Nastan


Basic information
Interviewee ID: 990902
Name: Nastan
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1937
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Delgertsogt sum, Dundgobi aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

За эмээ тэгэхээр та нэгдүгээр ангид орж байсан тэр үе. Эргээд сайхан дурсан санаад, тэр үеийн одоо нийгмийн болоод улс орны хөгжил дэвшил одоо сурагч ахуй үед чинь хэрхэн мэдрэгдэж байсан бэ? Энэ талаар та өөрийнхөө хувийн бодлыг илэн далангүй ярина уу?

Настан -

За анх бага сургуульд ороход одооны энэ одоо ээ одоо 11 жилийн 11-р сургууль гэж байхад энд орсийм. Нэгдүгээр ангид. Нэгийн б гэсэн бүлгэмд орж байсан. За тэгээд энэ хорь хорин хүүхэдтэй хоёр бүлэг байсан.

Бямбажав -

Аан хаан.

Настан -

Аа миний анхны А заасан багш бол аа Чойня … Чойнзан гэж их баян (хуур) тоглодог тийм нас тогтуухан эрэгтэй хүн байсан. Аа миний дээр … Тэр чинь байгуулагдаад ерөөсөө хоёрхон жил болсон сургууль. Хоёрдугаар анги гэж ганцхан бүлэг байсийм. Тэр нь одоо хэдэн хүүхэдтэй байсийн мэдэхгүй. Тэгээд хичээлийн эрхлэгчтэй, дөрвөн багштай. Иймхэн л сургуульд анх эхэлж орсон доо. Тэгэхэд форм гэж байгаагүй. Ерөөсөө л нэг тийм нэг усны долгион хээтэй энэн шиг нэг аа хөх бор хүрэндүү юмуу нэг тийм тэрлэг хийж өгч байгаамаа надад. Тэгээд дээлтэйгээ, тэгээд нөгөө дотуураа ямар палаат ийм сонин юм байхгүй ш дээ бид нар чинь. Тэгээд л нөгөө цагаан өм ,,, өмд, цагаан цамцтай, нэг өмдтэй, тэгээд л нэг гуталтай. Ерөөсөө л цагаан ултай гуталтай. Ингээд л давхиад очсон. Тэгээд яахав дээ А заасан багш их сайн багш байсан. Аа бидэнд бол тэр нэгдүгээр ангид бол биеийн тамирын хичээл гэж ордоггүй байсан. Ерөөсөө л монгол бич … монгол хэл, тоо хоёр ордог байсан. Дуу хөгжим их ордог байсан. Тэгээд аа хагас жил боллоо. За ер ёолк гээч юм болдогийм байхаа. Боллоо ер нь. Тэгээд одоо сүлд модны наадам гэж мэдэхгүй ш дээ бид нар. Ерөөсөө юу ч мэдэхгүй. Тэгсэн нэг жоохон ногоон мөчир аа засчихаад, тэгээд л цасан ширхэгийн хүүхдүүд гээд тэгдэгийм байна. Тэрэнд нь Даваасүрэн бид хоёр орчихлоо. Тэр үед дуудчихлаа. За тэгээд одоо яадагийм бол гэсэн чинь. Зайлуул тэгээд нэг цагаан цамцаа өмсөөд ирээрэй гэж байсийм аа. Тэгтэл эгч маань нэг хөх юбка хийж өгсөн шиг санаад байдгийм. Хар бараандуу өнгөтэй. Тэгээд нөгөөдөхийгөө өмсөөд очсон чинь аа ингэж байна. Нэг цагаан нөмрөг хөвөнгөөр эмжцэн нэг цагаан нөмрөг нөмөргөөд нэг цагаан малгай өмсүүлээд. Тэгээд өнөө өвгөнөө дагадаг аа найман … зургаан цагаан цасан охин гарч ирж. Тэгж тоглож байсийм. (0-03-02)

Бямбажав -

Өө за.

Настан -

Одоо тэр ер нь нэгээс дөрөвдүгээр анги дуусталаа л бараг тиймэрхүү л байсан. Тэгээд тэр үед чинь намайг хоёр, гуравдугаар ангид байхад маршал Чойбалсан гуай өөд болсон. Тэгээд л улс орон аягүй их гашуудалтай эмгэнэлтэй. Юу … хичээл чиг л хийхгүй. Албан үйлдвэр цуглахгүй. Өнөө комбинатын яндан чиг л дуугардаггүй. Тийм байсийм ш дээ. Долоо хоног. Гашуудал зарласийм даг. Долоо шиг санаж байна би. Тэгээд л бид нарыг чинь лент ментээ уяж болохгүй. Үс гэзгээ зүгээр ганц боогоод яв гээд л хичээлд. Нэг юм эхэлсэн ч л одоо сараар гашуудалтай байгаа. Тэгээд тэр хоног дуустал гээд байсан. Одоо бодоход ер нь дөчин тав хоног байсийм уу, сар байсийм уу? Би сайн санахгүй байна. Тэгээд л ерөөсөө нэг муу үсээ сүлжээд л нэг даавуун юмуу, утасаар боочихоод л тэгээд л давхиж очдог. Нэг тиймэрхүү байдалтай байсан. За тэгээд дөрөвдүгээр ангийг бол яах вэ арай боловсронгуй болсон. Ер нь өнөө нэг форм гэж нэг юм гараад. Бид нарт бас нэг тохойсон гэж нэг өнгийн дээл өмсгөж. Тэгээд эрэгтэй хүүхдүүдий нь бас нэг аа хаашаа билээ дээ одоо нэг монгол цамцархуу юм байсан байх аа. Тийм нэг жаахан хөх цэнхэр өнгөтэй тийм юмтай. Бид нарыг цагаан цамцтай, хөв хөх юбкатай ингээд байдаг. За тэрний нь өмсдөг хүн ховорхоон доо зайлуул. Ихэвчлэн л одоо чадахгүй дээ. Амьдрал тийм байсан. Улсын худалдаа гэж байгаагүй. Манай хажууханд тэгээд бид нарыг чинь гадуур дотуур явуулахгүй. Юугаа ч хийж явахав. Ердөө л нэг хужаагийн мухлаг байдаг. Аа нэг ийм нэлээн их том аа одоогийнхийг бодвол форм нь их том байсан байна лээ. Ийм том дугуй цагаан талх дөрвөн төгрөг хэдэн мөнгө байсан бил үү дээ. Тийм, нэг тийм талх авна. Тэгээд нарийн боов, одоо чихэр жимс ийм юмны үйлчилгээ ерөөсөө байхгүй. Тэгээд ганцхан өндөр хоршоонд очно. Тэрэнд нэг домбон ёотон гэж байдаг. Дээр үеийн. За тэр нэг нэг байна. Тэгээд хэл нь (кг) таван төгрөгний үнэтэй. Тэрнээс тэр боов чихэр ерөөсөө тийм нарийн юм тийм юм байдаггүй. Тийм л байсан. … Тэгээд … бид нар чинь дөрөвдүгээр анги төгсөхөд арай гайгүй боловсронгуй тэр нэг муу хувцас нэг тиймэрхүү тэгээд л байсан. (0-05-21) Энэ дунд одоо багш нараасаа дурсахад хоёр багш одоо дамжсан. Цэрэндулам гээд одоо энэ аа бөх Зандан гуайн авгай. Гэргий. Энэ Цэрэндулам багш нь хоёрдугаар ангиас дөрөвдүгээр анги дуустал нь манайд мм яг манай анги даажийсийм. Тийн. Тэгээд ийм хөгтэй юмнууд байлгүй яахав дээ. Одоо тэгээд гадаа нэг юм завсарлана. Ингээд цахилгаан хонх байхгүй. Манай захирал Дамдин гэж байсан байхаа. Дамдин захирлын гэргий нь нэг намхаан их гоё, их сайхан үсээ сүлжчихсэн, тэгээд нэг намхан цагаан авгай байсан. Аа хонх цохино. Гараараа. Гараараа хонх цохиод л одоо хичээлд орох, завсарлах, тарах бүгдийг багш, тэр эгч цохиж өгдөг байсан. Тийн. Их инээдтэй байгаа биз? Тэгээд бид нар чинь завсарлагаанаар яахав дээ. Ингээд алчуур хаяж тоглоно. За нэг бие биенийхээ нэг нь нуугдана. Үгүй нэг юм авъяасаа үзье гэж нэг ийм тоглоом тоглоно доо. Одоо өөр юм байдаггүй. За дуу бүжиг гэж юу ч, ямар ч юм зааж яаж ч байлаа даа сайн санахгүй байна. Тэгээд хоёрдугаар ангид орсон чинь манай сургуулийг анх байгуулах жил, ер нь анхны энэ 3 дугаар сургуулийн дараах бага сургууль юм болов уу даа. Үгүй ер нь нэлээн нэ… Одоо бодоод байхад ер нь овоо нэр хүндтэй, анхны бололтой сургууль байжээ. Тэгсэн чинь бид нарыг нэг концерт тоглуулж, одоо энэ аа юу яана гэнээ. Аа … радиогоор одоо нэвтрүүлэх юм байхаа.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Нэг тийм юманд ордогийм байнөө. За тэгээд яахав дээ зайлуул тэнд чинь ямар аа бүжиг хийгээд сомбогонох биш. Тэгээд нэг хоор, хоёр хоор дуу дуулсан байх. Нэг, хоёр соль дуулсан. Өнөө хоёр хүүхэд нэг нь хоёроороо, нэг нь нэгээрээ, тэр нь тэр одоо дөрөв, гуравдугаар ангийн, бид нарын ахлах ангийн эгч нар дуулж байгаа юм. Бид хэдийн юмнуудыг хоорт зогсоож байгаам. Их инээдтэй. За тэгээд л одоо хичнээн сургууль хийв дээ одоо. Хэдэн цагт тарж байсан мэдэхгүй. Өнөө муу буурал ээж маань л очиж авна. Аа тэгээд л нэг юм ирнэ. Нохойд бариулчина гээд л аа ижий маань тосч авна. Тэгээд манай урд талын хашаа нэг айхтар нохойтой. Тэдний охин бас надтай хамт явна. Тэгээд бид хоёрыг л ээлжээр л тосч авч байсан шиг санаж байна. (0-07-35) Тэгээд … нэг сар ер нь хийсэн байхаа даа. Өө сүүлдээ өнөө хичээл ном байдаггүй. Хичээлээс аа чөлөөлчихсөн л. Одоо л нэг хоёр нэг найм билүү за байз … Дөрвөн эрэгтэй, зургаан эмэгтэй. Ийм арван хүүхэд л орсийм даг. Тэгээд л өнөө муу хэдэн хооронд зогсоно. Тэгээд л нэг дуу дуулахчаа болно. Аа тэгээд л нэг одоо бичлэг хийлгэнэ гээд Сэр Од багш. Сайхан багш байсиймаа. Их авъяаслаг. Тэр л удирдаад одоо бид нарыг чинь дагуулаад орлоо доо. Аа одоо бодоход энэ МОНЦАМЭ дээр ирсэн шиг санаад байгаа юм. Тийн.

Бямбажав -

Тэгэхэд чинь МОНЦАМЭ гэдэг чинь тэр чинь одоо …

Настан -

Дан байшин байсан.

Бямбажав -

Өө за.

Настан -

Тэр аа холбоо чинь дараа нь залгагдсийм. Одоо энд ирсэн шиг санаад байгаа юм. Үүр түүрхэн юм шүү дээ. Тэгсэн чинь л бид нарыг ханиалгаж болохгүй, инээлдэж болохгүй, найтааж болдоггүйм шүү гээд л. Аа их ярьж байнаа. Тэгсэн чинь нэг жижигхэн өрөөнд оруулаад За хүүхдүүд ээ, хамаагүй ярьж шуугилдаж болдоггүй юм шүү. Одоо ингээд бичлэг эхэлнэ. Та нарын дуу энэ хоор, дуунууд чинь одоо бүгдээрээ л энэ радиогоор цацагдана. Дуулна. Хүн болгон сонсоно л гэж байнаа. Үгүй их баярлаж байнаа. Жигтэйхэн баярлаад байна. Тэгээд нэг юм аа орохчоо болсон л. (инээв) Инээдтэй. Хоёр дахь дуу … Нэг дуугаа дуулчихаад л, нөгөө солийн нэг дуулчихаад, нөгөө хоёр хүүхэд чинь нэг гурав ч нэг дуулсан. Тэрний дараа сүүлийн хоор дуулах байсан байх. Тэгтэл л хоор эхэлж байтал л нөгөөдөх чинь юбканы хормойгий минь аваад л амандаа чихчээд уналаа. Хажууд нэг эрэгтэй хүүхэд байсийн. Үгүй бүр санаа зовоод. Нэг ингэж харчихаад л, тэгээд яахав дээ. Одоо л бид нар чинь энэ аа ард талд багш ингэж байгаа тэр. Нэвтрүүлэгчийн ард талд багш зогсцон. Өнөө л укаска шиг юм барьцан ингээд дохиод байгаа. Тэгээд л бид нар чинь өнөөхийн чинь гарын аясаар л дуулна ш дээ. Тэгээд л дуулна. Тэгсэн чинь өнөө лүд чинь ханиалгах гээд хормойгий минь амандаа чихчихжээ. Хөөрхий амьтан. (инээв) Тэр ёстой инээдтэй. Өнөө чимээ шуугиан гаргаж болдоггүй. Тийм учраас одоо ойрхонд баруун, би тэрний баруун талд, голд нь хоёр эрэгтэй хүүхэд. Тэрний … үгүй би ингэж байсан. Голд нь хоёр эрэгтэй, тэрний захад аа эмэгтэй, тэгээд нэг хоёр эрэгтэй захал луу даа. Тэгээд л би зогсож байсийм аа. Тэгээд тэр хоёр эрэгтэйн хажуу талд аа Даваасүрэн бид хоёр зогсож байсийм. Тэгсэн чинь одоо Даваасүрэнгийн хормойг чангаахгүй яасийн. Нэг л мэдэхнээ хормой аваад л дээшээ яваад өгдөгийм байна. Ингэж харчихаад л тэгээд одоо өнөө багшаасаа айгаад л дуугаа дуулж өгсөн дөө. Тэгсэн чинь хараад л чи яасан бэ л гэсэн. Би ханиалгах гээд тэгээд хормойгий чинь амандаа чихцэн чинь чимээгүй болцон гээд. (инээв) Ёстой чимээ гаргаагүй дээ хөөрхий минь. Тэгээд дараа нь бид нарт сонсгосоон. Багш аваачиж. Хоёр ч явлуу даа. За ингэж ингэж дуулж. Баяр хүргэе гээд. Тэгээд бид нарт нэг аа арван хоёр мөнгөний дэвтэр, нэг харандаа бэлэглэж байсан. Үгүй мөн их баярлаж байсан. Тэр ёстой анхны шагнал. Үгүй хачин их баярлаж байсан. Нэг балын харандаа, нэг арван хоёр мөнгөний дэвтэр хоёр бэлэглэж байсан. За яа …

Бямбажав -

Их ховор байсан биз, тэр чинь?

Настан -

Жигтэйхэн ховорхон. Тэгээд л одоо бие биенээсээ л жаахан цаас маас гуйна ш дээ. За манайх арай гайгүй тэр. Аа юу байсан. Би бол нэг дэвтэрийн хувьд нэг их хүнээс гуйдаггүй байсан шиг байгаа юм. Тэгээд л зайлуул нэг шугамтай цаас өгчих гээд аа хоёр цаас зээлүүлээч гэж авна. Тийм амьдралтай байсан даа.

Бямбажав -

Өө за

Настан -

Тийн. Тийм л амьдралтай байсан. Тэгээд тэнд одоо сэхээтний хүүхэд хэд байсийн? Ажилчны хүүхэд хэд байсийн? Малчны хүүхэд хэд байсныг одоо бид мэдэхгүй ш дээ. Ерөөсөө мэдэхгүй. Тэр үүх түүх гэдгийг чинь мэдэхгүй. Тэгээд л одоо аа … ер нь хавтгайдаа л нэг л, л багшийн захиргаанд ингээд л суусийн. Нөгөө нэг ном шагайсан, самбар харсан ийм хүүхдүүд. Тийм л үед төгссөн дөө дөрөвдүгээр ангийг. Тийн. Тэр нэг их сонин түүх байдгийн. Тэгээд би тэр Сэр Од багшийгаа их хүндэлдэгийм. А заасан багш маань бид нарыг аа юу яагаад … Хоёрдугаар ангид ороход зайлуул өөд болсон байсан. Настай хүн байсийм. Ганц бие хүн байсийм гэнэ лээ. Нэг гар нь жаахан муу. Баяан хачин сайхан тоглоноо ерөөсөө. Ёстой янзтай. Тэгээд тэр багш маань баяндаад л, Сэр Од багш удирдаад л, бид хэд дуулаад л. Нэг тэгсийм байгаа юм. (0-12-00) Ер нь тэгээд тэр арван жил, бага сургуулийн хүүхдүүдийн дунд анхных нь тэр аа дуу хуар сонсгоцон байх гэж би боддогийн.

Бямбажав -

Хөөх. .

Настан -

Тийн. Ер нь нэг чиг дэлгэрээгүй байсан байх. Тэр үед цэцэрлэгийн хүүхдүүд дуулж байна, сургуулийн хүүхэд дуулж байна гэж ерөөсөө байгаагүй. Тэгээд ямар сайндаа юу яачаад аан … тэрий чинь өнөө хөдөөгөө ээж минь байж байгаа. Буурал л хэлүүлсэн бололтой. Тэгсэн хээ … ээ… болдог бол тэр радиогий нь чагнах юмсан. Дахиад хот ордогийн бил үү гэж хэлүүлж байсан гээ л аа миний ижий маань хойно ярьдагийн. Тэгээд ер нь их анханы шахуу юм байсан байх. Тийн. Ийм түүхтэй. Тэгээд бид нар яах вэ. Дөрөвдүгээр ангид хорин хэдүүлээ их сайхан төгссөн. Лхагважав гээд хичээлийн эрхлэгч байсан. Тэд нар маань баяр хүргээд л, одоо тэгээд л их л баяр хүргэж байгаа нь л одоо … Аа дөрөв төгсөхөд бас нэг аа … хэдэн хүүхдүүдийг шагнасаан. Хоёр хоёр дэвтэр, нэг будгийн харандаагаар шагнасийн. Тэр будгийн харандаа нь улаан харандаа. Улаан будгийн харандаа. Тэгээд өгч байсийн. Тийн. Тэр нь нэг арваад л хүүхэд байсан шиг санадагийн. Зүгээр ар өврөөр нь, наана цаана өгсөнийг нь сайн мэдэхгүй ээ. Бид нар чинь одоо ийш тийш харах эрхгүй ш дээ. одоо багш л орж ирвэл одоо багшийгаа хараад л ингээд зогсож байна ш дээ. Тийн. Тийм учиртай байлаа. Тэгээд яахав тавдугаар ангид … нэгдүгээр арван жилд ирсэн. Тэгээд л одоо өнөө аа муу хөх юбка, цагаан цамцаа л одоо зад угааж индүүдээд л ороод ирсэн чинь тийм биш юмаа. Нэг ийм аа бор палаач (палатье) өмссөн хүүхэд байхийн. Зарим нь хар хөх юм өмсцөн хүүхэд байхийн. Тэгээд л нэг (хоолой засав) миний анги даасан багш Дэрэм багш гэж байсан. Монгол бичгийн багш. Монгол хэл, уран зохиолын багш. Жигтэйхэн сайхан заана. Тэгээд бид нарыг их дургүйгээ хүрэхээр Олхиогүй мангар шүү л гэдгийн. Олхи … Олхиогүй муусайн мангар золигнууд л гэж нэг загнана. Өөр юм хэлэхгүй. Аа математикийн … Тооны багш нь Дашдулам гэж нэг сайхан багш байсан. Тэгээд багш нар бол монгол дээлтэй. Ерөөсөө хавар болноо нэг дээлтэй. Зун болноо нэг тэрлэгтэй. Намар болноо өнөө аа хавар өмсөж байсан дээлээ өмсчихнө. Өвөл болноо нэг дээлтэй. (0-14-12) Ерөөсөө багш нар бол тийм яахгүй. Тийм л амьдралтай байсан даа. (хоолой засав) Тэгээд арван жилийн юуг нэг сонирхоход, сонирхуулахад … Багш нараа л одоо их юу яаж ярьмаар байна даа. Дурсаж … Аа тэгээд тав зур … долдугаар ангиас урд дөрвөн давхартаа байранд хичээллэх болсон. Хойноосоо дэвшээд урагшаа орсон. Тав зу ,,, зургаад хойд дан цагаан байшинд хичээллэж байсан. Тэгээд бодвол нөгөө арав төгссөн хүүхдүүд нь дээшлээд, тэгээд нэг анги танхим суларсан байх гэж боддогийн. Дөрвөн давхарын аа хоёрдугаар давхарт нь хичээллэж байсан. Тэгээд орос хэл ордог байсан. Аа зургадугаар ангиас нэг настай авгай ордог байсан. Аа долоогоос нэг залуухан эмэгтэй ордог. За бид нар аа Марина багш гэдэг байсийн. Би одоо нэр овог … овгийг нь сайн санахгүй байна. Агуу сайхан заана. Хэллэг их сайтай. За тэгээд орос хэлийг бол бид нар ер нь ер нь муу авдаггүй байсан байх гэж боддогийн. Ер нь их муу байна … Аа нэг хүүхэд нэг жаахан улсын, хаврын шалгалтанд тааруухан дүн аваад. Тэгээд намар тэр бас нэг сулхан байсан болов уу. Тэгээд тэр багш бол тэр хүүхдэд ерөөсөө онц тавьдаггүй. Муу тавьдаггүй юм. Дандаа л дөрөв тавина. Тийм сайхан аа … одоо хатуужилтай өсгөсөн багш байсан даа. Тэгээд бид нар бол тэр хүүхдийг их сонирхдогийн. Тэгээд Зояа гээд нэг охин байдаг. Тэрэнтэй их дотно. Тэгээд бид нар бүгдээрээ л их дотно. Ерөөсөө их эвсэг. Бие биенийгээ тэр ийм тиймээ, тэр нь тийм ийм яриа байхгүй. Ерөөсөө бүгдээрээ л их эвсэг. Даалгавараа хийсэн үү үгүй юу, би энийг бодож чадаагүй. Энэ алгебрийн томъёогий чинь ээ чи чинь учры нь олохгүй байлаа гэхэд тийм тийм юмыг чинь за дахиад асууцгаая гээд ингээд бөөнөөрөө сайхан. Охидууд бол их ялгь тийм хүйсээрээ ялгаатай. Их сайхан байсан. Тэгээд аа Зояа л нэг өдөр тэгж байна. Нөгөө аа …э тэр маань эрэгтэй хүүхэд байхгүй юу. Тэгээд би тэгл … Дармаа чи яагаад онц авдаггүйн? Тийм муу байдгийм уу гэсэн. Үгүй ерөөсөө би муу ч авахгүй, онц ч авахгүй. Ингээд л энэ багшаас салах байх гэж хэлсэн. Тэгээд зайлуул тэр хүүхэд долоо төгсөөд техни … аа дунд сургуульд яваад өгсөн. Тусгай мэргэшлийн юугаар тэр хүүхэд бол яваад өгсөн. Тийн. Тэгээд тэр багшаас аан Сарантуяа гээд нэлээн аа нэг буриад охин байсан. (0-16-33) Тэгээд найм, есдүгээр ангид орлуу даа тэр. Тэгээд бид нар нэг юм ярьж байгаад нэг аа нэг цаг … цонхолсийн. Тэгээд орос хэл орсийн. Дараа нь цонхтой байсийн. Тэгээд багш нь … тайгаа жаал юм ярьсан чинь … тэгээд л Сарантуяа босоод За чи одоо ёстой асуу. Дармаад яагаад онц байсний нь асуу. Бид нар үнэхээрийн сонирхсон. Хүнийг тэгж чанга хашраах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хүүхэд онц тавиад байх юм бол аа энэ багш надад онц тавьж байна. Би бас ингээд аа муу авчихаад онц аваад байж болохийн байна гэж ойлгоно. Тийм учраас тэрний толгойд юм хийх ёстой. Одоо муу авч болдоггүй юм байна. Муу авсан хүн ер нь жаахан аа юу яасан, хазгай гишгэсэн хүн бол тэгширтлээ их уддагийн байна гэдгийг ойлгуулах хэрэгтэй гэж. Тэгж хэлж байсийн. Их лут хүн байсийн. Тэгээд матема … юу Алгебр, геометр гээд орлоо. Одоо гавъяат багш … өөд болсон доо. Цагаан багш гээд. Бидэнд зааж эхэлсэн. Тэгээд арав төгс … төгстөл. Цагаан багш бас хүнд муу тавихгүй. Ерөөсөө цэглээд л орхичихно. Ерөөсөө тийм муу сул дүн тавихгүй. Даалгавар хийгээгүй байхад загнахгүй. Жаахан залхуураа юу даа. Дараа даалгавар хийхэд чинь одоо жаахан хүндэрнэ дээ гэж хэлчихээд л яваад өгнө. Ер нь хүнд тэгээд л нэг муухан инээмсэглэнэ. Ерөөсөө их сайхан дөлгөөхөн. Эрлийз хүн байсийн. Тийн. Монгол ээжтэй, хятад аавтай тийм хүн байсийн. Тэгээд Цагаан багш маань ёстой маш агуу сайхан заан өө ерөөсөө. Чадалтай ч хүн, сайн ч хүн. Тэгээд тэр гавъяат багшийн маань одоо гавъяатыгаа л их дурсаж одоо миний сэтгэлд их хоногшсийм даа. Заах арга, тэр хүүхэдтэй ажиллаж байгаа ажиллагаа, ажил хоёр л бол маш их сурсан даа. Би тэр хүнээс бол их юм сурсан. Аа толгойдоо бодож хоцорсон. Зүгээр тэр заасан томъёо болгон нь бол одоо байхгүй ээ. Зүгээр амьдралын сургамж бол бидэнд их өгсөн. Мөн агуу их өгсөн. Тэгээд химийн багш Нямаа гэж хүн байлаа. За Нямаа багш ч яахав. Бас л нэг эрлийз нэг тиймхэн улсууд байсан шүү дээ тэр үед чинь.

Бямбажав -

Тэр үед …

Настан -

Тийн. Дуугайхан, томоотой. Тэгээд бас л их тайван, их сайхан хүн. Должинсүрэн багш гээд нэг уран зохиол заадаг багш байсийм. Тэгээд ганц бие хүн байсийм шиг байгаа юм. (0-18-55) Тэгээд Сарантуяа, Туяа бид гуравт их сайн. Багш нь үзгээ мартаж л гэнэ. Журнал мартаж. Аваад ир л гэнэ. Тэгээд л нэг ганцхан, сургуулийн хашаан дотор ганцхан дан жоохон цагаан байшинд ганцаараа амьдардаг байсийм. Их сайхан хүн. Тэгээд бид нарыг төгсөхөд тэр багш л уйлсан. Бид нар уйлахаа ч мэдэхгүй. Дуулахаа ч мэдэхгүй. Бүгдээрээ мэлэр … мэ … мэлэрцэн юмнууд л одоо байсан. Тэгээд л Должин … Должин багш маань аа бүх хүүх … хөвгүүд охидуудаас эхлээд л бүгдэд нь духан дээр нь үнсээд л, нулимс нь унаад л, тэгээд л хоцорсон.

Бямбажав -

Хн.

Настан -

Тэр их агуу түүх. Тэгээд бидэнд хэлсэн. За та нар … агуу их сайхан захиас захьсан. За эмэгтэй хүүхдүүд нь яахав. Ингээд ээж болоод, эрэгтэй хөвгүүд маань аав болоод ингээд яваад өгнө. За тэгээд багшийгаан аан … зандарсан үеийг жаахан санан дурсаж яваарай. Сайхан сэтгэлээрээ дурсаж яваарай. Багш нь энэ чигээрээ л ингээд дуусна. Тэгээд миний хүүхдүүд аа сургуулиа төгсөөд багштайгаа эргэж уулзаарай гэж. Тэгээд бид нар, би нэг очсон. Сарантуяа бид хоёр нэг очсон. Их өтөлсөн байна лээ. Бүүр тийм тархины сааталд орсийм шиг тийм болцон байсан. Тийн. Тэгээд бид хоёрыг нэг муухан таньсан. Намайг бол дуугаар таньлаа. Их сайхан болж. Дуугаар таньлаа гэж байсан. Тэгээд Сарантуяа бид хоёр очоод мэнд усаад мэдээд нэг хоёр цаг гаран ярьж суусан. Тэгээд ярих чадвар ч жаахан муухан. (??? 0-20-20,21) нэг юмаа давтаж яриад л, тойруулж яриад л. Тиймэрхүү болсон. Тэгээд тэрэн дээрээс үү … ганц бие, үр хүүхэдгүй эх хүн ер ямар байдалтай өтөлдөгийм бэ гэж. Тэр бол хатуу, айхтар сургамж бид хоёрт бол үлдсэн. Тийм ээ. Тэр бол …

Бямбажав -

Хэцүү.

Настан -

Хэцүү. Хэцүү. Тэр чинь аан бие ганцаараа гэж байгаа. Хүний ганц хүүхэд гэсэн.

Бямбажав -

Өө тийм үү?

Настан -

Тэгээд аа хүүхэдгүй.

Бямбажав -

Өө хөөрхий.

Настан -

Тийн. (0-20-47) Насны залууд нэг хүнтэй аа сэтгэлтэй байж байгаад. Тэгээд тэр маань аа эвгүй байдалд ороод тэгээд тэрнээс хойш нөхөрт би ерөөсөө хэзээ ч аа … үнэмшилгүй болсон гэж байгаа юм. Итгэлгүй болцон. Тэгээд л тэр чигээрээ дууссан.

Бямбажав -

Хн.

Настан -

Тийм нэг багш байсан. За тэгээд энэ одоо манай Сүхбаатар гуайн ач хүү Галсан гуайн авгай байдгийн. Ичинхорлоо гээд нэг багш. Манай дэлхий зааж байсан.

Бямбажав -

Өө за.

Настан -

Газар зүй зааж байсан. Агуу сайхан заана. Ёоо … ёс … ёстой ялаа ниссэ … нисэхийг сонсоно бид нар. Тэр. Тэгэхдээн багш нэг юм одоо заах арга, хүүхдээ татах арга барил ерөөсөө ямар нэг юманд тийм л юм их онцлог юм уу даа гэж би боддогийн. Тийн. Жигтэйхэн сайхан заана. Тэгээд тэр багш маань их сэтгэлд бодогдож байдгийм. Тэгээд бас бус нэг бус багш нарбий л дээ. Одоо тэгээд арван жилийн дурсамж бол ийм. Тэгээд бид нар сургууль төгсөхдөө яахав нэг үдэшлэг хийгээд л, тэгээд одоо багш нартаа нэг үнсүүлж аваад л, баяртай гээд л. Тэгээд л гарч өгсөн.

Бямбажав -

Аан хаан. .

Настан -

Хонхны баяр хийж байгаа нь тэр юм байлгүй одоо бодоход. Одоо тэгээд л захирал үг хэлсэн. Бүгдээрээн сургуульд ороорой. Малчин болоорой. Барилгачин болоорой гэж их захьсан. Бид нараас. Тэгээд малчин болсон хүн байхгүй байхаа ер нь. Харин барилгын талын юм байсан байх. Тэгээд л гадаад харилцаа сонгосон сонгосон, сонирхсон юмнууддаа орох нь ороод л, орж чадахгүй нь тэгээд л унаж ойчоод л, тэр үед чинь их хатуу байсан шүү дээ. Тэгээд l нэг юм … Одоо энэ дунд үеийг бодвол бас гайгүй ээ. Тэр дал наяад оны үеийг бодвол бас гайгүй байсийм. Оръё гэсэн амьтан бол орчихоор байсийн. Тэгээд л яа, таран бутраад л явж өгсөн дөө.

Бямбажав -

Өө сонин түүх байна.

Настан -

Тийн. За ийм түүхтэй.

Бямбажав -

Тэр аа Сүхбаатар гуайн ач одоо танд, та нарт ер нь тийм сонин түүх ярьдаг байсан уу? (0-22-46)

Настан -

Үгүй. Галсан гуайг ер нь алсаас харсан. Бид нар нэг уулзалт хийсэн. Уулзалт хийхдээ би бүр зориуд ажил дээрээ аваачиж уулзалт хийсийн байгаа юм. Тэгээд багшийгаа, багшийн мм … тэр нэг аа манай нэг эгч одоо өөд болсон. Тэр эгч тэр багшийн эгчтэй үерхдэг байсийм. Тэгээд багшийг урьж аваачсан. Тэгэхэд аан … үгүй ээ багшийг биш, аа нөхрий нь. Тэгээд л одоо яахав дээ (??? 0-22-13) аа Амгаланд өнөө (??? 0-23-15) байсан үеийнхээ одоогийн … баримтат кино гарсан байсан ш дээ.

Бямбажав -

Өө за.

Настан -

Тэрийг л голчилж ярьсан.

Бямбажав -

Чухам юу ярьж байсныг санаж байна уу?

Настан -

Тэрүүнийг одоо ярихдаа бол ингэж байсийм аа. За Амгаланбаатар хотод ирсэн гэж байсийн. Тийн. Тэгэхдээ юугаар ирсэн гэвэл аа … морин тэргээр ирсэн гэж байгаа.

Бямбажав -

Аан хаан.

Настан -

Тийн. Тэргэн дээр суугаад тэгээд нэг жоохон хоёр аа тэрэгтэй, нэг тэмээтэй, ингээд аав ээж хоёр маань бид нарыг аваад ирсэн гэж байгаам. Тэгээд тэр Амгаланд л … одоогийн одоо Амгаланбаатар хотод бол бид нар амьдарсан даа гэж ярьж байна лээ. Тэгээд тэгснээ ийм юм ярьдаггүйн байна лээ. Тийн.

