнгө өгчих гээд л. Тэгээд л явдаг байсан. Одоо тэгээд наашаа утсаар ярьж байгаа нь, ммм, одоо мөнгийг арай гайгүй, мөнгөн дээр арай гайгүй ханддаг болцон юм шиг байгаа юмаа. Бас арай л гайгүй болж байгаа юм шиг байна лээ? Ерөөсөө мөнгөний үнэ цэнэ мэддэггүй байсан юм, ерөөсөө.

Бямбажав -

Ээжийгээ их зовоодог байсан уу?

Одмандах -

Ээжийг бас их зовооноо. Бас их архинд орцон байсан ш дээ. Бас их архи уудаг. Одоо ч гэсэн бас тэгээд л нөгөө юмаа уугаад л байгаа юм шиг байгаа юм. Тэгэхдээ бас арай гайгүй болсон юм шиг байгаа юмаа л гэж бодоод байгаа ш дээ. Одоо ирэхдээ арай л өөр байлгүй дээ гэж боддог юм. Яадаг юм байгаа юм.

Бямбажав -

Та хоёрын нас ойролцоо юм чинь хамгийн их тоглож, гэртээ хамт байдаг байсан ах чинь мөн үү?

Одмандах -

Бид хоёр чинь одоо 6 насны зөрөөтэй байгаа байх тээ. 6 насны зөрөөтэй байгаа байх аа. Нэг их тэгж тоглодоггүй байсан юм аа. Хичээлээ л их асуудаг байсан юм, ахаасаа, хичээл, орос хэлний хичээл их асуудаг байсан юм. Тэгээд манай ахын нөгөө нэг ангийнх нь охин манай 2 давхарт байдаг байхгүй юу. Тэгээд тийшээгээ, хоёр давхар луу ингээд, нөгөө нэг юм мум асуух гээд л явахлаараа намайг дагуулж явдаг, айдаг, тийм аймхай байсан юм.

Бямбажав -

(инээв)

Одмандах -

Тэгээд ээж ч гэсэн ярьсан байх, нөгөө нэг юу, зайсан дээр гарчаад яагаав, өндрөөс бууж чадахгүй айгаад. Тэгж байсан гэсэн.

Бямбажав -

Аан нүдээ ингэж дарж буудаг.

Одмандах -

Тийн. Нүдээ дарж явдаг байсан. Их зүрх муутай аймхай юм шиг байгаа юм. Тэгээд сая нөгөө Солонгос явуулахад бас хэцүү л байлаа л даа. Ингэж хол явж үзээгүй болохлээр. Тэгээд яахав, юм үзэг гэж бас дотроо бодож л байсан л даа.

Бямбажав -

Түц ажиллуулж байсан гэсэн тээ, өөрөө.

Одмандах -

Тийн, бас л эгчтэйгээ л. Би чинь бас ингээд бусад хүүхдүүдтэй харьцуулахад бас их эрт зах зээлд орсон юм шиг байгаа юмаа.

Бямбажав -

Тийм байна тэгж байсан.

Одмандах -

Тийн. Бүүр зургаа долдугаар ангиасаа явна гэдэг чинь тээ. Бүр зах, зах дээр л анх наймаа чинь бий болж байсан ш дээ тээ. Тэр үеэс явсан болохлээр бас илүү гэж боддог юм аа. Бас өдий зэрэгтэй явж байгаа нь бас тэрэнтэй ч бас холбоотой байж магад гэж боддог юм.

Бямбажав -

Тэгж байгаа ш дээ.

Одмандах -

Тийн. Бас нөлөөлдөг л байх гэж бодоод байгаа юм. Манай энэ доор байдаг байсан юм. Түц. Тэгээд л баяр маяраар би нэг их баярладаггүй байсан юм аа. Түцэн дээр л суудаг. Эгч мэгчийгээ, эгчийгээ явуулчдаг. Тэгээд л түцэнд нөгөө нэг байж л байдаг. Түцэнд хоноод л, түцээ ажиллуулаад л. Өглөө үүрээр гарч ажиллуулаад л шөнө хаагаад л. Тэгээд одоо нөгөө нэг ажил мажил хийгээд л тэрнээс хойш л гайгүй болчлоо л доо. Ер болбол шувтан л түцээрээ явсан. Дэлгүүрээр явсан. Түцтэй байж байгаад бас нэг дэлгүүртэй болсон байхгүй юу, ах эгч хоёр. Тэгээд дэлгүүрээр бас нилээн явсаан.

