Аюушийн Оюунтунгалаг


Oyuntungalag

Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. 1990 онд УБДС-ийг Түүхийн багш-пионерийн удирдагч мэргэжлээр, 1994 онд Удирдлагын хөгжлийн академийг Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжлээр төгссөн.


МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, МУБИС –ийн Багшийн сургуулийн багшаар ажилладаг.


1999 онд УБИС-д “Эртний хууль цаазын дурсгалуудад эмэгтэйчүүдийн эрх, үүрэг тусгагдсан нь” сэдвээр магистрын зэрэг, 2004 онд “Монголын буриадууд” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.


Судалгааны ажлын чиглэл: Монголын түүх, угсаатан судлал, буриад судлал, нийгэм соёлын хүн судлал, соёл судлал, их, дээд сургуулийн түүхийн сургалт болон багш бэлтгэх тогтолцооны шинэчлэлийн талаар судалгаа хийдэг.


Судалгааны ажлын хүрээнд: 2002-2005 онд Англи улсад Кембрижийн Их сургуулийн Нийгмийн Антропологийн тэнхим дээр 3 удаа, 1-3 сар мэргэжил дээшлүүлж, судалгаа хийсэн. АНУ-ын Бостоны Их сургууль, Киргизийн Америкийн их сургууль дээр болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьж байсан.


Бүтээлүүд: Монографи-3, зохиосон болон редакторласан ном, гарын авлага - 23, эрдэм шинжилгээ, сурталчилгааны өгүүлэл- 38 бичиж, гэрээт ажил - 2, нийт 8 төслийг удирдаж болон хэрэгжүүлж, зохиогчийн эрх - 1 авсан. Англи улсад хэвлүүлсэн А.Оюунтунгалаг, Д.Бум-Очир “Time causality and prophecy in the Mongolian cultural region” edited by Rebecca Emphson, UK, 2006, “Монгол улсын буриадууд” УБ. 2004, 2008 зэрэг томоохон бүтээлийг туурвисан.


Дараах нэр бүхий олон улсын болон дотоодын судалгааны төслүүдэд судлаачаар ажиллаж байсан, үүнд:


2002-2004 онд ННХ-ийн Дээд боловсролыг дэмжих хөтөлбөр, Төв Азийн эрдэм шинжилгээний ажлыг дэмжих хөтөлбөрт шалгарч, “Монгол улсын буриадуудын угсаатны түүх” төслийн судлаач


2003 – 2004 онд Британы академийн “Prophecy and Politics: An Anthropological Study in Mongolia” төслийн судлаач


2007 оноос өнөөг хүртэл “Oral history of the XX century” Кембрижийн Их сургууль, Олон улсын Монгол судлалын холбооны төслийн судлаач


2008 онд “Mon- Preparing the Education sector reform project funded by the Asian Development banк төслийн “Шилжилт хөдөлгөөн, дахин суурьшилт, нутгийн иргэд” судалгааны багийн Үндэсний зөвлөх


2008-2009 онд Нүүдлийн Соёл иргэншил судлах Олон улсын хүрээлэнгийн “Монголчуудын ёс заншлын бага нэвтэрхий толь туурвих төсөл” -ийн судлаач


2009-2010 онд БСШУЯ, Олон улсын Каталитик сан, Багшийн сургуулийн хамтарсан “Бага боловсролын багш бэлтгэдэг сургуулиудын хөтөлбөрийн шинэчлэл” төслийн удирдах зөвлөлийн багийн гишүүн.


Гишүүнчлэл: АНУ дахь Төв Евроази судлалын нийгэмлэг болон Монгол дахь Буриад судлалын академийн удирдах зөвлөлийн гишүүн.


Click here to see all the interviews Oyuntungalag has conducted.