Бямбажав -

Тийм үү?

Настан -

Тийн. Их нарийн юмаа ярьдаггүйн байна лээ. Тэгээд аа миний аав ер нь их сэргэлэн, их аа одоо ачаа зөөдөг, энэ улсуудын одоо аа захаас нэг үүргэвч, одоогоор юу гэд … юу гэдэг билээ дээ? Захаас хүн юм аваад, ачаагаа үүрүүлдэг. Тийм ажил хийж байсан гэжийлээ. Аа … эцгийгээ. Тэгж л ажил хийгээд, аа тэгээд тэндээсээ аа манайтай энэ аа тэнд чинь оросын консул гэж байсийн байна лээ ш дээ.

Бямбажав -

Аан за.

Настан -

Тийн. Консулын газар байсийм байна лээ. Тэр Сүхбаатар гуай эд нар нөгөө хотод орж ирэх үед. Тэгээд тэр консулын газар энэ бол миний … би мэдэх юм биш. (0-24-37) Зүгээр миний аавын түүх дурсамж гэж байна лээ. Консулын газар аан … ойрхон байсан гэж байгаа хашаанд нь. Тэгээд тэр хүүхдүүдтэй, тэр консулын аа … элчингийн хүүхэдтэй тоглож байж аав маань аа бор … будаатай аарц хийцэн. Уугаарай. Тэгээд боов моов идээд цайгаа уу. Тэгээд аав маань юу яасийн. Хэл сурсийн гэж байгаа. Тэгээд аа …

Бямбажав -

Хүүхдүүдтэй тоглож байгаад л сурцан гэж үү?

Настан -

Тийн. Тэрэнтэй юу яаж байгаад л одоо ойр зуурын хэл сурсан гэж байгаа. За тэгээд л ер нь аа … тэр хувьсгалын ажил … аа монгол бичгээр манай өвөг эцэг монгол бичиг … тэй байсан. Аа тэгээд аа аавд маань заасийн гэж ярьдагийн … гэж. Тэгээд монгол бичиг бол ёстой А, Б-гүй үзэхдээн захианы хариу бичихтэй болоод. Тэгээд л цэрэг мэрэгт яваад л. ßнжмаа … Хужирбуланд цэрэгт яваад л. Тэгээд тэрнээсээ л одоо амьдрал нь боссон гэж ярьдагийн. Тэгээд цэрэгт яваад, юугаа дуусгаад, тэр бас хойшоогоон юу яагаад … хаашаам дээ тэр Эрхүү сургуульд, цэргийн сургууль төгсгөх … юу … сургуульд явахаасаа өмнө юу ßнжмаа гуайтай гэрлэсэн гэж байгаам.

Бямбажав -

Өө за за.

Настан -

Тийн. Тийн. Арай л сургуульд ийшээ Эрхүү яваагүй байхдаа гэрлэсийм гэнэ лээ. Тэгээд аа тэр анханых хүүхэд Галсан гуай … Тийм түүхтэй ярьдагийм даа. Өөр онц тодорхой юм яриагүй ээ. Тэгээд юу яадгийм гэнэ лээ. Тэр, тэр үед чинь өнөө цаг хатуу, тэд нарыг чинь нэх яриулах дургүй. Тэгээд гэхдээ л ер нь би түүхий нь сонсох дургүй байсан л даа. Тэгээд ер нь ердөө л ийм ахмадууд одоо гавъяат мэтийн аа … үр сад л гэж, ингэж л урьж би бас нэг түүх яриулчих санаатай. Тэгсэн чинь нэг их тодорхой ч юм яр … Тэгэхдээ их сонин сайхан юм ярьсан шиг санагдаж байна.

Бямбажав -

Галсан гуай яг өөрөө юу, юу хийж байсан хүн юм болоо ер нь?

Настан -

Гал …

Бямбажав -

Амьдралынх нь гарааны үед одоо …

Настан -

Галсан гуай өөрөө аан … юу байсийн гэсэн байх аа. Нисэхэд амьдарч байсан. Нисэхийн хүн байсан гэсэн байхаа. Нисэхэд … аа Чойсон гуайн хүү тэр Нэргүй чинь … маршалын хүү Нэргүй гэж нэг хүү бас нисэхэд байсийм. (0-26-53) Галсан гуай чинь ер нь цэргийн хүн болоод нисэхээр жаахан байж байгаад л, тэгээд л өөр тийшээ явсан байх гэж би бо … бодож байна. Тийн. Аа маршал гуайн хүү Нэргүй гуай чинь харин нисэхэд юу аа … тэндээсээ суусан байхаа. Тамтаггүй л их архи уудаг хүн байсан. Томилолтоор ийш тийшээ явахад…

Бямбажав -

Тэр үед чинь одоо нисэх аа … ийн юу байгуулагдцан байсан үе үү, тээ?

Настан -

Аан? Өө нөгөө өнөө байлдааны жоохон он …он … онгоцтой.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Өнөө ногоон онгоц гэж байсий ш дээ. Би нэх олон онгоц ингээд давхисан гэж байсий ш дээ.

Бямбажав -

Тийн тийн.

Настан -

Тийн. Тэртэй байхгүй юу. АН-2 гэж байсан байх аа тэр чинь.

Бямбажав -

Аан. Зөв зөв.

Настан -

АН-2 гэсэн байхаа …

Бямбажав -

Яг одоогийн энэ Буянт Ухаагийн тэнд байсан уу?

Настан -

Тийн. Тэндээ л байсан. Тэр туурий чинь өө … өргөссийм. Өргөссөн байх гэж бодож байна. Би тэгээд ер нь аа ихээ аа ажил төрөлд юу яасан цагаасаа хойш л тэр нисэх мисэхэд явна уу гэхээс буудлын тэрүүгээр бол яахав дээ нөгөө бага байхдаа хөдөө явна. Онгоцны буудал харагдаж л байна. Дандаа ийм хоёр далав … Дөрвөн далавчтай юм шиг л ийм аа жоохон намхан ногоон онгоц л харагддаг байсан. Тийн. Тэрнээс ийм том онгоцууд бол хойно ирсийн. ИЛ-18. 14 гэж эхэлж ирсийн. Дараа нь 18 ирсэн байх. АН-24, мөрөв чинь хойно ирсийн. Их хойно. АН-24 байдгийм уу, үгүйм үү мэдэхгүй. Нэг л олон онгоц л байдаг л юм шиг байна лээ. Тийн. Хойно ирсийм шүү дээ. Нисэх бол энэ дээрээ байсийн.

Бямбажав -

Энэ нисэхийн цагаан хаалга гэж байна тээ? Тэр үед …

Настан -

Аан аан.

Бямбажав -

тэр чинь одоо сүүлд баригдсан байхаа даа?

Настан -

Аа зүгээр нэг ордог хаалгатай л байсийм. Цагаан хаалга гэдэг чинь сүүлд баригдсан. Сүүлд баригдсан. Тэр аа … жараад оны эхээр баригдсан байх гэж бодож байна. (0-28-28)

Бямбажав -

Аан. Нэлээн эрт баригдсийн байна.

Настан -

Тийн. Жараад оны эхээр … жараад оны дундуур баригдсан байх. Тэгээд их том барилга болсон. Тэр их том барьсан. Тэгээд тэр цагаан хаалга чинь тэгж баригдсийн. Тэрнээс бас л дурсгалтай л нэг хаалга байгаа юм тэр чинь.

Бямбажав -

Ер нь ямар учиртай босгосон юм бол доо?

Настан -

Аан?

Бямбажав -

Ямар учиртай босгосон юм бол?

Настан -

Энүүнийг бол учрыг нь нэх сайн мэдэхгүй. Зүгээр бариг …. Баримжаалаад бодоход өнөө олон аа зорчигч нисдэг, нөгөө орох айлын үүд сайхан байвал аа тэр айл аа сайхан гэдэг шиг л одоо эхлээд тэр хаалга үүдээ сайхан том болгох л ийм л утга агуулгаар л цагаан хаалга гэж алдаршсан юм болов уу гэж би боддогийн. Далд утга нь бол энүүндээ л байсан байх тийм ээ? Орох айл үүднээсээ гэдэг шүү дээ. Тийн. Үүд хаалга нь сайхан бариултай, сайхан ширээсэн үүдтэй ийм айлд бол сайхан байдаг гэж ярьдаг. Тэр нь ч …

Бямбажав -

Ардын их соёлтой...

Настан -

Бүүр дээр үеийн ёо… ёс заншилтай холбоотой. Ийм үүх түүхтэй болбол …

Бямбажав -

Дээр үеийн хүрээний айлууд чинь нэг дааман хаалга гэж нэх том байдаг. Тэр чинь бас айлын аа … сүлд хийморьтой холбоотой байдаг гэсэн гэж би сонссон. Танайх бас тийм хаалгатай байсан уу?

Настан -

Дааман хаалга гэж хашааны хаалга нь тийм байсийн. Аа гэрийн хаалга бол аа зүгээр юу чинь хөдөөнөөс үүдтэйгээ л орж ирсэн шүү дээ. Аа дотроо нэг ийм хоёр талаасаа ха … хавсарчихдаг ийм хаалгатай. Гадна талд ийм том хаалга гэж байхгүй. Зүгээр эсгий үүдтэй. Тэгээд л өнөө жоохон аа дааман хаалга л болцийм даа сүүлдээ. Тэр хаалга чинь нээгдээд онгорхой байж байдаг. Аа юу яахаараа оньсоороо түгжчихнэ. Орой болохоор нохой юу орно гээд оньсоороо түгжчихнэ. Тэгээд л үүд буулгаатай байна. Үүд болбол үргэлжийн гурав нугалаад гэр дээрээ дэлгээтэй байна.

Бямбажав -

Аан зөв. Цагаан хаалга чинь тийм юм байна.

Настан -

Цагаан хаалга тийм. (0-30-14)

Бямбажав -

Тэр нисэхийн зам тэр үед одоо онгоц ирсэн байсан юм чинь бас баригдцан байсан байх даа?

Настан -

Өө жаахан л зам талбайтай байсан. Талбай жижиг байсан. Хар замтай оспаальтай байсан. Оспааль бол ер нь ная, далан хэд … юу тавин хэдэн онд оспаальдсан шүү дээ тэр чинь.

Бямбажав -

Хөөх. Тийм эрт үү?

Настан -

Тийн. Тавин оны сүүлчээр аа оспаальдсан. Бүх замтай байсан. Эрх ч үгүй нэг төв зам чинь оспаальтай байсийн. Засмал замтай байсан. Тэр чинь одоо намайг бага сургуулиас арван жилд ирэхэд аа … энэ засмал зам чинь байсийн. Төвийн зам.

Бямбажав -

Пөөх тийм эрт байсийм уу?

Настан -

Тийн. Тийн байсийн. Эрт байсан. Тэгээд л өргөжсөн болохоос.

Бямбажав -

Тэр үед ч таныг одоо дөрөвдүгээр ангид орж байхад чинь Улаанбаатарт ер нь хэдэн сургууль байсан юм болоо?

Настан -

За манай сургууль байсан. Нэгдүгээр сургууль байсан. Аа хо … гуравдугаар сургууль гэж нэг дуулдаж байсан.

Бямбажав -

Хаана байсийн тэр нь?

Настан -

Гуравдугаар сургууль чинь байнаа одоо нэгдүгээр эмнэлгээс … зүүхэн урд нэг намхан улаан байшингууд байдгийн. Одоо байна уу, үгүй юу. Хажууд нь нэг аа зочид буудал, аа баар, энэ … аа хотын гүйцэтгэх захиргааны алба хашиж байсан нэг том хүний баар юм гэнэ лээ гээд л тэр жил эмнэлэгт хэвтэж байхад л улсууд тэгээд байсан. Тэр ягаан байшинд байсийм шүү. Гуравдугаар сургууль чинь. Аа гуравдугаар сургууль чинь ер нь анханых нь сургууль гэж ярьдагийн.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Тийн. Тэрний дараа нэгдүгээр сургууль байгуулагдсан гэж ярьдагийн.

Бямбажав -

Нэгдүгээр сургууль чинь одоо энэ байгаа …?

Настан -

Энэ дөрвөн давхараа л байгаа.

Бямбажав -

Одоо энэ танайхан хаагуур, танай … таны сурч байсан тэр бага сургууль чинь яг хаана байсийн? (0-31-51)

Настан -

Манай, миний сурч байсан бага сургууль одоо яг арван нэгдүгээр сургууль гэж байна ш дээ. Одоо гүнзгийрүүлсэн сургалттай. Тэр чинь давхарлаад л яг тэндээ л байж байгаа. Давхар, хоёр давхар байшин барьцан байна лээ.

Бямбажав -

Хааяа нэг харахад их гоё санагддаг уу?

Настан -

Аан гоё гоё. Очдог. Би … ач маань бас нэг тэнд хэдэн сарын аа явсан. Тэгээд холдоод байхаар нь бид нар энэ гүнзгийрүүлсэндээ шилжүүлцэн. Тавдугаар ангиас. Тэнд хагас жил явсан. Аа юу … бага хүүгийн хүү. Тэгээд л наашаа холдоод байхийн. Арав руу явж болохгүй. Наашаа явж болохгүй. Их хэцүү. Тэгээд өвгөн ч болохоо байлаа. Тэгээд хавар нь наашаа багш нартай нь ярьж байгаад шилжүүлээд тэндээ оруулсийн. Энэ ч бас гүнзгийрүүлсэн л дээ. Энэ … тийм учиртай юм тэр түүхийн … юу … сургуулиуд чинь. Тэгээд гуравдугаар арван жил чинь … жаран хоёр онд бид нар тэр геологийн 96 ашиглалтанд ороход, тэнд ороход энэ гуравдугаар арван жил чинь ашиглагдаад, шинэ байрандаа ороод, аа хоёр гуравхаан жил болж байгаа гэсэн. Аа байшин байсийн. Тэнд энэ манай хүүхдүүд бүгд төгссийн. Бүгдээрээ тэр гуравдугаар арван жил төгссөн. Аа гурвыг төгсчихөөд, ач нар маань энэ наян дөрөв төгсч байна.

Бямбажав -

Тэр шатчихдаг бөмбөгөөр ногоон театрт та очиж үзсэн үү?

Настан -

Үгүй. Очиж үзээгүй. Биднүүдийг чинь тийм үзвэр мүзвэр үзүүлэхгүй ш дээ. Үгүй. Ерөөсөө хаалттай. Тэрийг чинь ямар улс яаж үздэгийн мэдэхгүй. Бөмбөгөр ногоон чаатр (театр) л гэж би нэг … Тэгэхэд чинь энэ Сүхбаатарын талбай, энэ Сүх жанжны хөшөө … нэг боссиймаа.

Бямбажав -

Өө за. Хэдэн онд юм болоо?

Настан -

Оныг нь би мэдэхгүй байна.

Бямбажав -

Таныг бага л байхад …

Настан -

Бага л байхад. Жанжны хөшөө үзнэ л гэж … би нэг тэрүүгээр … Үгүй ээ жанжны хөшөө энд баригдах юм гэнэ лээ. Пөмбөгөр ногоон. Пөмбөгөр ногооны чинь … За би будилж байна. Жаахан бодъё.

Бямбажав -

Бөмбөгөр ногоон чинь одоо энэ засгийн газрын ордны энд байсийм биш үү?

Настан -

Засгийн газрын урьд, одоо тэр драмм бил үү, дуурь бил үү театр театр яг суурин дээр нь баригдсан. (0-33-57) Тэн дээр тэр чинь баригдсийм гэнэ лээ. Тэгээд … пөмбөгөр ногооны чинь яаж … явж үзсийн бэ? Нэг харсаан. Нэг барааг нь харсан даа. Аан тийн тийн. Манай тэр том ах аа яваад энэ одоо бодоход энэ Амгалангаад л нэг хашаанд буусийн болуу даа.

Бямбажав -

Өө за.

Настан -

Тэгээд тэр өнөө жин тээдэг ах гэж байсан. Тэр ахыг авах гэж манай эгч морин тэрэгтэй … ирж чадахгүй нь гэсэн чинь заавал надтай уулзана гэж ачаа бараагаа цэгцэлцэн. Шөнө дөл дөлдөж гарна гэхээр нь намайг золгуулах гэж нэг дагуулж явсан. Морин тэрэгтэй. За тэгэхэд тэр пөмбөгөр ногооны чинь урдуур нэг хар тийм хатуу замаар давхисийн. Өнөө …

Бямбажав -

Хатуу хар замаар …

Настан -

одоо оспаальтан …

Бямбажав -

… оспаальтан замаар …

Настан -

Тийн оспаальт. Нэг жоохон юм байсан шиг байгаа юм. Тэр чинь одоо хэддүгээр анги ч юм бэ дээ? Сайн санахгүй байна. Тэгээд эгч өнөө пөмбөгөр ногоон театр. Ший кино гардаг. Жүжиг тоглодог чинь тэр шүү дээ гэж байсийн. Тэгээд яг ийм дугуй, одоо энэ цирк шиг ийм дугуй ногоон театр, ногоон байшин байсийн. Тийн. Жаахан зүүн урагшаандуу харсан, урагшаандуу харсан үүдтэйм үү гэмээр. Тэгтэл баруунтшаа харсан үүдтэйм үү. Баруун талаас нь нэг хүн гүйж явсанаа л орчих шиг болсийн. Тэгээд өнөө морин тэрэгтэй давхиж яваа юм чинь юу анзаарах вэ дээ. Би л нэг жаал цонхоор нь харлаа. Тэгээд л харан хараад л за ямар чиг л гэсэн урдаа хаалгатайм байна. Баруун талдаа нэг хаалга байж магадгүй. Тэгээд тэр том улсаас чинь илүү дутуу юм асууж болохгүй ш дээ. Хэлсэнийг нь л за л гэнэ. Тэрнээс илүү дутуу … Юун олон үгтэй юм. Хүүхдэд хамаагүй … гээд л ингээд хаачихна ш дээ. Тэгээд л одоо ерөөсөө хар бүдүүлэг …. Ерөөсөө толгойд юм нь тийм л улсууд байсан даа.

Бямбажав -

Тэр Амгалан хү … хо … нэлээн хол замтай ус, явсан байна даа. Тээ? Морин тэргээр …(0-35-57)

Настан -

Тэгээд тэр жоохон аа хатуу замаар явж байснаа л нэг пүд пад хийтэл донслоод л, тэгээд л нэх олон хашаан дундуур ороод л, нарийхан гудамжаар ороод л, давхисаар яваад л тэр Амгалан гэгчид очсон.

Бямбажав -

Тэгэхээр энэ хооронд тэр чигээрээ гэ … гэр хороолол байжээ дээ?

Настан -

Тэр чигээрээ гэр хороолол. Ерөөсөө л хужаагийн мухлаг, гуанз. Гэр хороолол. Тийм л юм байсийм.

Бямбажав -

Хужаа нар үгүй мөн их байж дээ.

Настан -

Маш их байсан. Хужаа нар ирчээд, зарим нь одоо ингээд л нэг жоохон юутай болгоод л, хөдөө гарах нь гараад, үхэх нь үрэгдээд, буцах нь буцаад, тэгээд л алга болсон. Тэрнээс бол хуучин маш. Тэгээд нэх том нохойтой. Тийн. Тэгээд л хужаа нар. Хөлсний тэрэг ч хужаа. Усчин ч хужаа. Муу усны нүх хашаанд байна. Бид нар чинь одоо хашаандаа муу усны … Муу усаа өвөл хөлдөхөөр нь цэвэрлүүлнэ. Хужаа хүрч ирж бөөгнүүлчихээд л, аа ухаж гаргачихаад л, тэгээд л битүү ийм морин тэргэнд ачаад л, тэвштэйгий нь тавьчаад л, өнөө муухай хөлдүүсий чинь аваад явчина. Тийм л байсан. Тийн. Тэгээд нэг мөнгөөр асгана. Мөнгөөр зайлуул түрнэ. Тийм л байсан. Аа юмны үнэ бол харьцангуй гайгүй байсан даа гэж бодож байсан. Энгийн наймаа аа хийх үед л одоо хонины мах долоон төгрөг байсан шиг санаад байгаа юм. Үү … үхрийн мах нэг аа бас нэг … үхрийн мах нь одоо хэд байсийм дээ. Би тэрнийг л бүүр бүүр хойно л одоо сонсож байгаа юм. Юу … мэдсэн. Гэхдээ ганц нэг улсын дэлгүүртэй болсон. Тэр улсын дэлгүүр чинь жараад оноос л тавин …

Бямбажав -

Урагшаагаа эхлсэн.

Настан -

Тийн тавиад оны сүүл, жараад оны эхээр эхэлсийн. Тэгэхдээ л их дэлгүүр хэвээрээ байсан. Их, улсын их дэлгүүрий чинь аа юунд … Жаран гурван онд

Бямбажав -

Жаран нэгэн онд биш үү?

Настан -

Жаран нэгэн онд. Жаран нэгэн онд улсын их дэлгүүр баригдсан.

Бямбажав -

Хэр том ба … байшин баригдсан байсан бэ?

Настан -

Мэдэхгүй. Дээхэн том … Өө тэрнээс өмнө энэ дөч тавин мянгатууд чинь баригдцан байсан.

Бямбажав -

Өө. (0-37-54)

Настан -

Орон сууцтай болсон. Тэгээд ерөөсөө л тавиад оны сүүлээс эхлээд л жараад оны аа дундуур чинь л одоо ерөөсөө л их өндөр орон сууцнууд, одоо барилга болцийш дээ. Тийн. Тэгээд жаран хоёр онд, жаран гурван он гэхэд л геологи тэр хойно ажилчдынхаа байрыг бариад л. Манайх чинь тэнд … энд нь наян дөрөв, тэгээд хоёрдугаар наяан дөрөв гээд л барилга ажилчид … бариад л, ингээд л сүндэрлээд явчихсан. Тийн Ер нь тавиад оны дундуур л барилга чинь ер нь нэлээн жигдэрчихсэн. Хоёр театртай болчихсон. Дуурийн театр, драмын театртай. Энэ цаахан нь хүүхэд залуучуудын театр гэж байсан. Урд талынх нь. Тийн. За тэгээд л одоо нисэх мисэх чинь одоо хөөрхөн буудал муудалтай. Амрах юмтай их аятайхан болоод ирсэн.

Бямбажав -

Илт мэдрэгдэж эхэлсэн үү?

Настан -

Илт, илт мэдрэгдэж эхэлсэн. Тэгээд л аа жаран хэдэн оноос чинь хойш л одоо дал, далан онд л тэр аяараа л ерөөсөө цэцэглэлтэй он байсан.

Бямбажав -

Гайхалтай.

Настан -

Тийн. Тэгээд наяад он аан дуусгаад л одоо бүрэн төгс л одоо … Барилгаа ч бариад дуусцан. Орон сууц, нэгдүгээр хороолол, аа гуравдугаар хороолол, дөрөвдүгээр хороолол, арван гурав, дөрөвдүгээр хороолол, тэгээд л американ дэнжийн энэ саарал байшингууд гээд л … Эд нар чинь анх эхлээд л зөвлөлтийн барилгачид, барилгачид орж ирэхэд л американ дэнжид л таван давхар байшин бариад эхэлсэн ш дээ.

Бямбажав -

Американ дэнж … Яагаад тэгж нэрлэсэн юм бол?

Настан -

Юу гэнээ?

Бямбажав -

Яагаад тэгж нэрлэсийн бол?

Настан -

Американ дэнж гэж үү?

Бямбажав -

Аан хн.

Настан -

Үгүй мэдэхгүй. Би одоо сайн мэдэхгүй. Тэрийг одоо яагаад американ, аме … американ дэнж гэж нэрлэсийн. Бодвол энэ америкийн нэг элчин түр байсийм гэнэ лээ. Тэр юугаар тэгж нэрлэсийн бол уу гэж би зүгээр дотроон боддог. Тэр нарийн үүх түүхийг бол хэлж мэдэхгүй. Тийн. Аа энэ дэнж дээр чинь тэр Амгалангаад Зөвлөлтийн элчин байсан байгаа юм. Эна Америкийн элчин байсан байгаа юм. Тухайн үед чинь. Бид нарыг бага байхад. Тийн. (0-39-53)

Бямбажав -

Оросын элчин байсан юм уу?

Настан -

Оо… Оросын элчин …

Бямбажав -

Консул …

Настан -

Тийн. Оросын консул гэдэг чинь харин тэр байхгүй юу.

Бямбажав -

Аан зөв зөв.

Настан -

Тийн Оросын консул. Оросын консул чинь ер нь Америкаас, дөнгөж хувьсгал эхлэнгүүт ороод ирсийн байна лээ ш дээ. Оросын консул чинь. Тэгээд дараагаар нь Америк орж ирсэн байх гэж боддогийн. Энэний энэ Америкийн элчин гэж нэг түр байж байгаад буцсийм гэнэ лээ гэж нэг тэр жанжныг өөд болохынх нь өмнөхөн нь аа буцсийн болов уу даа. Яасийн бол. Тэгээд л Американы дэнж гэж нэрлэсэн бол уу гэж би боддогийн.

Бямбажав -

Аан.

Настан -

Тийм түүхтэй болов уу. Тэр байрыг нь сайн мэдэхгүй ээ. Тэр түүх судлаачид л мэдэх байх.

Бямбажав -

Энэ нэгдүгээр эмнэлэг ер нь хэдэн онд баригдсийн бол?

Настан -

Нэгдүгээр эмнэлэг чинь … За байз … За би сайн бодноо. Нэгдүгээр эмнэлэг чинь жаран гурав, жаран дөрвөн онд баригдсан байхаа. Жаран дөрөв таван оны л үед баригдсан.

Бямбажав -

Ер нь эрүүл мэнд … Одоо жишээлбэл ханиад тусахад ч юмуу, нэг жоохон одоо олгой молгой тусах ч юмуу … Тиймэрхүү үед одоо …

Настан -

Нэгдүгээр эмнэлэг байсан. Тэр хажуу талын одоо хотын түргэн эд нар гэж байна ш дээ.

Бямбажав -

Аан хн.

Настан -

Тэрний дан цагаан байшин, аа нэгдүгээр эмнэлгийн хажуу талд бас өргөтгөл болоод орцон тэр хоёр байшинд чинь нэгдүгээр эмнэлэг байсийн. Мэс засалтайгаа, ерөөсөө бүх юмтайгаа. Аа төрөх (??? 0-41-14) бол төрөх нь урд талдаа. Ийм байсийн. Төрөх амаржих газар чинь дан байшин байсийн. Тийн.

Бямбажав -

Таныг тэр бага сургуульд байхад чинь энэ эмнэлгийн тусламж ямархуу байсийн бол оо? (0-41-27)

Настан -

Эмнэлгийн тусламж нэг аа ээ өнөө нэг зах гэж ярьж байсан ш дээ. Захын тэнд захын доктор гээд нэг ганцхан жоохон цагаан байшин. Ганц дан байшинд нэг эмч байсан. Эмэгтэй.

Бямбажав -

Тэр нь хаана … яг хаана байийн бол?

Настан -

Тэр нь одоо одоо тэр үеийн зах гэдэг чинь би одоо сайн хэлж мэдэхгүй байнаа.

Бямбажав -

Төсөөлөөд хэлбэл …

Настан -

Төсөөлөөд тэр хэлбэл одоо өнөө асрах сургууль гэж байна ш дээ?

Бямбажав -

Аан тийн.

Настан -

Асрах сургуулиас л жаахан урагшхан нь байсан болов уу даа.

Бямбажав -

Аан.

Настан -

Тийм. Тэр хавьд л байсан шиг санаж байна. Аан тэр үеийн зах … Аа тэгээд тэрний хажууд ганцхан дан, жоохон шавар байшинд. Тэгээд би нэг ханиад хүрээд, чих өвдөөд. Тэгээд ээж минь дагуулж ирж тэнд үзүүлсэн. Захын докторт үзүүлнээ гэж. Тэгээд өөр эмнэлэг л байдаггүй байсан шиг байгаа юм. Тэр чинь бага сургуульд байсан. Нэг хоёрдугаар ангид л байх. Тийн. Тэр эмнэлэг чинь хойно орсоон. Хойно хорооны эмнэлэг гэж гараад. Тэгээд одоо эд нарт чинь үзүүлэхээр яг энэ эмнэлгүүдээр л явчихсан байгаа. Би бол мэдэхгүй юм одоо ёстой. Түргэн мүргэн гэж байсийм уу, үгүй юм уу ёстой мэдэхгүй.

Бямбажав -

Та тэгээд тэр үед ханиад хүрээд тэр эмчээс ямар эм авч байсан бэ?

Настан -

Үгүй ээ нэг аа зургаан ширхэг аа тэгээд ингээд задлахаар нэг дугуй цагаан зургаахан ширхэг ингээд бооцон тийм эм л өгсөн. Тэр нь хэдэн төгрөгийн үнэтэй юм? Зүгээр өгсийм үү, мөнгөөр өгсийм үү би мэдэхгүй. :Тэгээд л тэрнийг уугаад л аа тэгээд таллаж өгөөрэй гэсээн. Тэгээд нэг тэрийг чинь арван хоёр удаа л уусан байх. Гурав гурваар. Дөрвөн өдөр л уусан байх. Тэгээд л зүгээр болцон. Тий. Чих маань … Чихэн дээрээ бүлээн жин тавь гэсээн бас болоогүй. Бөглөөд яваарай. Бүлээн жин тавиарай гэсэн. Тэгээд энүүхэн дээр нэг аа бүлээн жин тавиад л, нэг жаахан бүлээн... (??? 0-43-06) Энэ чинь одоо шилээ ус … (0-43-09) Шилээ усанд хийнэ. Ус хийгээд тавих шил байдаг ч юм уу? Үгүй ч юм уу? Ээж минь нэг л халуун аягаар төөнөөд л, тэгээд л ингэсхийгээд л халуун алч … алчуураар боож яв гээд л. Тэгээд л зүгээр болцон. Тийн. Тийн ерөөсөө. Тиймэрхүү л эмнэлэг байсийм даа. Тэр эмнэлгүүд чинь аа ерөөсөө л далан хэдэн оноос эхлээд л өрхийн эмнэлэг, аа далан хэдэн онд чинь хороо өрх болгон одоо өрх … өрхийн эмнэлэг гэж байгаагүй. Аа дүүргийн эмнэлэг. Тийн. Дүүргээсээ аа салбарлаж одоо аа нэг жижиг жижиг амбулоторитой. Тэгээд тэр нь бол (дотрын 0-43-43) эмчтэй. Тэгээд тэрнээсээ аа юмаан шин … юу яагаад л гуравдугаар эмнэлэг бол хойно аа барьсан. Хойноо нэг хоёр давхар жоохон цагаан байшин байсан. Гуравдугаар нэгдсэн эмнэлэг гэж.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Амбулоторитой, үзлэгтэй. Нэгдүгээр эмнэлгээс … аан л ойролцоо байсан бол у гэж би боддогийн. Тийн.

Бямбажав -

Одоо энэ сайд нарын хоёр чинь нэлээн сүүлд баригдсан уу?

Настан -

Нэлээн сүүлд баригдсийн. Энэ бол аа одоо барилгыг нь яг хэдийд барьсийн мэдэхгүй. Бид нар энд чинь далан хэдэн онд үйлчлүүлэхэд л энэ аа юу хоёрдугаар, нэгдүгээр эмнэлгийн дараахан нь баригдсан байхаа. Тэгэхэд л ийшээ л юу байсан. Тэрнээс энэ дарга нар чинь ийшэхнээ тэр аа аа Оросын элчингийн хажууд нэг дан цагаан байшинд үзүүлдэг байсийн байна лээ. Тийн. Тэр лүү л жаахан томцуул нь явна. Бас дан цагаан байшин байсан байна лээ. Тэнд л үзүүлдэг байсан. Тэгээд яахав дээ өөр өөрснөө дотроо эмч нартай, эмчтэй. Аа улс төрийн товчооны гишүүд чинь дотроо нэг эмчтэй ш дээ. Нэг эмчтэй. Ордондоо сууна. Аа дарга бол нэг эмчтэй. Бал дарга чинь. Тэр нь аа өөрийн нь ойролцоо сууна. Тийм байсан.

Бямбажав -

Та Бал даргатай уулзаж байсан уу? Ер нь …

Настан -

Уулзаж байсан. Энэ их түүхтэй. За бид нар одоо ингээд ер нь багын юмыг дуусгах уу? Болсон уу?

Бямбажав -

Болно болно. Би эргээд байран дээрээ эргээд очих юм чинь та дуусгаа дуусга. (0-45-01)

Настан -

Тэгээд …

Бямбажав -

Танд өгч байгаа …

Настан -

өнөө ажилд орсон хойно бид нарыг чинь юу яадийн байнаа. Аа … энд тэнд … Нэг өдөр дарга маань тэгж байна. Улсын баяр болох гэж байсан байхаа. За хүү минь аа … аюулаас хамгаалах яамны тусгай хэлтэс дээр очих боллоо. Чи тэрэнд арван хоёр ажиллах боллоо. Сая би … орлогч сайд надтай ярьлаа. өг өг гэж байна. Тэгээд би одоо намын үүрийн даргатай ярьж байгаад чамайг л явуулахаар боллоо.

Бямбажав -

Өө за.