Бямбажав -

Түцэн дээр ажиллаж байхдаа хааяа нөхрөөсөө ичдэг байсан уу?

Одмандах -

Өө, ичилгүй яахав. Нөгөө нэг жижигхээн нүх байгаа ш дээ тээ, тэрүүгээр чинь хар ... ирж байнгуут харангуутаа л нуугдчихаж байгаа юм чинь, доошоогоо. Ичнэ. Их ичдэг байсан юмаа. 10 жил милийнхэн явж байвал тэгээл, ичээд л. Одоо тэгээд өөр хүн амьтан байх юм болбол нөгөө хүнээ зогсоочихдог, өөрөө нуугдчихдаг, тийм байсан юм. Бас гуанзанд бас ажиллаж байсан л даа. Тийн. Эд нар бас нөгөө гуанз ажиллуулдаг байсан. Сая сургууль төгсөөд гуанзанд ажилласан юм байнааа. 2002 онд (0-47-03) төгсчөөд. Зунаа ... Магистарт ордогийнхоо зун, тэгэхдээ бас их ичдэг байсан юм аа. Яанаа сургууль төгсчөөд одоо нэг их ийм, гуанзанд ажиллах гэж ямар төгссөн биш дээ гэж бодоод л. Тэгээд л нэг хамаатныхаа эгчтэй хойно нь хоёулаа хоолоо хийдэг. Тэгээд өдөрт чинь 1000 бууз хийж байгаа юм чинь. 1000 буузны гурил элддэг би. Эхэндээ аймаар шантраад, эгчтэйгээ хэрэлдээд, хэрэлдээд тэгээд эгч хөөгөөд явуулж байсан юм. Тэгээд нэг их тийм нөгөө өндөр өсгийтэй гутал өмсөөд явж байсан байхгүй юу, тэгээд уйлж явж байгаад тэр нөгөө нэг ийм далан дээрээс унаад, өнхөрч унаад, тэгээд нэг, тэгээд эргээд очиж ажиллаад нэг юу яаж байсан юм. Ээж очиж загнаад, чи юу гэж хүүхэд хөөж явуулж байгаа юм гээд. Би нөгөө ажлаас нь шантраад тэгээд нэг хэсэг гуанзанд ажилласан.

Бямбажав -

Ээжийнхээ талаар юм яриач? Яг одоо ээжтэйгээ ер нь амьдралын талаар юу гэж ярьдагав? Ээж чинь одоо амьдралд, чиний амьдралд ямар зөвөлгөө өгдөг вэ?

Одмандах -

Ээж үү? Ээж ч одоо бид нарыг одоо нөгөө нэг хоорондоо эвтэй болж байгаа бол нэг болж байгаагаа үзүүлээд болохгүй бол нэг болохгүйгаа хэлээд нэг тиймэрхүү, бид нарыг аль болох сайн сайхан явуулахыг л хүсч байгаа ш дээ тээ. Тийн, тэгээд. Тэгээд юу ч гэх юм бэ дээ?

Бямбажав -

Ээжийн чинь хамгийн одоо хүндэлж явдаг, тусгаж авах юмсан гэдэг тийм сайн тал? Ямар тал байна?

Одмандах -

Ээжийн маань уу? Манай ээж чинь их ухаантай хүн ш дээ. Их ухаантай, амьдрал дээрээ их аймаар ухаантай хүн шиг санагддаг юм. Ээж бид нар ерөнхийдөө бас их, ээж ч гэсэн бас их дуугүй хүн л дээ. Гэхдээ манай ээж юм болгоныг зохицуулаад байдаг. Хоёр хүнийг хооронд нь яаж яачихав, хэнтэй юу ярьчихав гэдгээ ээж өөрөө аймаар сайн мэддэг, тэр зан чанар нь их сайхан санагддаг л даа.

Бямбажав -

Эгчийнхээ яг чухам аль чанар нь чамд илүү их таалагддаг вэ?