Настан -

гээд тэгдэгийн байна. Тэр чинь одоо … хэдэн онд билээ … За би са … оноо сайн санахгүй байнаа. Тэгдэгийн байна. За тэгээд явлаа. Тэгэхэд лабаротори нэлээн урд байсийн ш дээ. Зайсангийн аманд. Юу нүүж ирээгүй байсан. Тэгээд тэнд очлоо. Тэгээд л одоо яахав дээ. Өнөө яа … дотоод яам чинь өнөө хуучин хэвээрээ байгаа ш дээ энэ. Аа сэргийлэхийн газар болсон уу, юу болсон. Тэгээд л үүдний жижүүр дээр очсон. Хүлээж бай гэж байна. Тэгээд л өнөө утасаар ярьсан чинь нэг жижиг залуу дэслэгч, эндээ нэг хоёр жижиг тэмдэгтэй залуу гарч ирээд л аа төв лабароториос ирсэн үү гээд л тэгж байна. Тиймээ гэсэн. Геологийн лабаротори байсийн ш дээ манайх. Шүү л гэж байна. гээд л тэгж байна. Тиймээ л гэсэн. Тэгээд л би хаана орж ирчихээд, өнөөх чинь нэг дэвтэр шиг юм гаргачихаад, нэг юм харчихаад, над руу нэг харчихаад тэгээд асууж байна. Тэгэхнээн тэр чинь зураг мургийг нь авцан байдгийн байнаа. Анкет манкетыг чинь. Нөгөө балай юм …

Бямбажав -

(инээв)

Настан -

Боловсон хүчин нэг өдөр анкетаа зургаа гээд л тэгж байсийн. Юу болсийн, яасийн. Миний анкет зураг бүрэн байсан. Та нар яагаад дахин дахин анкет аваад байгаам бэ л гээд би нэг тэгж л байсан. Тэгсэн чинь л харин тийм тухайтай л авсан, авч байсийм шиг байна. Тэгээд хүү минь юм нөмрөхгүй юу? Хүйтэн шүү манайх.

Бямбажав -

Зүгээр зүгээр эмээ.

Настан -

Тэгээд яваад очсон чинь намайг нэг ийм өрөөнд дагуулаад орлоо. Тэгээд за хүлээж байгаарай гэнэ. Тэгсэн чинь аа за хө одоо ийшээ ор гээд л тэгнэ. Ерөөсөө мэндийн ч хариу байхгүйм аа. (0-47-01) Яасан муухай амьтан бэ гэсэн шиг бодогдоод дагаад л явлаа. Тэгсэн чинь нэг нас тогтуухан нэг сайхан хүн сууж байна. Тэгээ л За хүү минь сайн байна уу, ажил сайн уу гэлээ. За ингээд гэр хаана уу гэнэ. Би гэрээ аа геологичдын байранд амьдардагаа гэлээ. За. За нэг хариуцлагатайхан ажилд улсууд томилсиймаа бид нар энд тэндээс нэг жаахан даруухан аятайхан хүүхдүүд судалгаа хийж авсийн. Тэгээд өөрийг чинь авч байгаа юм. Тэгээд та одоо хоёулаа аа генерал дээр орноо гэж байна. Дотор пал хийгээд л явчлаа. Нөгөө хүн маань За хоёулаа генерал дээр орноо гээд. Аа тэхдээ би тэр .. тэгээд сууж байтал цай аваад ир гэсэн чинь нэг сахартай цай авчирч өгдөгийн байх. Хөдлөхөөс ч айгаад ууж чадсангүй. Цай уучих л гэнэ. Хоёр балгаад л ер нь айгаад л, өнөө генерал гэхээр л айлаа. Одоо би яасан юм болоо. Би чинь одоо өнөө ажлаа төрлийнхөө л юмныг бодохгүй юу. За би ч одоо буруу зөрүү юм хийгээгүй л юмсан. Одоо юу нь буруу болцийн бол доо?

Бямбажав -

Ер нь тийм аймшиг бол … бас айдас давхар байдаг байсийм уу?

Настан -

Байлгүй яахав. Бид нар чинь бүр эрдэм шинжилгээний өнөө эрэл хайгуулы чинь олж ирсэн эрдэс түүхийн эдийн баялгийг судлах, судалж тэгээд яг зүрх судасыг нь шахуу л барьж байгаа улсууд байгаа байхгүй юу. Аа буруу зөрүү юм хийнэ … буруу зөрүү л хайгуул хийнэ ш дээ. Буруу зөрүү л нууц тогтоогдоно ш дээ. Тэгэхээр чинь бид нар бол агуу ардаа хариуцлагатай байдаг байхгүй юу. Аа тэгээд одоо яана. Тэгж л муу юм бодогдлоо. Хачин юм даа. Дарга маань над хэлдэггүй. Тэгээд бүр айцан. Ерөөсөө ингээд л нэг юм зангирчаад л одоо их хэцүү байнаа. Аа тэгээд яахав орчлоо. Хөө тэгсэн чинь нээээх царайлаг хүн сууж байна. Тэр генералыг чинь анх харж байгаа нь тэрээ ер нь. Яг ойрд нүүр тулаад. Тэрнээс бол жагсаал парадан дээр бол харна л даа. Индэрийн тэрүүгээр өнгөрөхдөө бид нар чинь харна ш дээ. Анх удаа л тэр генерал гэдгийг яг ингээд өөр шиг чинь нүүр тулаад суудгийн байнаа. Суу. Заа наашаа суу гээд л нээх зандрангуй тэгж байна нөгөө дагуулаад орсон бүдүүн хүнийг чинь. Тэгээд энэ нэг, энэ сандал барин өөдөөс харан За хүү минь наанаа суу гээд л тэгнэ. Чулуун? Тийм ээ л гэл … тиймээ л гэлээ. За тэгээд нас асуусан бил үү яасан бил үү яалаа ч билээ. Тэгээд жаахан сууж байснаа За аа … юу яана. Төрийн үйлчилгээнд одоо таныг шинжилгээний ажилд томилж байгаам аа. (0-49-36) Одоо чи тэр эрдэм шинжилгээний ажлын юм чинь ч арай өөр байдгийм шиг байна. Аа гэхдээ чамд одоо нэг орос нэг ав … эмч байгаа. Та хоёр ажилла. Өөрөө бас жаахан хэл нэвтэрдэг гэсэн байхаа гэж байна. Үгүй ээ тэгээд нэр асуучаад тэгсэн. Орос хэл хэр зэрэг судалж байна гэсэн. Хэр … бараг мэдэхгүй дээ гэсэн. Тийн. Тэрэн дээр тэгж ярьж сууж байгаад л за тэгээд л одоо би ч бодлоо. Одоо за лав л шинжилгэээний юман дээр л очих нь шиг байна гээд л овоо жаал дотор онгойлоо. Тэгээд байж байтал аа нэг юм дуудсан чинь нэг аа нэг бүдүүн тарган авгай л гүйгээд ороод ирлээ. За Даалхаа эмч, энэ хүүг дайчилна шүү …

Бямбажав -

Аа за.

Настан -

Тийн. За нөгөөдөр одоо та өнөө хоёр Их тэнгэрт … 10 хоног байрлана. Төрийн … зочин ирнэ. Малийн ерөнхийлөгч ирэх гэж байгаа.

Бямбажав -

Маль …

Настан -

Маль улсын ерөнхийлөгч.

Бямбажав -

Пөөх.

Настан -

Их олон улс. Хар. Тас хар. За тэрийг та нар хүнс, одоо аюулгүй байдал, тэгээд Товчооны унааны албанаас хоол хүнс, бүх юм ((юмтайгаа ирнэ) даана 0-50-61) гэдгийн байна. Өнөө авгай чинь ганцаараа л эхэлсийн байна л даа. Би ганцаараа хийж чадахгүй. Хүн хүч туслана л гэсэн бололтой юмаа. Тэгээд би бодож байгаам. Үгүй ээ ер нь үгээ хэлье. Би хийж чадахгүй нь. Хүнс гэхээр нь бишдээд явчихлаа. Би танд аа бодлоо хэлж болох уу гэлээ. Болно болно хүү минь юу хүсч байна, юу … хэлэх юмаа зоригтой хэл. Зүгээр. Битгий ай. Битгий гэрэвш. Тэгээд миний нэр Батаа гэсиймаа. Тэгсэн чинь би түрүүнд нь л нэг дуулсийн. Батаа генерал гэж нэг том бүдүүн хүн байдгийн гэнэ лээ. Батлан хамгаалах яамны орлогч сайд юм гэнэ лээ гэж би бас нэг дуулсиймаа. Юунаас ч дууллаа. Тэгтэл л … би, ах аа гээд байгаам аа тэр хүнд. Ах аа уучил … Уучлаарай ч гэж хэлж чадаагүй .ээ. Ахаа намайг өршөөгөөрэй. Би одоо тэр хоол хүнс, цай цүйг бол шинжилж чадахгүй ш дээ. Миний хийдэг арга методок бол өөр. Аа бид нар чинь уулын чулуулаг одоо эх орны эрдэс түүхий эдийн баялгийг л аа … олж ирсэн юмаа л тусгай багаж тоног төхөөрөмжөөр л гаргадгийн шүү дээ. (0-51-58) За тоо томъёогоор гаргана. Энийг болбол би хийж чадахгүй ажил байна гэлээ.

Бямбажав -

Аан хн.

Настан -

Тэгтэл жигтэйхэн инээгээд нөгөө хүн чинь инээгээд байх юм намайг хараад. Дашдаваа гуай гэдэг чинь ч инээлээ. Тэгтэл нөгөө авгай чинь оросоор тэгж байнаа. Чадна. Миний туслах болно. Би чамд зааж өгнө. Одоо ганцхан надад сэтгэлтэй, үнэнч хүн л хэрэгтэй. Тийм хүнийг л аан судалж ирүүлсийн. Өөрөө надад их таалагдаж байнаа гэж байнаа нөгөө авгай чинь. Тэгээд би зүгээр юу ч мэдээгүй хүн болоод л нөгөө хоёрынхоо амын хараад л ингээд тэрэн лүү нэг харчаад л ингээд л сууж байлаа. Тэгтэл аан … Батаа гуай тэгж байна. Хоол хүнс, аа … ундаа ус, мах шөл, тийм л түүхий нойтон мах ч юу яана. Гахай тахиа шувууны ч юм яана. Тэгээд л энэ хүн дагалдана. Тэгээд л хийнэ. Аа харах микро … юу байна гэдгээ харахыг бол энэ хүн өөрөө харна. Аа чи бол зүгээр бэлтгэгч туслах. Та хоёр тэгээд л хоёулаа л юу яана. Хариуцлага бол хоёулан даар чинь л ирнэ. Тэгээд л тэгдэгийн байна. За тэгээд л … Та тэгээд хөдөл … одоо хүнээ л олж авсан нь дээрээ дээ. Би чадахгүй ээ л гэлээ. Тэгж болохгүй ээ залуу хүн. Чад. Эхлээд чаддаг юм гэж байдаггүйм ш дээ. Чад сур. Цаашдаа бид чамайг ер нь Аюулаас хамгаалах яамны лабороторийн шинжээчид материалыг чинь бүрдүүлээд тавьцан байгаа шүү хүү минь. Энэ бол анхных нь. Дуудсан цагт манайд ажиллах бэлтгэл хүчин юм шүү гэж байна. Одоо энэ чинь, юу ч гэж чаддаггүй. Одоо тэгээд л, за одоо ажилдаа орохоор л боллоо. Хоолонд оруул гэж байна. Ээ юу ч билээ дээ, нэг өнөөх, өнөөх хоол унд нь ч цааш ордоггүй ээ. Одоо ингээд л айгаад л одоо ерөөсөө, ингээд… нэг жаал баахуу уулаа даа. Усыг нь л залгилаа, ам цангаад байгаа ч юм шиг, айхтар байна. Тэгээд л одоо, одоо хариад 7, 10 хоногийн түр гадуур халад, форм өмс … өмсгөл эндээс өгнө. Бүр эмэгтэй хүн хувцас хунараа ав. Тэгээд гэр орныхондоо бол аа хэлж болохгүй гэж байгаам.

Бямбажав -

Хөөх. Нууц?

Настан -

Томилолтоор явсан гэж хэлээрэй. Тэгэхээр нь бас нэг л би чинь одоо жижигхэн хүүхэдтэй. Нөхөртөөн хэлж болно биз дээ гэлээ. (0-54-15) Болохгүй ээ. Төрийн нууц. Томилолтоор, яаралтай томилолтоор бид нар хэлцэн байгаа. Нөхөр чинь мэдэж байгаа гэж байна. Тэгээд одоо яахав дээ. Гэртээ ирсэн чинь өнөөх чинь нөгөө үүд онгойлгож байна. Чи одоо явах болчив уу гэнэ. Тийн одоо бэлтгэлээ хийгээд л одоо бушуу яв гээд л дарга шаардаад байна. За … аан Хөвсгөл чинь одоо айхтар газар шүү дээ. Болгоомжтой яваарай гэж байна. Хөвсгөл дээр би Тэгээд Хөвсгөлд нэг анги гарцан байсийн. Тэр лүү л яв л гэж хэлсийн. Хөвсгөл явна л гэж хэлсийн байлгүй одоо болбол. Онгоцонд их болгоомжтой яваарай. Араархан сууж яваарай чи л гэж байна. Тэгээд л одоо яахав дээ. Тэгээд л өнөө нэг чемодан, нэг муу, ер нь гар тээшний нэг муу жоохон юм байдгийн. Өнгөтэй өөдтэй нэг, хоёр гурван цагаан цамц байсан байх. Тэрнийгээ хийж аваад л, нэг дотуур чемодондоо хийж аваад л, харин нэг тавчик хэрэгтэй байх гээд л нэг тавчик сандаалаа аваад л. Тэгээд л гараад өгсөн дөө.

Бямбажав -

За.

Настан -

Тийн. Тэгээд л 10 ажиллалаа. Тэгээд аан хоёр хоноод байж байтал өнөө нэг хоноод байсан …

Бямбажав -

Зайсанд уу?

Настан -

Их тэнгэрийн аманд.

Бямбажав -

Аан.

Настан -

Их тэнгэрийн аманд өнөө тусгай одоо томчуулын одоо зуслангийн хүлээн авалт хийдэг. Одоо ч харш гэж ярьдаг шүү дээ.

Бямбажав -

Аан тийн.

Настан -

Тэнд чинь.

Бямбажав -

Тэр чинь одоо тэгээд хэдэн онд … баригдцан байсийм дээ?

Настан -

Өө тэр чинь дээр үед баригдцан байсийм шүү. Харш гэдэг чинь ер нь маршал гуай чинь их эхэн үед, эрт үед баригдсийн байна лээ. Тэгээд маршал гуайгаас аа Чойбалсан гуай одоо Бал даргад шилжсэн тийм харш байгаа юм. Тэндээ л суулаа даа. За тэгээд яахав дээ. Өнөө хоол моолонд оруулах юмаа дагаад айгаад л байдаг. (0-55-51) Нөгөө авгай чинь ч аа би тэглээ. Би таны хэлийг бас сайн мэдэхгүй ш дээ. Зүгээр ойр зуурын л даарч байна, хөрч байна. Хоол унд идье, одоо хувцасаа солъё гэхийг бол би тантай харьцаж чадна. Тэрнээс бол би эх хэлээрээ л ярихыг хүсч байна гэлээ. Одоо буруу зөрүү юм болбол нөгөөдөх чинь над руу чихчэнэ гэж бодлоо. Тэгж хэллээ. Өө болно болно. Би Монгол хэл сайн мэднэ гэж байна. Тэгээд л хоёулаа орос монголоор хамж байгаад л хоёулаа ярьсан. Маргааш орой нь л аа маргаадар өглөө л үгүй ээ орой … долоон … зургаа долоо цагийн үед юмуу даа Бал дарга ирсэн гээд л тэгж байна шүү. Үүдэн дээрээ хоёуланг чинь бид хоёр чинь. Дарга ирсэн. Орж ирнэ гэж байна л. Аа тэгээд л одоо Бал дарга чинь орж ирээд л. Толгой нүцгэн. Их шингэн дуутай. огторхон хамартай. За сайн байцгаана уу? Өө Далхаа чинь ёстой нэг шаг хийсэн савх шиг хөөрхөн охин суулгачихаа шив дээ гэж авч байна нөгөөдөх чинь. Тэгсэнээ л За хүү минь яаж байна? Ядарч байна уу гээд тэгж байна. Зүгээрээ л гэлээ. Ядраагүй ээ л гэлээ. Тэгээд л яахав дээ. Өнөө аа … юун дээрээ, микроскоп дээр сууж байсан хүн чинь өнөөхтэй чинь нэг ингэчихээд л өнөө юмаа л харж суулгүй яахав. Аа тэгээд сууж байсан чинь энэ юмаа түр хаачих. Та хоёртой ярьмаар байна гээд тэгж байнаа. Тэгээд, тэгээд л өнөө тэрний чинь хоол ундны юмыг асуугаад л. Одоо шинжилгээний бүх материалуудыг үзээд л өөрөө. Амсаад л. Тэгээд л их эрээ цээргүй хүн байна лээ. Тэгээд хоол унд, тэгээд төрийн зөөгч Авхиа гэж нэг хүн байсийн. Зайлуул. Машлэй гээд. Их бүдүүн хүн зайлуул. Нөхөр Машлэй хоол ундыг нь сайн өгөөрэй энэ хүүхдүүдэд. Ялангуяа энэ охинд. За Далхаа ч яах вэ. Усаа уугаад юм хум олоод идчихнэ. Энэ хүүхэд бол идэж ууж чадахгүй шүү. Хоолыг нь сайн өгөөрэй. Хэдэн хоол өгч байна? Хоол унд сайн өг. Харин нойр, тэр доор өрөө гаргацан. Тэгээд тэрэнд жаахан унтуулж амраа. Тэгээд маргаадараас эхлээд л өр … ажил өрнөнө шүү дээ л гэж байна. Тэгээд ажил яг юу хийхээ мэддэггүй. Одоо юу, ямар ажил өрнөх гэж байгаа. Ерөөсөө мэдэх юм алга. Тэгээд л яваад өглөө. Тэгээд л гарахдаа За … Сайн ажилладаг юм шүү гэчихээд л гараад явчлаа өнөө Бал дарга чинь. Орж ирэхдээ гар барьцан гэж байгаа. Тэгээд л гараад явчдаг. Тэгээд нэг үзээд … (0-58-02) Тэгээд өнөө …оо өнөө газар чинь л аа арван нэгэн цагт бууна гээд л нэг заалыг чинь л чимээд л одоо бид хоёр чинь өнөө хоол ундаа зөөгөөд л. Хоёр харгалз … харгалз … харга … одоо тэр тухайн үедээ бол бид хоёрыг одоо хянадаг тагнадаг туршуул л байсан л даа. Дотоод яамны. Нэг залуу, нэг настай хүн хоёртой л аваад байдаг. Тэгээд би чинь хаашаа л харвал дагаатай. Өө тэгээд л өнөө арай л залууханыг нь зараад л. Сүүлдээ аяга тавагтай юмаа бариулчихна. Тэгээд энийг аваачаад тэнд тавьчих. Энд нь тавьчих гэнэ. Тэгээд өнөө аа юунууд дээр чинь ширээ засна. Өнөө хоол унд, шинжилгээнд орсон бүх материалаар л тэд нар нь хоол хийнэ. Тэгээд л ширээ засцан … ширээгий чинь энэ аа … скатерийг чинь одоо дөрвөөс таван удаа л индүүднэ шүү дээ. Тэгээд дараагаар кварцаар хоол ундаа тавихын өмнө кварцаар шарна. Тэр хооронд. Тэгээд хоолыг нь тавьсаны дараа дахин кварц … аа

Бямбажав -

Кварц гэж юу билээ?

Настан -

Өнөө цагаан гэрэл. Одоо туяа. Микроп үхүүлдэг л юм даа.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Тэгээд эмнэлэгт нэг цагаан чийдэн шиг юмаар шардаг шүү дээ. Ийм дугай юман дотор л нэг… Тийм. Тэр бол хамгаалалттай л даа. Тэгээд тэр нь цацраг идэвхт бодистой дотроо. тэгээд аа юу кварц бол өөр. Юманд хийхээс өөр. Тийм юмаар шарна. Тэгээд шарчихаад л хоёулаа … тэгээд л юу яаж байсан чинь л … Тэгээд бид хоёр ч яахав дээ. Тэгээд л өнөө улсуудаа зогсоочихоод офценкуудаа зогсоогоод л. Өнөө зөөгч нараа. Далдалчихна ш дээ. Тэнд чинь ерөөсөө л хүн байхгүй. Аан бүгд л өнөө хянагч нар зогсчихно. Өөр хүн байхгүй. Тэгээд л бид хоёрыг өрөөндөө ороод байж бай. Дуудсан цагт ажлынхаа өрөөндөө ирээрэй л гэж байна. За л гэлээ. Тэгээд л тэр амрах өрөөнд нь хоёулаа л аа одоо тэгээд л ямар хүн яаж ирснийг мэддэггүй ээ. Тэгтэл л Далхаа эгч тэгж байна. Нааш ир, нааш ир. Одоо ирсэн өнөөдүүл. Тэр овсгоотой. Цонхоор хардагийн байнаа. … Цонх өө… цонхоор харлаа. Одоо ирж байна. Одоо орж явна наашаа явж байна. Нэг өндөр хүн.

Бямбажав -

Аан хн.

Настан -

Энэ өндөр хүн бололтой. Тэгж байх юм. Тэг … Тэгээд бид нар аа … ч яахав дээ байрандаа байж байтал орой нь л тэд нар тэгэсхийж байгаад л өнөө өдрийнхөө хоол цайг идчихээд л буцаагаад л явчлаа. (1-00-23) Аа дараагаар нь л оройн зоог л … бэлдлээ дээ. Оройн зоогийг нь бэлдээд байж байтал аа … дарга бас ороод л ирлээ. За оройн зоог жаахан хойшилсон шүү. Дээр хүлээн авалттай. Дээр зааланд та хоёр ярилцлагатай л гэж байна. За тэгээд юу яана шүү … Лхамсүрэн, юу яана Сэнгэдагва гээд нэг их гоё авгай байсаан. Төрийн зөөгч. Их гоё авгай. Нээх сайхан ав … Өндөр, суягар тэрний хөл гар гэдэг чинь л ерөөсөө л шув шулуухан шугам шиг… Сэнгэдагвын хоолой нь өвдчихөж. Лхамсүрэн одоо бүдүүн юм. За чи наана нь зааварлаад охиныгоо оруулана шүү гэж авч байна. Ээ базарваань … Эээ …

Бямбажав -

Хэ хэ. Та чинь бүр гарч өглөө л дөө.

Настан -

Одоо гарч өглөө. Одоо тэгээд л би тэглээ …Анхан би юу яагаад юу авна, би доор нэг хэмжээ өгчих. Хувцас одоо … цаг их богинохон байна. Хувцас оёулна. Аа оёдолчин ирцэн. Хэмжээ өг гэнэ. Тэгээд л одоо би хэнээсээ асуухуу. Одоо хэнтэй ч ам ангайж болохгүй. Тэгээд Сандаг гээд нэг комиссар байдаг байхгүй юу. Тэгээд Сандаг салбаганаад намайг л дагуулаад л өнөө оёдолчин …оё …оё … оёдолчны өрөө рүү ордогийн байнаа. Сандагаас би тэгэхгүй юу. Сандагаа энэ яах гэж байгаам бэ? Ямар юм ирэх гэж байгаа юм. Малийн ерөнхийлөгч, хатагтайтай зоог барихиймаа гэнээ. Үгүй ээ одоо тэрийг ч гадарлаж л байна л даа. Одоо ямар юм байдаг бол. Өнөө аарц, цагаа, сүүгий нь өнөө ордонд байдаг шиг л тийм юм бариад давхих юм биш биз дээ. Би бол барьж чадахгүй ш дээ гэсэн. Үгүй ээ үгүй, зүгээр кофе, хөнгөн… хөнгөн юм. Тэгээд л ундаа жимс тавьчина гэж байна. За нэг дотор онгойлоо. Тэгээд л жаал дотор онгойлоо. За за за. За тэгвэл ч яахав дээ. Нэг юм бөглөөг нь суллаад тавьчиж чадах байгаа л гэж бодлоо. Тэгсэн чинь өнөө ер нь тэр ширээг засах… засах чинь хоёр гурван цагийн юу өгч байгаа юмаа. Ярилцлага, яриа … одоо танилцуулга хийж байгаа юм. Одоо халбага нь тэнд нь, закускны таваг тавихад тэнд нь тэгж тэр гараараа барь, хутгыг нь тэнд нь, сэрээгий нь тэнд нь, хоёрдугаар хоолны юу аа … шөлний халбагыг гадна нь, сэрээгий нь дотор нь гэх шиг … Ингээд л зааж өгнө л дөө. (1-02-33) За одоо би төрийн үйлчлэгч юм шиг л болох нь. Энэ над ямар па … пад байх юм шиг их дургүй байгаа тэр нэг юм … Нойр хүрээд, ядраад, хөл өвдөөд, их дургүй байгаам. Тэгээд л нэг юм аан … юу яалаа. Хэмжээгээ өглөө. Тэгтэл л генерал …ын өрөөнд ор. Генерал дуудаж байна л гэнэ . Өнөө бүдүүн Батаа гуай чинь сууж байнаа. За яах вэ тэр загнадаггүй юм гэнэ лээ (инээв) гэж бодоод… За хүү минь, хариуцлагатайгаас гадна маш чухал үүрэгтэй шүү чи. Толгой хүнд урвуулж болно. тэгэхдээ гадны хүн. Аа хүнс хоол бол яг ширээний зоог барьж гардана. Тэр шампанск аягал … юу аан … юу билээ. Аа тэр шампанск задлана гэж байгаам. Тэр үдэлтэн дээр нь . Эхэндээ конъяак аягална. Тэгэхэд одоо чи яг аягална шүү. Тэгээд энд одоо зо … үйлчлэгч орж ирнэ. Чамд бас дахиад даалгавар өгнө. Тэвдэж болохгүй. Сандарч болохгүй. Ерөөсөө чөлөөтэй. Дандаа баруун мөрөн дээгүүр нь л аягалаад л яваад байгаарай. Найман хүний цаагуур … Дарга гэргийтэйгээ орно. Арван хүн гэж хэллээ. Аа их чухал уулзаа … их чухал юм. Би гадаа нь байна. Дашдаваа гуай нөгөө чиний хажууд байна. Чи бол ерөөсөө хүн … хамгаалалтын улсуудтай харьцаж болохгүй. Хамгаалалтыг чинь солино гэж байна. Үгүй бүр хачин юм боллоо. Үгүй одоо яадгийн бол гээд л. Тэгээд л … тэгсэнээ л өнөө утастай байсийн. Хувцас бэлэн болж байна уу? Тэр хүүхдийн хувцас бэлэн болж байна уу л гэж байна. Өө тэгсэн чинь ээ базарвааний хум пад. Надад чинь аа … аа нэг л ханцуйгүй, нээх л намирсан цагаан цэнхэр нөмрөг шиг нэг жигтэйхэн хөл ороосон юм өгчихлөө. Хүүеэ энийг чинь өмсөж чадахгүй. Би Монгол хүн. Тэндээр би нэг үгээ хэлсэн. Үгүй ээ би ийм юм өмсөхгүй. Тэгээд нөгөөдөхөө бариад өнөө генерал дээрээ давхиад ороод ирсэн. Сандагийг чирээд. Та нар чинь төрийн зочин, төрийн хүндэттэл гэчихээд төрдөө үйлчилж байгаа хүн гэдэг чинь аа юу … дэрс шиг шуугаа гаргачихаад ийм нүцгэн юм өмсдөгийм үү? Үгүй би энийг өмсөхгүй. Би орохгүй тэгвэл. Аа ханцуйтай, ингээд энэиий залгаасаар нь ханцуй залгачих. Тэгээд монгол дээл, монгол зах хийчих. Тэр их амархан. Тэгээд хийлгэчих гэсэн чинь Батаа – Хн. Хорин хэдхэн настай жоохон хүүхдээс дор ухаантай байнаа Дашдаваа чи бид хоёр гэж байсийм. Тийн. Тэгээд намайгий чинь ханцуйгүй, ингээд ингээд нөгөө задгай, ингээд нэг жоохон эргүүлчихсэн тийм юм урт цагаан цэнхэр, дан дээл ч юм уу, палааж ч юм уу тийм юмтай оруулах нь ээ, Янз нь. Тэгж нэг хэлээд, тэгээд санаа хэлээд Үгүй тийн энэ болохгүй байхаа. (1-05-15) Би ер нь бодоод байх нь ээ энийг өмсөх ч үгүй, орох ч үгүй гээд л авцан. Сандаг жаахан уцаарлаад –Яагаад чи маяглаж байдгийн. Чи чинь ямар сахилгагүй, дураараан нөхөр вэ гээд л өнөө комиссар чинь их уцаарлангуй байнаа. Хамаагүй ээ би орно. Өмсөхгүй гэлээ. Өмсөхгүй гээд би орохгүй гээд л дайрцан. Тэгээд л өнөө Батаа гуай дээр дарга ч орж ирээд. Тэгээд доор нь ёстой … Юу байхав дээ тэр ханцуй зах … Тэгээд л надаа өнгө нь таалагдахгүй байна. Тийн. Өнгө нь таалагдахгүй байна. Энэ хөх цэнхэр биш. Нэг болбол номин цэнхэр өнгөтэй, нэг болбол цагаан цэнхэр өнгөтэй байх хэрэг … хэрэгтэй. Энэ өнгө таалагдахгүй байна.

Бямбажав -

Инээв.

Настан -

Нэг бол дун цагаан. Цагаан дээл бол болж байна. Тэр гэж байгаа, цагаан дээл болж байна. Тэгсэн чинь л цагаан панс … Панс ч юм уу, бөс ч юм уу нэг л гүйлгэнэсэн л юм байсан. Тэгээд би тэглээ. Би өндөр, өндөр шорон туфль өмсөж чаддаггүй шүү. Аа намхан туфльтэй шүү. Нэх урт битгий хийгээрэй л гэлээ. Ерөөсөө дагуулаад ор. Хэмжээгээ ав л … Тэгээд л яахав дээ нэг гутлын өсгийг юу яахгүйгээр … Тэгсэн чинь нөгөө аан … нөгөө аа гадаад яамны гадаад хэлтэсийн одоо Сүх Очир гуай гээд нэг хэлтэсийн дарга байсан. Тэр ир мундаг хүн л дээ. Тэгсэн Сүх Очир гуай гутал нь намдаж байнаа. Туфлийн өсгийг өндөрлүүл гэсэн гэнээ. Тэгсэн чинь нөгөөдөхтэй чинь маргалдаад. Би юугаа өмсөөд аа ямар юм өмсөөд … өндөр өсгийтэй юм би өмсөж би чаддаггүй ээ. Би таварцаглаж ойчино. Энэ чинь над болоо гээд шууд дайраад гараад явцан. Нэг жижигхээн хөөрхөн тийм аа хагас өсгийтэй одоо туфльтэй л дээ. Тэр ч бас тийм юм байлгүй яахав. Тэгсэн чинь тэрний маань харин өнөө өсгийг нь авна гэж байна. За тэгээд л туугаад орцон. Тэгээд яахав дээ өнөө юмнуудаа өмсг … өмсгөлөө. Биедээ сайхан ч таарч. Аятайхан ч болсийн бололгүй. Дарга нар бүгдээрээ орж ирээд л болж болж л гэж байна. Тэгээд бүсгүй дан дээл хийж, бүстэй болгож нэг жоохон юу яагаад л … бүс зүүгээд л тэгээд л орсон доо. Бүсийг чинь нэг өнөө зоог барих гээд үүдэндээ хоёрын ха … (инээв) харуулууд солилцох гээд үүдэн дээр зогсож байхад нь л миний бүсийг авчирч бүсэлгэж өг … бүслүүлж өгч байгаам даа. (1-07-00) Тийм давчуухан. Тийм шаардлага өндөр байсийм. Тэгээд л орлоо. Гайхалтай. Тэгээд л хаал … тэгээд л өнөө улсууд чинь одоо бид нар тэр чинь ил байлгахгүй ш дээ. Цааш нь оруулчихна. Нөгөө ажлын өрөөнд … Тэгээд л өнөө улсууд чинь орж ирнэ. Тэгээд л комиссар аа … юу зоог барь гэж л хэлнэ дээ. Тэгээд л эхлээд л Монгол улсууд байж хар архиар барих юм. Яасан хачин юм дээ. Очиж очиж хар бараан өнгөтэй архиар барьдагийн байжээ л гэж би бодоод л инээд хүрч байлаа. (инээв) Тэгсэн л учиргүй л конъяак задалдагиймаа. …Тэгээд яахав дээ. Тэрийг нь жаахан бөглөөгий нь суллаад өнөө орохдоо их айхтараа. Бөглөөгий нь суллаад жаахан нөгөө бөглөө, гоожууртай бөглөө тавьцан. Тэгээд Сандаг ёстой нэг амжуулж байнаа чи л гэж байна. Тэгж амжуулахгүй бол болохгүй. Би чадахгүй л гэсэн. Чадахгүй л гэж хэлээд байгаам. Би чадахгүй, хийхгүй шүү л гээд байгаам. Тэгэхээр нь нөгөөдүүл чинь яваад өгдөгийн. Жаахан дуугай зогсчихдогийм. Би чадахгүй, би чадахгүйгээ л хэлэхээс биш. Яахийн тэр чинь. Чадна гэж худлаа онгироод яахий. Тэр чинь тийм том юмыг. Тэгсэн чинь ороод очсон чинь Ээээ базарваань. Жигтэйхэн том юу л … Бараг таазны тал… тал шахуу тийм том хар хүн сууж байна. Өнөө эр нь. Манай дарга чинь хажууд нь нэг жооохон юм сууж байна. Энүүгээр нь (цээжээ заав) татсан юм сууж байна. За тэгээд л аан төрийн зочноосоо эхэлж барьдагийн гэсийн. Тэгээд төрийн зочноосоо эхлээд л аягалаад л нэг аа барьлаа даа. Тэр ямар нэг нэг рүнкээр нь (хундага) өгөхгүй ш дээ. Подносон дээр бариад л, ингээд л тавилчина. Тэгээд найман хүн ч юу байхав дээ. Ар араас нь аваачаад л, подносон дээр тавиагүй аа нэг ширээгээ тулгаад, буланд нь ойрхон тавьж байгаад ширээн дээрээ нь аваад баруун гар талаар тавиад тавьчихсан. Тэгээд л наашаа нь нь аа хаалганы завсараар л аа нэг дурантай. Тэрүүгээр Сандаг хараад л. Дашдаваа гуай яаж байна. Үгүй яахав. Үгүй мөн аргатай юмаа. Өнөөх чинь поднусан дээр үйчлэхгүй. Ар талаасаа бушуухан аа юу яаж байна шүү дээ. Аа … ширээгээн жаахан тулга … юу татчихаад. Шууд гар үйлчилгээ хийж байна. За яахав яахав гээд тэгнэ. Дашдаваа гуай тэгсэн чинь За яахав яахав. Яахав ээ л гэнэ. (инээв) … Аягүй инээдтэй. тэр хүнийг … Тэгсэн чинь өнөөх чинь л аа хундагатай юу яасан чинь ингээд авсан чинь энэ гар нь час улаан гарын алга нь л. Өнөө хар хүний чинь. (1-09-28) Тэгээд нэг юм хэлээд л… Хаан гэсэн чинь хэл нь час улаан юм л эрүү рүү нь л уначих шиг боллоо. Айгаад л байлаа. Тэгсэн чинь дарааныхаа аа юу виски задлах гэсэн чинь гар жаахан чичирч байна. За ингэж болохгүй ш дээ гэж бодоод л. Болдоггүй юм гэнэ л ээ гэж бодоод л. Тэгээд л нэг юм л барьсан даа. Тэр … би тэр негр гэдэг хүнийг чинь анх удаа нүүр тулж үз, үзэж байгаа нь тэр. Тийн. Улаан … Хар хар даа … Ёстой жинхэнэ цэвэр хар хүн байсийм байна лээ. Малийн ерөнхийлөгч чинь. Тэгээд аа юу загасанд явсан тэр чинь. Аа өөр … жаахан юутай зайрмагтай байсан байхаа. Даараад өнөө халуун орны улс чинь. Тэгээд л гутал дээл өмсгөөд л. Дандаа захиа хийлгэсэн ш дээ. Тэгээд ямар сайндаа Сандаг л намайг тэгсэн. Малийн ерөнхийлөгчийн хувцасыг захиалга хийлгэх гээд тэгж жаал гүйлээ. Энэ мань энэ нэг их өгүүлэл тавьсан бүсгүйн дээ … хувцас тааруулах гэж нэг хэсэг гүйлээ. Үгүй монгол хар хоёр ч мөн аа айхтар хоёр үнэтэй (инээв) даваагаа давлаа даа гэж хэлсийм. (инээв) Хар, хар бор хоёр айхтар хоёр хүний … дэмий л нэг юм даваагаа давлаа даа гэж байсийм.

Бямбажав -

(Инээв.)

Настан -

Их наргиантай бид нар чинь. Тэгээд, тэгээд өнөөх чинь өнөө улсуудын чинь байранд нэг өдөр жижүүрт гардагийн байнаа. За тэгсэн ашгүй л өнөөдөх муу Сандагтай гарчээ. Тэгсэн чинь аа … Дашдаваа дарга л тэгж байна. Юу яанаа хүү минь, яах вэ тэр ерөнхийлөгчийн тэрүүгээр бол аан өөр хүн тавьцан. Чи ийм юу л нөгөө … аа … хоёр хүнтэй, тэр бас том хүн шүү гэж байна. Тэгээд одоо ямарыг нь ч мэдэхгүй. Бүгдээрээ л тас хар, бүгдээрээ л улаан хэлтэй, бүгдээрээ алгатай. Хөлийн таваг нь ч улаан л юм байна лээ. Тийн. Тэгээд юу яасан чинь аа … нэг юм юу яаж байна. Арван … хорин гурван цаг дөчин минут болж байхад л хонх дарж байна. Яваад очсон чинь кофе уунаа гэж байнаа нэг хар юм. Алчуур бүсэлчихэж. Энэ чинь одоо Тэгж байгаад буцаад ирсэн өнөө л муу Сандагий чинь кофе аваачиж өг. Нэг хар юм алчуур бүсэлцэн дуудаж байна л гэсэн. Тэгээд Сандаг кофе оруулаад өглөө. (1-11-49) Тэгээд дараагаар нь кон …. Кноп дараад байна. Дахиад очсон. Дахиад кофе ууна гэнээ. Тэгтэл аа … юу … өнөөхий нь оруулаад өгөөд өнөө аягаа аваад гарлаа. Тэгтэл л юм хэлээд байна. Хэлээ унжуулаад л нэг арзайтал инээгээд л байсийн. Би юм мэдсэнгүй. Тэгээд л гараад ирлээ. Тэгсэн чинь аа дараа нь аягаа авахаар ордог байхгүй юу. Бас дахиад дуудна. Тэгэнгүүт Сандагийг ор гэсэн. Үгүй чи ор. Энэ ер нь ямар учиртай юм. Чи нэг ороодох доо гэнэ. Орсон чинь тэгсэн юу яацан. Нэг гурван төгрөг ингээд … тэр үеийн гурван төгрөг чинь жижигхэн ш дээ. Өнөөхийгөө ингээд ингээд, ингээд ингээд жигтэйхэн хуйлаад атга … ингэчихэж. Нэг гартаа. Нэг гартаа өнөө кофеныхоо аягыг барьцан. Кофе кофе гээд тэгж байна. Тэгэхээр кофе ширээн дээр байна гэж хэлээд өгсөн чинь нөгөө гурван төгрөгөө барьчаад аа эндээс татаад тэр ор луугаа зааж байна. Нөгөө нэг муу хар юм чинь. Тэгэхээр нь аан … тавтай нойрсоорой гэж хэлчихээд гараад явцан. Тэгээд л Сандагийгаа очоод л зуурцан. Яанаа аймаар юмаа. Тэр чинь тэгж байна. Би одоо орохгүй л гэсэн. (??? 1-12-58- 13-01) Дашдаваа даргыг дуудаад байхаар нь Дашдаваа дарга сайн юу яасан гэсэн байхаар нь тиймэрхүү юм гарахгүй юу. Тийн. Өчигдөр Сэнгэдагва бас аа … нэг төгрөг барьчихаад аа юу (инээв) хормогчноос нь чангаагаад байсан гэж үү. Тэгээд төгрөгний тоо мэдэхгүй. Тэр улсдаа тийм л байдгийн байгаа байлгүй. Тэгээд тэр аа нэг орчуулагч байсийн. Тэр аа ерөнхийлөгчийн аа үүдэн дээр Сандаг орчуулагч бид гурав суулаа. Тэрний маргаад … нөгөөдөр нь. Лайтай, ёстой лайтай юм болсон. Энийг ярих ч юм биш. Тэгсэн чинь ерөнхийлөгчийн үүдэнд сууж байсан. Тэр нь яахав дээ. Өнөө гүнжтэйгээ, гэргийтэйгээ ирсийн байна. Тэгээд гол нь л өнөө гүнж нүцгэн байдаг. Гэрлээгүй хүнийг ээж нь өмсгөлийг нь, биеийг нь ороодгийм гэнэ лээ гэж дуулсийн. Тэрийг үзэх юмсан гэсэн чинь өнөө Сандаг маань би чамд үзүүлнэ. Би ч өөрөө харна. Тэр тогос шиг гүнжийг би ч харах юм байгаа юм (??? 1-13-50,51) (инээв) Тэгээд л хоёулаа үүдэнд нь суугаад байдаг. Тэгээд аан … нөгөө орчуулагчаас нь би асуухгүй юу. Танайхан одоо ингээд аа намайг нөхөртэй хүүхэдтэй юу гээд. Тэр оросоор их сайхан ярина . Хүүхэдтэй, нөхөртэй, хоёр хүүхэдтэй гэлээ. Аан гэсэн. Ийм залуу хүн … Тэгээд тэр нөхөртэйгээ л байгаад л байдаг уу гээд тэгж байна. (1-14-13) Тэгэлгүй яахав. Монголчууд бол тэгээд л нэг нөхөртэй. Тэр чинь тэр чигээрээ л дуусна. Одоо бүр үхтэлээ л тэр нөхөртэйгээ л дуусна. Хэдэн хүүхэд гаргачихна. Амьдрал ядуу байна уу, чадуу байна уу. Тэгээд л дуусна бид нар. Би нөхөртэй. Очихгүй гэсэн. Манайх тийм биш гэж байгаам.

Бямбажав -

Өө за.

Настан -

Манайх тийм биш гэж байна. Авгай байж л байна. Авгай зөвшөөрнө. Тохиролцоно. Тийн. Тэгдэгийн. Авгайгаа би өөр хүнтэй аа тохиролцоход би дургүйцэхгүй. Аа би өөр хүнтэй ярихад авгай дургүйцэхгүй. Хэдэн ч авгайтай байж болно манай нутагт. Болно. Чөлөөтэй. …

Бямбажав -

Өөр соёлтэй.

Настан -

Тэгээд л би -Үнэн үү гэсэн чинь нас тогтсон хүн -Үнэн. Нээрээ. Яг үнэн. Тийн. Тэгээд энүүгээр манай нөхдүүд бас энэ Монголын бүсгүйчүүдтэй одоо найзлах тийм сонирхолтой. Ерөөсөө эд нар ойртохгүй юм. Их хэцүү байна гэж байна. Их сонин ийм улсууд байдгийм байна гэж байна. Тийм байдгийм уу гэсэн. Яг тийм. За бид нар за их хатуу … дэглэмтэй. Тийм юм байхгүй. Ерөөсөө нэг нөхөртэй сууна. Тэгээд л дуусдаг гэж хэллээ. Тийн. Жигтэйхэн гайхаж байгаа юм. Тийм юм байна лээ тэр улс. Энэ юунд бол тэр … их сонин л юм байна лээ ерөөсөө.

Бямбажав -

Тэгээд тэр аа … гүнжийн хувцасыг өмсгөхөд …

Настан -

Өмсөхий нь харсан өнөө өнөөх чинь дурангаа нээчээд Дашдаваа гуай ингээд л, ингээд л, ингэж л байна, ингэж л байна. Тэгээд л над руу заагаад байна нөгөөдөх чинь. Эргээд л яарцан. Намайг жаахан толгой зайлуулчихаад л өөрөө хараад байна. Нээрэн энүүгээрээ нэг жоохон дотоожтой. Тэгээд л бусад нь нүцгэн. Нэг жоохон дотоожтой. Тэгээд л тас хар.

Бямбажав -

Бас хар?

Настан -

Хар. Ээж нь (??? 1-15-49) байна лээ. Тас хар. Тэр хөх мөхний толгой хүртэл л бол тэр нь жирэмсэн хүн шиг л тас хар. Нэг эргүүлэхэд нь харсан юм. Их … бүгдээрээ л хар юм байна лээ. Тийн. Тэгээд гарын нь алгыг л өргөж байгаа нь гарын нь алга улаан. Их сайхан дун цагаан шүдтэй. Улаан хэлтэй. Жинхэнэ харууд одоо ёстой. Үйлгүй жинхэнэ хар. Тэр толгойгийн нь үс хиймэл үс нь, тэр гүнжийнх чинь хиймэл биш юм байна лээ. (1-16-17) Мөнөө өөрийн нь үс юм шиг байна лээ. Яасан загасанд явах юм боллоо. Тэгсэн чинь өнөө Сандаг чинь -Үгүй чи өнөөдөх, өнөө том харыг хараа л гэнэ. Харсан чинь хүрч байнаа надад. Тэгсэн зайлуул малгай өмсгөцөн чинь тас буруу харуулаад өмсчихөж. Тэгсэн чинь машинд ороход тэрний арын тэргэнд бид нар өнөө хоол хүнстэйгээ яваа ш дээ. Хамгаалалттай, хамгаалалт урд нь явна. Тэр хүн явна. Тэрний ард аа бид хоёр явна. Аа тэгээд араас нь одоо хамгаалдаг улсууд нь явна л даа.

Бямбажав -

Ямар машин машинаар уу?

Настан -

Жаран естэй явна. Тэр чинь дандаа л жаран ес. Өөр машин байхгүй. Тийн. Тусгай жаран естэй. Тоногий нь тусай жаран естэй. Тэгээд тэр … тэгсэн чинь өнөөх чинь, үгүй энэ чинь одоо гутал буруу харуулцан шиг … Нэг тэнд явж байснаа нэг таварцаглаж байна. Тэгтэл нэг туслах нь түшээд авч байна. Харсан чинь … Өнөө их том урт гутлаа тас хоёр тийш нь харуулаад өмсчихөж хөөрхий минь. Тэгэхээр таварцаглахгүй яахав дээ. (инээв) Ёстой элэг авдаг юм байна. Аа тэгээд би хэллээ. Сандагаа тэр гутал нь буруу харуулцан шиг байнаа. Чи очоод хэлээд өгөөч. Наадуул нь ерөөсөө мэдэхгүй явна. Чи … таварцаглалаа гэсэн чинь өнөөх чинь Пар хийтэл инээгээд л, За яахав ойчвол ойчиж л байна биз гээд л хөхрөөд байна. Үгүй чи яваа. Болохгүй. Дашдаваа дарга загнана. Чи одоо явж үз. Чи өмсгөсөн биз дээ гээд … Тэгсэн тийм ээ, тийм. Муу лүдийг чинь муу … зөв харуулаад тавиад өгсөн юмсан. Өмсчихөөд … өмсгөчихийн байх гэж бодсон чинь харин тас буруу харуулчихаж. Тэгээд л одоо өнөө ямар нүцгэн цасан дунд дээр тэрүүнийг өмсгөх вэ дээ. Энэ юун дээр амраад л. Засмал оспальтан дээр тайлалтай нь биш. Буцаад дагуулж ороод, өнөө хүн харж байтал нь зөв өмсгөөд л, тэгээд л малгайг нь зөв харуулж тавьж өгөөд л явуулсан. (инээв)

Бямбажав -

(инээв)

Настан -

Туулын зах дээр очоод өнөө загас барьж байгаа хүн чинь даарсийн байлгүй. Өнөө малгайгий чинь тас бүслүүлчүүд, ороолтоо боочиж одоо. Тас хоёр нэг хар нэг ингээд нүд л гялалзаад байна. Өөрийн ердөө энэ гэх юм алгаа. Үгүй ээ бас их инээд хүрсэн тэрүүн дээр. (??? 1-18-15) Тэгээд ор морыг нь дандаа залгаа хийж өгсийн ш дээ. Тийн. Ортой. Ор мор нь дандаа л залгаа. (1-18-21) Урт. Тийн. Диван эд нарыг чинь … Диван дээр суух эд нарыг чинь дандаа залгаастай, чөлөөтэй тийм байв. Их ч бие томтой хүн. Их ч тарган.

Бямбажав -

Тэгээд тэр үед аа төр засгийн хэмжээнд чухам ямар асуудал ярьсан юм бол доо?

Настан -

Тэр үед зүгээр ер нь тэрийг бол бид ёстой мэдэхгүй. Тэр улсаас тэгж хөрөнгө оруул … одоо ил тод байдал байхгүй байсан. Тэр төрийн хүнийг л ер нь тийм хүн тэгж ирэх нь ээ, төрийн зочин л гэхээс биш. Ямар асуудал хэлэлцсэн, юу ярьсан бүгд нууц. Ерөөсөө мэдэхгүй.

Бямбажав -

Сонин юмаа.

Настан -

Бүгд нууц.

Бямбажав -

Тэр чинь одоо далан хэдэн онд байгаа биз дээ, тээ?

Настан -

Тийн. Үгүй ээ, далан хэдэн он биш … Жаран … жаран зургаан онд Брежнев гуай ирсэн. Жаран тав юмуу жаран дөрвөн онд л юм байна. Тийн. Их нууц.

Бямбажав -

Та тэгээд тэнд аа … Бал даргатай дахиж тэр юуны дараа уулзсан уу?

Настан -

Уулзсан уулзсан. Тэгээд л өнөөх чинь аа Батлан хамгаалах яамны тусгай хэлтэсийн шинжээч гэсэн ийм нэр томъёотой. Тэгээд би эднийхнаас чинь судалгаатай. Хотын намын хороонд анкеттай. Юу … юу .. Намын … төв хороонд анкеттай.

Бямбажав -

Хөөх. .

Настан -

Ерөөсөө Батлан хамгаалах яамны … одоо нэг ёсны л одоо аа хаашаа юм дээ. Нууцлаг хүн гэдгийм үү, тийм болцон.

Бямбажав -

Та?

Настан -

Тийн.

Бямбажав -

Их хэцүү байсан уу?

Настан -

Тэгэдээ ажил төрөл явуулахад саадгүй. Аа тэднийд ажиллахад бол хэцүү. Дуудна. Тэгээд л төрийн хүлээн авалтууд … Улсын баяраар их зочин ирдэг байсан.

Бямбажав -

Өө за за. Тэр их сонирхолтой байж …?

Настан -

Тийн. Улсын баяраар маш их олон зочин ирнэ. За Улсын баяраар маш их олон зочин гийчид ирнэ. Ер нь Оросын Холбооноос л голдуу ирж байсан байх. (1-20-15) Элчингүүдийн улсууд ирж байсан

Бямбажав -

Өө за. Зөвлөлт Холбоот улсаас уу?

Настан -

Тийн. Зөвлөлт Холбоот улсаас ирнэ. Аа тэгээд өөрснөө өнөө том дайллага цайллага болно. Бүх яамдуудын дарга нар, сайд нар.

Бямбажав -

Аан хн.

Настан -

Цайлна. Тэр улсын баяраар нэг тийм том хүлээн авалт болдогийн. Аа зочин төлөөлөгч нарыг дагалдан яваа монголчууд нь л олон болохоос зочин төлөөлөгч ховорхон. Ирнэ. Ирэхдээ ирнэ. Ирэхдээ зүгээр тэр ерөнхийлөгч шиг тийм олон дагалдантай, тэгж олон хүн ирэхгүй. Цөөвтөрхөн ирнэ ш дээ. Тийн. Зүгээр нэг баяр ёслол аа … үзэх сонирхолоор ирдэгийм үү, ажлаар ирдэгийм үү? Тэр бол бидэнд ерөөсөө нууц. Мэдэх юм юу ч байхгүй. Асуувал ороогдоно. Тийн. Тийм л зочныг … Бас төгсгөлийн шатанд нь бид нар байж байсан шиг байгаам шүү. Би бол бас тэр хардалтын, сэрдэлтийн тийм хяналтын төгсгөлийн шат шувтраагүй, шувтрах үе дээр л над, надаас … надаар дууссан байх. Би тэгж бодож байгаа юм. Тийн.

Бямбажав -

Их айхтар юм …

Настан -

Их айхтар.

Бямбажав -

.юм болсон байна лээ ш дээ, тээ?

Настан -

Тийн. Тийн ер нь айхтар шүү тэр чинь.

Бямбажав -

Тэр сэхээтний төөрөгдөл гэж их айхтар юм болсийм шиг байгаа юм.

Настан -

Тийн. Тийн. Тэр бол ерөөсөө айхтар.

Бямбажав -

Та … таныг яг сэхээтэн байх үед чинь л биз дээ, тэр сэхээтний төөрөгдөл гэдэг чинь?

Настан -

Тэрнээс өмнө. Тэрнээс өмнө.

Бямбажав -

Тэрнээс өмнө өө? Хэдэн онд вэ?

Настан -

Би мэдэхгүй. Тэрийг бол мэдэхгүй.

Бямбажав -

Тийм үү.

Настан -

Тийн. Бидэнд бол мэдэхгүй. Тэр болбол аа тэр харин энэ аа ардчилал гарч ирэхэд манай нэлээн нас тогтсон намын гишүүд одоо сэхээтний төөрөгдөл л болдог шиг юм болчихвий дээ. (1-21-53) Тэгвэл айхтар юм болно доо манайд гэж байсийн. Тэрийг бол манайд ч явагдаагүй байх гэж бодсон, ойлгосон. Тийн.

Бямбажав -

Ёстой сонирхолтой дурсамж ярьж байна даа та.

Настан -

Тийн. Их сайхан дурсамжууд бий бас. Тэгээд нэг өдөр ингэдгийн байнаа. Ажил дээр сууж байсан чинь л дарга дуудлаа. За юунаас дуудав гэвэл … Одоо наашаан далан дөрвөн онд нүүх үеэр л одоо энэ орон … их сайхан том барилга баригдаж байгаам гэнэ лээ. Их ч удахгүй сайхан шинэ лабароторид орно гээд л бид нар тэгж ярьж байгаа ш дээ. Өөр юм бас л нууц. Бас л мэдэгдэхгүй. Ер сонирхдог ч үгүй би чинь одоо ажилдаа түүртцэн. Тэгээд л баруун дөрвөн замд аа … ажил … юу одоо тэр манай муу лабароторийн байж байсан байшин байгаам … Аа нээрэн засварын бааз ухааны юм байж байгаа байх. Тэгээд л тойроод л орон сууц болцон. Дандаа төмөр замын ажилчдын орон сууц болсон. Одоо тээврийн товчоо аа гэж бий ш дээ.

Бямбажав -

Тийн тийн.

Настан -

Хуучин. Одоо ч байгаа тиймээ.

Бямбажав -

Одоо ч байгаа. Тийм.

Настан -

Тэр зогсоолын чинь зүүхэн … зүүхэн хойно манай дандаа … аа юу цагаан байшин байсан. Хоёр давхар.

Бямбажав -

Өө за.

Настан -

Тэгээд л лабаротори чинь Зайсангаас нүүгээд тэнд ирсийн.

Бямбажав -

Өө за.

Настан -

Тэндээсээ наяан дөрвөн онд ийшээ, далан дөрвөн онд ийшээ орсон. Толгойт руу явсийн.

Бямбажав -

Өө за за.

Настан -

Тийн. Хөдөө аж ахуйн яам чинь өнөө муу дан цагаан байшингаа авна. Манай туршилт судалгаа өргөжсөн. Тэлнэ. Байшингаа нэхээд. Тэгээд тэнд нэг, хоёр давхарт бид нар орсийн.

Бямбажав -

Өө за за.

Настан -

Тийн. Тэр хоёр давхарт байж байхад чинь л одоо төгсгөл нь миний явалтын төгсгөл л тэр болсон … Аа юу яая даа. Доор дуудаж байна гэхээр нь очлоо. За чи одоо яаралтай аан яаман дээр яваад оч л гэнэ. (1-23-33) Ямар ажил гарсийн. Би аа … юуны Салхитын дээж хийж байгаа. Салхитын дээж (??? 1-23-41) Тэрнээс чинь айхтар юм болоод байна.

Бямбажав -

Өө за.

Настан -

Яаман дээр, яаман дээр яваад оч гэнэ. Үгүй яаман дээр би юу хийж очихийн? Үгүй ээ, дотоод яаманд. Чи өөрөө, чи чинь хоёр яамны хув …, хуваагдмал хүнээ хүнээ мэдэж байна уу?

Бямбажав -

(инээв)

Настан -

Нөгөө нэг яаман дээрээ оч гээд л дарга жаахан уцаарлангуй тэгж байна. За л гэлээ. Тэгээд л давхиад очсон чинь өнөө Дашдаваа дарга тааралдаад. Шууд орох юу, юутай үнэмлэхтэй л дээ.

Бямбажав -

Аан хн.

Настан -

Тэгээд өнөө жижүүр дээр нь тэр нууц. Нөгөөдөхөө харуулаад л тэгээд л шууд орно. Тэгээд үүдэн дээр бас аа хүн байж л байна. Дагаад л аа орлоо. Тэгсэн тэгж байна. За нөгөөдөр чамайг ажлаас чинь чөлөөлнө.

Бямбажав -

За?!

Настан -

Өнөөдөр их яаруу ажилтай гэж байна лээ. Тэр Германы экспертизийг яаралтай юм хийж байгаа юм байна. За чи маргааш орой л гэхэд ер нь байрлах байх шүү. Нөгөөдөр их чухал ажилтай. Долоо хоног болох байх гэж тэгж байна.

Бямбажав -

Өө за.

Настан -

За гэлээ. Тэгээд л яваад өглөө. Тэгээд яах вэ тэрэнд би … одоо би сайн санахгүй байна. Нэр нь одоо бодоход тэр нь Венгерийн ерөнхийлөгч ирсийм үү, Югославын хүн ирсийм үү?

Бямбажав -

За?

Настан -

Энэ нь өнөө нэг Баруун Европын талаас л хүн ирсэн. Тийн.

Бямбажав -

Тун сонин юм байна шүү.

Настан -

Тун сонин. Тэгээд л, тэр ер нь нэлээн л тэр талын л улсууд ирсэн байх. Гадаад яамныхан л бүгдээрээ л авч дахиад л байсан.

Бямбажав -

Өө за.

Настан -

Яамнаас хоёр гурван хүнтэй. Тэгээд л (??? 1-25-05) Тэгээд л Бал дарга ч мөн эргэлдээд л, ингээд л байж байсан. (1-25-08) Тэгээд зайлуул аа тэр удаагүй ээ. Долоо хоноогүй. Нэг, дөрөв хоног тэнд байрлаад л, тэгээд л өнөө загас жараахайнд нэг жаахан явсан байх. Тэгээд л өндөрлөсөн. Тийн. Тэгээд тэрнээс хойш төгсгөлийг нь жаран зургаан онд өвөл, дүн өвөлийн хүйтэнд … Брежнев дарга ирнэ гээд л.

Бямбажав -

Өө за.

Настан -

За ёстой хулхилуулсан даа. Би чинь тэнд хориод, хорин нэг шахуу хоносон байх аа.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Тэнд л байгаад байдаг. Гэр орон ч мэддэггүй. Утас шөрмөсөөр ч яриулдаггүй. За тэрэн дээр бол яах вэ. Тусгай үйлчилгээнд авсан гэж хэлсэн гэнэ лээ. Тэгээд юу … одоо хүнсээн бэлдэнэ. Тэгэхэд өнөө гурван зуун жаран хүний хүлээн авалт хийсэн.

Бямбажав -

Өө за.

Настан -

Төрийн ордонд.

Бямбажав -

Энэ саарал ордонд.

Настан -

Саарал ордонд. Их зааланд гурван зуун жаран хүний хүлээн авалт. Тэр гурван зуун жаран хүний хоолыг чинь ямар … тэр үеийнхийн нь шинжлээд, бусдынхийг нь шинжлэхгүй гэж байхгүй ш дээ. Тэр бид хоёрын л ажил. Тийн. Үнэхээрийн ядарсан. Тэн дээр ёстой туйлдсан. Тэгээд л одоо төгсгөлд нь аа яасан даа. Тэгээд Брежнев гуай аа тэр Их тэнгэрт байрлаж байсан. Тэгэхэд нь харин нэг аа юу … өглөөний аа цай барихад нь аа Сангидагва бид хоёр орсон. Их сайхан хүн байдгийн байна лээ. Яг халз нүүр тулж харсан.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Сайхан, өндөөр, их биерхүү, тогтуухан, тийм сайхан хүн байдгийн байна лээ. Тийм (??? 1-26-44) орос хүн байхаа. Тийн. Тэгээд л явцийн. Тэгээд даргатай хоёулаа тэр өглөөний цай уухаар л орж байсан даа. Тэгээд бид нар баахан юмнуудыг нь бэлтгэчихээд, тэгээд л ширээн дээр нь тавиад л, тэгээд тэнд нь бүр ч өөрийнх нь юуг төрийн үйлчлэгч байсан. Тэр нь л тэр зоогийг барина лээ. Тийн. Бид нар юмаан өрж тавьчихаад л, кварцаа хийчихээд л ерөөсөө орж ирээд л, зөрөөд л гарсан. Ийм учиртай. Тийм гурван зуун жаран хүний хүлээн авалт гэдэг чинь мундаг шүү. (1-27-09)

Бямбажав -

Тэр бас том байх аа.

Настан -

Агуу. Тэрний хувьд бол манай эдийн засаг бас аа (хоолой засав) зах зээлд орохын түрүүнд бол туйлдаагүй юм шүү. Гуйлгачин байгаагүй. Согтуу хүн байгаагүй. Тийн.

Бямбажав -

Аан хн.

Настан -

Их баян нь байгаагүй. Машинтай хүн бол байгаагүй шахуу. Цөөхөн.

Бямбажав -

Машинтай баян хүнийг чинь их (??? 1-27-35) байсийм …?

Настан -

Тийм тийм. Одоо тийм байна. (??? 1-27-37) гэдэг үг … аа тэр баяных л, сайдынх л гэнэ үү гэхээс биш саяд авч байсан ч юм уу, хэдэд авч байсан ч юм. Тэгээд хувийн машин гэж байсан маань жаран долоо (машин) шүү дээ. Тэгээд хойно нь Москвич гээд оросын …

Бямбажав -

Аан хн.

Настан -

Тэр Москвич машин нь хувьд гарсан даа. Энэнээс л анх аа түрүүч нь авсан байх. Ганц нэг хүн. Тийн. Энэ чинь үйлчилгээнд явж байгаад хувьд гарцийн. Их энгийн. Засгийн газрын баазаас л хувьд гарцийн байгаа юм. Тийм (??? 1-28-06) Ер нь хувийн унаа бол тэгж эхэлж гарсан түүхтэй. Тэгээд жаран зургаан оны өвөл юу яасан. Тэгээд ч би ер нь хүүхэд шуухаддаа аан тэр үеийн одоо бид нар ийм учиртай гэж хэлээд тэгээд яах вэ намайг тэтгэвэрт суун суутал над жил болгон мэндчилгээ хүргэж, бас тусгай жаахан тийм юу байсан. Цалинтай байсан. Тийн. Тийн. Тэдний маань хангамжийг маань өгдөг байсан. Тийн. Тэгээд ч одоо өнөө дарга ч байхгүй болсон. Хойд үе ч болсон. Өнөө Битаа, Батаа генерал маань ч өөд болсон. Тэгээд би юм чинь аажим аажмаар юу яагаад л, одоо тэнд ажиллаж байсан, хэлтэсүүдэд ажиллаж байсан улсууд маань хөдөөний хэлтэсүүдээр ажиллаад, тэтгэвэрт суух нь суугаад, тэгээд л үрэн таран болсон. Аа би бол дунд үеэс нь л, ер нь шувтарга үеэс нь л суурьшсан. Аан больсон. Тэгээд яах вэ намайг нэг жилд нэг хүлээж аваад, тусгай хэлтэс нь хүлээж аваад, тэгдэг байсийн. Тийн. Тэгээд зураг сүүдэр авахуулахгүй. Дурсамж үлдээж бичүүлэхгүй. Тэгээд ерөөсөө л …

Бямбажав -

Гайхалтай юм. (1-29-16)

Настан -

Гайхалтай.

Бямбажав -

Тун … их сайхан түүхийг та ярьчихлаа шүү, нээрээ.

Настан -

Тийн. Тийм юм байсийм шүү дээ манай Батлан хамгаалах гэдэг чинь агуу их нууцлаг.

Бямбажав -

Улс орныг ер нь батлан хамгаалж ер нь чаддаг байсан юм шиг байгаам шүү.

Настан -

Ёстой одооныг болбол бүрэн чадаж байсийм. Бүрэн чадвартай байсан. Боловсон хүчин ч байсан. Аа бэлтгэл ч байсан. Нөөцтэй ч байсан. Бүх юм байсийм. Зүгээр би тэр (??? 1-29-47, 49) Ер нь л ерөнхий байдал нэг тийм. Тэр … (??? 1-29-52) Батаа генерал намайг явахад зайлуул би ч гэсэн одоо чөлөөндөө сууна гээд л хөөрхий минь сүйд болоод л … Надад нэг арван хоёр өнгийн бал, аа гардуулж байж билээ. Их сонин. Тэгээд л их олон улсын бэлгэнд ирсэн л юм байгаа байх. Тийн. Тэгээд зайлуул сүүлд өөрөө дууссан даа. Муу ээж минь түрүүлж өөд болсон. Дараа нь генерал (явчих … 1-30-19) их сайн хүн байсийн. Тэгээд намайг дандаа л аа … наанад өнөө комиссарууддаа л ярьдаг гэнэ лээ л дээ. За тэр аа … жижигхэн шинжээчийг ширүүхэн хүн байна лээ шүү. Тэрнээс та нарт бол сурах юм байна. Их бий шүү. Тэгээд тэрнээс хойш өнөө төрийн зөөгч нарын чинь хувцасыг сольцон.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Дандаа дан дээл болгоцон.

Бямбажав -

Үгүй ээ бас.

Настан -

Тийн.

Бямбажав -

Та чинь шинэчлэл хийцэн байна ш дээ.

Настан -

Тийн. Тэрэн дээр тийм байна. Тэрнийхэн, тэднийхэн дундаа шинэчлэл хийцэн шүү. Тийн. Дандаа дан дээл болгоцон. Тийн. Дурсамжтай юм манай төрд байсан шүү. Тийн. Дашдаваа, (??? 1-30-54) Машлай, за одоо энэ төрийн зөөгч гээд л энд тэнд гараад л, яваад л чамайгий чинь бишгүй л олон улс орон даяар л аа сур … аа юу сургаад л байсан. Тэр үндэстнийхээ юм гэдгийг чинь мартаад л, хаагуур нь дэвхцэж явсан хүн бэ? Хориодхон настай нялх охиноос дор чи одоо. Тэр Малийн ерөнхийлөгч бол хамгийн анх удаа манай төрийн зочноор ирж байсан байх. (1-31-20)

Бямбажав -

Хөөх.

Настан -

Ер нь би тэгж бодсон. Ер нь анх удааны л төрийн хүн. Тийн. Тэрнээс ерөөсөө тийм, яг тийм улсын ерөнхийлөгч, тийм том хүн ан … анх удаа манай хилийн дээс алхаж орж ирсэн. Дараа нь би Дашдаваа гуайгаас нэг асуусан. Ер нь бараг тийм шүү гэж байсийм. Тэр яг үнэнээ хэлэхгүй л дээ. Ер нь ч бараг тийм шүү. Тийн.