Одмандах -

Манай эгч аягүй гүргэр, гүргэр. Бүр амьдралаа л гэсэн нэг юутай, хичнээн ядарч байсан ч гэсэн нэг их ядарч байгаагаа нэг их хүнд хэлдэггүй. Ерөөсөө хүнд хэлэхгүй, тэгээд л нэг юм, юмаа чирсэн болоод л, тэгээд л нэг дороо л болгоод байдаг. Тийм, одоо жишээ нь наймаан дээр юу хийвэл одоо ашигтай байхав гээд л байнга бодож байдаг. Ерөөсөө тэгээд тэр нөхрөөсөө аймаар илүү юм шиг санагддаг юм. Амьдрал дээрээ. Манай эгч ер нь айхтар л даа. Ер нь их айхтар ...

Бямбажав -

Мөнхөө ахныхаа, одоо бас илүү сайн чанар нь чиний хувьд аль нь вэ?

Одмандах -

Ах чинь одоо, би хоёр чинь одоо ойрд уулзах л юм бол хэрэлдчих гээд байдаг, нэг тийм болсон л доо, тэгээд ...

Бямбажав -

За, ярилцлага ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандаж байна, одоо тэгээд, аан, гэр бүлийнхээ тухай ...

Одмандах -

Ммм хн.

Бямбажав -

Зөндөө ярьлаа, одоо ирээдүйд ах дүү нартайгаа хамтраад ч юм уу, амьдралыг ер нь ямархуу чиглэлээр авч явбал илүү гоё болох вэ гэж боддог вэ? Гэр бүлийн харьцаанд шүү дээ. Жишээлуэл, ээж чинь ямар байвал болохов? Аан, Нараа эгч чинь ямар байвал илүү гоё болохов? Аан, хоёр ах чинь ...

Одмандах -

Ммм хн.

Бямбажав -

Чи өөрөө яг юу хүсдэг бол? Хүн тус бүрт зөвөлгөө маягаар, өөрийнхөө санал бодлыг?

Одмандах -

За, хоёр ах маань ч бол хоёулаа нэг амьдралаа аваад явчихдаг, тус тусын сайхан амьдралтай болоосой л гэж боддог юм. Эгчийгээ ч гэсэн мөн ялгаагүй. ... Одоо, хүү, нэг хүүхэд нь болбол том болчихлоо ш дээ, том нь болбол одоо 10 төгсөж байна, тэгээд нэг аятайхан сураад, эцэг эхээ аятайхан аваад яваасай гэж боддог юм. Тэгээд нэг хувийнх нь ажил нь илүү ашигтай, хүний гар хараад байхааргүй тийм байгаасай гэж бодож байна. Ээж бол яахав. Бие нь эрүүл байвал л болож байна л даа. Одоо угаасаа ажиллах юу нь болбол тэртээ тэргүй өнгөрцөн, бид нар эргээд тэжээх цаг нь болчихсон юм чинь. Гол нь эрүүл л байж байвал л тээ? Тиймэрхүү, аан, миний хувьд гэх юм болбол, аан одоо гэр орноо аятайхан авч явах, өөрөө бас одоо албан тушаал дээрээ дэвших, тиймэрхүү л бодолтой бйагаа даа. Бүгдээрээ л тус тусдаа сайхан амьдарч байвал л болно л гэж боддог юм ер нь ...

Бямбажав -

Яг ний нуугүй хэлэхэд өөрийн чинь хамгийн дутагдалтай тал юу вэ? Өөрөөр хэлбэл, одоо ах эгч нараасаа, ах эгч нарынхаа өмнө одоо миний дутагдал тэр шүү гэж хэлэх ямар дутагдал байна, эсвэл сайн тал?

Одмандах -

Дутагдалтай талаа? Дутагдалтай нь нилээн ааштай, хур ... түргэн ууртай, тэгээд болж л өгвөл ам зөрчих гээд байдаг. Нэг тиймэрхүү. Сай ... сайн тал гэхлээрээ одоо бүгдэнг нь л дотроо бодож явдаг. Одоо сайн сайхан байгаасай, хэрүүл уруулгүй тээ, гэр орондоо. Тиймэрхүү л байгаасай л гэж боддог. Зөв бодолтой гэх юмуу? Тиймэрхүү л, тиймэрхүү л байна даа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.