Бямбажав -

Хятадаас тэр үед хүн ирж байсан уу?

Настан -

Үгүй. Хятадынхан … үгүй. Элчингийнхэн л тэрүүгээр цайлна. Тэрнээс Хятад бол ирдэггүй байсан.

Бямбажав -

Тэр үеийн л орчимд хятад ажилчдыг нэг их гаргасан. Энэ нь их шуугиан болж байсан шиг байгаа юм.

Настан -

Тийн. Тэгээд л өнөө жараад оны, тавиад оны сүүлч, жараад оны эхээр бид чинь өнөө хятадуудыг хөөчихсон болохоор өнөөдөх чинь харьцаагаан таслаад, жаран зургаан он гэхэд чинь ямар ч харьцаагүй болцийн ш дээ. Манайх чинь.

Бямбажав -

Та тэр үеийг (??? 1-32-09) хятадуудыг нэг өглөө л бүгдийг нь хөө … юунд галт тэргэнд суулгаад л явуулж байсийн гэсэн. Та тэр үеийн дурсамж байна уу?

Настан -

Үгүй ээ. Намайг бас жоохон байхад тэр чинь аан байсан шүү. Арван жилд байхад, долоо наймдугаар ангид жаахан өнөө зайлуул хятад явж байлаа. Манай муу эмээ ээж гадаа гараад –Хөөрхий хятад, машин дээр эд нар ачцан. Хар хөх хувцастай. Яг нэг өнгийн хувцастай юмнуудыг ачцан. Тэгээд манай ижий, -хөөрхий минь, алтан шар замдаа сайн яваасай гээд дээж өргөж байсан. Тэгээд би та яахнав энэнд дээж өргөж гэсэн. Яахав дээ, адилхан хүний үр шүү дээ.

Бямбажав -

Өө за.

Настан -

Энэ чинь, энэ чинь Монголоос хөөгдөөд гарч байгаа улсууд шүү дээ. Монголд очиж ажиллая, ажиллая. Ажил хий, хий гээд цаанаас нь түлхээд, наанаас нь тосчихоод. Тэгээд хөөгдөөд ачигдаж байгаа улс юм гэнэ лээ хүү минь, хөөрхий минь гэж байсийн. (1-32-52) Тэрэн шиг дурсамж одоо миний сэтгэлд байдгийм аа. Хамаагүй алцан. Би чинь өнөө, манайх чинь энэ нэг (??? 1-32-59) зам чинь нэлээн байсан. Засмалын яг аа энэ гудамжинд урагшаа засмалаадаа харсан хаалга байсан. Хашааны хаалга. Тэгээд л олон машин цуваад л, аан давхиад байсан. Тэгсэн чинь ээж гараад л дээж өргөөд байдаг. Тэгээд та яаж байгаам бэ гэсэн чинь тэгсэн. Дандаа хар хөх хувцастай юмнууд. Тэгээд би тоолоод арван хоёр машин тоолоод. Тэгээд ээж ор ор. Одоо ор гэж байгаам. Тэгээд оруулцан.

Бямбажав -

Тэр үед юу … галт тэрэгний юу байгаагүй юу?

Настан -

Байсан. Байсан. Байсан. Байсан. Яахав дээ өнөө машинаар явуулж байгаад л, галт тэрэгний буудал руу зөөдөгийм үү. Зарим нь ч машинаар явдагийм уу. Тэгдэг л байсан байлгүй.

Бямбажав -

Өө хөөрхий. .

Настан -

Тийн. Тийм байсийм.

Бямбажав -

Тэгээд тэрний дараахан тэгээд л одоо нөгөө мантуу зантуу зардаг юу хятадууд чинь байхгүй болчино.

Настан -

Үгүй ерөөсөө ийм юм байхгүй болсон. Тэр чинь мантуу зантуу зардаг чинь тэрний арай түрүүчхэнээр ба … бараг цөөрсөн. Хоршоо элбэг болсон. Гуанзтай болсон байсан. Тэгээд л …

Бямбажав -

Боловсронгуй болсон уу?

Настан -

гуанзтай. Тийн боловсронгуй. Арай л хагас … ухаан нь тавин хувийн нь хувин (??? 1-33-51) байлаа гэхэд тавин хувийн нь бас улсаасаа аа нэг жаахан жаахан юм гаргаад, гуанз гаргаад, ингээд байсийн. Байсийн. Одоо нийтийн аж ахуй гэж. Нийтийн аж ахуйг удирдах газар гэж эхлээд гарсийм гэнэ лээ.

Бямбажав -

Өө за.

Настан -

Хэдэн онд ч бас … Тэрнийг тэр худалдаа үйлчилгээ, аан нийтийн хоол бүх юмыг нь хариуцдаг тийм газар байсийм байна лээ. Барилгаа ч бас хариуцчихдаг.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Тийм газар байгуулагдсийм байна лээ.

Бямбажав -

Аан хн.

Настан -

Тэгээд тэрнээсээн л үүдээд л одоо их том том нийтийн аж ахуй, үйлчилгээний яам болсон сүүлдээ. (1-34-19) Одоо яам нь бутраад удирдах газар болсийм уу хаашаа юм. Дэмчиг гэдэг даргатай. Тийм л байгууллага байсийм.

Бямбажав -

Хөөх. Их сонин түүх, сайхан түүх байна шүү. Тэр … таны ... таны байгууллагад чинь … танайх тийм гэр хороололд байсийм уу?

Настан -

Тийн. Ерөөсөө байшин байхгүй. Ерөөсөө гэр хороололд л.

Бямбажав -

Тэгвэл танаас нэг сонирхолтой юм асууя л даа. Яг аа … одоо … тэр … цэцэрлэгт байх тэр үеэс танайх ер нь хаана хаана нүүж одоо … байранд орж байсан үе … Хаана хаана хашаанд байсан бэ?

Настан -

Аан за. Аа тэр цэцэрлэгт байх үеэс чинь юу яагаад газарт орлоо гэсийн.

Бямбажав -

Өө за.

Настан -

Тэгээд манайх чинь хувийн хашаатай ч байсийм аа. Сангийн хаш … Өмнийн хүний хашаа биш. Өөрийн хашаа байсан байлгүй дээ. Тэрийг бол би мэдэхгүй. Тэгээд цэцэрлэгт ороод … одоо би ер нь долоон настай, найм шүргүүлээд нүүсийн болов уу гэж бодоод байгаам.

Бямбажав -

Өө за.

Настан -

Тийн. Тэгээд л өнөө хашаа газарт ордог. Их барилга барихийм гэнээ гээд л өнөө, өнөө манайхыг чинь …

Бямбажав -

Хичнээн аймгаас тэр аа юу …

Настан -

Өнөө муу японууд байж байсан.

Бямбажав -

Аа за.

Настан -

Японууд арай гараагүй байсан. Өнөө аа пан пан гэхээр талх шиддэг үе чинь байсан л даа.

Бямбажав -

(инээв)

Настан -

Тийн. Тэгээд байсан. Тэгээд сүүлдээ япон үзэгдэхээ байцан. Япон чинь одоо тэр аа арван жилийн тэр маршал гуайн байшин барьж байсан юуг бол жаал тохижуулж тохижуулчаад л, тэгээд л өшөө барилга дээр ажилцан шиг байгаам. Тийн. Тэгээд өнөө манайхан нүүгээд, өнөө японууд бай… бараг байхгүй болцон. Энд тэнд нэг арваадхан, хориодхон юм хааяа нэг жагсаад явдаг байсиймаа. Манайхыг нүүхэд тэгэхэд тэр хавиар лав япон байхгүй болсон байсан. Өө газар ажиллаж байсан байхаа. (1-35-56) За тэгээд тэндээсээ нүүгээд … юунд очсон. Би чинь одоо зун болохоо хөдөө өнөө ээж рүүгээ гарна шүү дээ

Бямбажав -

Өө за.

Настан -

Тийн. Буурайтайгаа ээж рүүгээ гарна ш дэ. Тэгээд л хөдөөнөөс ороод ирсэн чинь манайх нэг одоо, одоо бодоход усны гудамж юм уу …, үгүй усны гудамж биш ээ. Тэндээсээ нүүгээд тэр арван нэгдүгээр сургуулийн тэр хавьцаа, одоо тэр дөч тавин мянгатуудын барилга бариад, аа манай хашааны туурин дээр тэр барилга барьцан. Тэнд өнөө мал эмнэлэг, хүн эмнэлэг аан одоо аж ахуй гэж байсийм аа. Одоо нэг хоёр их том хашаа байсийн. Тэгээд тэр манай тэр хүргэн ах малын, малын эмч хүн байсийн байгаа юм. Хойно их сургууль… Хөдөө аж ахуйг бол хойно төгссөн. Малын бага эмч хүн байсан. Тэгээд цэргийн хүн байсан байгаа. Тэгээд тэр аан хашаанд л нүүгээд очцон юм шиг байгаа юм.

Бямбажав -

Өө за за.

Настан -

Тэр одоо өөрийн …, өөрийн л хашаа байсийм уу даа мэдэхгүй. Тэрнээсээ гараад …Тэр чинь зуны хөөрхөн байшинтай, их том сайхан гэртэй, хоёр том, жижиг хоёр гэртэй тийм л байшин байс … айл байж байгаад л тийшээ нүүсэн. Тэгээд тэндээ нүү …, тэндээ байж байгаад намайг дөрөв төгсөхөөр одоо сургуульд ойр гэж нэгдүгээр арван жилийн хажууд Сосор гээд нэг манай тэр эгчийн нэг таньдаг хүүхэн ав … өвгөн айраг л хамт уудаг, айраг зардаг ч юм уу нэг айрганд дуртай нэг, том хамартай өвгөн байсийн. Тэдний хашаанд буусан. Тэгээд тэр хавьд байж байгаад арав төгсөөд, тэгээд юу яасиймаа. Аа … арван зургаа (??? 1-37-30) … үед чинь … аа тийм тэгээд арав төгссийн. Тэгээд манай тэр эгч нэг ойрхон хүүхэд гаргаад. Нэг нь жаахан бие султай. Тэгээд л ээж бид нар хараад байсан. Арав төгсчихөөд, төгссөнийхөө хойтны хойтон жил ээж бид хоёр тусдаа нэг жижиг гэртэйгээн юундаа ойр хойшилсон. Тэд нар тэр хашаа орчимдоо байсийн. Тэгээд тэр аа … эгч маань одоо Сангийн …, айлын хашаанд л байгаад байсийн болов уу даа гээд би боддогийм. Тийн. Тэгээд л нэг дөрөв таван газар нүүгээд л. Тэгээд л тэнд аа тэр аан … хашаандаа байж байгаад л бид нар юу яасан. Нэг жижигхэн гэр байсан. (1-39-18) Тэр маань жаахан багадаад байхаар аа том сангийн гэр авъя. Ер нь хүүхэд одоо юу яахад хэцүү гээд л. Тэгээд нэг нөхрийгөө амралтаар ирэхээр лабороторитоо гэр гуйж оровоо. Ажлынхаа газар. Тэгсэн чинь аан … чамд өөр гэр өгнөө гээд тэгж байна. Үгүй ээ гэр байхгүй гэсээн. Аж ахуйн дарга маань. Тэгсэнээ чамд өөр гэр өгөх юм гэнэ лээ дарга гэж байна. Тэгтэл аа … тарах гэж байсан чинь дарга дуудлаа. Чи юу яа. Одоо энэ Малцгай гээд нэг жолооч байсан. Манай тавин нэгийн (машин) жолооч. Тэрэнтэй яваад Ханх бааз дээр оч. Хэн … Сэргэлэн нярав дээр очоод таван ханатай, хоёр давхар бүрээстэй, гурван давхар ч байсан болноо. Тийм гэр авч яв даа гэж байна. Тэгээд … Үгүй тэгээд гайхалтай. одоо яадаг билээ дээ. Тэгээд жаахан гайхаад … Чи ер нь юугаан гайхаад байгаа юм. Ав. Тэрнийг очоод ав. Тэгээд байх юм. Тэгээд явахчаан … Гэ, гэрээрээ ирлээ. Нөгөө жолооч нь бас үе тэнгийн юм. Манайх лагерь айл майл аймаг байсийн. Нөгөөдхийгөөн дагуулаад … аан …. үгүй ээ би лаборотори биш юм байна. Тэр чинь биш юм байна. Лаборотори гэж дунд үеэсээ бүр өнгөрөөд явлаа… Тэгээд тэр хашаанд жижигхэн гэртэйгээ байж байгаад, аа юу яасийн байна. Тэндээ байсаар байж байгаад ажил дээр гараад лабороториос гэр авсийн байна. Тэгээд нөхөр маань аа … юу яасан. Ирцэн байсан. Гэртэй давхиад ирсэн. Энэ аж ахуйн аа … бараа бааз оръё. Одоо Сэргэлэн нярав дээрээс очоод гэр ав гээд байна гэсэн. Ер нь чамайг явахаас өмнө гэрээ бариад янзлаад авчъя гэж бодоод, бодож байна гээд. Тэгээд л бид хоёр яваад л. Нөгөө жолоочтой гурвуулаа, гуравтай груушикдаж байгаад л тэгээд л ачаад ирцэн. Тэгээд л тэр гэртэйгээ байсаар байгаад л байранд орсон доо.

Бямбажав -

Хамгийн эхний гэр тань нөгөө геологчдын байр байна тээ?

Настан -

Хамгийн эхний аа орон сууц уу?

Бямбажав -

Тийн.

Настан -

Тийн. Геологит. Ер нь геологийн амьдралд хөлөө тавиад, тэндээс нэг муу жоохон гэртэй байж байснаа бас нэг нөхөртэй, хүүхэдтэй болсийн байна. Тэр маань жоохон том… сгох гэхээр нь сангийн гэр аа албанаасаа авчихаад, тэгээд л тэр байранд ороод л, ингээд л одоо нь ингээд явж байгаа. Тийн. Тийм сонин түүхтэй. (1-40-41) Тэр манай дөрвөн давхар байшин чинь аан геологичдын барилгын наян дөрөв, ерэн зургаа гэдэг чинь тэр аан жаран хэдэн ондоо л их өндөр орон сууц байлаа.

Бямбажав -

Аан хн. Одоо яг хаана яг юу билээ?

Настан -

Одоо гуравдугаар сургууль, тэр зүүн хойд талд. Одоо юу хэвлэл … гээд эд нар байдаг шүү дээ.

Бямбажав -

Хэвлэлийн хүрээлэн үү?

Настан -

Хэвлэлийн хүрээлэн гээд тэр хойно байна ш дээ.

Бямбажав -

Аа тийн.

Настан -

Зуун айлын тэнд.

Бямбажав -

Тийн тийн.

Настан -

Тэрний наахна. Яг ингээд дөрвөн зам эргэдэг дээр нэг аа дөрвөн зам эргэдэг нэг ийм Г байшин байгаа. Энэ талд нь бас ийм хоёр ижилхэн Г байшин байгаа.

Бямбажав -

Аан зөв зөв.

Настан -

Тэр гурвын энэ талын Г байшинд байсийн. Г хэлбэртэй цагаан байшин байгаа. Тэнд. Тэндээс л тэгээд л бүх юм маань жигдрээд, эхлээд л, тэгээд л гараад өгсөн дөө. Тийн. Байранд орцон. Их лут байсан. Байранд орсон хүн. Тэгээд их юутай … Байранд орсоны одоо нэг аятайхан болох нь уу даа. Одоо нэг түлээ нүүрс үүрэхгүй. Муу ээжтэйгээ хоёулаа галлахгүй болох нь дээ бодож байсан. Жил … эргэм болоогүй шахуу байсан даа тэр чинь. Хавар нь бид нар ороод, үгүй ээ намар нь ороод, өвөлжчихөөд, аа хойтон өвөл нь л арай жил шахуу болоод л, тэгээд эмээ маань өөд болсон. Тийн. Тэгээд тэднүүсий чинь цэцэрлэг яслид хүүхдээ чирээд л наагаад байгаа одоо тэгээд. Тийн. Дөчин тав хоногтой яслид өгчихөөд л. Гурван нас хүрэхээр нь цэцэрлэгт өгчихөөд л, ажлаа хийгээд л. Тэгээд л гуядаад байсан даа.

Бямбажав -

За би тэгвэл танаас одоо дахиад нэг сонирхолтой асуулт тавъя. Та тэр аа парад жагсаалын тухай одоо хийж байсанаа бага зэрэг ярина уу? Ер нь тэр үеийн бэлтгэл гэж одоо бас нэлээн юм болдог байсан байх даа. Одоо би бодоод байхад бас нэлээн юм болдог байсийм байгаа биз дээ одоо…

Настан -

За тэр үеийн бэлтгэлийг чинь байнаа … Офицеруудын бэлтгэл гэж аан … манай өнөө аа офицертой айл байсан. (1-42-35) Тэр би бага сургуулийн үеийн юмнаас эхэлчихье л даа.

Бямбажав -

Тийн тэг тэг.

Настан -

Тийн. Нэг хашаанд аан Гэндэндаржаа гуай гээд нэг айлтай байсан. Нэг их том шар хүн байсан. Хошууч. Тэгээд тэр л … баярын параданд гээд л алга болчихно. Тэгээд манай ээж тэр тоглоом хийнэ. Инээздтэй. Чи хаагуур яваад ирдэгийм бэ хөөе. Аа гутлаа арчиж арчиж л гарах юм. Шөнө л ирж хонохгүй. Чи ер нь хаачдаг хүүхэд вэ гээд л тэгнэ. Баярын парадтай. Нэг үзүүлнээ гэж. Тэгээд тэр удаа ёстой цэргийн парад гэдгийг анх удаагаа ээж бид хоёр харсан даа. Тэгсэн одоо бодоход энэ Гандангийн хүрд доогуур энэ дөрвөн замын энүүгээр л гишгүүлээд л, явуулаад л, гүйлгээд байсан шиг байгаа юм.

Бямбажав -

Өө за за за.

Настан -

Тийн. Тэр болов уу л гэж. Тийм л баримжаатай болов уу гэж би боддогийн. Тэгээд юүхээв. Нөгөөдүүлийг чинь толгой молгой ингэ л гэх юм, ингэ л гэх юм, ингэ л гэх юм. Хөл гараа дээшээ доошоо л гэнэ. Өө ёстой янзтай. Тэгээд л одоо тэр парадыг чинь хичнээн хоног бэлдэж байсан гэвэл ер нь нэг долоо арваад хоног л бэлдэж байсан байгаамаа. Нойр хоолгүй гишгүүлээд л. Тэр цэргүүдийнх нь үзээгүй ээ. Ер, ер нь офицеруудынх нь тэр шүү дээ. Цэргүүд нь ялгаагүй л тэгж парадлаж байсан байх. Тэгээд л эхлээд л цэргийн парад явна. Дараагаар нь ажилчдын жагсаал явна. Тэгээд бид нар чинь жагсаж явна шүү дээ. Нэг эгнээ цэнхэр туг, нэг эгнээ аа цэнхэр, улаан далбаагаа ч гэж явах шиг. Тэгээд л одоо цэцэг яндар нэг эгнээ ч гэж байх шиг. Ёстой жагсаж өгнө ш дээ. Парад жагсаалыг чинь таслах эрх байхгүй. Хожигдох эрх байхгүй. Аан газар заацан. За эндээс энэ хүртэл лаборотори, эндээс энэ хүртэл яана. Эндээс энэ хүртэл юу хөдөө аж ахуйн яам жагсана гээд заагаад, зааглаад өгчинө. Тэгээд өнөө оюутнууд амарцан болохоор тэгээд тэр юуны одоо ажилчид л бүгдээрээ орно доо. Цэргийн парадын дараа л бид нар чинь жагсана. Өө нөр юм болно шүү дээ. Хоёр цаг гаран явна. Тэг дөрвөлжин …

Бямбажав -

Тойроод л байх уу ингэхэд? (1-44-26)

Настан -

Аан?

Бямбажав -

Тойроод л байх уу?

Настан -

Үгүй ээ. Ерөөсөө л индэрээ тойроод л, эндээс нь ингэж эвлэлийн тэргээр ингэж орж ирж байгаа юм. Тэгээд л индэрээ тойроод л, энэ талаар нь одоо өнөө буудал бий шүү дээ. Одоо юу билээ? Индэрийн зүүн талаар, баруун талаар ингэж урагшаа тойроод л, тэгээд л төв зам дээр нийлээд л яваад өгнө. Тэгээд л таарна. Тэр парад, цэргийн парадууд чинь тэгээд л төв замаараа ороод л явна. Ажилчдынх ч бас тэгээд л гарна. Тэрнээс талбай индэрээ тойрохгүй. Тойрохгүй. Яг л урдуур нь л гарна.Тэрнийхээ урдуур жагсаад гарахын хооронд л тэгж жигтэйхэн юм болдогийн. Мань мэтийн чинь хүн л тэр хөл гараа баруун тийшээ, зүүн тийшээ гишгэнэ. Тэв тапт хийлгээд л явуулдаг байлаа ш дээ. Алхаа гишгээ зөрүүлэхгүй гэнэ.

Бямбажав -

Өө за.

Настан -

Тэгнэ. Өндөр намаар нь жагсаана. Их чиг хачин ш дээ. Тийм байсийн.

Бямбажав -

Яг тэр парадууд аа таныг бүр бага байхад бүр эхэлсийн байна ш дээ Тэгвэл тээ?

Настан -

Бага байхад эхэлсэн. Бага сургуульд байхад цэргийн парадыг жагсуулж эхэлсийм шиг байна лээ. Тэр үед чинь ямар телевизор байх биш. Бид нарыг тэнд очоод үзүүлэх биш. Үзэх сонирхол байх биш. Тийн. Тийм л байна.

Бямбажав -

Парад хийдэг нэлээн олон баяр байсан ш дээ тээ?

Настан -

Үгүй ээ одоо миний тэр л үед л тэр л улсын баярын парад л гэж би сонссон. Тэгээд олон баяр чинь хойно байсан байхаа даа.

Бямбажав -

Таван сарын нэгэнд гэж нэг жагсдаг байсан

Настан -

Тийн. Тэд нар болуул хойноо хойно. Тэр бид, надыг жижигхэн байхад бол улсын баяраараа нэг жагсчихаад л, парадлачихаад л, тэгээд л Май зай гэж хийж байгаагүй шиг санаж байна. Тийн. Март зарт гэж байгаагүй шиг санаж байна. Март зарт гэдэг чинь арван жилд байхын үеийн л, Кларанц гэдгийн санаачилгаар одоо (??? 1-46-07) тэмдэглэж байгаа. Дэлхийн эмэгтэйчүүдийн баяр л гэж ингэж ярьсийн. Бас нэг юм ярьж өгч байсан уран зохиолын багш. Тэрнээс тэр юмыг тэгж тэмдэглэнэ барина гэж мэдэхгүй. Хойно хожуу л одоо яахав улс аан … хөгжил дэвшил ахисаар ахисаар л … (1-46-21) Тэгээд л энэ жаахан өргөн тэмдэглэдэг болсийм даа … Өөр юу байна?

Бямбажав -

Сонин юм шүү.

Настан -

Их сонин.

Бямбажав -

Тэр … багынхыгаа бол та санахгүй байх даа. Тэр наадам та үзэж байсан уу? .

Настан -

Өө тэр цэргийн наадмыг үзнэ. Яармагт. Аа …

Бямбажав -

Бүр Яармагт байсийм уу?

Настан -

Үгүй ээ. Аа тэр чинь бүр том болсон хойноо. Аа жижигхэн байхад одоо цэргийн наадам хаана хийж байсан гэвэл … Голын цэнгэлдэх дээрээ хийж байсан байхаа.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Голын … аа голын цэнгэлдэх гэж одоо энэ стадион бий ш дээ?

Бямбажав -

Тийн.

Настан -

Энэ хавьцаа нэг голын цэнгэлдэхэд нэг наадам хийсэн ухааны юм … Нэг, нэг юм дуул, дуулсан шиг санаж байна.

Бямбажав -

Аан. Эхэндээ тэнд эхэлсийн байна тээ?

Настан -

Эхлээд тэндээс эхлээд тэгээд яармаг.

Бямбажав -

Яармагийн одоо тэр морин тойруулга одоо тэр хавьцаа байсийн болов уу?

Настан -

Үгүй. Үгүй. Одоо одоо Яармагийн дэнж бий шүү энэ урагшаа. Цагаан хаалганаас нааш нэг буудал явдаг. Яг тэн дээр чинь байсан.

Бямбажав -

Наадам бол, болсон газар уу?

Настан -

Яг, яг наадам чинь тэн дээр.

Бямбажав -

Бөх барилддаг?

Настан -

Бөх барилдана. Морь уралдуулна. Яг тэн дээр. Тэгээд л өнөө гуанз муанз хувийн юм чинь тэнд гарна даа. Тэнд чинь байнаа … Ийм байна. За энүүнийг би жаахан бодоодохъё … Кассууд ажиллана тэн дээр. Тэгээд манай тэр аа … нагац эгч бол юу байсан. Банкинд мөнгө тоологч, нярав хийдэг хүн байсан байхгүй юу.

Бямбажав -

Өө за.

Настан -

Тийн. Монгол банкинд. Тэгээд өнөөх чинь тэгэхээрээ тэнд гардаг. Тэгээд май, майхантай ч байна. Заримдаа гэртэй ч хийнэ. (1-47-59) Тэгээд гэртэй тэр чинь намайг жаахан том болсон хойно юмаа даа. Нэг хоёрдугаар ангид байсийм болов уу? Хоёр гуравдугаар анги шүү юм болов уу? Тийм юмаа. Намайг бага сургуульд байхад байна. Бага сургуульд байхад чинь тэр Яармагт чинь наадам болж байсийм байна.

Бямбажав -

Пөөх.

Настан -

Тийн. Бага сургууль гэдэг чинь дөчин долоо, дөчин найм… дөчин найм, есөн онд. Мянга есөн зуун дөчин найм, есөн онд. Тэр Яармагийн дэнж дээр чинь наадам болж байсан байна.

Бямбажав -

Өө за за.

Настан -

За тэгээд тэр ногоон пү … Голын цэнгэлдэхийн тэнд гэдгийг чинь тэрнээс түрүүнд аа би дандаа энд наадам хийдэгийм үү ээжээ гэж асууж байхад … -Үгүй ээ, үгүй. Тэр голын цэнгэлдэхэд эхэ … анх наадам гэж хийж байсийн гэнэ лээ гэж …

Бямбажав -

Аан за. (утас дуугарав)

Настан -

Түр салгачих.

Тийм учиртай байгаа байхаа. За байз … Тэгээд ээж бид хоёр тэр Пөмбөгөр ногоон, пөмбөгөр ногоон … голын цэнгэлдэхэд л наадам хийж байсийн гэнэ лээ. Бид нар ямар үзэх биш гэж байсийн. Тэгээд эхлээд бол ер нь хот улс нь тогтноод, тэр голын цэнгэлдэх … Одоо манай стадион тэр суурин дээр нь аа … болсон болов уу гэж би боддогийн. Ер нь тийм ч бололтой. Тэгээд намайг тэр бага сургуульд байхад тэр Яармагийн дэнж дээр чинь наадмаа хийдэг, бөхөөн барилддаг, өнөө л худаалдаа чинь бүгдээрээ. Дандаа л хувийн гуанз байдаг.

Бямбажав -

Хувийн гуанз ажилладаг байсийм уу?

Настан -

Ажиллаж байсан. Тэгэхэд ажиллаж байсан. Од …

Бямбажав -

Өө за.

Настан -

Одоо бол аа жаран хэдэн, тавин оны сүүл, жараад оны аа … эхээр л эд нар чинь явсан шүү. Тэгээд л чи бод л доо.

Бямбажав -

Аан хн.

Настан -

Тэр чинь хувийн гуанз байсан. Тойроод л одоо ерөөсөө жоохон жоохон юмтай л гуанзууд ажилладаг. (1-43-42)

Бямбажав -

Тэгээд ямар хоол байдаг байсийн? Хуушуур голдуу л байсан уу?

Настан -

Хуушуур, бууз, мантуу.

Бямбажав -

Одоогийн манайханы энэ …?

Настан -

Аа тэгээд тэрнийг одоо бодоход хуйцаа байсан байх аа нэг бөөрөнхий мах нэг хүн идэж байсныг би ингэж харсан. Энэ яагаад тийм … хар бор мах байх шиг байх юм.Хазаж байгаа нь. Яагаад бөөрөнхийлсийн болоо гэж би боддог байсийн. Тийн. Тэгж хардаг байсийн. Тэгээд яагаад та тийшээ яв … Өнөө ээж маань, эмээ маань өндөр настай. Эгч маань тэнд очоод хоол авчирч ид гэж бид хоёрт мөнгө өгөөд байгаам. Тэгээд өнөөхдөө өнөө нэг ойролцоохон гуанз руу явж, хоолны газар очиж, аан халуун аяганд бууз авчирч өгнө. Одоо бууз л голдуу идэж байсан болов уу даа гэж боддогийм даа. Тийн … Тэгээд нэг … тэр чинь наадам чинь гурав, дөрөв хоног ч хийдэг байсан байх гэж боддогийм.

Бямбажав -

Өө за за за.

Настан -

Тэгээд бид нарт чинь тэр морь харыг чинь үзүүлэхгүй ш дээ. Зүгээр өнөө өндөр настай буурал маань тийм өндөр настай болохоор нэг жоохон эрүүл агаарт гарга … аваад гаръя гээд л гэр барьчихаад л. Одоо тэгээд л өнөө банкны мөнгө хураадаг үйлчилгээний чинь одоо тэрүүгээр бас нэг худалдаа үйлчилгээ гараад байсан байлгүй. Тэгээд л өнөө мөнгө тоологч чинь бас нэг гэрт байсийм уу, байшинд байсийм уу? Мэдэхгүй. Тэр авгай одоо хаанаас, аа хаана ажилд очоод, хаанаас ирдэгийг би мэдэхгүй. Тийм байсийн. Тэгээд л дандаа морьтой улсууд давхина. Мотоцикл, машин гэж ховорхоон доо. Дандаа л морьтой давхина. Дан морьтой улсууд л … Гурав дөрвөн гэр барьсан. Гэрийн нүдээр ингээд … үүдэнд нь л суугаад хараад байхад нээх гоё дээл өмссөн морьтой улсууд л давхиад байна. Нэх урт урт ташуур барьцан. Согтуу хүн ерөөсөө байхгүй.

Бямбажав -

Сайхан юмаа.

Настан -

Тийн. Согтуу хүн ерөөсөө байхгүй. Аан тэгээд тэр уяачдын майхан зайхан гэж их холоо.Тэр Яармагийн чинь тэр доогуур ингээд л, дандаа сайхан эрээн, цэнхэр эрээн майханууд. (1-51-42) Аягүй гоё гоё эрээн эрээн майханууд тэнд байна. Зарим нь чиг л арай хөх майхан байна. Тэр нь уяачдын … майхан гэж байгаа. Тийм учиртай байсийм даа. Худалдаа гэж одоо юу байдгийн мэдэхгүй. Тэр, тэр бол нэг данх цай авчраад …халуун сав мав гэж байхгүй ш дээ. Аа тэгээд л нэг данх цай авчраад л, хөрчихөөр нь өнөөдийгөө халаагаад уучих гэж очиж халаалгачихаад л. Ээжтэй тэгдэг л байсан. Тийн. Тийм амьдралтай байсийм аа. За Яармагийн дэнжийн аа наадам тэндээс эхэлсийн. Ер нь … миний мэдээ, сайн мэдээ орсон цагт л тэнд хий … ер нь байсан байх. Тийн.

Бямбажав -

Аан хн. Сүүлд энэ цэнгэлдэх хүрээлэнд ирсийм үү?

Настан -

Сүүлд цэнгэлдэх хүрээлэн. Сүүлд сүүлд. Энэ чинь нэлээн сүүлд. Энэ чинь одоо юунд хүртэл … Морь нь хүртэл тэнд давхиад цэнгэлдэх хүрээлэнд л сүүлд ирээд байсан. Одоо бол морь нь цаашаа давхидаг болсийн байна. Одоо тэр Яармагийн аа … дэнж чинь наадамгүй газар болсийн байна. Одоо юу хэдэн байшин л харагдах шиг болсон. Ойрд түр яваагүй ээ би тэрүүгээр. Нэг их сайхан газар байсийм.

Бямбажав -

Тэр үед тэр одоо тэнд чинь Сонсголонгийн гүүр гэж байгаа.

Настан -

Тийн.

Бямбажав -

Тийн. Тэр гүүр баригдаагүй байсан үе байхаа даа тэр …

Настан -

Сонсголон баригдаагүй. Сонсголон хойно баригдсан. Хойно … далаад онд баригдсан байхаа.

Бямбажав -

Өө за.Их том, сайхан гүүр барьсан байна лээ.

Настан -

Тийн. Тэгсэн. Их сайхан гүүр …

Бямбажав -

Энэ … одоо тэр Яармагийн урд талаар одоо тэр Туул голыг гардаг нэг ийм гүүр байдаг ш дээ.

Настан -

Тийн.

Бямбажав -

Тэр гүүр чинь одоо нэлээн эртхэн баригдсан байлгүй дээ.

Настан -

Өө тэр чинь одоо тэр л намайг л тэр өнөө Яармагийн тэнчээ жоохон тийм л гүүрээр гарахгүй. Тэр чинь модон гүүр байсийн.

Бямбажав -

Өө за.

Настан -

Модонтой гүүр байсийн. Ингээд л, ингээд явна. Бид нар чинь одоо тэгээд л нэг машинд суучихаад л явна. (1-53-29) Хаа … энэ нэг өдөр яагаад тэгж модон гүүрээр мэдэв гэвэл эгч маань юу яа … Ээжийнхээ хувцас хунарыг угаая. Энд ирсэнийх гол дээр очъё гэж хэдэн хүүхнүүд дагуулж, намайг ирсэн байхгүй юу. Тэгээд, тэгээд нэг хүүхэн голын цаана яах гэж гарсийм бэ? Нэг би сайн … Тэгтэл л яах аргагүй тэр модон гүүр ингээд доошоо харахаар ус ингэж урсаад байдаг. Тэгэхэд модон дээгүүр яваад ирсэн бид нар. Тэгэхэд чинь яахав дээ өнөө хүнд даац гэж байхгүй. Машин техник гэж байхгүй. Зөвхөн хөсөг тэмээ бол бараг юугаараа гарчина. Зуны тэр аан бороо хуртай үед бол ямар юмных нь юу яах уу? Бид нар голдуу мориор туулчдаг. Тийм байсан болов уу гэж би боддогийн. Тэр гүүр бол хойно ашиглалтанд орсийн.

Бямбажав -

Туулын ус их сайхан том бай … их байсан байх даа?

Настан -

Тунгалаг, сайхан байсан Туул чинь. Одоо татарсан юм шиг байгаам. Хөө үерлэхээрээ чи ямар байсан гэж санаж байна. Аа манай би тэр … юу манайх чинь өнөө ба … Бага тэнгэрийн аманд лагерь гарчихнаа. Тэр нөгөө нэг ажлаараа далимдуулан юугаараа нэг дагаад нэг жаахан тэгээд гарчихна. Тэгэхэд чинь юу байдаг байсан. Жигтэйхэн байдаг байсан. Энэ чинь Туул чинь үерлээд тэгээд өнөө юу … цаашаагаа тэр уулынхаа хормойнд нэг ганцхан модтой уул … аа Туул овоо руугаан тулчихдаг байсийн хааяа. Тийн. Салчин гэж нэг уу ..улсууд байсийн. Салчин мэдэх үү?

Бямбажав -

Мэднэ.

Настан -

За тэр сал бол Туулаар ирнэ. Туулаар урсаж ирнэ. Тэр салчид бол голдуу хоригдол улсууд байсан гэж ярьдагийн. Тийн. Тэр нь ийм тйим хүн сал … салчин байгаагүй. Тийн … Тийм шүү л содон байна даа тэр үеийнх бол.

Бямбажав -

За би тэгвэл танаас дахиад нэг их сонирхолтой .. . Энэ одоо энэ Сансар луу явдаг зам байна ш дээ. Тэрний хойхно талд нь Эмэгтэйчүүдийн хорих гэж байсан гэсэн.

Настан -

Аан хн.

Бямбажав -

Та тэрийг санаж байна уу?

Настан -

Одоо тэр юу биш юм уу? Одоогийн тэр аа Ганц худаг чинь Эмэгтэйчүүдийн хорих биш юм уу? (1-55-32)

Бямбажав -

Энд …

Настан -

Тийшээгээн нүүсийн … Аа ойлгож байна, ойлгож байна. Энэ аан тэрийг бол сайн санахгүй байна. Тэгэхдээн энд Эмэгтэйчүүдийн хорих байсан газар буулгаад аа юу яажээ. Аа Оросын барилга аа барьжээ гэж хойно дуулсан. Би чинь одоо өнөө хязгаа … аа ажил хол болохоор одоо нэг ёсны л хагас хө… тосгоны хүн шүү дээ. Ажлын ихэнх цагаан аа … ихэнх цагаа ажил дээрээ өг … өгдөг. Өнөө өнгөрөөдөг. Цагаа замдаа хүүхдээн авна. Дэлгүүрээр ороод одоо нэг хүүхдээ чирчихээд, нэгийгээ аа юу яачихаад л, одоо тортой юмаа сугандаа хавчуулаад л тэгээд л гэртээ ордог. Тийм юм бол онц юу яагаагүй ээ.

Бямбажав -

Ер нь Улаанбаатарт таныг та (??? 1-56-19) Аа бага байхад ер нь машин унаа гэж байдаггүй байсан. Хамгийн эхний одоо автобус ямар автобус байв?

Настан -

Хамгийн эхний автобус гурван хаалгатай уртаа улаан автобус ирж байсан. Энэ чинь хамгийн эхнийх. Аа тэрнээс өмнө одоо нэг өнөө ручкээр ингээд онгойлгодог нэг жоохон тийм автобус шугаманд явж байсийм уу, үгүйм үү. Одоо би сайн санахгүй байна. Автобус гэдэг нь тийм нэг автобус үзсэн. Аа тэгээд тэр нь боловсронгуй болоод аан … Паз автобус гэж ирсэн. Жижигхэн. Тэгээд тэр гурван хаалгат … Ер нь л миний нэг сонин л, их содондуу очсон. За их гоё автобусаар давхих нь ээ. Гурван хаалгатай, нээг их урт улаан автобус давхиад. Оруулаад ирсэн гэнээ. Одоо тэрүүгээр л давхиад байх юм гэнээ л гэсэн юм би дуулсан. Манай нэг айлын хашааны эмгэн л нэг тэгж ярьж байсан. Тэгэнгүүт л нээрэн төд удалгүй л тавин төгрөгийн, тавин мөнгөний тасалбартай тийм автобус. Намайг автобусанд сууж эхлэхэд л тийм уртаа … урт автобусанд явсан шиг … Тийн. Мөн л жараад он гараад л байх. Тэгж л юу яасан байх. Аа за тэрнээс чинь арай түрүүхэн юм болов уу даа. Тэгээд л хойно хойно нь ирсээр байгаад л одоо ерөөсөө замбармаагаа алджээ. Ерөөсөө тийн. Тэгэхдээ л шугам болбол аа юу яаж байсан. Зусланд шугамын автобус явчихна. Аан Шарга морьт, Жигжид, Шадивлан гээд л, ингээд л ам амны зогсоол дээр зогсдог шугамын автобустай болсон. Далан оны сүүл, наяад оны эхээр чинь л, аа далан оны дундуур чинь тэгээд ерөөсөө чөлөөтэй л болсон л доо. Унаа бол чөлөөтэй болсон. (1-58-03) Хаашаа л явбал дандаа л автобусаар явчиж болж байсан. Аа такси бол харин автобусантай ойролцоо гарсан болов уу? Арай түрүүхэнд гарсан. Ер нь ойролцоо гарсан байхаа.

Бямбажав -

Такси ямар үнэтэй байх уу?

Настан -

Таксины үнийг би мэдэхгүй ээ. Би таксинд одоо болтол нээх сууж үзээгүй ш дээ. Яваагүй ш дээ. Нэг удаа нэг Ганданд мөргөж яваад аа сандал маань задарчаад, тэгээд нөгөөдхийгөө тийм ултай явалтай нь биш дээ. Хөөе аан гээд дуудсан чинь манай хүү, хүүхэд гүйгээд ирнэ. Тэр удаа одоо ер нь тэтгэвэр, пенсинд гарсанаасаа хойш тэр удаа л анх удаа таксид суусан. Тийн. Тэгээд яахав дээ хүүхдүүд бол нааш цаашаа зөөнө л дөө. Ойр зуур юм байлгүй яахав. Автобусны мөнгө чинь л, аа үнэ чинь тавь, тавин мөнгө байсийм. Тийн. Аа нөхрийгөө нэг тэр чинь одоо наян … за байз наян хэдэн он юм бэ дээ … Наян гурав .. . Биш ээ. Наян гурав биш. Нисэх рүү бид хоёр нэг таксидсийм аа. Нэг өглөө ихээ эрт энэ нөхөр чинь аа явах гээд. Тэгээд онгоц эхний энэ Европын хаана ч билээ. Нэг ухралд сууна гэж явсиймаа зайлуул. Явдаг байсан. Тэгээд би юу яадгийн байнаа. Нэг … Таксид суусиймаа. Тэгэхдээ ерөөсөө л нэг, жар далан төгрөгөөр л суучих шиг болсон доо. Хямдхан байсийм.

Бямбажав -

Тэр үеийн жар дал гэдэг чинь үнэтэй биш үү?

Настан -

Хямд. Үнэтэй. Үнэтэй. Тухайн үедээ бол үнэтэй. Тэр таксид жар далан төгрөг өгөөд л нисэх рүү давхих хүн бол ховорхон ш дээ.

Бямбажав -

Ховор тээ?

Настан -

Тийн. Ховор. Тийм байсийм. Би тийн нэг зуун төгрөг өгөхөд л нэг хорин хэд билүү, гучин хэдэн төгрөг л хариулж өгсөн шиг санаад байгаам. Би л өнөө чамайг юм сонирхож магадгүй л гэж бодож суулаа л даа. Тийн. Таксийн … Таксийн буудал гэдэг чинь энэ Туулын рестораны энэ хажуу талд зогсоол байсийн.

Бямбажав -

Өө за.

Настан -

Энд таксийн буудал байсийн.

Бямбажав -

Ерөөсөө тэндээсээ л явах уу? (1-59-58)

Настан -

Тэндээсээ л явдаг. Төв буудал нь тэнд. Гудамжаар давхихгүй. Таксинд сууна аа л гэвэл тэнд л очиж машинд сууна. өөр газраас суухгүй.

Бямбажав -

Гудамжинаас авахгүй юу?

Настан -

Авахгүй. Тэр чинь тэндээсээ л хүрэх газраа хүргээд л эргээд давхиад ирнэ. Тэндээрээ л зогсоно. Тийм байдаг байсан.

Бямбажав -

Та тэр, эгч тэр, туул рестораны ойролцоох тэр урт цагаан гэж нэг их гоё талбай байна ш дээ.

Настан -

Тээн.

Бямбажав -

Тэрийг хэдэн онд байгуулсан….?

Настан -

Урт цагаан чинь энэ …. За байз, оныг нь санахгүй байна аа.

Бямбажав -

Та өөрийнхаа амьдралын үетэй холбож …

Настан -

Тийм, амьдралтай үетэй холбоход, за урт цагаан чинь, тэнд… одоогоос ер нь нэг…. 40-өөд жилийн өмнө байсан байх аа. Тийм. Тэгж бодож байна. …тийм ээ одоо оныг нь санахгүй байна. Нэг их үйлчилгээний төвтэй, нийтийн ахуйн үйлчилгээний харьяа урт цагаан гэж байсан юм. Тэр чинь их дэлгүүрээсээ өмнө байсан байх аа, гэж бодох юм.

Бямбажав -

Яг…

Настан -

Дараа нь их дэлгүүр баригдсан. Гэж санаж байна. Тийм. Тэнд өнөө манай тэр нэг хамаатны хүргэн ах тэнд ажилладаг байсан. Тэгээд би сайн санаж байна. Гэхдээ оныг нь би мэдэхгүй байна. Урт цагаан… тэр чинь, 77, 78, 50-н….55, 6 онд баригдсан юм бол уу? Тийм байх аа, тийм байх. Би хүүхдийнхээ юугаар ингээд явахад 55, 6 онд баригдсан юм болов уу, 57, 8 онд баригдсан юм болов уу, за ийм л байгаа байх. Тийм. 50-аад ер нь тэгээд энэ барилгын эхлэл чинь ер н 50-аад оны дундуураас хойш л өнөө улс чинь их хурал чинь хуралдаад л, 5, 5 жилээр төлөвлөгөө зохиогоод л 5 жил, одоо малаа 32 саяд хүргэнэ гээд л, ингээд л намд, үгүй ээ юу, дуудаж байх үеийн юу шүү дээ, энэ…

Бямбажав -

Бүтээн байгуулалт….

Настан -

бүтээн байгуулалт, тэрний байсан. Тэгээд л ахтайгаа л …тэгээд чинь барилга барихад , хятад барилгачид байгаагүй, дандаа оросууд барилгачид. ЗХУ-ын л гурван трест, барилгын гурван том трест орж ирээд л аваад хаясан ш дээ. (2-02-44) Хөдөө ч барьсан. Өмнөговь, Дундговь манай аймагт чинь 10 жил барьсан, Өмнөговьд чинь 10 жил барьсан.

Бямбажав -

Их юм хийж өгч дээ.

Настан -

Их юм хийж өгсөн. Ёстой хачин. 70-аад, онд чинь ерөөсөө л энэ ах нарын юугаар баригдсан. Энэ 40, 50 мянгат чинь ах нарын л барьсан байр. Монгол барилгачид байсан. Тэгэхэдээ, ер нь монгол барилгачид аа барилгын ТЭМС, Ком гээд л байсан. Одоо, барилгын техникум гэж баруун 4 замд байсан. Одоо коллеж гэсэн нэртэй ийм юм байдаг юм уу, үгүй юм уу, коллеж гэж байхгүй, ТЭМС гэж нэг жил юм уу, хоёр жил сурдаг байсан. Ком гэдэг нь гурав дөрвөн жил сураад төгсдөг байсан. Тийм барилгын тэр мэргэжилтэй ажилчин бэлтгэх аа дунд сургуул төгсөхөд дунд мэргэжил эзэмших гэх юм чинь харин түгээмэл байсан. Тэр мэргэжлийн улсууд бол их шүү. Ганцхан одоо тэр мэргэжлээр нь ажиллаж, ажиллах уу гэдэг ийм одоо том компаниуд тоож авдаггүй юм шиг байгаа юм. (2;03;58) тэрнээс тэр үе,үеийн барилгачид, тэр үеийн улсууд бол юм хийж чадна. Зөвлөлтийн мэргэжилтэнүүдийг дагаж аа сурж хийж байсан ч монгол барилгачид бий. Яагаад вэ гэвэл энэ 11-р хорооллыг чинь Монгол Зөвлөлтийн хамтарсан барилгачид барьсан ш дээ.

Бямбажав -

Хөөх, хэдэн онд юм бол оо?

Настан -

Энэ үү, аа 80….6 онд, 87 онд, үгүй ээ 87, 8 онд

Бямбажав -

Аанха.

Настан -

үеэр байх. Манайх 89 онд энд орсон. 89 онд ороход энэний түрүү ч нь баригдаж байсийм. Ашиглалтанд орж байсан. 11-р хороолол гэж. Тэгээд би ер нь нутаг суурьшил ойролцоо юм, энд олон жил болсон юм, 11-р хороололд л байр авмаар байна гэж би тэгж байсан. Тэгэхэд манай аа яамны орлогч сайд Дорж “Үгүй чи яасан тэнэг юм бэ? Өө чи тэгээд л өгснийг нь л аваач дээ, Мөнхжаргал чамд нэг юм өгсөн л гээ биз дээ, хувиарласан л гээ биз дээ” тэгж байсан. Үгүй ээ би тэр, америкийн дэнж рүү явмааргүй байна.

Бямбажав -

Хн. (2;04;56)

Настан -

Би эндээ л баймаар байна. Би таван өрөө 11-р хороололд тавьчихсан л байна лээ, чи тэгээд 3 өрөөгөө 5 –аар солихгүй юм уу, надтай тэгээд сонирхоод байвал би нэг 3 болгоод өгөх үү гээд л тэгж байна. Тэгээд, ингээд аа ажилдаа ороод сууж байсан чинь гүйцэтгэх захиргаан дээр шуурхайтай гэж байна, аа дуудна, яваад очсон чинь бас л хөдөө ажилаар явах нь ээ та хоёрт … гаргачихсан юм шиг байна.,тэгэхэд нь Мөнхжаргал, чи чинь яасан тэнэг амьтан бэ? Чамайг би 3-р хороололд байр ав гэхэд чи аваагүй, одоо энэ төгсгөлийн чинь оросын барилгачидын барилга шүү, чи энэнээс нэг их дургүйцээд байх юм байхгүй, чи нутаг суурьшлаа нэг их аа заагаад, мэдлл, мэдэмшээд байх ч шаардлага байхгүй, чи яахав би чамтай олон жил хамт ажиллаж байсан, чи-ний, чиний зүтгэлийг чинь бодоод, яахав дээ би, гэрийн эзэгтэй хүн хөөрхий, төр нийгэмдээ, улсдаа их зүтгэд юм гэж би бодоод хамгийн боломжтой, хамгийн аятайхан газар одоо сүүлийн хороолол, энд хувиарласан, өгсөн. Чи тэгээд харин өрөөгөө тод…4, 5 болгох юм уу, 4 болгох юм уу, үгүй чиш үгүй чиш, 4 өрөө байтугай 2 өрөө ч яадаг юм. 2 ч байсан болно доо хүү минь гэж хэлж байдаг. (инээв) мөнгийг нь төлж дийлэхгүй байхоо, 2 өрөө болно гээд, аа тэгээд, инээлгэж байсан, тэгээд нөхөртөө ирээд хэллээ, 2 ч болгочихдог юм билүү гэсэн, юун дэмий юм хүүхдүүд томроод одоо түрүүч нь төгсөж ирэх гэж байхад, одоохон ч авгай авах гэж байгаа юм уу, юу гэж 2 өрөө авч байдаг юм чи, яасан, Мөнхжаргал та хоёр ер нь юу л хийж хуйвалдаж явна даа гэж байсан.

Бямбажав -

(Инээв)

Настан -

Тэгээд хөөрхий минь энүүнийгээ аваад 3 давхар доор, би нэг их дээр аваад байх сонирхолгүй, доор 2, 3 давхартаа авна, 3 өрөөгөө л авна. Тэгээд л энийг авсан юм. Ёстой хамгийн сүүлийн барилга. Тэгээд энүүнийг барьж дуусаад энд 6, 7-р байшинг барьсан. Тэгээд л өнөө барилгачид байхгүй болсон. Тэгээд л бүгд татагдсан. Ёстой л татаад, аа вагон, би нэг Дорноговь руу хүүхдүүддээ юм явуулах гээд, манай энэ том Зүүнбаянд байсан байхгүй юу тэгэхэд чинь, хүүхдүүддээ нэг юм явуулах гээд зогсож байсан чинь, хөөрхий өнөө муу оросуудыг чинь, товарын юм чинь их хэцүүхэн юм ш дээ, (??? 2-07-20,23) манайх ч бас яв, явуургүй зан гаргасан шүү.

Бямбажав -

Тийм ш дээ. (2-07-30)

Настан -

Тийм, явуургүй зан гаргасан.

Бямбажав -

Ер нь Монголчууд маань туйлшрах дуртай улс шүү дээ.

Настан -

тийм, тийм. Их туйлшрах дуртай. Тийм, Яг үнэн. Их туйлширдаг улсууд. Тэгээд би бас одоо энэ бас… хөөрхий… би цэргүүдийг их өрөвддөг юм. Хүүхдүүдийг их өрөвддөг юм. Би бол өөрөө олон бандитай болоод тэр үү, тийм, нэг цэрэг тамхи авах гээд, нэг ширхэгийн тамхи авах гээд байсан чинь, нөгөө нь тэр аа юундаар чинь….вокзалд чинь явган худалдаа зөндөө гарчихсан. Жоохон жоохон тэргэнцэр тавьчихсан. Тамхи ч ширхэглэдэг юм байна. Хиам ч өгдөг юм байна. Морожень ч өгдөг юм байна. Мань мэт нь тэрнийг авахгүй ш дээ. Одоо ч юм өөр болж дээ.

Бямбажав -

Хн.

Настан -

Аа тэгээд өнөө вагоноор буусан, явсан улс чинь л эндээс юм аа авч идээд байх юм л даа, янз нь. Тэгээд тэр гүйж ирээд нэг… таван төгрөг, тэгэхэд чинь таван төгрөг, тавтын дэвсгэрт байсанийм. Таван төгрөг гаргаж ирээд тамхи авах гэсэн чинь “энэ нэг юм чинь одоо юу гээд байгаа юм бэ дээ, энэ 5 төгрөг бариад дохиод байх юм, далчаад байх юм, яасан зовлонтой юм, яах гэсэн юм, юу авах гэсэн юм” гээд тэгдэгийм байна, өнөөх чинь, тэгэхээр би дургүй хүрээд “үгүй та болиоч дээ, наадах чинь цэргийн хүүхэд байна ш дээ, энэ аа явах л гэж байгаа, ажилд явах л гэж яарч байгаа юм байна, тамхи авья л гэж байна ш дээ” гэсэн “түрүүний хэлээд авахгүй” “тамхи гээд л хэлсэн ш дээ, та л өөрөө тамхи гэдэг хэллэгийг л ойлгохгүй байгаа байхгүй” гэсэнийм дургүй хүрээд. Тэгэхээр нь таван төгрөгний тамхи гэж ямар юм байхав дээ, нэг хайрцаг, тэгэхэд өнөө беломор гээд нэг ийм тамхи байдаг байлаа ш дээ, нэг цаасан иштэй, цаасан иштэй.

Бямбажав -

Тийм.

Настан -

Тийм. Беломор, та… юу, тэр чинь хоёр төгрөг тавин мөнгө байсан юм, тэгэхэд, тэгээд сүүлдээ таван төгрөг болчихсон юм. Тэгэхээр нь 10 төгрөг гаргаад нөгөө аа хоёр хайрцаг беломор авч өгөөд наад таван төгрөгөө өөрөө замдаа байхуу аваад уучих гэж хэлээд нөгөө цэрэгт чинь өгсөн. Гүй маш их баярлаж байгаа юм аа. Хөөрхий, нүдний нь нулимас ингээд захтай, ингээд миний ээж одоо намайг аа Украйнд хүлээж байгаа. (2-09-34) Би тосгонд амьдардаг миний ээж байгаа даа, одоо ээждээ очно доо. Ёстой өрөвдмөөр тийм, хүүхдийн юу яасан, аа циркийн барилгачдын юунаас, нүдний нулимас гүйлгэнэсэн. Хөөрхий минь би түүнийг аягүй өрөвдсөн. Юунд 86 онд тэнд явж байхад юу яадгийм байна даа би, аа Москва-д энэ дунд маань, оюутан байсан. Тэгээд тэн дээр жаахан, тэр үеийн яахав дээ, оюутнуудад өгдөг нэг жоохон борц нүдчихсэн, борц ингээд өгнө.

Бямбажав -

Хн.

Настан -

Пакетлачихсан, аа цагаан самар их га, ид гарч байсан, их ховорхон бараа, сонин, нэг хэдэн пакет самартай, нэг жаахан борцоо явуулах гээд, явуулах гээд нэг шуудан луу орох гээд явж байсан чинь өө бүтдэггүй ээ. Ямар ч их очертой юм, ямар ч удаан юм, усан бороо цутгаад л байдаг, тэгсэн чинь цэргийн хүүхэд, ээжид, эмээдээ юм явуулна гэнэ ээ. Тэгсэн чинь нөгөөхийг нь уутал гэдгийм байна аа. Тэгээд нөгөөдөх чинь нэг офицер дагаж яваа юм аа тэрийг бас. Дарга нь болт, жагсаалын дарга нь л болтой юм. Нэг офицер дагаж явна. Тэгээд юу яаж байгаад л хөөрхий минь, нэг дэрнийхээ уутыг аваад ирсэн бололтой юм.

Бямбажав -

Хн.

Настан -

Цагаан уут. Нөгөөх, нөгөөдөхөөн гараараа ураад, өнөө хайрцагтай жаахан юм аа, хийгээд, тэр юув, хэдэн гоймон. Аягүй өрөвдмөөрөө. Хэдэн гоймон л лав харагдсан. Тэр ер нь чихэр жимс байгаагүй байх аа. Тэгээд нөгөөдөх өө хийгээд оёж чаддаггүй. Солгой ч юм. Тэгсэн нөгөө улсууд чинь “Чи бушуул” нөгөө орос авгайнууд чинь нөгөө хүүхдийг чинь загнаад. “Чи хурдал, бушуул, яасан уддаг юм.” Нөгөөх үүл чинь чи бушуул явуулах юм бол одоо өг. Ард чинь хүн хүлээгээд байна. Тэгээд би, би тэглээ, юм аа оёж чадахгүй байна, би туслаад өгье. Та арынх нь хүн ороод авч л байг. Дараа нь энэ хүүхдийгаа ард нь оруул, ер нь очергүй оруулчихаж болно ш дээ. Цэргийн хүн байна ш дээ. Цаана нь дарга нь хамт яваа юм байна ш дээ. Та нар очергүй ч оруучихсан болно ш тээ гэсэн чинь нөгөөх хурц ааштай авгай нэг их том хялалзаад, нэг их бүдүүн улаан хацартай, нэг муухай ногоон нүдтэй авгай л хялалзаж л байна. (инээнэ) аягүй дургүй хүрдэг. Би бас энэ тэнд юм хэлэх гээд байдаг болчихсон байна лээ. (2-11-39) Тэгээд нөгөөдөхийг чинь бушуухан хоёр ахиад л давхар шидээд, тэр ёстой их баярласан. Баярлалаа л, за тэгээд хаягаа бич л гэсэн, тэгээд бичээд л өгч байгаа юм даа. Тэгээд их баярлалаа, би эмээ эжийтэй, би хол явах гэж байгаа. Эмээ эжийдээ явуулж байгаа юм. Тэгээд нэг овгортой ярьж байсан чинь, тэгэхдээ орос цэргүүд бас манайд ажиллаж байсан ш дээ.

Бямбажав -

Тийм үү.

Настан -

Тийм, оросууд бас байсан юм. өнөө цэргийн анги их байсан.

Бямбажав -

Тийм.

Настан -

Тэгсэн чинь, тэгээд юу өнөө яриад сууж байсан чинь, намайг япон уу, солонгос уу гээд асуугаад байхгүй юу, нөгөө авгай чинь, үгүй ээ би монгол гэсэн, өө монгол оо гээд л тэгж байна, тийм гэсэн, ээ миний хүү монголд ажиллаж байгаа, гэнэ ээ, тэгээд манайд тэр үед чинь их цэргүүд байсан, 80 хэдэн онд, тэгээд л сүүлдээ л хувьсгалын, энэ зах зээл ардчилал эхлээд л өнөө бүх оросууд тэр чигээрээ нөгөө хятад ачиж байгаа юм шиг л ерөөсөө л ,,,, тэгээд л буцаасан. Тэрэн дундуураа нугалаад л ширээн доогуураа орсон ш дээ. өнөө тэр чинь, их муухай, жудаггүй, их туйлбаргүй, тэгээд тэр бас, түүх ярьж байхад, зүгээр нэг бодууштай юм байдагийм байна аа, ахмадуудын, хоцрогдсон байж болно тийм ээ.

Бямбажав -

Тийм.

Настан -

Хоцрогдсон байж болно. Тэгэхдээ эд нар чинь ер нь 10 төгсчихөөд л төв хороонд очоод суучихаагүй ш дээ.

Бямбажав -

Тийм.

Настан -

Тухайн үедээ тэр улсууд улс төржиж, жаахан энд тэнд явж одоо мэдлэг боловсролоо дээшлүүлж зохих одоо нийгэмд ямар байна, ямар байдалтай баймаар байна гэдгийг мэргэжил дээшлүүлж байсан ч юм уу үгүй юм уу бүү мэд. Тийм талаараа эд нар жаахан алдаж байсан юм болов уу. Тэгээд энэ залуучууд гараад , за манайхан өртэй өртэй л гэнэ дээ аа хойд газраас илүү өртэй газар байгаагүй юм шүү. Аа оросын холбооны улсаас л өртэй, тэр үеийн ЗХУ-аас.

Бямбажав -

Тийм. (2-13-44)

Настан -

Тийм, тэгээд яахав, барилга, аа энэ орон сууц тохижилтондоо юу яасан, хөгжилдөө авсан, зээл, аа юунд оюутан сургахад бас юм авдаг байсан. Үнэгүй сургаж байсан, тэр үед чинь, үнэ төлбөргүй, тэр төлбөрийг бол хоёр улс л төлдөг үү гэхээс биш үнэгүй оюутан сургана гэж байхгүй ш тээ. Тэр үед чинь мөнгө зарж л таараа, тийм ээ. Тийм. Тийм юм байсан байх, аа юу уул уурхайн чиглэлээр нэлээн мөнгө зарж байсан байх аа. Хойноос авч байсан мөнгөнөөс, тийм, өнөө эрэл хайгуул, зураг авалт гээд л их л сайхан тоног төхөөрөмжтэй, ер нь манай үйлдвэрийн хөгжил болбол үйлдвэр комбинат байна, цахилгаан станцууд байна, аа гутлын үйлдвэрүүд байна, арьс ширний гээд том боловсруулах үйлдвэр барьсан шүү дээ. Тэр одоо эрэмдэг зэрэмдэг болоод юу ч үгүй тоногдсон юу ч үгүй болсон байна лээ. Том ширний үйлдвэр гээд дараад нь өшөө том үйлдвэр барьсан байхгүй юу. Арьс ширний үйлдвэрийн гэж анх бай, барьчихаад тэгээд том ширний үйлдвэр гэж, тэрийг энэ шир түүхий эдийг чинь гадагш нь гаргахгүй эндээ боловсруулдаг, гадагш нь гаргадаг. Хоёр том үйлдвэр, жижиг том хоёр үйлдвэр, за тэгээд л гутлын үйлдвэр, гаднаас тоног төхөөрөмжөө оруулж ирнэ. Гутлын үйлдвэр, манай сайхан гутал чинь оросын гутлаас бөх байсан шүү.

Бямбажав -

Өө за.

Настан -

Тийм. Нэг 160 төгрөгний үнэтэй нэг шөмбөгөрхөн ултай, нэг каучук ултай хагас ийм өсгийтэй хавар намрын шахуу гутал гараад л байлаа. Тэр чинь одоо 90 онд юм уу даа, 80 онд…89 онд юм уу даа, тэгэхээр нь нэгийг аваад л өмсчихлөө, тэгсэн чинь манай мэргэжилтэн авгай тэгж байна “хөө чи ямар гоё гутал авч өмсөө вэ, хаана ийм гутал байна гэж” тэгэхээр би тэгсийм. Италийн гутал гэсийм.

Бямбажав -

(Инээнэ. )

Настан -

Ямар, ямар, том байна уу гэсэн, их дэлгүүрт байгаа, очерлож байгаад дууссан гэнэ лээ, одоо байхгүй байх оо танд таарах юм гэсэн, тэгээд тэр нөгөө авгайгаа, их үгэнд дуртай авгай байсийм аа, тэр нь нөгөө планетолгийн тасагт, дандаа л миний юм аа халатаа солиод өмссөн ч л гайхаж явна, тийм үгэнд дуртай авгай байсийм. Тэгсэн дараа нь Оюунчимэг гэ … Оюунчимэгээс бас асуусан гэнэ ээ. (2-16-01) Тэгээд ийм их аятайхан юм хийж ирсэн шүү, сүүлдээ. Ердөө үнэхээрийн сайхан Чехад зөндөө олон ажилчинг сургасан. Тэр гутлын үйлдвэр чинь. шинэ ашиглалтанд орохдоо.

Бямбажав -

Хн.

Настан -

Тэгээд өнөө Чехад сургасан өнөө сайхан ажилчид маань эргээд гутлаа хийгээд яг сайхан гадагшаа ч гаргадаг, өөрснөө ч хэрэглэдэг болохтээр зэрэг л үйлдвэрээ устгаад хүнээ тараагаад л тэгээд л хаячихаж байгаа юм чинь.

Бямбажав -

Арчилал эхлээд.

Настан -

Тийм.

Бямбажав -

Их юм алдсан шүү.

Настан -

Их юм алдсан. Их юм алдсан. Ардчилал эхлээд. За тэрийг яриад яахав дээ. Үйлдвэрээ, улсынхаа том том үйлдвэрээ алдчихсан. Одоо өнөөдөр тэр Буянгийн Жаргалсайхан одоо юу юм. Энэ аа лабароторийн наад талд чинь Сүлжмэлийн хоёрдугаар үйлдвэр гэж барьсан юм. Бас үйлдвэртэй ш тээ. Энэ сүлжмэл эдлэлийн үйлдвэр. Тэр чинь бүр хойно, 80, 90, биш ээ 80, 70 хэдэн онд байгуулагдсан байх шүү. 78, 79 онд байгуулагдсан байх. Сүлжмэлийн 1-р үйлдвэр нь тэндээ. Аа анхны үйлдвэр нь тэр одоо хуучин пионерийн ордны урд талд нэг хоёр давхар байшин байсан ш тээ.

Бямбажав -

Тийм.

Настан -

Тэнд байсан юм. Тэр чинь нүүгээд тийшээ очоод энэ 2-р үйлдвэр чинь энэ толгойтын наахна баригдаад. Ингээд ийм сайхан үйлдвэртэй болсон. Тэр хоёр үйлдвэр яасан бүү мэд. Тэгээд нэг анх үйлдвэр аа юу яахад нь одоо албан үйлдвэр юм уу ажилчид бас очиж үзэж л байсан. Үзүүлдэг л байсан. Тэгээд тэр үйлдвэр хаашаа орсон юм бүү мэд. Одоо байгаа юм уу бүү мэд. За тэгээд л тэр талх чихрийн үйлдвэр. Энэ чинь мөн л 70-аад онд л баригдсан ш дээ. Шинэ үйлдвэр баригдаад л, сүүний үйлдвэр энэ хоёр чинь хоёулаа ойрхон сайхан. Ер нь зуузай дарж ашиглалтанд орсон шүү. Тэгээд одоо тэр нь хувьчлагдаад яагаад яагаад таслаад, олон хар мянган ажилгүй улсууд болчихов бүү мэд. Дэндүү хурдан, би дээр хэлсэн дээ, одоо давтаад хэлчихье. Туршлага муутай, аа туршлагагүй, туршлага муу, туршчихаад л туршлагагүй, аа бодлого муухантай л орсон. Ямар ч туршлага байхгүй. Туршлага муутай гэж хэлж болохгүй. (2-18-19) Ямар ч туршлагагүй. Тийм ээ. Монголчууд социолизмын үе, одоо капитализм, юунаас боолын нийгмээс шууд социолизмын гэдэг юм өөд л давшиж байсан болохоос биш ямар капиталист нийгмийг аа дамжсан биш. Хувьсгал хийгээд л шууд гараад ирсэн. Тийм учраас манайхан чинь дээшлэж дэвшиж яваа юм чинь дэмий юманд жондогноод л чиний юмыг муу хэлж л байна. Муухай загнаж л байна. Бидний үед чинь бас их юм үлдсэн юм ш дээ. Их үлдэцтэй. Тэгээд эд нараар л та нар чинь ингээд л явж байгаа юм шүү дээ. Тэгэхдээ ямар ч туршлага байхгүй. Ерөөсөө л хий хөөрхөөр л, эргүүлсэн дээ. 90 онд чинь, морин жил, цагаан морин жил байлаа. Гурван ач аа гарлаа энэ, томын хүү мэндэлсэн. Охины Номингэрлийн нэг дүү мэндэлсэн. Манай энэ бага хүүгийн нэг мэндэлсэн. Тэгээд энэ том хүүгийн аа хүү бол сүүлд нь мэндэлсэн. Тэгээд би одоо урагшаа орчихлоо, оройхон төрж байгаа юм. Би нэг юм очих гэж яваад эднийг төрөхөд нь дандаа би хажууд нь байна. Очино. Тэгтэл болбол яадаг юм байгаа юм. Нэг талбай дээр улс хэвтэж байна гээд л зурагтаар гарч байна. өө яадаг билээ дээ. Энэ чинь. оюутнуудын шид, мөн одоо гээд л, тэгсэн чинь манай талийгаач, одоо Санжаасүрэн гэвэл гэж хэлье дээ. Нэрийг нь нууна аа. Аа тийм. Миний ээж аав нь одоо бид нар, тэр л өнөө аа юуны хүлээн авалтын үеэр бид нар чинь танилцаад л сүрхий л нааш цааш ажил төрөлтэй, аа утас мутсыг чинь ёстой холбоогүй, холбооны мөнгөнөөс , тэгсэн л байвал, би хаана ч явсан чамд учиргүй юугүй холбоог бол тавьж өгнө. Тэр 96 чинь хамгийн түрүүн надад утас тавьж өгсөн юм зайлуул. Том холбооны яам гэж байсийм тэгэхэд.

Бямбажав -

Аа за.

Настан -

Аа 60 хэдэн онд. Тэгээд холбооны яамны сайд байсан ш тээ. Энэний өвөө нь. Аав чинь. сүүлдээ.

Бямбажав -

Хөөх. Сүүлдээ Санжаасүрэн гуай.

Настан -

Тийм. Тийм. Хоёр, хоёр ч яамны сайд байсан шүү дээ. Сүүлдээ сангийн яамны сайд боллуу даа. Гэгээрлийн яамных болов уу, боловсролын яамных болов уу, одоо.

Бямбажав -

Аан.

Настан -

Тийм юм шүү. (2-20-32) Тэгээд, аа юу яаж байсан юм. Аа утас, тэгээд л байрнаасаа гараад л яахав дээ, нэг л юманд орлоо. Холбоо цахилгаан гэж юм байхгүй юм өө гэсэн, ерөөсөө шууд, юу яагаад л, аа манай энэ нөхөр төгсөж ирчихээд төлөвлөгөөний комист нэг… онц удаагүй, алхаа бариад нэг жил явбуу үгүй юу, тэгээд л төлөвлөгөөний хэлтэст очсон л доо. Геологийн хэлтэст. Тэгээд би одоо утас шөрмөс байхгүй ээ, нэг байшинд орсон. Ингээд явж байдаг л гэсэн, аа азтай, тэгвэл чи надад хэлээрэй, хэл, хэлүүлээ гэж байна. Бас л тэр нөгөө тусгай аа нэг уулзалт дээр нэг юм, салгалаад очсон байсан байх аа даа. Тэгээд, очсон чинь мань хүн ярьж байна аа, яав гэсэн чинь, үгүй утас, одоо утастай болмоор байна. Утас ер нь хэрэгтэй юм. Би одоо ингээд л барагтаа л бас л аахар шаахар юманд явагдаад л, тэгэхдээ би хөдөө явж байна, хүүхэд ч айхтар, би сард л одоо ….болохгүй байна. Гэсэн чинь хөөрхий ёстой нэг өдөр хоёр гурван хүн нэг юм дараад л нэг хагас өдөр, хагас ажиллаж байсан, нэг юм хаалга цохиод байна. Аа тэгээд бас хонх шуу юм тавьчихсан байгаа. Нэг дугуйвтар юм өвгөн авч ирээд тавьчихсан. Тэгсэн нэг юм тачигнаад очсон, холбооноос явж байн аа. Манай өвгөний нэр хэлээд тэр хүн л явж байна аа гэсэн. Аа утас тавиул гэсэн. Тэгээд баахан юм тавьж өгчихөөд гараад, номер нь одоохондоо салаа шүү. Долоо хоногийн дараа аа юу номер өгнө гэсээн гээд л, тэгээд л долоо хоногийн дараа салаа байж байснаа номер ав л гээд, тэгээд тэр утсаараа л энд ирсэн. Тэгж анх нэг телефон гэгчийг тавьж, тавиулж үзлээ. Тийм. Ядар ч байна уу, даар ч байна уу.

Бямбажав -

Зүгээр ээ, зүгээр.

Настан -

Жаахан юм ид.

Бямбажав -

Тэр Дамбадаржаа тийшээ явдаг одоо

Настан -

Аан.

Бямбажав -

зуслан тийшээ явдаг нэг зам байна аа даа.

Настан -

Аа.

Бямбажав -

Тэр ер нь хэдэн онд баригдсан юм бэ?

Настан -

Аа, зүгээр шороон зам бол, одоо манайх чинь одоо…. 60 хэдэн, 65, 66 онд л хойшоо лагер гарсан. Тэр чинь одоо нэл зуслангийн лагер байсан юм. Одоо цөөхөн цөөхөн айлтай албан газруудын зуслангийн лагерь байсийм. (2-23-04) Тэгээд жигжид, тэгээд дээшээгээ шарга морьт. Тэгээд хойшоогоо тэгээд жигжидээс хойш гүнтийн амруу тэгээд дандаа л шороон зам байсан. Тувтан шороон зам байсан. Энэ таван буудал хүртэл асфалт байсийм. Тэгээд тэрнээсээ цаашаа жил жилд цаашаа наашаа явсаар байгаад 7, 9 буудал болсон юм уу, одоо хайшаа, одоо бүр Шадивлан, бүр цаашаагаа хар замтай болчихсон байна лээ. Тэр бүүр замтай болчихсон байна лээ. Тэр зам чинь тэгж ашиглалтанд орсон. Тэгээд гүүртэй, аа … аа энэ гэр хороолол чинь, ер нь …. Ардичлал эхлээд л , нийслэлд маань суурьших хүн ам олон болсон. Тэрнээс 90-ээд оноос энд ийм олон газар байгаагүй. Олон айл байгаагүй. Ерөөсөө л 5 Буудал, 2 буудал, 3, 4, 5 буудал, 7 буудал, 9 буудал гэж байгаагүй. Тэгээд 7 буудлаас чинь цаашаа зуслан гараад явна. Зуслангийн амууд байна. Түүнээс гэр хороолол байхгүй. Толгой нь өвдөөд байна уу? Яаж байна?

Бямбажав -

Зүгээр зүгээр.

Настан -

Тийм байсийм. Тэгээд 90-ээд оноос л хойш л одоо хаа хавтгайгүй. Ерөөсөө тэр унтаа хотхонууд чинь хүртэл айлууд буучихсан байна ш дээ. Хашаа хатгачихсан.

Бямбажав -

Харин тийм ээ. Энэ телевизийн барилга, энэ чинь одоо нэлээн сүүлд баригдсан байх аа даа. Монголын Радио телевизийн барилга?

Настан -

Нэлээн сүүлд баригдан. За би бодоохоё. Мөнхболдоос 2 жилийн өмнө гэдэг чинь … за байз, 60, 69, 70, 71% 72 за далан гурав, дөрвөн оны үед баригдсан. Телевизийн барилга байх гэж бодож байна. За 73-74, он 75 он, 75 оны үед баригдсан байсан байх аа. Тэгээд энүүнийг баригдсаны дараагаар, үгүй ээ тэрнээс арай өмнө юм уу, хүүе ээ далаад онд баригдсан юм байна. Телевизын байр, цамхаг мамхаг босгоход чинь бас нэг их сүрхий жагсаал гоё баяр болж бид нар нээлт мээлтэнд очиж байсийм. Тийм. Аа бас нэг дарцагаа барьчихаад бас нэг хэдэн хүн оч гэж, тэгэхдээ тэр албан үйлдвэрийн газар чинь бас нэг аятайхан овоо ажилтай гэсэн улсуудад одоо юм үзүүлж нүд тайлуулж байгаа маань тийм л байсан ш дээ. Тэрнээс зүгээр захын нэг үйлчлэгч “за чи ажилгаа, угаасан дээлээ өмсөөд тэнд очоод зогсож бай” гэж хэлдэггүй байсийм. (2-25-39) Тэгээд тэрэн дундаасаа бас нэг жаахан боломжоор нэг шилэгдмэл гэдгийм уу юу гэдгийм тиймэрхүү улсууд нь жагсаал магсаал хүл… энэ зочин гийчин хүлээн авах эд нарт чинь л одоо замаа дагаад л зогсчихно шүү дээ. Тэрэн шиг л тэн дээр бас тэр баярт орж байсийм бид нар. Тийм. Тэг, тэгж хүлээж авсан. Тэгээд телевизийн цамхаг ашиглалтны дараа аа ашиглалтанд орсны дараа манайх нэг жилийн дараа байлуу, телевизор авсан юм даг. Тэгж бодож байна. Тийм.

Бямбажав -

Телевизор их сонин байсан байх даа.

Настан -

Их сонин, аа тэр үед ч яахав дээ энд тэнд харж л байсан л даа. Тийм. Сонин байсан. Тэгээд цагаан экрантай, өнөө өнгөтэй байхгүй, цагаан ийм. Тэгээд манай нөхөр хойтон яваад фленк, өнгөтэй фленк авч ирж өгөөд, тэгээд юуныхаа наагуур хийчихдэг. Тэгээд өнгөт телевизортой байсан. Хамгийн анх шахуу өнгөт телевизортой болсон шүү. Бас энүүхэндээ тэгээд нэг муу сэхээтэн санаатай, … борчууд ч гэсэн барагтайхан амьдралтай, гэхдээ бас юм сэдээд байсан юм шиг байгаа юм аа. Тэгээд л нэг өнгөтэй юм үзээд л манай 5 бэр орж, хүүе энэ өнгөт зурагт гээч юм авчихсан юм уу гээд тэгж байсан. Тэгэхээр нь би тэгж байсан. Аавынхан нь үйлдвэрийн өнгөт зурагттай болсон манайх гэж инээлгэж байсан. Тэгж байсийм аа. Телевизорын том цамхаг хамгийн өндөр нь тэр дээ. Бид нар бүр их гайхаж, үгүй мөн, тэр ч одоо нас тогтчихсон байсан үе дээ. Тэгээд манай нэг хүүхэн тэгж байсийм. Үгүй мөн ч их өндөр цамхаг юм. Сайхан ч юм болж байна аа даа гээд. За тэрнээс түрүүнд би анх троллейбус бас наян хэдэн онд орж ирсэн. Троллейбусны шугам тавих гэж бас нэг ажил. Тэрийг бас улсууд их сонирхож одоо ингээд л “цахилгаан дүүжлүүрээр л ингээд энэ автобус давхиад байх юм гэнэ ээ” гээд хоёр эмгэн яриад …. Хоёр эмгэн тэгээд яриад сууж байж билээ. Бүр инээд хүрээд байдагийм би бүр, санаанаас гардаггүй юм. Тэгээд юуны тэнд, тэр чинь байна аа, толгойт л байна л даа. Тэгээд тэрүүгээр ажил төрөлтэй бас л айл, юу хийж явсан уу яасан, тэгээд л явж байсан чинь, байшингийнхаа гадаа энэ таван шарын энд хоёр эмгэн суучихсан, нэг нь хөөрхөн жөмбийтөл, тамх, нарийхан тамхи ороогоод татчихсан тэгээд, за даа одоо ингээд энэ өндөр цахилгаан станц нь ашиглалтанд орчихсон. (2-28-07) Одоо тэгээд энэ л цахилгаан аа дүүжлүүрээр л автобусанд суугаад давхиад байх юм байх аа бид нар чинь хөө, аа нэг нь жаахан дүлий бололтой, тэр одоо юм нь хэзээ ирэх юм бол оо, одоо ер нь аа улаан автобуснуудаа дүүжлэчих юм болов уу, тэгж тэгэх болов уу, яадаг юм бол? Гээд л нөгөөдөх тэгж байгаа юм. Тэгэхээр цаадах нь аа үгүй байх, энийг ч бас цөөдвөл дүүжилчихэж чадах байхоо. өөр нэг юм орж ирэх болтой юм аа, би дүлий болоод бас сайн дуулахгүй байна аа хүүхдүүд юм яриад байна гэж байгаа юм. Их инээдтэй, их хөөрхөн яриа тэр хоёр эмгэн яриад, тэгээд одоо би өөрийгөө боддог юм. Одоо би л тийм, хачин болсон байхаа гэж боддог байхгүй юу. Тэгж нэг яасан, тэгээд тэр троллейбус анх орж ирэхэд тэр чинь зун орж ирсэн ш дээ. Тэгээд энэ том ач хүү маань сургуулиа тарахаар бид хоёр дээр ирж нэг хэд хонодог. Тэгээд энийгээ нэг. өвгөн амарч байсан. Би ажилаа хийж байсан. За ач хүүгээ троллейбус-д суулгуулж үзүүлнэ гээд л хагас өдөр хотоор тойрсон гэж байгаа юм. Манай хоёр. Тэгээд орой нь бороо ороод би ажил дээрээсээ тараад би харилаа шүү, байшиндаа байна уу, зуслан, байшиндаа байна л гэж байна. Зуслан явж бай та хоёр гэсэн аа хамтдаа явья л гэнэ тэгээд л хамтдаа зуслангийн автобусанд суугаад л явна даа. Тэгээд л миний хүү ёстой л нэг хоёр эвэр шиг юмтай, ийм урт төмөр утас, төмөр байдгийм байна лээ, тэгээд ингээд аа утсаар ингээд өлгөөд давхичихдаг юм байна лээ. Тийм гоё автобусанд суусан. өнөөхөө тэгж очиж, өнөө баянгийнхаа бацаан нарт ярьсан. Тэгээд аав нь троллейбус гэдэг юм миний хүү, өө тийм үү гэж хэлж байсан. Тийм их сонин түүхтэй. Троллейбус чинь ер нь тэгээд л манай улсын хөгжил маань л 70-аас 90 оны хооронд юм шүү дээ. 10 жил. Тийм. 50, юу 60 хэдэн онд чинь одоо тэгээд л тэрэнтэйгээ тааруухан болчихлоо. Хамаг юмыг нь хөөгөөд гаргачихсан. Тэгээд л хойшоо л давхиад л, ах нартайгаа наалдаад л, ах нараас ч наашаа энэ юм аа шидээд л, тэгээд энэ саарал утс хэрэглээд л ашиглалтанд орсон. Тэгээд ерөөсөө л тэндээсээ цэргүүдийг, цэргүүдээр хамгаалахын, хамгаалсан, яахав тэрнээс чинь, юмын хөөчихсөн юм чинь яахав. Одоодоо энүүхэндээ гэж ярихад. Тийм. Нэг талын хөршийн улсуудыг иргэнтэй суурьшилтайн бүгдийг нь хоол ундтай нь гаргаж самраад явуулчихсан юм чинь тэр батлан хамгаалах юугаан жаахан зузаатгахгүй бол болохгүй ш тээ. (2-30-47) Улсын бодлого. Тэр зөв. Тэгээд тэр орос цэргүүд чинь их орж ирж байсийм. Тэгээд тэнд аа юуны сансарын энэ таван давхар чинь дандаа тэднүүдийн байр.

Бямбажав -

Аа одоо болтол асуудал шийдэгдээгүй байгаа …

Настан -

Одоо болтол шийдээгүй. Одоо шийдэгдээгүй. Асуудал нь шийдэгдээгүй аа манайх ч авч авч чаддаггүй, өгч өгч ч чаддагүй газар нь энд байдаг. Байшин нь тэднийх юм нь тэднийх байдаг. Ийм л утгатай юм болов уу гэж би боддогийм тиймээ.

Бямбажав -

Тийм ээ.

Настан -

Тэд нар ч худалдчихаж чаддаггүй, тэгээд яадагийм, бэл байхгүй, манайх ч тэрийг яаж авч чадахийм.

Бямбажав -

Яаж авч чаддагийм.

Настан -

Яаж авч чадахийм. Ядуу муу улсаа тэтгэвэрийнхээ хөгшинд нэг 10 мянган төгрөг нэмэлт хийж чадахгүй байгаа юм чинь яаж авч чадах юм. Чадахгүй. Тэгээд, бид аа, тэр талаасаа цэрэг офицерүүд олон байсан чинь тэр. Тэгээд 90-ээд онд бол энэ ардчилал чинь гараад нөгөө л “за та нар нэг тохижуулаад авч чадав уу, за бид нар ч одоо өнөөх их юм аа хийе дээ гэсэн шиг л ” шургасан болов уу даа, гэж энэ бол миний хувийн бодол. Ер нь миний хувийн бодол. За та нар ч жаахан энд тэндхийн, зайлуулахын зайлууд, авч ирэхийн авч ирээд одоо нэг жаал овоо боллоо. Нөгөө азийн цагаан дагина гэж яриад байгаа аа тэрний түрүүчээр л одоо одоо бид нар ч нэг сургая даа гэсэн болов уу даа. Гэхдээ яах вэ, эд нар бол муудаагүй нь муудаагүй, гэхдээ ер нь зөв бодлого барьсан л даа. Тэгээд л туршлагагүй, ямар ч туршлагагүй, маш хурдан….

Бямбажав -

Харин тийм ээ.

Настан -

…аа эд нар болбол боловсролынхоон юунд түлхүүхэн юу яагаад л , за тэр хувьчлалаа жаахан аажуухан урсгах ёстой байсийм.

Бямбажав -

Харин тийм.

Настан -

Тэр гадагш, дотогшоо л явуулах хүүхдүүдээ л одоо тэр л боловсорч, та нарыг чинь гайгүй сайн цэнэглэж ирэх ёстой байсийм. Аа тэр малыг бол (2-32-46) тийм хамаагүй учиргүй хувьчиллаа, нэг хоршоолол маягтай нэг арваар нь таваар нь айл болгож байгаад дунд хувьчлах одоо би л байсан бол тийм бодлого байсан, оролцох бол бодож баймаар юм, нэг хүүхдүүдтэй ярихгүй юу. Тэгсэн манай бага хүү, дунд хүү хоёр их алиа л даа. Банди нар ер нь их алиа. Тэгсэн чинь “ээжийн санаа чинь бузгай л юм, юм бодмоор юм бодогдож байн” тэгсэн чинь хоёр бага нь тэгж байна. “Ээж ер нь тэгээд тэр аа юутай талбай дээр жаал очиж сууж байж хөгжөөж байгаад нэг газар шургачих нь яасан юм бэ дээ” тэгээд дараа нь нэг дургүй хүргээд байхаар нь тэгсэн “үхсэн баасан, энэ ингээд хоорондоо ингээд маяглалдаад үг үгээ ололцохгүй байхад адгийн би очоод тэр саарал ордны чинь хаалгаар нэлээн л орж гарсан. Адгийн би очоод суусан ч бас тав гурван юм чалччихна. Энэ яасан замбараагүй хүүхдүүд байсийм. Одоо аль ч нам эвсэл гэсэн эвсээд хоорондоо үгээ нэгтгээд үзэл бодлоо нийлүүлээд ингээд улс орноо аваад явж чадахгүй нээ дээ” гэж тэгж хүүхддээ хэлж байсан. Тэд нар бас намайг жаахан шоолоод байгаа юм. Ер нь ч тийм л юм шиг байгаа юм шүү дээ. Одоо тэгээд өнөө намууд нь дотроо хаашаа юм бэ дээ, юм юм байгуулаад л одоо бас яагаад, мэдэхгүй одоо, мэдэхгүй, жаахан амиа бодоорой гэдэг шиг л… хүүхдүүд маань ёстой л нэг … улсаан ч бодоод, ард түмнээн ч бодоод, амь амьдралаа ч одоо адилхан бодох хэрэгтэй л байна. Тэр саарал ордны суудлыг чинь хэн дуртай хүн урцалдаад хэрэлдээд л аваад суугаад байдаг юм биш шүү дээ, хүний тусгай хувь тавилан байна.

Бямбажав -

Тийм шүү.

Настан -

Тийм. За одоо юу ярихав. Болсон уу.

Бямбажав -

Та хэрэв ээ, татгалзахгүй бол та ханийхаа тухай нэг цухас дурьдаж болох уу?

Настан -

Болно. Манай хүн бол бас надтай нас сүүдэр сацуу. Яг манай нутагт манай тэр нэг довын хойд хоёр талд төрсөн хоёр хүн байхгүй юу. Тэгээд энэ маань бас 10 жил төгсөөд хойно хөдөө ёсдүгээр анги төгсчихөөд Дундговийн 10 жилд 9 дүгээр анги төгсөөд тэгээд тэндээсээ нэг хөдөөнөөс тэр тусгай, тухайн үед нэг хэд хэдэн хүүхдүүд 10 төгсгөхөөр ирсэн байна лээ л дээ. Тэрэнд орж ирээд энэ хоёрдугаар 10 жилд дотуур байранд 10 төгсчихөөд тэгээд тэндээсээ уулын геологийн хувиар аваад л явсан даа. (2-35-36) Тэгээд бид хоёр бол яахав тэнд 5 жил сурсан. Юунд эндээс нөгөө монгол нэг казак, нэг, хоёр, хоёр, нэг монгол, нэг буриад, бас нэг монгол манай хүн гээд таван монгол хүн төгссөн юм даа. Тэр тэдний сургуулийг. Москва-гийн Горний Институд гэж явдаг юм байна лээ. Тэгээд 60 хэдэн онд аа төгсөж ирээд, ирээд, энэ гёологитоо юу яасан. Ээж нь , ээж аавтай, аав нь бол бас эрт өөд болсон гэсэн. Эмээ өвөө ээжтэйгээ л амьдарч байсан. Малчины хүүхэд, малчин гаралтай, малчины хүүхэд, хар багаасаа малчин. Тэгээд мань хүн төгсөж ирээд гёологид тэр мэдээлэл шалгах групп гэж байсан. Анги. Тэнд гёологиор нэг 8 сар ажиллаад тэгээд төлөвлөгөөний комист мэргэжилтэнээр очисон юм даа. Гёологийн … хэлтэст нь гёологийн жинхэнэ тийм яг мэргэжлийн хүн байгаагүй байсан бололтой юм. Тэгээд тэгэхэд ордонд, засгийн газрын ордонд төлөвлөгөөний комисс хамт байсийм. Тэнд ажиллаж байгаад тэгээд тэнд засгийн газрын төлөвлөгөөний комисс гэж тустаа, хуучин пионерийн ордны урдах нь талд нэг байр бариад тэнд ажиллаж байгаад мань хүн төлөвлөгөөний комисст 10 жил ажиллаа даа. Тэгээд би хэллээ нэг өдөр. “Үгүй энэ их цаг намаагүй ийшээ тийшээ явах дэмий байна. Одоо юу яая. Чи ер нь энэ комиссоос гармаар байна. Мэргэжлээ нь бараад. Тийм. Одоо хэн гуай, гараад явчихлаа, чамд бол одоо тэнд байгаад байх юм байхгүй, чи мэргэжлээ бараад” гэдгийм байна аа. Тэгсэн мань хүн. Тийн. Одоо манайх институттэй болох гэнэ ш дээ. Геологийн институт гэж нэг аятайхан эрдэм шинжилгээний байгууллага болох нь. Би уул нь, би өөрөө юу ч үзэж сурч чадаагүй. Хэдэн хүүхдээн аа хормойлоод л аан гэрийн чавганц болсийн. Би чамайг овоо толгойтой юм болохоор гээд нэг аа … сэдвээрээ мэргэшлээрээ нэг эрдмийн зэрэг аваасай л гэж би чамайг их дандаа их бодож явдагийм. Аа энийг ч би одоо чамаас хүсье дээ гэсэн Тэгсэн их орой хэлж байж би. Би тэгээд л тэгдэг байхгүй юу. Сэдэв аваад ажиллачиж болдоггүй юмуу чи. Энэ хачин ажил хаа ч (??? 2-38-12) авахуулахгүй гээд. Болохгүй байна л гээд яваад байсан. Үнэхээр тэр үеийн төлөвлөлт гэдэг чинь агуу том юм байсан байхгүй юу. Тийн. Тэгээд аан … би нэг өдөр манай хүн тэгээд тийн … нэлээн байзнаж байгаад би хэлдэгийн байнаа. За чи институт чинь одоо байгуулагдлаа. (2-38-30) Одоо жинхэнэ эрдэм шинжилгээний ажлыг хий. Хийх хэрэгтэй байна ш дээ чи. Аан геологи, эдийн засагч дээр нь ав. Эдийн засгийн сектор нухцан нь дээр байх шүү. Өөрөө ч мэдэж л байна л даа. Харин ээ, би эдийн засгийнхт юм уу, геологийнх нь салбарт байдгийм билүү гэж бодоод байна. Үгүй ээ чамд одоо … олон жил чи аа тоо нухлаа. Чамд эдийн засгийн сектор нь дээр.

Бямбажав -

Аан хн.

Настан -

Тэгээд тэнд байж байхад бас аа тэнд очоод мань хүн чинь нэлээн өтөлсөн хойноо аа тав зургаан жил ажиллачихаад, мэргэжил дээшлүүлсийн. Хойно. Юунд … Үгүй ээ биш ээ худлаа. Институт, инс … тэдний тэднийд мэргэжил дээшлүүлээд, төлөвлөгөөний комисст байхад дөчин тав хоног мэргэжил дээшлүүлээд. Тэгээд наашаа энд … геологийн хүрээлэнд ирсэн хойноо, институтид ирсэн хойноо бас дөчин тав хоног геологийнхоо юун дээр мэргэжлийн эдийн засаг гэсэн нэг ийм сургалтаар яг өөрийнхөө сургууль дээр дөчин тав хоног мэргэжил дээшлүүлээд, тэгээд нэг юм аа эдийн засагч хийж байгаад л, тэгээд л зайлуул тэгээд л … Тэгээд сүүлд нь институт нь бутраад юу яалаа. Сектор ч боллоо. Тэгээд л аа засгийн газрын хэрэг аа юуны … аа энд л энэ юуны уул уурхайн секторт нь ажиллаж байгаад л, тэгээд л тэтгэвэрээ аваад тэгж л … ер нь жил ч хүрээгүй дээ. Тэгээд л өөд болсон доо. Тийн. Тэгээд нэг, дөрвөн хүүхэдтэй. Нэг охинтой, гурван хүүтэй. Тэгээд л … хэдэн ачаа үзчихээд, гучаан үзээгүй. Ингээд л өөд болсон доо зайлуул. Аа зүтгэлтэй … Манай хүн болбол нэг дутагдал нь бол … юунд … байсийн. Их дуугай, их нийтэч биш, их бүрэг. Тэгээд (??? 2-40-22) муу санаатай юм уу даа гэж. Тэр (??? 2-40-27) нэг их сонин түүх. Нэг өдөр нөгөө мууддагийм. Бид нар энэ олон жил ханилахад ерөөсөө муудаагүй. Ерөөсөө улсууд чинь ноцолдсон л гэнэ, хэрэлдсэн л гэнэ. Бүр гайхмаар юм ярьдаг. Бид тэгээгүй. Тэгсэн чинь аа юунаас болоод … Аа … орон сууцнаас болоод. Одоо өнөө тэр хойно орон сууцанд орчоод байж байхад ингэхгүй юу. Ааан ер нь манай хүн бол нэг муу талын юм нь жаахан хартай.

Бямбажав -

Аан тэгвэл хэцүү юм байна даа.

Настан -

Тийн хэцүү. Тэгээд л ингээд л аа юунд явахад чинь их дур … муутай, их дур муутай. (2-41-07) Тэгээд … нэг хөдөө мөдөө томилолтоор эд нар явахад чинь ер нь их сайн, за сайн яваарай. За чи хоол ундаа сайн идэж яваарай гээд дулаан бүлээн юмаа өмсөөрэй. Энэ хувцасаа гээд л би бол ингээд л, тэр ч гэрийн эзэгтэй хүний … нэлээн яншина л даа. Ингээд захиад хэлээд өгдөг. Тэгэхэд гэрийн өрхийн тэргүүн гэдэг чинь ер нь хэдий юу яаж байсан ч гэсэн аан .. за сайн яваад ирээрэй. Түргэн ирээрэй гэдэг байгаа. Тэгэхгүй шүү. Ер нь чимээгүйхэн тэгээд л явуулчихдагийн. Тийм байсийн. Тэгээд аан … нэг дөрөв хоног, долоо хоног томилолтоор явна гээд. Гурав хоног томилолтоор явна гээд цаашаа ажил гараад долоо хоночоод ирдэгийн байнаа. Тэгсэн чинь л аа их ноцтой, их ноцтой. Их муу зантай. Ер нь дуу шуу муутай. Их муу зантай. Тэгээд би бодож бодож гэнэтхэн миний бас нэг дургүй хүрээд …. Тэгээд үгүй чи одоо яагаад ийм нэг муу зантай байнаа гэсэн чинь … Надад хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг ийм гэргий хэрэггүй шахуу болоод байх шиг байнаа. Би айлын чавганц болмооргүй байна гэж байна шүү нөгөөх чинь. Тэгсэн чинь хоёулаа мууддагийн. За чи одоо одоо болтол … Тэгээд бид хоёр жаахан муудаад. Би ер нь тэгээд байхаар нь жаахан дургүй хүрээд. Нэг удаа их айхтар муудсийм. Чи … тэгэж хэлэхээр нь гомдоод л, хичнээн хоног дуугай явж байгаад нэг өдөр юм хэлмээр санагдлаа. Чи одоо яагаад ингэж юу яаж байгаам бэ? Миний бодол бол ажлын төлөө эмэгтэй хүн гэж эрэгтэй хүнээс дээшээ аан дандаа доор нь байж байдгийм уу? (??? 2-42-46) Тэгэхдээ би аан чамаас бол их жоохон жижигхэн хүн. Би жижигхэн хүн. Би өнөөдөр ааваа гэх дуудах авиагүй өссөн. Аа бага насандаа … Тэгээд би бодож байгаад эмэгтэй, би ер нь аав маань юу яасан. Жоохноосоо аав гэх авиагүй өссөн хүн гэдэг чинь амьдралын нугачаан дунд ер нь их юм боддогийн байна лээ. Нөхөр сонгоно гэдэг чинь бас нэг ёсондоо аав болох, түшиг … насны залууд тулгуур, тулах түшиг болж явах ийм л хүн гэж би бодож явсийн. Тэгээд одоо энэ маань ингээд намайг гомдоогоод байхаар би яадаг билээ гэсэн бодол төрдөгийн байнаа. Тэгэж бодол төрж яваад хэллээ. Ер нь аливаа юмыг би одоо хүний дор орохгүй, хүний дээр нэг их гарахгүй. Ингээд нэг дунд нь л, муу нэрийг л их дуулахгүй, дутагдалыг нэг их дуулахааргүй л , тэгээд л нэг дунд нь хөвж явж байгаад л ер нь юугаан дуусгана. (2-44-03) Ээж аав минь, аав маань одоо хэдий мөнх бус болсон ч гэсэн намайг харж байгаа. Миний га … үлдээсэн ганц охин ер нь ямар хүн болж яваа болоо гээд тэгээд харж яваа болов уу даа гэж л ингэж бодож явдаг байхгүй юу. Миний л бол миний ерөөсөө л хувийн бодол л толгойд шингэсэн бодол. Хүний дор орохгүй, хүнд одоо тийм аа ядуу ч гэсэн хиртэй хувцас өмсөхгүй юмсан. Ядуу ч гэсэн хүнд зүгээр байгаагаар нь нэг бараан цайгаа өгчих юмсан. Нэг идээ л амсуулчих юмсан. Хичнээн ядуу ч гэсэн гурван ёотон байсан ч гэсэн хүнд жижигхэн жижигхэн болгоод амсуулаад гаргах юмсан гээд. Тийм бодол бол үргэлж юм бодогдож явдаг байхгүй юу. Тэгээд … өнөө би хэллээ. Би бол хийдгээ хийж яваа. Би нийгэмдээ эмэгтэй хүн, эх хүн юу хийх үү? Эмэгтэй хүн сайд байж болдоггүй юм уу? Одоо сая сайд (??? 2-45-05) сайд байсан. Өнөө охин нь аа миний арван жилийн найз Туяа. Тэгээд тэр хүн болбол би сайдын охин гээд надаас дээгүүр юм өмсөөгүй. Бид хоёр хөөрхөн формтойгоо л төгссөн. Аа чи аа надаас дээд … аа мэргэжилтэй, зэрэгтэй тийм хүн гээд би чамайг нэг аа юу яачаасай. Цол хамгаалчаасай. Бас нэг үр хүүхэддээ үлдээх, яахав нэх доцент доктор нь яамай. Зүгээр нэг эрдэмтэн юм шүү дээ миний аав гэсэн авиатай болоосой гэж. Ингэж хүссийн. Чиний … чи бол чадалтай толгойтой. Аа би бол юу ч байхгүй. Хоосон болсон. Тийн. Одоо тэр л хэдэн багажийн тусламжтай л би өнөөдөр аа … авч явна амьдралаа. Аа тэгэхдээ авдаг цалин нь бол би чамаас дутаагүй. Аа хийдэг ажил бол чамаас дутаагүй. Адилхан л явж байгаа. (??? 2-46-59) энэ дотор байгаа юм нь л жаахан юу ч байхгүй хоосон. Энэ юуны төлөөв? Та нарын амьдралын төлөө л би хоосон болсон. Би сурна гэж явж байхаар энэ хүн маань эр хүн, эцэг хүн. Нэртэй сүртэй, үр хүүхэддээ, эх орондоо үлдээх юмтай болоосой гэж би бодож явдаг байсан. Чамд хоёр удаа хэлсэн. Тэгээд одоо болохгүй, чи одоо миний хэлсэн ярьсанаар тэгээд одоо эрдмийн зэрэгтээ хүрээгүй юм уу, хүрэх ч юм уу бүү мэд одоо. (??? 2-46-32,35) Тэгээд наана нь намайг ингээд ажиллаад байхаар, ажил хийгээд явахаар чи ингээд дургүйцдэг юуных вэ? Би өнөөдөр юу бодож явдаг уу? Ажилдаа алдаа гаргахгүй. Олон түмнийхээ … одоо миний хийсэн аан буруу юмнаас болж аа хамт ажилладаг нөхөд, тэгээд цаашаа эх орон, эдийн засаг маань одоо сүйрэлд орох вий гэж би их болгоомжилдог. (2-46-59) Тиймийн тулд би юу хий гэсэн нам засаг, аа намаас, засгаас ямар даалгавар өгнө би тэрийг л хийж яваа. Би сайн дураараа би депутат болъё оо. Намын даргаа намайг тэр гээч юмандаа оруулаа гэж би гуйж очоогүй. Би хоёр удаа хэлэхэд нь татгалзаад, гурав дахьд нь би хүлээж авч байгаам шүү.

Бямбажав -

Өө за за.

Настан -

Нас маань төлөвшөөд, одоо гурав дахьд нь би хүлээж авч байна. Би чамйаг оюутан байхад би оройноо аа нарийн бичгийн дарга хийгээд явж байсан. Аа чамайг дургүйцээд, төгсч ирээд дургүйцээд нүүгээд ингээд ирсэн. Тэгээд больсон. Чи ер нь үндсэн ажлаа хийлгээд л, аа одоо хятадууд авгай нарыгаа яг гэртээ нэг их хоол идүүлчээд л, аан хүүхдээ тэврүүлээд л суулгаад байдгийн байна лээ. Тийм амьдрал байсан манай хятад хороолол оо … орчин тойронд байсан. Тийм л байдал байсан. Яг л тийм амьдралд оруулах гээд байгаа юм уу. Би бол тэгж чадахгүй. Би эцэг эхийнхээ оронд бол өртэй хүн. Ялангуяа би аав ээж хоёртоо өртэй хүн. Их өртэй хүн. Хөөрхий минь намайг тэгж тээж төрүүлчихээд, тэгээд нэг нь бүр хэдхэн сартайд нь орхиод, надад үлдээсэн юм нь машины л гол төмөр байгаа. Хоосон үлдсийм. Энэ дотор миний эцэг сууж явсийм шүү дээ. Тэгээд энэ амьдрал нь дууссан л гэж би … Сууж явсан шүү дээ гээд нэг байсан. Сууж явсийм гэнэ лээ гэж нэг байсан. Эндээс дууссийм шүү дээ гэж нэг гонсойдог. Тэгээд нулимс унагаад л би морддог. Тийм учраас би аав хүнийг их хүндэлдэг. Аа тэр аав ээж хоёртоо бол одоо хөдөлмөрөөрөө, сэтгэлээрээ л одоо хариу барихаас өөр зам байхгүй. Тийн. Тэрний тулд би хийдгээ хийнэ. Явдагаа явна. Харин ч би одоо энэ уулзалт, хурал цуглаан гээд явна. Би одоо чуулган хийгээд л, ерөөсөө цайллага … цай уудаг бид нар. Тэгтэл л хамгийн түрүүнд л аягатай цайгаа бушуухан шиг л халуун цайгаа залгилчихаад л, тэгээд л нэг машинд нь ороод л суугаад л хүргүүлээд ирдэг. Тэгээд л би шөнө нойр хоолгүй суугаад юм бичдэг. Чи намайг захиа бичээд суугаад байна гэж боддогийм уу? Үгүй ш дээ. Би ажлаа, тайлангаа бичдэг гэж. Яагаад тэгэж хэлэв гэвэл … Нэг өдөр өнөө аан … бичсэн юмаа ко … конвертлэчихээд орхичихсон байхгүй юу. Тэгсэн чинь конверт юу … гэж үзэж байгаад, энэ захиа юм уу, юу юм бэ гэж. (2-49-38) Нэг тэгэж хэлж дургүй хүргэсэн байхгүй юу. Тэгээд тэрнийг нь ер нь сар гаран бодож явж байгаад хэлж байгаа байхгүй юу. Тэгэж хэлчихээд, за тэгээд чи … гэрийн боол болно уу? Өрхийн тэргүүн болно уу чи өөрөө мэдээрэй. Би хэдэн хүүхдээ хаана ч гэсэн аваад явчихна. Гэхдээ миний дотор нэг юм бодогдсон хойно би тэгээд тэр чигээрээ л ер нь явна ш дээ. Аа би бол хийдгээ хийнэ. Бүх юмандаа явна гэж хэлчихээд сар гаран дуугараагүй. Тэгээд хоол тавьж өгчихөөд л, тэгээд л ширээн дээр нь хоолыг нь өгсөн. Тавьж өгчихөөд тэгээд сууна. Тэгээд Зүүн Баянгаас энэ том хүү ирдэгийн байна. Энэ бэр хоёр. Тэгсэн ээж одоо яачаад байгаам. Аав яасийн ээжээ? Тэгсэн чинь ээж чинь хэлгүй болсоон. Надтай л хэлгүй болцон. Та нарт бол хэл орох байхаа гэж байсийн.

Бямбажав -

(инээв)

Настан -

Тэгээд бүр нас ахиад, тэгээд яахав дээ тэгэсхийж байгаад л, тэгээд л. Тэгээд тэрнээс хойш л ерөөсөө л хаашаа юм би нэг л их сонин бодогдсон надаа. Нэг л их сонин бодол төрсөн. Тэгээд бүр аа … өнгөрөхөөсөө өмнөхөн нэг хэдэн сар л гэрт суулаа л даа. Тэгээд ерөөсөө их олон юм ярина, цухалдана, даралт их өндөртэй, их хэцүү байсан л даа сүүлийн үед зайлуул. Тэгээд л юу яачихна. Аа нэг муулна. Яльгүй юманд даарна. Мууджээ. Тэгээд л уцаарлаад л тэгээд байна. Тэгээд би юм дуугардаггүй. Тас буруу хараад л суучихна. Аан тэнд юм яриад л явж байдгийн. Тэгэхээр нь буруу хараад л суучина. Эмээ уу. Хоолоо иднэ дээ. Ямар юм идэхэв гээд л хоол ундаа бэлдээд л, ингээд л буруу зөрүү харасхийгээд л. Нэг өдөр дунд хүү, бага хүү хоёр цуваад л орж ирлээ. Тэгсэн аа … аав хаачсийн гээд л тэгнэ. Нэг муу (хөсрий 2-51-32) цэгаан толгой чинь цаана чинь сууж байгаа байх гээд л тэгсэн. Нэг орой аа тэгээд тэрний маргаадар орой нь охин орж ирсэн. Аав хаачсийн. Муу хөсрий өвгөн түрүүнд л гараад явсан. Мэдэхгүй ээ гэсэн. Тэгээд эд нар хэд хоногийн дараа нь шинэ жил болвоо. Юу ч авлаа. Цуглаад цугаараа яриад. Энэ ээж аа … аав хоёр их сонин өтөлж байнаа гээд л ярьцгааж байгаа бололтой байна. Бололтой байна. Тэгсэн чинь хөсрий өвгөн гэж байна лээ муу аавыг. Аа хөсрий өвгөн гэж охиндоо хэлсийн байна. Хөсрий өвгөн гэж байна лээ муу аавыг минь. (2-52-08) Ээж ч одоо бас эвгүй зөнөж байнаа гээд тэгнэ. Тэгсэн чинь манай баньд нар бид хоёрыг нэг ирэхэд хөсрий цагаан толгойт гэчихээд … Их уураа хүрэхээр тэгдэгийн шиг байна лээ гээд дунд баньд нь, аа бага баньд нь тэгж байна. Их уураа хүрэхээр … Аав болохгүй байгаам аа. Аав бас зөрүүдлээд ерөөсөө нэг өөхтэйхэн мах өгөхөд чинь өөх, өөх нь ихдүүлээд намайг алах нь уу гээд. Одоо бор махтай хоол хийхээр өөхгүй юм байнаа гээд л хэлээд л хутгалдуулаад бас үймүүлээд байдгийн. Тэгээд тэрнийг нь хурааж хурааж нэг уураа хүрэхээр нь муу хөсрий өвгөн гээд ээж буруу хараад суучихдагийм аа гэж. За тэгэж л нэг өсөөд өтөлсөн дөө. Тэрнээс өөр муудсан сайдсан юм ерөөсөө байхгүй. Чи мөнгө зарж байна. Чи болохгүй бүтэхгүй юм авч байна гэж хэлдэггүй. Ерөөсөө тэгээд л …

Бямбажав -

Сайхан ….

Настан -

Зү … Тийн. Зөв юман дээр нь муудсийм уу, буруу юман дээр нь муудсийм уу? Хэн мэдэхэв. Миний хувьд бол зөв л байх гэж бодоод байгаа. Миний ажлаа хийгээд явж байхад аан дуугай байна гэдэг чинь юу гэж байгаам? Уурлаад байгааг нь би мэдээд байгаам чинь. Тийн. Аа тэгсэн чинь тэгээд их (яахууртай 2-53-11) хүн байсийн. Их (постатай. 2-53-12) Тэгээд наян есөн онд энэ байрыг аа хувиарлахад би тэгэхгүй юу. За байр хувиарлагдсан.Чи очоод юу яа. Давхар мавхараа сонгочихгүй юу. Гүйцэтгэх захиргаан дээр хуваарь ирцэн байна лээ. Одоо яаман дээр ирж байгаа байх гэхгүй юу. Тэгсэн чинь манай ажил дээр очсон байхгүй юу. Яаж байна, ийж байна гээд зайлуул гүйгээд очсийн. Тэгэхээр нь чи одоо яаман дээр оч. Аан сайд дээр л байгаа байх. Хуваарь ирж байгаа байхаа гээд тэгсэн. Нэг жаахан …Чи тэр хотын даргатайгаа ходийгоороо л өөрөө зохицуул. Би ч болих уу даа гээд гараад явчиж байгаам. Түүний нь би аа … хоёр гурван жилийн өмнө аа хороололд … ор гэхгүй юу. Яахав би танай яам заам гэхгүй ээ. Чи бид нар хэдэн жил их сайхан ажиллалаа. Тэнд ор гэж байна. Тэр нь талийгаач Энэбиш дарга байсан байхгүй юу. Хотын зас …. Гүйцэтгэх захиргааны даргаар. Тэгээд тийшээ ор гэхээр нь би тэгсийн. Ээ (??? 2-54-14) тэнд ор гэж байна. Хоёр юм уу, гурван өрөө ав, ав гэж байна. Хоёулаа орох уу гэсэн чинь –Яахын. Үнийг нь дийлэхгүй ээ гээд нэх дургүй байдгийн. (2-54-21) Тэгээд тэрнийг юу яа … Би нэг юу яагаад. Яаг өнөө томилолтоор явдаг танил дарга нар дээрээ очоод л дуртай давхараа шилүүлээд, дуртай хэдэн өрөөгөө авахгүй юу гэж хэлж байгаа юм чинь. Тийм … Тэрнийг бодоход одоо энэ залуучуудын хэлээр их хартай хортой хүн байсан шиг байгаа юм.

Бямбажав -

(инээв)

Настан -

Тийн. Тийм л хүн байсан шиг байгаа юм. Тэрнээс нэг эсэн бусан аа жаахан юм хум балгаад л, (??? 2-54-46,47) зантай хүн тийм байдаг. Ер тийм биш. Ердөө зүгээр.

Бямбажав -

Томоотой …

Настан -

Тийн томоотой. Тэр талаараа бол яах уу ухамсартай. Тэгээд нэг тийм л юун хүн байсийн. Би бол хүнийг итгэвэл итгэсэн шиг итгэнэ. Ерөөсөө … Тэгээд л дуусна. Тэр хүн тэгээд л эр хүн л бас тийм чанар байдгийм шиг байна лээ дээ. Зан байдгийм шиг байна лээ. Тэр бага зэргийн тэр түгээмэл юм байдаг байх ер нь.

Бямбажав -

Тэгдэг байхаа.

Настан -

Тийн. Тэгээд л хоёулаа мөртлөө л тэгээд л энд ирээд л яахав дээ. Тэгээд л нэг энэ хөсрий цагаан толгойт гэнэ. Энд жаа … Би бас тэр холбоо молбоонд ажил хийж байхдаа чамгүй л сүрхий ажил хийнэ. Ажил хийгээд байхад дуртай байдгийн. Заримдаа. Заримдаа жаахан дур муутай байх шиг байдгийн. Хэдэн муу авгай нартай энэ юуны дарга нь аа … сууц өмчлөгчдийн холбооны дарга нь ч эмэгтэй хүн байсан. Тэгээд яахав дээ тэрэнд нэг байцаагчийг нь хийгээд л, далбаганаад л нэг цалингий нь тавьчихна. Орлогы нь авчихна. Зарлагы нь тавьчихна. Тэгээд л сууж байсан. Хэцүү нь хэцүү л дээ. Бас ч … Тэгээд тэрний хүчинд энэ шугам шугамаа солиулаад л, энэ айлд ч би бас их л юм хийж, хийж өгсөн л дөө. Тийн. Тэгээд байхаар их дуртай байгаам. Аа их оройтохоор яачихаваа, яачихваа. Хоол оройтлоо гэдгийм. Их инээдтэй. Тэгээд зайлуул олон жил … Тэгээд л та нарт бас сургамж хэлэхэд ер нь толгой ажилласан аан юм, толгойн тархины ажлыг их амралттай, их завсарлагатай хийх хэрэгтэй. Тийн. Одоо ингээд өөрөө бол ингээд л надтай ярьж байна. Тэгэхэд чинь л бас юм л бодож суугааш дээ. Тэгээд л гараад л за энэ хүнтэй ингээд дуусгалаа. (2-56-15) За өнөөдөр нөгөө хүнтэйгээ ярина. За тэрийг ямар байдлаар дуусгах уу? За тэгээд л бичнэ. Явуулна. Ингээд л юм л бодно ш дээ. Тэр хооронд чинь. Тэгээд энэ нэг замбараагүй юмыг чинь хойно урд нь оруулах (??? 2-56-27) гээд л тэр хүн бодно ш дээ. Одоо сэдвээ нэг төрөлжүүлэх маягтай. Ийм замбараагүй чалчиж байгаа юмыг чинь. Тэгэхэд чинь л одоо энэ тархиа амраах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ тогло. Гэргийтэйгээ тогло. Дуугаа дуул. Хөгжмөө сонс. Киногоон үз. Цаг, цагийн режимтэй хоолло. Энэ л одоо эрүүл мэндэд их сайн шүү. Тэгээд л … За тэгээд тэр өнөө бүр аан .. төр мөрийн тухай ярьцан. Гурав дөрөвдүгээр станцыг ярьцан шүү дээ. Тийн.

Бямбажав -

Таван шарын тухай нэг …

Настан -

Таван шарын тухай юу? Таван шар бол далан дөрвөн онд бид нар чинь өнөө л аа баруун одоо зүүн дөрвөн зам гэдэг чинь энэ баруун дөрвөн зам гэж алдаршсан ш дээ. Одоо тээврийн товчооны тэр замыг чинь. Тэр баруун дөрвөн зам лабороторид байгаад л, одоо хаашаа ч гарахгүй. Гэр маань энэ зүүн хойно тэр аа гуравдугаар арван жилийн хажууд. Аа би баруун дөрвөн замаад. Мөн хагас тал явган, хагас тал автобустай л чавхадна ш дээ. Тэр дунд нь энэ эд нарыг чинь зөөнө. Ингээд давхиж явж байгаад л нэг мэдэхнээ л Толгойт руу нүүх болсон. Тэгэхэд л Таван шар гэсэн байр ашиглалтанд орцон байсан. Энэ бол станцад Зөвл … Зөвлөлтийн барилгачид барьсан. Станцын, гурав дөрөвдүгээр станцын ажилчдын байр гэсэн нэртэй баригдсан байр. Тийн. Тэнд жижүүр ч байсан орно. Инженер ч байсан орно. Манаач ч байсан орно. Цэвэрлэгч ч байсан орно гэсэн ийм сайхан байр. Аягүй дулаахан. Одоо мөн их дулаахан. Тийн. Тийм учиртай. Аа тэгээд геологууд бас бус ганц нэгээрээ хүмүүсүүд орсоон. Тэнд бол орсон. Тэрнээс байр авсан. Би манайх бас яамнаас… Өөр юу байна?

Бямбажав -

Та энэ Налайхын замыг одоо мэдэх үү?

Настан -

Аан хн.

Бямбажав -

Налайхын зам одоо хэдэн онд баригдсийн бол? Налайх чинь ерөөсөө (??? 2-58-21,22)

Настан -

Өө Налайх чинь бүр анх одоо тэр хувьсгал үүсэхэд л өнөө морин тэрэгтэй аа … хар алтаа, хар алтаа абубаа гээд хужаа нар явж байсийн ш дээ. (2-58-31) Тампуутай. Аа шуудайлчихсан. Аан кинон дээр гардаг ш дээ.

Бямбажав -

Тийн тийн.

Настан -

Аа тэр чинь тэнд ажиллаж байсан хүн ч бас надад ярьсан. Морин тэрэгтэй ил уурхай, ил өнгөн хөрснөөс ашиглаж байсийм байна лээ.. Феодализмын үед.

Бямбажав -

Хөөх.

Настан -

Өнөө Манжийн үед. Манж Хятадууд чинь орж ирчихээд л ухаж байсан гэж байгаамаа … Тэгээд тэрнээс хойш хувьсгалын дараахнаар ер нь анхны уурхай л энэ аа юуны уурхай юм гэнэ лээ. Налайхын уурхай юм гэнэ лээ. Чухам яг хэдэн онд ашиглалтанд орсоныг бол би мэдэхгүй. Намайг тэр жоохон байхад нүүрс их түлдэггүй. Тэгээд сүүлдээ нэг аан мөнгө өнөө боловсруулж байх үеэр хааяаа нэг аа ижий тэгж … За өнөө Налайхын хар чулуун нүүрс гээч чинь ороод ирж. Одоо тэр нүүрс гээчийг л түлэх юм байхаа гэж байсийн. Тэгээд түлж байсийн. Мэднэ. Шуудайтай л (??? 2-59-23) Хар алт даа.

Бямбажав -

Тийм ш дээ.

Настан -

Тийн. Хар алт. Тэр хар алтан дээр чинь л нэлээн хэдэн жил очиж, бас үзэж байсаан. Судалж байсан. Тэр шинж, эмчилгээ бол хамаагүй ш дээ. Юу ч мэдэхгүй. Намайг ёстой аа өлгийнөөсөө гарсаны дараа л энэ нээгдсэн байх гэж боддогийм. Хэдэн онд нээгдсэн мэдэхгүй… Тэр ил уурхай байж байгаад, тэгээд хувьсгалын эхний үеэр жаахан боловсронгуй болгоод л ашиглалтанд орсон болов уу гэж би боддогийн. Тийн.

Бямбажав -

Та нэлээн олон тийм экспедицийг одоо явах замыг нь чиглүүлж өгч байсан хүн юм байнаа.

Настан -

Үгүй чиглүүлэх биш. Тэр олсон аа олж ирсэн юмнуудыг нь шинжилж өгч байсан. Эрдэм шинжилгээний … Ухаан нь аа Германы экспедиц гээд л гарч байна тээ? Тэр чинь зургийг нь нэг авна. Зураг авсанаас өнөө дээж гэж ярьсан ш дээ. Өнөө шороогоон авна. Шороогоон аваад (??? 3-00-19) нийлүүлнэ. Тийм олон газар ийм дандаан Европын улсууд байсан байх. Байхгүй юу манай юу яаж байхад. (3-00-27) Одоо эхлээд л энэ юуных байсийн. За Борнуурт руу Германы эксп … хайгуул, Германы мэргэжилтнүүдтэй нэг хайгуул гарч байсан. Экспедиц гэвэл их том шүү дээ. Нэг хайгуулын зураглалын анги гарч байсийн. Анги. Аа Âенгерийн анги гэж гарч байсийн. Дундговийн Бага газрын чулуугаад. За би одоо Шарын голоод гарч байсан. Дарханаад гарч байсан. Тэгээд л Баянхонгор, Баян Өлгий, Увс, Ховд руу л гарч байсан. Тэн дээр аан тэгэхдээн аан тэр үед чинь юу байсийн. Далаад … одоо шинэ лабаротори далан дөрвөн онд ашиглалтанд орсоноос хойш л өнөө улсуудын чинь юу ихэссэн шүү дээ. Хүрээ нь тэлсэн. Өнөө гадны улсууд ганцхан мэргэжилтэнүүдтэй ажилладаг байдгаа больцон ш дээ. Одоо тэр далан дөрвөн онд орсон чинь аа далан зургаан оноос нь эхлээд одоо гадны геологийн улсууд ирээд байдаг болсон. Эхлээд л Дорнотоос л Германууд ирсэн байдгийм. Польшийн нэг хайгуул явж байсан. Германых явж байсан. Юуных Âенгерийнх явж байсийн. Аа тэгээд л бид аа нэг тэр дотор аа ажиллаж байсан Якут макут янз бүрийн голдуу үндэстэнгүүд бол ирнэ л дээ. Тэр мэргэжлээрээ бол ирнэ… Герман, Польш, Âенгер … за энэ хэд л байсийм аа даа ер нь бол Оросынх. Энэ хэд л голдуу байсан. Хамт ажиллаж байгаам. Тэр Япон мапон одоо, одоо хамт ер тийм юм байхгүй ш дээ. Ерөөс тийм юм байхгүй. Тэгэхдээн эд нар бол хамтарсан үйлдвэр гэж байхгүй. Үгүй ээ Эрдэнэтийн үйлдвэр чинь далан хэдэн онд анх том үйлдвэр орлоо. Жоохон ярих уу?

Бямбажав -

Тэг тэг.

Настан -

Эрдэнэтийн зэс молибденийн үйлдвэр гэж анх одоо юу яалаа. Манай лабороторийнхон чинь одоо тэр шороо нь ирчихсэн. Аа бас хамгаалалттай хоёр тасгийн хүн шинжилж байсийн. Бид нарыг чинь бас ийш тийш нэг их юу яалгахгүй. Нэг хоёр тасгийн онцлог хоёр тасаг дээр. Тэгээд сүүлдээ тэд нар чинь аа зэстэй, алттай. Ихээ нөөцтэй бололтой гарч ирсэн. Тэгээд үйлдвэр байгуулагдсийн шүү дээ. Тэр … Тэгээд анх эрлийг бол Мягмар гэж нэг геологи анх эрлийг нь юу яасийн. Тэгээд бүүр тэр анхны эрлийн юуг болбол шороо нь бол одоо Мягмарын дээж гээд л ирнэ л дээ бидэн дээр. Тэгээд л аа юу төрийн шагнал авсан хойно нь би шоолж байсийн. (3-02-56) За чи өөрөө төрийн шагнал авчихаад одоо бидэнд хүртээдэг юм байдаггүй болжээ, чи ганцаараа авчихав аа даа гэж би инээлгэж байсийм. Тэгээд би ч юу, тэр, ирсэн улс, нөгөө манай нөхөр, юу болохоор тэгдэгийм уу, бас их сүрхий, надаар юм аа арай л нарийн аа давтамжилт, юу бас хийлгэх гэж ирнэ л дээ. Тэгэхдээ мөнгөөрөө, бид нар бол мөнгө, тэр бол, би бол үндсэн цалинтай, аа лаборатори бол мөнгөөр хийнэ. Дээжээр хийнэ. Тэр ангиудын олж ирсэн юмыг чинь их зардалтай ш дээ, одоо их зардал, одоо улсын төсөд батлуулаад ирж байна аа гэж байна, тэр зардал чинь юу яадаг байхгүй юу, хайгуулдаа явна, лаборторийн шинжилгээнд явна, ажилчдын цалинд явна, томилолтонд явна. Тийм байдаг байсан байхгүй юу. Аа мэргэжилтэнүүд бол тусгай шугамаар өөрснөө цалинждаг. Тэгээд төрийн шагнал авсан юм даа, эрдэнэт чинь. за байз далан таван онд орлуу, зургаан онд эхлээд орлуу даа. 75, 6 оны үеэр л орсон юм даг. Тэгээд л жинхэнэ үйлдвэр нь тэрнээс хойш онц удаагүй ашиглалтанд орсон доо. Сайхан үйлдвэр одоо бас манайхан алт л гэж их ярих юм даа. Алтаа хамаагүй ингээд ухаад хаячихгүй л баймаар байна. Нүүрс гэж их сайхан юмнууд байна. Дундговийн одоо юуны, Тэгшийн овооны нүүрс гээд нэг сайхан нүүрс байна. Тэгшийн говь гээд нүүрс. Илчлэг ихтэй, үнс багатай, нэг их сайхан тас хар биш хүрэндүү нүүрс. Би хамгийн сүүлд нутгийнхаа тэр судлаад л орхиод гарсан даа. Тийм. Хамгийн сүүлийн миний нутагтаа үлдээж байгаа юм тэр. Тийм. Орон нутгийн юм гэж сайхан байдгийм шүү. Тийм. Их сайхан нүүрстэй, тэгшийн говийн нүүрс гэж. Тэгээд л манайхан цаашаа Өмнөговь мовиудийн хувийн компаниуд чинь нүүрсээ ухаад л байна ш дээ. Одоо хятадууд, хятадууд чинь алтан дээр байна, нүүрсэн дээр байна. Нефт нь дээр байна. Нефтийг чинь дандаа л ийшээ явуулж байгаа ш дээ. Дандаа л ийшээ. Ерөөсөө бүр… эндээ болбол тэр том компаниуддаа юу яагаад эндээ жаахан хагас дутуу боловсруулж болдоггүй юм болов уу л гэсэн санаа байдгийм. Боловсруулж болмоор л юм шиг байна лээ. Тэгээд одоо урагшаа л яваад, нефтний зүүн баянгийн нефт чинь хоёр шчатактай, энийг ээ түр хаачихгүй юу.

таван жилийн гавшгайчууд болоод л байсийм. Бид нар. Тэгээд би нэг анхныхаа гавшгайчийг аваад жигтэйхэн баярлаад ирсэн, чамд мөнгө өгсөн үү гэж асууж байсан. Тэгэхээр нь би “чи аа мөнгө бол цаасан мөнгө бол ингээд л хүүхэддээ алим жимс чихэр аваад л дуусчихна, энэ төмөр тэмдэг чинь хүүхдэд минь, дурсгалтай ш дээ. Энд чинь миний таван жилд,д хийх ажлыг 7, 8 жилд хийсээн гэсэн миний хөдөлмөрийн үр шим энэ дотор багтчихсан байхгүй юу. Тийм учраас энэ нь хүүхдүүдэд минь дурсгалтай байхгүй юу гэлээ. Тэгэхээр нь дуугүй болчихсон. Их сонин хүн байсан. За өөр юу сонирхох вэ?

Бямбажав -

Одоо таньд одоо хэлэх юу байна?

Настан -

За.

Бямбажав -

Захиж хэлэх, та өөрөө хойч үедээ одоо юу гэж хэлмээр байна.

Настан -

За тэгээд юуны өмнө энэ ярилцлага авч, улс орон, үүх түүхийн энэ юуг судалж их сонирхож байгаа танд их баярлалаа. өөрийн чинь ажил төрөл одоо их бүтэлтэй сайн явах болтугай гэж хэлнэ ээ. За тэгээд энэ улс аа залуучууддаа хэлэхэд ер нь их л бодлоготой их туршлагатай, юу ер нь мал, улс орны туршлагыг судлаллаа гэж байна тээн? Судлахдаан яг амьдрал дээр манай оронд яах вээ тийм ээ? Тэр Арабад байгаа юмыг манай энд авч ирээд тавьчихаж болох уу?

Бямбажав -

Болохгүй ш тээ.

Настан -

Одоо хамгийн халуун орон, Энэтхэг бол халуун тээ? Тэнд байгаа тэр дулааны аа юу, шатыг энд авч ирээд тавьчихаж болох уу?

Бямбажав -

Болохгүй ш тээ.

Настан -

Болохгүй ш тээ. Одоо тэрийг л их бодох хэрэгтэй. Жишээгээр хэлэхэд. Аа тэгээд манай уур амьсгал ямар билээ. Манай цаг уур, уур, төр, юу уур амьсгал ямар байдаг билээ? Манайх чинь дөрвөн улиралтай нэртэй байгаа шүү дээ. Ер нь тэр нь тэгээд урт богино болоод хоёр тийшээ, хоёр их урт улиралтай болох гээд байгаа юм уу, хоёр улирал нь богиносох гээд хоёр нь уртадаад хавар намар нь урт, өвөл зун нь богинохон болж байгаа ш дээ. Ийм үедээ тохируулаад одоо ер нь хувцаслалтыг ч гэсэн ямар нэгэн юм хийх хэрэгтэй. Тохируулах хэрэгтэй. Аа тэгээд дотоодод агуу их юм хийж байна аа. Одоо энэ хүүхдүүд бол чадаж байна аа. (3-07-59) хийж чадаж байна аа. Одоо энэ үйлдвэрүүд, жижиг дунд үйлдвэрүүд, хувийн үйлдвэрүүд бол юм хийж байна. Тэр чипс, мипс, гоймон, пүнтүүз бүх юмыг хийж байна ш дээ. Аа ганцхан ариун цэврийн шаардлагыг хангасан, үнэнч л юм хийх хэрэгтэй, хүүхдүүд минь. Жинхэнэ юмыг чинь, жинхэнэ цэвэрхэн юм л хийх хэрэгтэй. Энүүн дээрээ манайх хэтэрхий тооны төлөө бодоод, урьд бол тооны төлөө гэж байсан, одоо бол хэтэрхий мөнгөний төлөө битгий яар. Аа чанарын төлөө яваад байсан хүн бол одоо энэ нэг чанартай ийм 2000 хэдэн зуугийн хиам байг тээ, чанартай хиам шүү дээ. Үнэтэй энэ чинь, үнэтэй, аа энэ мянга таван зуу гээд нарийхан байна, бас л өөхтэй юм шиг байна. Юм чинь үнээ дагаж чанартай байдаг байхгүй юу. Манайх тэрийг бас нэг хуурамчлах гээд байна уу даа. Ямарваа нэг юм чанараа дагаж үнэ байдаг. Би өнөөдөр мянга таван зуугийн хиам аваад идвэл надад хоёр мянгын хиам авснаас хамаагүй таван зуун төгрөгний хямд ш дээ. Нэг талх авчихна ш дээ. Нэг пакет сүү, нэг жоохон байхуу авчихна ш дээ. Тийм биш. Хүн ер нь чанартай, үнэ гэхгүй, чанартай чамбай л юм одоо (3-09-16) цэвэр, жинхэнэ эрүүл хүнс байх хэрэгтэй. Эрүүл, эрүүл хүнсийг ч энэ улс гаргах хэрэгтэй. Тийм, тийм тусмаа манай эх орон, нам засаг ард түмэн маань одоо эрүүл, биенд саруул ухаан оршино, тэрнийхээ хирээр ихийг бүтээнэ, урт наслана, удаан жаргана, ийм л байх. За тэгээд сүүлд нь хэлэхэд энүүгээр одоо холын газар очих байна. Тэгээд ер нь аливаа одоо энэ … тив дэлхийн өнцөг булан, бүх улсууд л ор, улс орон чинь, одоо ухаан Япон гэхэд манайд амьдарч байна, манайх гэхэд солонгост амьдарч байна,. Тийм ээ. Сурч байна , ажиллаж байна. Бүх тив дэлхий энэ одоо эх орноосоо гараад өөр л улс оронд ажиллаж байгаа амьдарч байгаа, сурч байгаа улсууд бол, аа сурдагаа сураад, бүтээдэгээ нь бүтээгээд эцсийн эцсийн эцэст одоо тус тусын чинь эх орон, элгэн садан, алт мөнгө чинь хүлээж байгаа шүү. Үздэг сурдагаа сурчихаад бүтээчихээд амьдралаа сайхан боломжооны болгоод тэгээд одоо эх орон чинь үргэлжийн та нараар үгүйлэгдэнэ. Хүлээж байгаа шүү гэдгийг л одоо захих байна. Бүх одоо ганцхан монголын үр хүүхэддээ биш, одоо бүх тив дэлхийн улсууд л одоо хүнд эх орон, газар шороо, унасан газар угаасан ус гэдэг чинь ерөөсөө мөнхийн юм шүү. Энийг л хэлэх байна.

Бямбажав -

За, за аа баярлалаа

Настан -

За тэгээд өөрт чинь, гэргийд чинь, охинд чинь, энэ хорвоогийн хамгийн аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье. Одоо намайг одоо хүндэтгэсэн, зорьж ирж, одоо энэ ярилцлагыг авсан, явдалд туйлаас их баярлалаа. За тэгээд энэ чиглэлээрээ нь өөрөө эрдэм шинжилгээнийхээн хамгаалалтаа хийчихээд эмээдээ нэг баяртай ирээрэй гэж одоо хүсье дээ.

Бямбажав -

За баярлалаа. Тэр ерөөл бат орших болтугай./3-11-32-сut it out- 3-11-39/

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.